Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Та бүтэн сарын турш энэ 5 дасгалыг тогтмол хийвэл төгс төгөлдөр бие галбиртай болж чадна.
1. Явган сууж босох дасгалыг 20 удаа давтан хийнэ. Энэ үед нуруу эгц байх ба гэдэсний булчингуудаа чангал.
2. Хажуу тал руу, хойшоо урагшаагаа ээлжлэн тонгойно. Тус бүр 20 удаа хийнэ.
3. Хөлөө өргөх дасгал. Хажуу тийш харж хэвтээд хөлөө биед 90 градусаар өргөнө. Хоёр хөлөө ээлжлэн өргөх ба тус бүр 20 удаа хийнэ. Энэ дасгалыг нийт 3-4 удаа давтана.
4. Шалан дээр хэвтээд гараа толгойн ард ав. Ингээд унадаг дугуй унаж буй мэт хөлөө хөдөлгөнө. Гэдэсний энэ дасгалыг өөр юугаар ч орлуулшгүй маш үр дүнтэй.
5. Ядарч унатлаа цагариг эргүүл. Энэ дасгалын ачаар гэдэс, ташааны өөх эрс багасдаг.
Дээрх 5 дасгалыг хийхийн зэрэгцээ зөв хооллож, амттан бага идээрэй. Эс тэгвэл таны энэ бүх хичээл зүтгэл дэмий өнгөрнө гэдгийг бүү март.