Бичлэгийн тоо 85

Монгол улсны иргэн “А” нь 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирсэн.  А-г эрүүл мэндийн шалтгаанаар гэр бүлийнхэн нь нутаг буцаахаар төлөвлөж байх үед 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зочид буудлаас гарч ор сураггүй байгаа тухай мэдээлэл ирсэнээр Нон Сон хотын цагдаагийн байгууллага эрэл хайгуулыг хийсээр байна. Эрлийн ажил тодорхой ахиц гараагүй  тул эрлийн ажилтай танилцах, дэмжлэг үзүүлэх зорилгоор  НЦҮТ-ийн дарга М.Нямдаваа , тус төвийн сайн дурын ажилтан Ким Хен Сан нар тухайн орон нутагт очиж ажиллалаа.

Нон Сан хотын цагдаагийн газартын Мэдээлэл хамгаалалтын хэлтсийн дарга Ли Зон Ги-тэй уулзан Эрлийн үйл ажиллагааны ерөнхий төлөв байдалтай танилцаж, Хамгаалалтын хэлтсийн дарга Ким Ён Сик, Ен Сан цагдаагийн хэсгийн дарга Зан Юн Сү нартай   эрлийн ажиллагаа  явуулж буй  газар дээр нь  очиж цаашид  эрлийн ажиллагааг хэрхэн явуулах тухай  санал солилцов.

Санал солилцох явцад Цагдаагийн хэсгийн дарга Зан Юн Сү  5-р сарын 27 ны өдөр манай НЦҮТ-ийн хүсэлтийг  хүлээн аваад манай цагдаагийн газраас “А”-ийн хамгийн сүүлд байрлаж байсан гэх зочид буудлын ойролцоох камеруудын бичлэгийг шалган үзэж,  5-р сарын 22 ны өглөөний  8 цаг 30 минутад  зочид буудлын хойд  уулруу гарч яваад буцаж ирээгүй  болохыг тогтоосон тухай иргэн “А”-г эрэн сурвалжилж буй тухай  зураг бүхий зарыг орон нутгийн иргэд ихээр явдаг ойр орчмын газруудад байршуулж, бас оршин суугчдад тараах ажлыг хийсэн тухай ярилаа. Мөн үүний зэрэгцээ цагдаагийн ажилчид болон галын аюулаас хамгаалах газрын ажилчдаас бүрдсэн нийт 74 хүний бүрэлдхүүнтэй эрлийн багийг гаргаж, зочид буудлын хойдох уул болон эргэн тойрны барилга байшин, очих боломжтой газруудыг самнан шалгаад олдоогүй учраас цагдаагийн үнэрч нохой болон  орон нутгийн  иргэдийн тусламж дэмжлэгийг авч  эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулаад өнөөдрийг хүртэл ямар нэг ул мөрийг нь гаргаж чадаагүй байгаа тухайгаа манайханд танилцуулсан байна.  Цаашид эрлийн цар хүрээг өргөжүүлэх,  алга болсон  иргэний талаархи  нэмэлт мэдээллийг олоход Элчин сайдын яам, Нэг цэгийн үйлчилгээний төвөөс дэмжлэг үзүүлж  хамтран ажиллахаар тохиролцжээ.

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7053
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59080
84 Help Иргэдэд сэрэмжлүүлэх нь ONESTOPSERVICE 2014-10-13 12103
83 Help Үйлдвэрийн ослын талаар үнэгүй сургалт ONESTOPSERVICE 2014-09-22 10868
82 Help "БИД ЭХ ОРОНДОО ОЧООД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?" ONESTOPSERVICE 2014-08-22 11434
81 Help 13 дахь сарын цалингаа аваад азтан боллоо. ONESTOPSERVICE 2014-08-22 9829
80 Help НЦҮТ дарга М.Нямдаваа энгэр мялаалаа. ONESTOPSERVICE 2014-08-13 6966
79 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ 10 ДАХЬ УДААГИЙН 6, 7 ДУГААР САРД ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦСЭН ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХУВААРЬ ONESTOPSERVICE 2014-08-12 7120
78 Help Монгол 6 хүүхдэд хийсэн зүрхний хагалгаа амжилттай боллоо. ONESTOPSERVICE 2014-07-30 6972
77 Help Пусан хотын “Монгол наадам” боллоо file ONESTOPSERVICE 2014-07-08 7171
76 Help Зарлал file [1] ONESTOPSERVICE 2014-07-02 7172
» Help Монгол улсны иргэн “А” -г эрж хайх ажил үргэлжилж байна. file ONESTOPSERVICE 2014-06-05 7490
74 Help Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит зөвлөлдөх уулзалт болов. ONESTOPSERVICE 2014-06-03 7216
73 Help Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөнө ONESTOPSERVICE 2014-05-29 7105
72 Help Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөнө ONESTOPSERVICE 2014-05-29 7110
71 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД ONESTOPSERVICE 2014-05-21 7290
70 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД ONESTOPSERVICE 2014-05-21 7073
69 Help ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, НЭМЭГДСЭН ӨРТӨГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ. ONESTOPSERVICE 2014-05-12 7088
68 Help Барилга, замын салбарт 70 мянган ажилтан хэрэгтэй. ONESTOPSERVICE 2014-05-08 7293
67 Help Иргэдийн санал авна. ONESTOPSERVICE 2014-02-21 8067
66 Help Монгол ажилчдад зориулсан үйлдвэрийн ослын талаар үнэгүй сургалт ONESTOPSERVICE 2013-09-03 11419
배너신청
자생병원

배너신청