Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


   

 

 

Хүн бүхэнд хүсэл тэмүүлэл гэж байдаг даа. Би сэтгүүлч хүний хувьд Монголын урлагт хэзээ ч баларшгүй зам мөрөө үлдээж, хэдэн зуунаар дүрээ мөнхөлсөн аугаа жүжигчидтэй амьд байхад нь уулзаж ярилцахсан гэж үргэлж бодож, тэмүүлдэг. Харамсалтай нь тэр бүр санаснаар болдоггүй. Тиймээс бурхны оронд одсон зарим нэгнийх нь тухай дурсамж ч атугай бичихийг хичээдэг билээ. Цаг хугацаа улиран өнгөрөхөд хүслийн минь нэгээхэн хэсэг болох алтан үеийнхэн маань бурхны оронд нэг л өдөр явчих юм.  Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай бол дурсахгүй, бичихгүй өнгөрч хэрхэвч болохгүй хүмүүсийн нэгэн билээ.

Т.Цэвээнжав гуайг танихгүй, мэдэхгүй хүн бараг үгүй биз. Яагаав нөгөө “Сэрэлт” киноны Бумаагийн дүрийг бүтээсэн хосгүй авьяастан шүү дээ. Түүний тоглосон киног үзэхээр хэзээний танил, дотно эгч минь байсан мэт сэтгэгдэл төрж, байгалиас заяасан авьяас гэгч юугаар ч хэмжиж боломгүй зүйл гэдгийг улам бүр мэдэрдэг юм. Шинэ жилийн баяр дөхөхөөр “Энэ хүүхнүүд үү”, “Аман хуур”, “Сэрэлт”, “Морьтой ч болоосой”, “Хүргэн хүү”  гээд л Монголын кино урлагийн сор болсон бүтээлүүд цэнхэр дэлгэцээр гардаг.  Цаасан цасан ширхэг, өнгө өнгийн цаас, хөвөнгөөр чимсэн  танхимд хөнгөн хөгжмийн аянд танцалж байгаа “Энэ хүүхнүүд үү” кинонд бусдаас онцгой.  

“Байна уу хороо, хороо” хэмээн утас цохин сандрах Жамц даргын эхнэр юутай гайхалтай дүр вэ.

“Битгий худал хэл. Манай Жамц чинь дөрөвдүгээр сарын 12-нд төрсөн. Та хоёр чинь Дуламсүрэн, Дулмаа хоёрыг нийлүүлэх арга бодъё гээд байсан биз дээ. Аан, би мунгинаж байна. Нээрээ, Жамцын төрсөн өдөр гэж хэлээрэй гэсэн шүү дээ” гээд амаа барин зогсох эмэгтэй  нэгдэлдээ сайн малын эмчтэй болохын тулд хөлийг нь чөдөрлөх гэсэн Жамц дарга, Дорж хоёрын нууц төлөвлөгөөг илчилж орхидогсон..

Хадам аав, ээжийнхээ хатуу үгэнд гомдон сумын төв бараадах шийдвэр гаргасан хүүдээ “Бид хэдэн үеэрээ л айлын адуу мал маллаж, амь зууж явлаа. Харин чи бид хоёрын үед л башийж байна. Сумын төв орох хэрэг байна уу, миний хүү. Жамц аавынхаа үгэнд ор л доо” гээд бэрдээ “Залуусын явдлыг ээж нь яаж мэдэх билээ. Хоёр хүүхэд минь бие биенээ гэж л яваарай” гээд нулимс дуслуулан зогсох Санжид  эмгэний дүр одоо ч нүдэнд харагдах шиг. Ус, агаар сайтай хөдөө тал нутагт насаараа мал малласан Санжид эмээ цайны сүүгүй, маллах малгүй болж сумын төвд гэрийнхээ хаяаг түшээд сууж байгаа “Хүргэн хүү” киноны хэсгийг санаж байгаа байх. Т.Цэвээнжав гуайгаас өөр хэн ч энэ дүрийг ийм сайн бүтээж чадахгүй гэдгийг жүжигчид, судлаачид  ам бардам хэлдэг. Хойгуур, урдуур нь гүйлдэх хонь хурганых нь оронд шаахайт, мотоцикль, трактор  холхих сумын төв ямар хэцүү байгааг  нэг ч үг хэлэлгүй нүүрний хувирал, харц, өмссөн хувцас, үйл хөдлөлөөрөө гайхалтай тод илэрхийлж  чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Т.Цэвээнжав гуай нас дээр гарсан хойноо 1951 онд Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагма авгайн дүрд тогложээ. Залуу насаа завхай амьдралаар өнгөрөөсөн авгай ганц охин  Алимаагаа баян пүүсийн өвгөн  луухаанд худалдаж, өөртөө ашиг олох гэж эрээ цээрээ алдан байгааг  чадварлаг харуулж, үзэгчдээс өндөр үнэлэлт авч байжээ.

Түүнчлэн 1960 онд Ж.Цэрэнгийн “Будамшуу” хошин жүжгийн Пиглайд тоглож, баяжиж нэр алдар олохын төлөө юу ч хийхээс буцахгүй тэнэг, харгис харамч авгайн дүрийг бүтээжээ. Пиглайн дүр театрын тайзан дээр бүтээсэн шог элэглэлийн шилдэг дүр болж театрын түүхэнд мөнхрөн үлдсэн аж. Пиглайн арчаагүй, бүдүүлэг болхи байдлыг хошин шогоор  дүрслэн үгийн болоод биеийн үйлдлээр зөв баяжуулж чадсан нь уг дүрийг төгс гаргахад нөлөөлсөн аж.

 Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар малчин Түдэвийн ууган охин болон төрсөн тэрбээр 1939 онд 23 насандаа Улаанбаатар хотод ирж, гар үйлдвэрийн артельд оёдолчин болсон аж. Байгалиас заяасан авьяас гэдэг хэзээд  оргилж байдаг хойно  сайн дурын уран сайхны дугуйланд дуулж бүжиглэн, хааяа жижиг үзэгдэлд тоглодог байв. Түүний хүсэл тэмүүлэл, авьяас нь хөтөлсөөр 1943 онд Урлагийн сургуульд элсэн орж, нэг жил суралцжээ. Ардын жүжигчин А.Очирбат гуай “Авьяас гэдэг төрдөг юм. Хэнд ч хэзээ ч зааж өгч, авч өгч болдоггүй зүйл бол ганцхан авьяас байдаг. Сургууль, багш нар зөвхөн нээж л өгдөг. Харин цаашаа ямар замаар явах вэ гэдгийг цэвэр төрмөл авьяас л харуулна” гэж хэлсэн байдаг. Т.Цэвээнжав гуай ганцхан жил заалгасан эрдмээ унаган авьяасаараа хөгжүүлж, 1944 оноос Улсын төв театрт тавдугаар зэргийн жүжигчин болж ажилласнаар Монголын урлагт дахин давтагдахгүй гайхамшигт дүрүүдээ мөнхлөх зам нь нээгджээ.

Театр судлаач С.Дашдондог гуай дурсамждаа “Цэвээнжав өөрийн тоглох дүрийн мөн чанарыг ухаанаараа зөв олж чаддаг, хэтрүүлэг чимэглэлийг эгзгийг нь олж, жүжиглэлтээрээ авцалдуулж чаддаг, уран сэтгэмж, дүрийн  баяжуулалт сайтай, манай шогч инээдмийн жүжигчдийн нэг юм. Ер нь Цэвээнжав  инээдмийн дүрийг бүтээх уран чадварын хувьд гадаадын нэрт жүжигчидтэй мөр зэрэгцэх авьяастан. Түүний бүтээсэн эсрэг, эерэг аль ч дүрүүд нь үзэгч олонд хайрлагдсан, жирийн шогч наргиантай, нүдэнд дулаахан авгайчуулын дүр байдаг” хэмээн  бичиж үлдээжээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав “Жүжигчин хүн олон дүр бүтээснээрээ бус, харин аль нэг дүрийг төгс төгөлдөр бүтээж байж амжилтад хүрнэ. Жүжигчин хүн нэг дүрийг давтагдашгүйгээр бүтээх ёстой. Энэ их чухал шүү. Буниагийн дүрд тоглосны дараа дахин өөр ээжийн дүрд тоглоход Буниа харагдахгүй байх ёстой” хэмээн 1963 онд кино драмын ангийн оюутнуудад зөвлөсөн тэмдэглэл одоо хэр нь театрын архивт хадгадлаастай байдаг аж.

 Монголын урлагийн алтан үеийнхний үед бүтээсэн гурван ээжийн дүр өөрийг нь хэн болохыг гэрчилнэ.

Түүний 1959 онд бүтээсэн  “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж Хандын дүрийг санах тусам инээд хөөр, баяр бахдалаар сэтгэл дүүрдэг юм. “Энэ муу нялх амьтанд л юм үлдээх гэж байгаад эгч нь хөглөчихлөө, дарга аа. Одоо шууд нэгдэлдээ өгчихье” гээд шанагаа барин сандарч гүйх Ханд авгай холбоотой хоёр шараа ууланд нуусан буруугаа тэр дороо хүлээчихнэ.

“Өнөөдөр хэний үхрийн ээлж юм бол. Аягүй бол өнөөх нь айл амьтан хэсэж, аяга тагш юм ууж байгаа даа” гэх агшинд хүү нь сарлагаа унаад ирэхэд “Ээ, заяа чинь, ээ заяа чинь” гэсээр угтдаг. Энэ хэсгийг өөрөө нэмж тоглосон нь уг киног улам ч хөгжилтэй, сонтрхолтой болгосон гэдэг.

“Энэ хүүхнүүд үү” киног 1963 онд бүтээж.  Энэ киноны Жамцын эхнэрийн дүр дөрвөн жилийн өмнө бүтээсэн Ханд эмээгийн дүрээс тэс өөр.

1970 онд бүтээсэн “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж Санжидын дүр дахин давтагдашгүй дүрийн нэг болж чадсан билээ. Дээрх гурван кинонд гурвууланд нь ээжийн дүр бүтээж буй боловч өөрийн гэсэн ажил амьдралтай, зан төрхтэй, тэс өөр гурван ээжийг харуулж чаджээ.

Өнөөдөр хоёр ч сувгаар “Энэ хүүхнүүд үү”, “Сэрэлт” кино гарна. Өнөөх л танил, дотно Долгор, Бумаа бидэнд сэтгэлийн баяр баясал бэлэглэж, амьдралын их харгуйд хөтөлнө.  Үзэх тоолонд ухаарал, үнэмшил, хайрлаж, аугаа авьяасныхаа сүлдэнд бишрүүлсэн Цэвээнжав гуайн дүрүүд монголын театр, кино урлагт од мэт гэрэлтсээр байх болно. Олонд таалагдсан хүүхнүүд буюу од мэт авьяастан Ижийн тухай өгүүлэхэд ийм буюу.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8064202/d69/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210425
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365881
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523312
41781 Хамрын доод болон хажуу хэсэг цааш орсон хэлбэртэй бол яах вэ? grand.ps 2015-02-16 1195
41780 богино дөрвөлжин эрүүг зөв хэлбэрт оруулах мэс заслын арга танилцуулж байна file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-02-16 1227
41779 СУУДЛЫН БОЛОН АЧААНЫ МАШИН(BONGO3, 1.4Т)-ААР ҮЙЛЧЛЭНЭ. ulamjlalt emneleg 2015-02-16 1168
41778 тураах бүс, тайл гаргагч, 40-ийн гантил зэрэг зүйлсийг хямдхан өгнө. Унаагаар үйлчлэнэ. 2015-02-15 1863
41777 한국어 교실 - Солонгос хэлний үнэгүй сургалт бүртгэлээ авч байна. Гадаад ажилчдын... 2015-02-13 1279
41776 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-02-13 1217
41775 Мэс заслын дараах сэтгэл ханамж, огцом өөрчлөлтийг зөвхөн ГРАНД-аас авах боломжтой~~ grand.ps 2015-02-12 1148
41774 Косметик мэс засал болон Пластик мэс заслын ялгаа... grand.ps 2015-02-11 1300
41773 БИЧИГ БАРИМТТАЙ БОНГО 3 МАШИН ЯАРАЛТАЙ ЗАРНА. Унаагаар үйлчлэнэ. 2015-02-11 1119
41772 Одоо жүжигчин Ли Тэ Им ч бас Гранд гоо сайхны эмнэлгийн сонгож байна! grand.ps 2015-02-10 1326
41771 Давхар эрүү том хацарнаас салахыг хүссэн хүн бүхэнд file nmnm 2015-02-09 1300
41770 шанааг боломжит хэмжээнд багасгах шинэ арга танилцуулж байна file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-02-09 1230
41769 한국어 교실 - Солонгос хэлний үнэгүй сургалт бүртгэлээ авч байна. file Гадаад ажилчдын... 2015-02-09 1090
41768 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-02-09 1181
41767 alban esoor huuhed urchilj avna enkh_tuul1 2015-02-08 1235
41766 huuhed urchilj avna [1] enkh_tuul1 2015-02-08 1444
41765 KHANBANKNII HANSHAR SHIMTGELGUI TURGENSHUURHAI MONGO SHILJUULJ OGNO 01020551466 mongo_shiljuulne 2015-02-07 1179
41764 dajgui bolomjiin ajil baina Хүмүүн 2015-02-06 1261
41763 ajiliin hajuugaar hiih bolomjtoi ajil Хүмүүн 2015-02-06 1166
41762 БОНГО 3 МАШИН ЯАРАЛТАЙ ЗАРНА. Унаагаар үйлчлэнэ. 2015-02-06 1117
41761 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-02-06 1094
41760 mongol undesnii deel....oyono namuun08 2015-02-05 1313
41759 толигор арьсны нууц Carlos. 2015-02-05 1248
41758 БОНГО 3 ЗАРНА Унаагаар үйлчлэнэ. 2015-02-03 1151
41757 АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ БҮРТГЭЛЭЭ АВЧ БАЙНА Education2010 2015-02-02 1169
41756 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-02-01 1093
41755 Тэр 134кг аас 60к хаяж чадсан маш тэвчээртэй оролцогчдын нэг юм. АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-01-29 1120
41754 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-01-28 1172
41753 Aura onshilgoo baria zasal solongosd irsen si45 2015-01-27 1245
41752 3d shiveeschin mgloos irlee boboko 2015-01-25 1161
41751 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-01-25 1350
41750 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-01-24 1161
41749 .Гэрлэлт(F-6)– Виз мэдүүлэхэд шаардлагатай материал, урилга Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-01-24 1169
41748 3 хоногт л 500 $ -ын ажил Хүмүүн 2015-01-23 1293
41747 7 ailiin umchulsun gazar 3 say 500 d shuud ugluu. yaaraarai!! nasanjargal-1980 2015-01-23 1239
41746 Aris, goo saikhnii mes zasliin anagaah uhaanii doctoriin zeregtei emch... Zaya9410 2015-01-22 1348
41745 eejuude gerte suugaad mongo oli ajildurijbna 2015-01-21 1363
41744 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-01-20 1329
41743 Aris, goo saikhnii mes zasliin anagaah uhaanii doctoriin zeregtei emch... Zaya9410 2015-01-19 1390
41742 20 хүрсэн залуусын мэдэх ёстой 21 үнэн Levi`s 2015-01-18 1648
41741 СОЛОНГОСЫН АРЬС ГОО ЗАСЛЫН ШИЛДЭГ ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ [2] nicemoon 2015-01-15 1518
41740 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-01-15 1227
41739 ДАВХРААТАЙ АЛАГ НҮД, ШОНТГОР ХАМАР, ХАРЦ БУЛААМ ХӨХ, НАРЫХАН БЭЛХҮҮС "ЖЭ ДУН" ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГЭЭС so-happy 2015-01-13 1473
41738 Гэр бүл салалт, сэтгэл санааны хохирол, хүүхэд өсгөх эрх, асран хүмүүжүүлэх зардал, өмч хөрөнгө хуваах kongtai 2015-01-12 1546
41737 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-01-12 1352
배너신청
자생병원

배너신청