Бичлэгийн тоо 3,330
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
 

Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг. Хамгийн түгээмэл таардаг балаг нь олсон олон саяын хөрөнгөө яах ийхийн зуургүй үрэх. Үрж мөнгөгүй болсон хойноо нэгэнт тансаг амьдраад сурчихсан байдаг болохоор өр тавьж эхэлдэг нь олон оддод тохиолддог. Танд цагтаа цалгиж явсан ч одоо хоосорсон, өрөнд баригдсан гэх одуудыг танилцуулъя.

Майк Тайсон

Энэ домогт боксчин рингэн дээр ноёлж байх жилүүддээ нийт 400 сая орчим ам.доллар хийсэн байдаг. Аймаар их мөнгө гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Гэвч Тайсан үрлэгэнээрээ алдартай бөгөөд ид явахдаа сардаа 400 мянгыг үрэх нь хэвийн үзэгдэл байжээ. Ингэсээр 2003 онд дампуурлаа зарласан бөгөөд одоо 23 сая долларын өртэй.

Памела Андерсон

Долоон жилийн өмнө яг дампуурдгийн даваан дээр тогтож үлдсэн. Малибу дахь харшид нь засвар хийсэн компанид 3 сая долларын өр тавьсан нь дампууруулах шахжээ. Сүүлдээ хамаг юмаа хамаж өгөөд барилгын хогоо ачуулж хаяхад шаардлагатай 1900 долларыг төлж чадахгүй болсон төдийгүй мөнгийг гүйцэд төлөхөөс нааш засвар хийсэн байрандаа орж чадахгүй болоод ойролцоо нь авчирсан вагончикт амьдарч байсан.

Крис Такер

"Тав дахь элемент", "Оргил цаг"-ийн одыг бүгд андахгүй. Оргил цагийн гурван хэсэгт тоглоод багагүй орлого олсон. Гурав дахь хэсэгт нь 2006 онд тоглохдоо 26 сая долларын цалин авч хамгийн өндөр үнэтэй жүжигчин болж байсан. Үүнээс хойш сураг тасарсан гэж болно. Тэрээр кинонд тоглохоос татгалзан стэнд ап стилиэр клубуудад тоглодог болжээ. Найруулагч нар кинонд урихад үгүй гэж томроод явсан Крис Картерийг Татварын албаныхан 10 сая ам.долларын татвар төлөөгүй гэж шүүхэд өгчээ.

Канье Уэст

Энэ нөхөр өөрийгөө дэндүү их өртэй гэдэг. Яагаад гэтэл Yeezy цувралаа сурталчлах, Кимдээ үнэтэй бэлэг авах, хип хоп цомгоо гаргах, тансаг амьдрах зэрэгтээ өр тавьсаар одоо 53 сая долларын өртэй болсон гэнэ. Ингэж үрлэгэн зан гаргадагт нь Кимийн ээж түүнд тун дургүй гэнэ.

Линдси Лохан

Нэг хэсэг нэрд гарч яваад алдар хүндийн хүндийг дийлэлгүй сүйрсэн хүн бол Линдси Лохан. Удаа дараалан согтуугаар жолоо барьсан, хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гэх мэтээр хамгийн муу талаас нь харуулсаар байгаад найруулагчид кинонд урихаа больсон. Гурван жилийн өмнө ус, цахилгаан, хогны мөнгөө төлж чадахгүй хэт их өр тавьсны улмаас Беверли Хиллз дэх байшингаасаа нүүхээс өөр аргагүй болсон. Дээр нь байсхийгээд ааш авираасаа болж байсхийгээд шүүхэд дуудагдах болж өмгөөлөгч хөлслөх, архи, хар тамхинаас гаргадаг төвийн эмчилгээ зэрэгт хамаг мөнгөө гөвсөн гэнэ. Одоо тэр 500 мянга орчим доллартай ядуу од болсон гэнэ.

Кортни Лав

Нирвана хамтлагийн үүсгэн байгуулагч домогт Курт Кобейний бэлэвсэн эхнэр нь үрлэгэнээрээ алдартай. Нөхрийгөө өөд болоход 29 сая ам.доллар өвлөн авсан. Гэтэл янз бүрийг зарга үүсгэн шүүхдэлцэж, тансаг амьдарч, шоудсаар байгаад 29 саяыг яах ийхийн зуургүй үрсэн гэнэ. Тэрээр өөрөө яаж яваад 29 саяыг үрсэн гэдгэээ огт мэдэхгүй гэж хэлдэг.

50 Cent

Энэ рэпчин өнгөрсөн жил өөрийгөө 50 сая долларын өртэй, түүнээ төлж чадахгүй тул төлбөрийн чадваргүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл түүнээс ердөө жилийн өмнө Форбс сэтгүүл түүний хөрөнгийг 150 сая доллар гэж байлаа. Гэвч рэпчин энэ мэдээллийг үгүйсгээд тэр бүхэн хоосон сайрхал, бодит байдал дээр ердөө 4 сая доллартай гэжээ.

Брендан Фрэйзер

"Муми" киноны од Брэндон нь салсан эхнэр, гурван хүүхдийнхээ тэтгэлгийн мөнгөнд хамагаа гөвсөн гэнэ. Нэр алдар нь буурахыг дагаад кинонд уригдах нь цөөрч эхнэр хүүхэддээ мөнгө өгч чадахгүй болсон тул тэтгэлгийн хэмжээг бууруулахыг шүүхээс хүсчээ. Тэрээр жилдээ 900 мянган доллар өгдөг байсныг багасгахыг хүссэн байдаг. Гэвч эхнэр нь түүнийг мөнгөө нуун далдалсан гэж шүүхэд хандаад заргалдаж байгаа юм байх.

Николас Кейж

Энэ од 1996 оноос 2011 оны хооронд кинонд тоглоод 140 сая доллар олсон. Яаж ч бодсон бага мөнгө биш. Кейж гэхдээ тансаг амьдрах дуртай бөгөөд 15 байшин, байр, харш авсан. 7 саяар хувьдаа арал авсан. 30 мотоцикл, «Ламборгини», «Роллс Ройс», «Феррари» гээд люкс ангилалын 9 машин авсан. Дуудлага худалдаанаас 276 мянган доллараар монголоос контрбандаар гаргасан динозаврын толгой худалдаж авсан гээд тоочоод байвал мөнгийг яаж үрэх ёстойг яруу тодоор харуулжээ. Үр дүнд нь данс нь хоосрон хүндрэл бэрхшээл тулгарсанд гайхах зүйлгүй. Одоо элдэв өрөө дарахын тулд байшин, харшаа зарахаас эхлээд ямар ч хамаагүй кинонд тоглох болсон.

Женис Дикинсон

МТV-ийн янз бүрийн шоуны од Женис нь дэлхийд алдартай судер модель явсан бөгөөд багагүй мөнгө цуглуулж чадсан гэгддэг. Гэвч одоо сая гаруй долларын өртэй болж төлбөрийн чадваргүй гэдгээ зарлажээ. Өрийнх нь тэн хагас нь татвар. Өөрөөр хэлбэл нэг нягтлан хөлслөөд ажиллуултал цаадах нь татварыг нь төлж байна гээд луйвардаад зугатсан. Дээр нь хамгийн олон удаа гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж онгирдог тэрээр гоо сайхны эмнэлэгүүдэд олон зуун мянгын өртэй болсон байна.

gerelee904

2016.09.24 22:46:30
*.213.127.213

Анхааруутай мэдээлэл өгсөнд баярлалаа.

Kazu Mon

2017.01.01 16:18:56
*.118.173.175

Hairan humuus

Kazu Mon

2017.01.01 16:19:45
*.118.173.175

Hairan humuus

Kazu Mon

2017.02.26 21:34:17
*.38.8.245

Kkkk
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3330 Пүсан-Улаанбаатар, Улаанбаатар-Пүсан 2талдаа 200.000вон [1] 2016-11-03 7352
3329 Адам Леван охинтой боллоо [3] 2016-09-23 3538
3328 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл [1] 2016-09-23 6270
» Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [4] 2016-09-23 2955
3326 Хүний биологийн цагийг “Reset” хийх товчийг эрдэмтэд олж нээжээ [1] 2016-08-19 2996
3325 Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж [3] 2016-08-19 2540
3324 Автомашинтай хэн бүхэнд зориулсан 15 ухаалаг арга [3] 2016-08-19 2396
3323 Майкл Фелпс ахиж уралдахгүй [1] 2016-08-16 2273
3322 Манай жүдоч Л.Отгонбаатар хагалгаанд орохоор болжээ [1] 2016-08-16 2275
3321 Хятадын генералд бүх насаар нь хорих ял ногдуулжээ 2016-08-16 2101
3320 Усайн Болт олимпын 7 дахь алтаа авлаа 2016-08-16 2045
3319 Мо Фарах шигшээ уралдаанд бүдэрч унасан ч Риод аваргаа хамгааллаа [2] 2016-08-16 2054
3318 “Google street”-ийн дуранд өртсөн 15 инээдтэй зураг [2] 2016-08-10 2342
3317 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа [1] 2016-08-10 2690
3316 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа 2016-08-10 2350
3315 Усны хувцастай цагдаа эмэгтэй гэмт хэрэгтнийг баривчилсан нь шуугиан тарьжээ [1] 2016-08-03 2500
3314 Риогийн олимпын дараа үхлийн тариа хийлгэнэ 2016-08-03 2528
3313 Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцас [1] 2016-07-29 2378
3312 Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж [1] 2016-07-29 2196
3311 14 саяыг хожсон ч ажлаа хаяхгүй 2016-07-29 2716


자생병원