:  Гэгээн хайраа дурсаад
Цээжинд хөндүүр зүрх минь цохилно
Чи дэргэд байхгүй болохоор
Өнчин сэтгэлийг уйтгар нөмөрнө
Гомодол гунигийн манан бүрхсэн нүднээс
Гансран үгүйлсан хайрыг чи хараач
Хэлээч наддаа үнэн хайрын үгээ
Хүсэл сэтгэлд минь чи минь гэрэлтэхгүй гэж үү?

ДХ: Хэзээ хатаж гандсан зүрхэнд
Хайрын хур шиврэх бол хэзээ хэзээ *2

Бодол сэтгэл үймрээд
Хатан зүрх минь хүндхэн цохилно
Хайр дурлалаа санан үгүйлж
Шаналал гунигийн өдрүүд хөврөнө
Зүсрэх бороо жиндэх хүйтэн салхинаас
Халхлан тэвэрсэн хайрыг чи санаач
Санан шимшрэх сэтгэл зүрхийг сонсооч
Хайрын тэнгэрт гийх наран мандахгүй гэж үү?

ДХ: Хэзээ хатаж гандсан зүрхэнд
Хайрын хур шиврэх бол хэзээ хэзээ *2

profile