Бичлэгийн тоо 3,329
Автомашинтай хэн бүхэнд зориулсан 15 ухаалаг арга

Дэлхий дээрх туршлагатай жолооч нар, машинтай хэн бүхэнд тулгардаг “төвөгтэй” жижигхэн асуудлуудыг шийдэж, илүү тав тухтайгаар машинаараа зорчих боломжийг олгох дараах 15 зөвлөгөөг хүргэж байна. Доорх аргууд нь шинэ болон туршлагатай жолооч нарын аль алинд нь хэрэг болох болно.

Хүүхэдтэйгээ аялдаг хэн бүхэнд

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 1

Угаалгын өрөөнд байдаг хананд өлгөгчийг ашиглан хүүхэддээ нэн түрүүнд хэрэг болдог зүйлсийг нь гарын дор байлгаж болох юм. Тос, живх, угж зэргийг нь хайж хамаг юмаа онгичих хэрэггүй шүү.

Салоны агаарыг хэрхэн хурдан хөргөх вэ?Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 2

Урд талынхаа нэг цонхыг бүрэн онгойлгоод дараа нь машиныхаа нөгөө талын хаалгыг хэд хэдэн удаа онгойлгож хаана. Ингэснээр халуун агаар хөөгдөн гарах юм.

Сэвнээс хэрхэн ангижрах вэ?Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 3

Оновчтой сонгосон хумсны будаг таны машин дээрх сэвийг анзаарагдахгүй болгоно. Өнгөгүй хумсны будгаар салхины шилэн дээрх хагархайтай тэмцэхэд үр дүнтэй байдаг. Хагархай дээр 2-3 удаа хумсны будгаа давхарлан түрхсэнээр цууралт цааш даамжрахаас сэргийлнэ.

Засварчин таныг хуурна гэж санаа зовж байвал

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 4

Таны машинд үүссэн асуудлыг байгаагаас нь хүндрүүлэн хэлэх байх гэж та бодож байвал тухайн засварчнаас өөрийнхөө оношийг зөв байна уу л гэж асуухад хангалттай.

Машины хуучин стикерүүдийг хэрхэн хуулж авах вэ?

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 5

Бүлээн усанд сонингийн цаас хийж дэвтээгээд стикерүүд дээрээ 10 минутын турш байлгаарай.

Хөлдсөн цоожийг яах вэ?

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 6

Хөлдсөн цоожийг гэсгээхдээ нянгийн эсрэг гарын саванг хэрэглээрэй. Вандуйн хэмжээтэй саванг аваад цоожин дээрээ түрхэх бөгөөд түлхүүрний нүх рүү шууд орохоор түрхэнэ. Энэ төрлийн саван нь спирт агуулдаг тул мөсийг хурдан хайлуулдаг байна. Түлхүүрэндээ ч түрхсэн болно.

Салфеткийг гарын дор байлгах хялбархан арга

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 7

Кофены тагтай цаасан саванд салфеткаа хадгалж болно.

Ухаалаг утсаа тогтоох

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 8

Жирийн резин боолтыг ашиглаад л гүйцээ.

Машинаа цэвэрхэн байлгах

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 9

Жижиг хэмжээтэй сав болон гялгар уутыг ашиглаад хогийн сав хийж болно.

Машинаа гараашид байрлуулахад хэцүү байвал

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 10

Дөнгөж саяхан жолооны үнэмлэхээ авсан, туршлагагүй жолоочийн хувьд гараашид машинаа тавихад хүндрэлтэй байх болно. Теннисийн бөмбөг юм уу тод өнгийн тоглоомыг өөрийн зогсох ёстой газартаа өлгөөрэй. Ингэснээр машиныхаа хэмжээг мэдрэх бөгөөд илүү явахаас сэргийлэх болно.

Урд гэрлээ цэвэрлэх

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 11

Үнэтэй цэвэрлэгч бодис авахын оронд жирийн шүдний оогоор өнгөлчихөж болдгийг та мэдэх үү? Хуучин сойз юмуу даавуун дээр бага зэргийн оог шахаж гаргаад урд гэрлээ сайтар зүлгэнэ. Дараа нь цэвэр усаар угаана.

Хүрч болдоггүй хэсгүүдийг хэрхэн цэвэрлэх вэ?

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 12

Зургийн багс нь таны машины хүрч боломгүй хэсгүүдийн тоосыг төгс цэвэрлэнэ.

Нарны хурц гэрлийг хаах

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 14

Бид энэ аргыг онгоцны нисгэгчдээс сурсан юм. Нарны гэрэл нүд гялбуулаад байвал нимгэн хуванцар ялтсыг ашиглаарай. Хөдөлгөөнгүй, цахилгаанждаг шинж чанарынхаа ачаар салхины шилэн дээр сайтар бэхлэгдэх болно. Та ийм төрлийн ялтсыг супермаркетын гэр ахуйн тасгаас олох боломжтой. Мөн хүлэмжинд хэрэглэдэг өнгөт хальсыг скочоор тогтоож ашигласан ч болох ажээ.

Машины хаалга зурагдахаас хэрхэн сэргийлэх вэ?

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 13

Жижигхэн гарааштай хүмүүс энэ аргыг заавал хэрэглээд үзээрэй. Ханаа дагуулаад порлон нааж өгснөөр таныг машинаасаа гарч, ороход зураас үүсэх магадлал буурна.

Бүх зүйлд бэлэн байх

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 15

Юу ч болсон бэлэн байхын тулд машиндаа анхны тусламжийн хайрцгийг заавал авч явж байгаарай. Хайрцгандаа хуучин, найдвартай ажиллагаатай гар утас, утасны запас зай, ус, хоол хүнс, дулаан хувцас, хөнжил зэргийг хийхээ бүү мартаарай.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9252986/07e/trackback

korea2000

2016.08.25 19:08:19
*.213.127.213

Хэрэгтэй мэдээлэл баярлалаа

Kazu Mon

2017.02.26 21:35:11
*.38.8.245

Bbbb
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3329 Адам Леван охинтой боллоо 2016-09-23 10297
3328 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл 2016-09-23 15580
3327 Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [2] 2016-09-23 12425
3326 Хүний биологийн цагийг “Reset” хийх товчийг эрдэмтэд олж нээжээ [1] 2016-08-19 5135
3325 Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж [1] 2016-08-19 3365
» Автомашинтай хэн бүхэнд зориулсан 15 ухаалаг арга [2] 2016-08-19 3193
3323 Майкл Фелпс ахиж уралдахгүй [2] 2016-08-16 2987
3322 Манай жүдоч Л.Отгонбаатар хагалгаанд орохоор болжээ [1] 2016-08-16 3007
3321 Хятадын генералд бүх насаар нь хорих ял ногдуулжээ 2016-08-16 2822
3320 Усайн Болт олимпын 7 дахь алтаа авлаа 2016-08-16 2741
3319 Мо Фарах шигшээ уралдаанд бүдэрч унасан ч Риод аваргаа хамгааллаа [2] 2016-08-16 2785
3318 “Google street”-ийн дуранд өртсөн 15 инээдтэй зураг 2016-08-10 3102
3317 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа [1] 2016-08-10 3447
3316 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа 2016-08-10 3028
3315 Усны хувцастай цагдаа эмэгтэй гэмт хэрэгтнийг баривчилсан нь шуугиан тарьжээ [1] 2016-08-03 3297
3314 Риогийн олимпын дараа үхлийн тариа хийлгэнэ 2016-08-03 3252
3313 Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцас [1] 2016-07-29 3112
3312 Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж [1] 2016-07-29 2925
3311 14 саяыг хожсон ч ажлаа хаяхгүй 2016-07-29 3466
3310 Ийм байшинд амьдрахаас ичиж байна шатаавал таарна гэдэг үгийг эцэгтэй хэлсэний дараа... 2016-07-28 3049
배너신청
자생병원

배너신청