Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


 

dur bulaam bvsgvi bhҮс засалт, дүр төрх, стиль имиджээ өөрчлөх шилдэг улирал нь хавар юм. Үүнтэй хамт өөрийн гоо сайхны дэглэмдээ ч бас шинэчлэлт хийгээд үзвэл ямар вэ? Өвлийн турш мөрдсөн дүрэм, хэрэглэсэн make-up-уудаа өөрчилж, дулаан цаг уурт зохицох аргачлалыг сонго.

 А-Арьс:

Нарны нөлөөгөөр чиний арьсны тослогжилт хаврын улиралд нэмэгдэх болно. Тиймээс чи өмнөхөөсөө илүү гүн цэвэрлэгээ хийх шаардлагатай гэсэн үг. Чи энэ хавар хүчтэй найрлагатай цэвэрлэгч савангаас айх хэрэггүй. Учир нь дулааны улиралд агаар илүү чийгтэй байдаг учраас арьсыг чинь хуурайшуулахгүй. Хаврын салхины нэг онцлог нь шороо ихтэй байдаг. Нүх сүвэнд орсон шороот бохирдлыг хөөсөн цэвэрлэгч хамгийн сайн арилгадаг гэдгийг санаарай. Мөн үхжисэн эсийн чинь цаана нуугдаж байгаа нялх хүүхдийнх шиг зөөлөн, амьд арьсыг ил гаргаарай.

Б-Бие

Хүйтний улиралд олон давхар хувцасны хойно халхалж байсан биеэ ил гаргах цаг ойртож байна. Тиймээс өвлийн турш хуурайшсан биеэ гуужуулж, хамгийн их сайртдаг өвдөг, тохой хэсэгтээ усанд орсныхоо дараа чийгшүүлэгч тос түрх.

Г-Гоо сайхны цүнхээ цэвэрлэ

Гоо сайхны цүнхэндээ хаврын цэвэрлэгээ хийцгээе. Эхлээд хугацаа нь дууссан хуучин гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ гаргаж хаяарай. Чанар нь муудсан бүтээгдэхүүнүүд бактери үүсгэх гол нөхцөл болдог ба арьсыг чинь үрэвсүүлэх магадлалтай. Нэг сормуусны будгийг 4 сар хэрэглэхэд хангалттай. Хэрэв чи сормуусны будагны багсыг олон дахин дүрж байж гаргадаг зуршилтай бол энэ хугацаа багасна. Нүдний тень, контурыг дээд тал нь 3 жил хэрэглэ. Уруулын будгийг нэгээс хоёр жил, өө дарагчийг нэг жил хэрэглэ. Усан суурьтай шингэн пудрыг 12 сар, тосон суурьтайг 18 сар хүртэл хугацаанд хэрэглэж болно. Харин хуурай пудрыг дээд тал нь 2 жил түрхээрэй.

Д-Дасгалынхаа дэглэмд эргэж ор

Хаврын улирал чамд үнэгүй “фитнесс заал”-ыг бэлэглэж байна. Дулаарсан цаг агаарыг ашиглаж өглөөдөө нэг километр орчим гүйж байгаарай. Мөн гэрийнхээ гаднах хүүхдийн тоглоомын талбай дээрээс дасгалд чинь нэмэр болох хэрэгслийг олж хар. Жишээ нь гулгуураар тгтмол өгсөх нь яг л ууланд авирахтай адилаар хөлийн чинь булчинг чангалах болно. Түүнчлэн амралтын өдрөөр дугуйгаар зугаалж хөлсөө гаргаарай.

И-Илүү хөнгөн найрлагатай крем сонго

Хавар болохоор чи хувцсаа нимгэлдэгийнхээ адилаар, нүүр будалтаа ч бас нимгэлэх шаардлагатай. Зузаан фаундэйшны оронд арьсны өнгөтэй чийгшүүлэгч крем буюу tinted moisturizer авч түрх. Ийм крем нь илүү хөнгөн найрлагатай ба арьсыг чинь суурь будагнаас дутахгүй чийгшүүлж, толигор болгодог. Тэд нүүрний чинь өнгийг тэнцвэржүүлж тослог, зузаан биш чийглэг, натураль төрхийг бүрдүүлнэ.

М-“Мейк Ап”-аа ч бас шинэчил

Зарим бүтээгдэхүүнүүд нарны туяанд урсах гээд байдаг талтай. Тиймээс тослог тень, будагны оронд хуурай, нунтаг бүтээгдэхүүд сонгох нь дээр юм. Мөн хаврын улиралд зарим бүсгүйчүүдийн арьсны өнгө өөрчлөгдөж, борлодог учраас крем пудрийнхээ тоныг нэгээр бууруулах шаардлагатай болж магадгүй.

Н-Нарны шил зүү

Нарны шил нь зөвхөн нүдний харааг туяанаас хамгаалах зориулалттай биш юм. Энэ нь зовхины эргэн тойрон дахь SPF хүрдэггүй эмзэг хэсгүүдийн арьсыг ч бас хамгаалах үүрэгтэй. SPF-ийн тоо өндөр байх тусмаа чамайг хамгаалах хугацаа нь уртсана гэдгийг дашрамд дурдая. Жишээ нь чиний арьс 15 минутын турш наранд байснаар түлэгдэж эхэлдэг бол SPF 15 нь 225 минут, SPF 30 нь 450 минутын турш чамайг нарнаас хамгаална.

Т-Тосон өнгөлөгч ашигла

Дулааны улиралд нунтагаас илүү тосон хацар өнгөлөгч тогтоц сайтай байдаг. Тоорон ягаан юм уу, цайвар ягаан өнгийн өнгөлөгч царайг чинь залуу цоглог харагдуулдаг гэдгийг бүү март. Тосон өнгөлөгчийг ашиглахдаа эхлээд долоовор хурууныхаа өндгөнд түрхээд, эрхий хуруугаараа бага зэрэг тарааж тосыг хайлуулж өгөөрэй. Дараа нь хацарныхаа ясан дээр дугуйруулах маягаар, дээшээ чиглэлтэйгээр түрхэнэ.

Х-Хөл

Бошинз, сандааль хоёроо өмсөхдөө итгэлтэй байхын тулд 3 сарын турш мартсан хөлөө арчилж эхлэ. Педикюрт орж, хөлнийхээ улын эвэршсэн арьсыг гуужуулаарай. Ингэхийн тулд орой унтахын өмнө нэг цайны халбага сод, юм уу давстай бүлээн усанд хөлөө 10 минут орчим дүрээд, зориулалтын үрүүрээр үрнэ. Хэт удаан тордоогүйгээс болоод зузаан эвэршил үүссэн хөлөнд гашилсан тараг юм уу, 1 ширхэг нухсан бүлээн төмс тавиад, гялгар уутаар боож хонуулагтун. Энэ аргыг 7 хоногт 2-3 хэрэглэхэд хөлийн ул зөөлөрч хэвийн байдалдаа орно. Зуузай, ул сайтай, хэлбэрээ алдахааргүй гутал, сандааль сонгохыг зөвлөж байна. Энэ нь чиний хөлний булчинг эвдрэхээс хамгаалж, түших багана болох болно.

Ш-Шингэвтэр тос түрх

Чийгшүүлэгч тосны чинь өнгө өтгөн цагаан байх тусам тос чинь хүнд найрлагатай гэсэн үг. Дулааны улиралд ийм тос нь хацрын нүхийг бөглөж, томруулах сул талтай байдаг учраас үүний оронд үл ялиг усархаг, шингэн тос түрх. Шингэвтэр тос нь өтгөн тос шиг арьсыг гүн чийгшүүлэхгүй. Гэвч нарны туяа, чийглэг агаар арьсыг чинь хэсэг хугацааны дараа хангалттай “усжуулах” учраас санаа зоволтгүй.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8065519/597/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210454
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238690
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365899
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364577
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523342
배너신청
자생병원

배너신청