Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6сарын турш тасралтгүй төлсөн даатгуулагч эх авна.

Жирэмсний тэтгэмжийг 5 сартайгаас эхлэн 40,000 төгрөгийг 12 сарын турш авна. Хэрэв ихэр хүүхэд төрүүлсэн бол хүүхдийн тоогоор авах тэтгэмж өөр өөр байна.

 

 

БНСУ-аас бүрдүүлэх материал

-          Эмнэлгийн бичиг

-          2 хувь цээж зураг 3*4 хэмжээтэй

-          Монголоос жирэмсний тэтгэмж авах хүний нэр дээр ЭСЯ – аар итгэмжлэл гаргуулна.

-          Итгэмжлэл гаргуулах хүний иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар

 

Монголоос бүрдүүлэх материал

Солонгосоос бүрдүүлсэн баримт бичгэн дээр дараах материалыг нэмж хавсарган сум, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад өгнө.

  • Тэтгэмж авахыг хүссэн өргөдөл; /Итгэмжлэгдэгч/
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

 Дэлгэрэнгүй мэдээллийг Нэг цэгийн үйлчилгээний төв (Утас: 02-2266-8228, 02-2278-8030)-өөс лавлана уу.