Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Мэдээлэл танилцуулж байна.

 

Гэрээт ажилчдын 13 дахь сарын цалин буюу ажлаас гарсаны тэтгэмжийн мөнгө олгох тогтолцоонд шинэ заавар орсон болохыг мэдээлж байна.

2013 оны 12 сард гэрээний ажилчидад зориулсан нэгэн чухал хуулийг өөрчилөн гаргалаа. 13 дахь сарын цалин буюу ажлаас гарсаны тэтгэмжийн мөнгийг бүрмөсөн нутаг буцасны дараа олгож байхаар системдээ шинээр өөрчилөлт орууллаа. Үүнтэй холбогдуулаад олон хүмүүс энэ агуулгын талаар сайтар мэдэхгүй байгаатай холбогдуулан энэхүү тайлбарыг манай төв болох Гадаад ажилчдын төвөөс танилцуулж байна.

Ирэх 2014 оны 7 сарын 29 ны өдрөөс эхлэн гэрээний ажилчдын 13 дахь сарын цалин буюу ажлаас гарсаны тэтгэмжийн даатгалийн систем өөрчилөгдөнө. Солонгосын хууль өөрчилөгдсөнтэй холбогдуулан цаашдаа гэрээний ажилчид ажлаас гарсаны тэтгэмжээ(13 дахь сарын цалин) Солонгос улсаас бүрмөсөн нутаг буцаж байж авдаг байхаар болно.

 

Гэрээний ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн хуулийн 13 дүгээр бүлгийн (13дахь сарын цалин буюу ажлаас гарсаны тэтгэмж) 3-4 дүгээр заалтанд

 

13 дахь сарын цалин буюу ажлаас гарсаны тэтгэмжийн даатгал нь тухайн гадаад ажилчин бүрмөсөн нутаг буцсан өдрөөс эхлэн 14 хонгийн дотор мөнгийг нь олгох, авах мөнгөний хүчинтэй хугацаа нь 3жил, олгох өдрөөс эхлэн 3 жилийн дотор үүнийг аваагүй тохиолдолд хүчинтэй хугацаа дуусах ба тэр үед дээрх мөнгийг олгох санхүүгийн байгууллагаас авах хугацаа нь дууссан, даатгалын мөнгийг 1 сарын дотор Солонгосын үйлдвэрлэлийн хүн хүчийг дэмжих санрүү шилжүүлэнэ гэж заасан байгаа.

 

Энэхүү заалтнаас үзвэл,

Цаашдаа Солонгост ажиллаж байгаа гэрээний ажилчид ажлын байраа солих эсвэл 4 жил 10 сар ажиллах хугацаа дуусаж, Солонгос улсаас бүр мөсөн нутаг буцаж байж, дээрх мөнгийг авдаг болно гэсэн үг юм.

Мөн Солонгосын Хөдөлмөрийн Яамнаас, заавал хэл давахаас гэлгүй Инчоны нисэх онгоцны буудлын иргэний бүртгэл мэдээллийн төвийн шалгах хэсгээр гарсаны дараа даатгалын мөнгө олгодог цонхон дээр очиж Инчоны нисэх буудал дээрээс даатгалын мөнгөө аваад гарч болно гэж үзэж байгаа.

13 дахь сарын цалин буюу ажлаас гарсаны тэтгэмжийн даатгалын мөнгөний ихэнх нь авах ёстой мөнгөний хэмжээнээс бага байдаг. Тиймээс ажилчид Самсон даатгалаас мөнгө түрүүлж аван, үлдсэн зөрүү мөнгийг байгууллагтаа өгхыг шаардаж авдаг. Гэтэл энэ хуулиар өөрчилөгдөн батлагдахын бол 1 жилээс дээш ажиллан ажлын байраа солих тохиолдолд бас дээрх мөнгөө Солонгост байх хугацаандаа авч чадахгүй болно. Тийм болохоор Самсон даатгалын газарлуу ярьж, даатгалын мөнгө хэд болохыг шалгаж, зөрүү мөнгийг байгууллагтаа хэлж шаардан авч болох юм.

Ингэж өөрчилөгдөх хуулийн талаар олон гэрээний ажилчид эсэргүүцэж байгаа билээ. Эсэргүүцэж байгаа шалтгаан нь улс болгон хүн бүр өөр өөр бөгөөд манай Монголчуудын хувьд ямар байна вэ?

 

Мэдээлэл цуглуулсан Гадаад ажилчдын хүний эрхийн төв

Харилцах утас :  02-3785-0422

 

 

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8062192/38d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
배너신청
자생병원

배너신청