Número de documentos 497


1778 онд дөрвөн уулын дунд их хүрээ сууршисан. Үүнээс үүдэн 1800-гаад оны үед Богд хаанд бараалхах шавь отгийн захирагч нар энэ бяцхан толгойн ар өврөөр түр нутагладаг байжээ. Тиймээс захирагчдын цол хэргэмийг их хаан харгалзан үзэж тэрхүү бяцхан уулыг Зайсан толгой гэж нэрлэх болсон хэмээн зарим домогт өгүүлдэг.

Бас нэгэн домогт энэ толгой буй газар тэгш тал байжээ. Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорч газраас дээш ургасаар байв. Удалгүй өнөөх дов довцог болж томрох тусам Богд уулын мод бага багаар нүүдэллэн шинээр ургаж буй бяцхан уулыг чиглэн ургах болжээ.

Энэ бүхнийг харж гайхширсан их хаан Богд шадар сайдуудаа цуглуулан их хуралдай зохион өнөөх довцгийн тухай ярихад нэгэн цэцэн түшмэл нь:

- Төвдийн их хувилгаад монголын модыг эх орондоо авчир хэмээн газрын хэвлийгээр нэгэн уулыг явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгүй энгийн нэг уул аж. Иймд нэр цолд их дуртай учир алдар сууг нь өргөн цол хэргэм олговол эндээ үлдэж ч магадгүй юм гэсэнд бүгд зөвлөлдөн Зайсан хэмээх цол өгөн нутагтаа тогтоов.

Ийнхүү Зайсан толгой өндөрсөхөө ч больж уулын мод ч түүн уруу хошууран нүүхээ ч больжээ гэсэн ч домог бий. Энэ домгийг Бадам хатан тайлахдаа:

- Энэхүү домог Богд хааныг шүүмжилсэн далд утгатай юм байна. Төвдөд их олон ламтай. Тэр ч утгаараа тэндээ ямар ч нэр хүндгүй, цол хэргэмгүй лам Монголд ирээд Богд хэмээх эрхэм алдрыг хүртдэг. Энэхүү санааг ард түмэн, газар дэлхий ёгтлон ийнхүү домог гарсан буй за хэмээн ярьсан байдаг.

Энэ мэт долоон янзын домог өнөө ч гар бичмэлээр Улаанбаатарын музейд хадгалагдан үлдсэн байдаг ажээ. Харин шинэ засаг оршин тогтнох цагт Зайсан толгойд 1956 онд анхны суварга боссон байдаг. Үүний дараа Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж 1969 онд уран бүтээлчдийн баг хоёр жил шахам ажилласнаар одоогийн сүрлэг хөшөө буй болсон түүхтэй юм байна. Тухайн үед Зайсан толгой 89 метр өндөр байсныг хөшөө бүтээгчид тэсэлгээ хийж орой дээрээс нь дөрвөн метр тайрч хаясан нь 2011 он хүртэл нууцлагдаж байгаад саяхнаас ил болжээ.

Зайсан толгой нь 300 метр урт буюу 612 гишгүүр шат, Зөвлөлтийн дайчдын 27 метр өндөр хөшөө, тулганы билэгдэл шигтгэмэл урлал, товойлгож сийлсэн одон медаль зэрэг нэгэн цаг үеийн үнэт түүхийг хадгалсан бүрэн цогцолбор болж чадсан. Үүний зэрэгцээ ХХ зууны сүүл хагаст нийслэл Улаанбаатар хотыг харах гол цэг болсон юм.

List of Articles
Título Escritor Fecha Leídos
Aviso Монголын нууц товчоо Levi`s Aug 25, 2008 107666
497 АГЕНТСТВО ПО ТРУДОУСТРОЙСТВУ БАЙКАЛ Байкал Jan 11, 2020 491
496 Russian,Mongolian,Buryatian er,em,ger bvl ajil bna 010-5788-2581 samushil online82 Oct 02, 2017 559
495 Er em ajluud bn tsogtsaikkhan Aug 02, 2017 667
494 Цагаан шувуу: Миний ээж Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Dec 12, 2016 1431
493 Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Dec 12, 2016 1464
492 Солиот ЭХ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Dec 12, 2016 1456
491 Миний үр ээж нь чамдаа захия Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Dec 12, 2016 1330
490 Yag odoo sanbun yogt em buudliin arbat bna ukana0309 Dec 08, 2016 1220
489 Чамайгаа үүрд жаргаана гэсэн болохоор надад үхэх эрх байхгүй Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Oct 12, 2016 1742
» "ЗАЙСАН ТОЛГОЙН ДОМОГ" Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Oct 12, 2016 1645
487 Эзэндээ хүрээгүй нэгэн захидал (Өгүүллэг) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Oct 12, 2016 1626
486 Эцгийн сэтгэл Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Oct 12, 2016 1601
485 ohidoo taniltsay bagii May 18, 2016 2085
484 Т.Бум-эрдэнэ /Нурам/ - 10 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Jun 27, 2015 3444
483 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 9 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Jun 27, 2015 3013
482 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 8 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Jun 27, 2015 2973
481 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 7 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Jun 27, 2015 3038
480 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 6 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө May 29, 2015 2945
479 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 5 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө May 29, 2015 2937
478 Т.Бум-эрдэнэ/Нурам/- 4 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө May 29, 2015 2968
배너신청
자생병원

배너신청