Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


 


   

Зөвлөгөө1

Хүүхэд-гэр бүл

 

Шинэ зуунд эцэг эхчүүд үр хүүхдээ хэрхэн олох, тэрээр олсноо эхийн хэвлийд байхад хэрхэн анхны мэдлэг, харилцаанд төлөвшүүлэх, нэгээс арван найман насанд нь яаж зан байдлыг нь зөв төлөвшүүлж, амьдрах ухаан өвлүүлэх талаар ахмад аав багш, ээж багшийн өгч байгаа зөвлөгөөг таны оюун ухаанд толилуулъя:  

 

Хүүхэд бүр өөрийн хувьд өвөрмөц бөгөөд хүчирхэг ертөнц юм шүү...

 

            Хүүхэд бүр юугаар ч үнэлэх аргагүй, энэ хорвоод ганцхан хувь бүтээгдсэн давтагдашгүй гайхамшигт бүтээл билээ. Хүүхэд болгон өөртөө асар их нөөц бололцоо агуулж байдаг бөгөөд аливааг хүсэх л юм бол хүсэлдээ заавал хүрч чадах хүчирхэг ертөнц юм. Харин эцэг эхчүүд бидний үүрэг нь хүүхдэд байгаа гайхамшиг бүрийг хөгжүүлэхэд нь туслах, түүнийг хүндлэх, тэдэнд дээд зэргээр тэвчээртэй хандах явдал байдаг.

            Бидний дадал зуршил, бүр хэлсэн үг, өгүүлбэр бүхэн бяцхан хүүхдүүдийн маань ухамсарт сийлэгдэж байдаг. Улмаар тэдний ирээдүйн амьдралд маш хүчтэй нөлөөлдөг байна.

            Хэрэв та бид хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг аз жаргалтай болгох, нэр алдартай хүн болгох, амьдрах ухаанд суралцсан чадварлаг нэгэн болгох, хүний гараар бүтээж болох бүх баялагын эзэн болгохыг хүсч байгаа бол хүүхдийн дэргэд ярих үг, үйлдэл бүхнээ хоёр дахин анхааралтай цэгнэх хэрэгтэй болж  байна.

            Өөрөөр хэлбэл ирээдүйд танай удмыг авч явах тэр гайхамшигт хүн ертөнцийг бий болгохын тулд одооноос та мэрийж, юуны өмнө хүүхдийнхээ талаарх бодол санаа бүхэндээ анхааралтай, цэгцтэй итгэлтэй хандах ёстой боллоо.

            Таны бие өвдөж байсан ч хүүхдэд энэ тухай ёолж, ёхлон хэлэх хэрэггүй. Хүнд өвчин туссан ч үргэлж “би эдгэрч байна”, “өдөр бүр сайжирч байна” гэх мэтээр бусдад ярьж сурах хэрэгтэй. Энэ бүхэн нь хүүхдэд өөдрөг сэтгэл суулгах зорилготой ба ирээдүйн жинхэнэ чадварлаг хүний хамгийн гол зэвсэг нь ”өөдрөг сэтгэл” байдаг юм.

“Амны билэгээс ашдын билэг” гэж монголчуудын ярьдаг нь юутай үнэн. Өөдрөг, эелдэг үг яриа, сайн сайхан санаа бодлыг дагуулдаг гэдгийг мэднэ. Харин ийм санаа бодол нь цэцэглэлт хөгжил, эд баялаг ба азыг дагуулдаг байна. Гэтэл бүтэлгүй муу үг яриа гутранги үзлийг дагуулдаг. Өөрөөр хэлбэл гутранги үгс нь хүүхдийг огт хөдлөх, үйлдэх хүсэлгүй нэгэн болгодог аюултай.

            Та хүүхдээ өнөөдрөөс эхээд завшаан гарах бүрт далимдуулан магтаж заншаарай. Байнга бахархуулдаг хүүхэд өөрийгөө авъяаслаг, хүчирхэг, давтагдашгүй гэдэгт итгэж эхэлдэг. Энэ итгэл насан турш түүний зүрхэнд бадарч, өндөр оргилд хүргэх болно. Бидний тархи толгойд ээж аав нарын минь үг яриа, үзэл бодол нэвт суужээ бид яг л ээж аав нарынхаа хуулбар нь юм. Харин хүүхдээ муу хуулбар болгож хувиргахгүйн тулд та өөрийгөө эхлээд өөрчлөх ёстой болж байна. Бүдүүлэг үг хэл, хараалын үгс, бусдыг доромжлох, дайрч давшлах, хардаж сэрдэх хэрэггүй. Учир нь энэ бүхэн танд болоод таны хүүхдийн ирээдүйд тун хортой. Ялангуяа та хүүхдийнхээ дэргэд иймэрхүү зан авир гаргах хэрэггүй шүү.

            Хэрэв та өөртөө хайртай л юм бол хэнтэй ч бүү хэрэлдэж маргалдахын түрүү болгоорой. Гэтэл өөрийгөө хайрлах нь ирээдүйн жинхэнэ хүний анхны алхам мөн байдаг. Хүн бүр л сайхан гэр орон, чадалтай унаа унаш, чанартай хувцас хунар, эрүүл хоол унд, зугаатай амралтыг хүсдэг. Хэрэв та энэ бүхэнд өөрөө хүрч чадаагүй бол өөрийн хүүхдээ хүргэх боломж байгаа. Хэрэв хүүхэд зөв хүмүүжээд энэ бүх амьдрах чадварт хүрч чадвал та өндөр настан болсон хойноо жаргаж суух болно.

            Энэ бүхэнд хүрэх анхны алхам нь үг ярианы жагсаалтаасаа бүдүүлэг, сөрөг, гутранги  хэллэгүүдийг бүрэн хасах явдал юм.

 

Цаг хугацааны үнэ цэнийг нялх балчираас нь баримтлуулж, хэвшүүлдэг юм шүү


   

 

Зөвлөгөө №2

 

Томчууд бид өөрийн амьдралаас гадна хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг зохиож яваа гэдгээ үргэлж сана. Үүнийг тогтож ухамсарлах хэрэгтэй. Хэрэв ухамсарлаж чадвал танд үүрэг хариуцлага шинээр бий болно. Харин үүрэг хариуцлагатай хүн эр зориг, хүч чадалтай байдаг. Хүч чадалтай, тэмүүлэлтэй болсон тохиолдолд мөрөөдөл тань биелэлээ олно.

            Хүний амьдралын цаг мөч бүхэн өндөр үнэ цэнэтэй. Энэ хорвоод амьдрах цагийг хүн бүрт өөр өөрөөр бурхан хэмжиж өгчээ. Бид бүх юмны төлбөрт цаг хугацааг эн түрүүнд барьж байдаг. Хүн цагийг янз бүрээр ашиглана. Хэрхэн ашигласнаас хамаараад эзэмших эд баялгийн хэмжээ нь өөр өөр. Зарим хүн зогсоо чөлөөгүй зурагтын суваг солино. Гэтэл цөөн хүн ном уншиж өөрийн тархиа цэнэглэнэ. Энэ хоёр хүн аг хугацаа өнгөрөхөд  шал өөр өөр хувь заяаны эзэн байх нь тодорхой.

            Эхний замаар явсан хүн амьдралдаа юу ч сурч чадаагүй, залхуу хойрго,бэлэнчлэгч, маш ядуу тарчиг амьдралтай хүн болдог. Харин хоёрдугаар замаар явсан хүмүүс тэс ондоо хувь заяа тосно. Ер нь цагийн үнэ цэнийг ухамсарласан хэнбугай ч ирээдүйн амьдрал нь асар гэрэл гэгээтэй болж ирдэг. Хүн амьдралын цаг мөч бүртээ ирээдүйгээ сийлж байдаг. Тиймээс хүүхдийг цагийн хуваариар ажлаа амжуулдаг болгож сургах хэрэгтэй. Цаг хугацаа бүү хэл минутын үнэ цэнийг ойлгодог болсон тэр цагт л мөнгө, баялаг, ухаан түүн рүү урсаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл их цагаа зориулсан уйгагүй үйл хэргийг их мөнгө, баялаг дагадаг. Их үйлс бүтээхэд их цаг хэрэгтэй юм шүү. Бид аливаа ажлыг үдээс өмнө, үдээс хойш гэж бүдүүн баараг баримжаалан ярьдаг. Цагийн үнэ цэнийг ойлгоогүй өсч амьдарч буйн шагнал бол манай орны буурай хөгжил юм. Сүүлийн хорин жилд байшин баялаг хөгжлийг хэмжиж байгаа мэт яригддаг болсон ч хүмүүсийн оюун ухаан дах гэгээрэл, амьдралын утга учир бүрхэг явцуу болсоор байна. Тиймээс үр хүүхдээ улс үндэстнийхээ, өрх гэрийнхээ жинхэнэ эзэн хүн байлгах хөгжлийг бүтээх нь иргэн ээж, аав бүрийн сэтгэлдээ, амьдралдаа баримтлах  боловсрол байх хэрэгтэй байна.

            Даалгавраа нэг цагт багтааж хийнэ, гадаа яг гучин минут тоглоод орж ирнэ, зурагтаа хоёр цаг үзээд унтраана гэж төлөвлөсөн бол түүндээ хүрэх гэж тэмүүлэхэд нь эцэг эх бид туслаад өгөх хэрэгтэй. Томчууд тусалж дэмжээд байвал хүүхэд маш хурдан, цагтаа бүхнийг амжуулдаг хэвшил, дадал зуршилтай болдог. Төлөвлөснөө цагтаа амжуулах гэж зүтгэдэг яг энэ зуршлаараа том болоод их үйлс бүтээж эхэлдэг. Тэгээд ч өрх гэрийн болоод албан ажлаа ч цаг тухайд нь амжуулж чаддаг хүн болчихвол зөвхөн эд мөнгөөр арвин биш оюун ухаан, сэтгэл санааны өөдрөг байдал ч хүнд давхар үүсдэг учиртай.

 

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8064221/6b4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210451
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238687
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365897
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364575
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523335
배너신청
자생병원

배너신청