Бичлэгийн тоо 85


БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах

Нэг. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ (ЭМҮШ)-нд хамрагдах шаардлагатай.

 

1. ЭМҮШ-д дараах шинжилгээ хамаарагдана.

  • Цээжний флюр зураг Шээсний

  • Биеийн ерөнхий үзүүлэлт

  • Цусны шинжилгээ шинжилгээ

2. ЭМҮШ-д хамрагдахад шаардагдах бичиг баримт

  • СХТТШ –ын бүртгэлийн шар хуудас Эрүүл мэндийн

  • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх

  • Үзлэг, шинжилгээний хураамж төлсөн баримт (Тухайн эмнэлэгийн касс)

  • 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг

3. ЭМҮШ-д хамрагдах иргэн хувийн бэлтгэлээ хангах тухай

  • 3-5 хоногийн өмнө өөх тостой, хэт чихэрлэг зүйл идэх болон архи, тамхи хэрэглэхгүй байх

  • ЭМҮШ-д тогтсон цагийн хуваарийг баримтлах ЭМҮШ-ний хариуг тухайн эмнэлгийн мэдээллийн самбараар мэдээлэх бөгөөд ЭМҮШ-д тэнцсэн иргэд Хөдөлмөрийн төв бирж дээр биечлэн ирж, БНСУ-ын Хөдөлмөрийн биржид байрших бүртгэл хийлгэнэ.

Хоёр. Хөдөлмөрийн төв биржээр дамжуулан Солонгосын хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар байрших 

 

             Шаардагдах бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Гадаад паспорт, хуулбарын хамт /хүчинтэй хугацаа 3-5 жил байх/
  • СХТТШ-ын бүртгэлийн шар тасалбар

  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, тэнцсэн хуудас

  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төлбөр төлсөн баримт

  • 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан байх/

  • Солонгосын хөдөлмөрийн биржид байршуулах хураамж төлсөн баримт (Хадгаламж банкны 10210022222 тоот данс, ХХҮГ)

  • Цагдаагийн тодорхойлолт

Хөдөлмөрийн төв биржээс нэр байршуулсан бүртгэлийн дугаар бүхий хуудас авснаар Солонгосын хөдөлмөрийн биржид Таны

 нэр байршсаныг баталгаажуулах болно.

Гурав. Ажлын санал хүлээн авах

  • Нэр байршсан ажил хайгчдаас солонгосын ажил олгогч байгууллагын эзэд сонгож, тухайн иргэнд ажлын санал тавьж хөдөлмөрийн гэрээ явуулна.

  • Ажлын санал хүлээн авсан ажил хайгч нь БНСУ-ын ажил олгогч эздээс ирүүлсэн хөдөлмөрийн гэрээтэй танилцаж 14 хоногийн дотор зөвшөөрөх эсэхээ заавал хариу мэдэгдэнэ.

  • Ажлын санал ирсэн тухай мэдээллийг www.hudulmur.mn гэсэн вэб сайт дээр гаргана.

  • Ажил хайгч онцгой шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээг байгуулахаас 2-оос дээш удаа татгалзсан тохиолдолд солонгосын хөдөлмөрийн биржийн ажил хайгчийн жагсаалтаас хасагдана.

  • Солонгосын Хууль Зүйн Яам (ХЗЯ)-наас визний зөвшөөрөл олгох эсэх тухай хариу 14-90 хоногийн дотор ирнэ.

Дөрөв. Эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээ болон явахын өмнөх сургалтанд хамрагдах

 

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явах өдрийн тов ирмэгц эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээ болон явахын өмнөх сургалтанд хамрагдана. Эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээ нь үнэ төлбөргүй

  1. Давтан ЭМҮШ-д дараах шинжилгээг авна.

  • Цээжний флюр зураг

  • Цусны шинжилгээ

   2. Шаардагдах бичиг баримт

  • Гадаад паспорт

  • Иргэний үнэмлэх 2 хувь цээж зураг

    3. Явахын өмнөх сургалт

  • БНСУ-д явж ажиллах өдрийн тов ирсэн ажил хайгч бүр явахын өмнөх 5 хоногийн сургалтанд хамрагдана. Сургалтанд солонгос хэл, солонгосын ёс заншил, ажлын байрны аюулгүй байдал зэргийн талаар хичээл заана. Сургалтын төлбөрийг ХХҮГ-ын Хадгаламж банкин дахь 10210022222 тоот дансанд тушаана.

  • Сургалтанд зайлшгүй хамрагдах ёстой бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл тасалвал гэрээт ажилчнаар явах эрх цуцлагдана.

4. Гадаадад ажиллагсдын Гэнэтийн осолын даатгалд хамрагдана. (Даатгалын хураамжийг Хадгаламж банкны 10600000584 тоот дансанд тушаана)
Тав.Виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримт

  • БНСУ-ын ЭСЯ-ны анкет бөглөх

  • Гадаад паспорт, хуулбарын хамт

  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

  • 3,5х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг

  • Визний хураамж тушаасан 50 ам.долларын баримт (ХААН банкны БНСУ-ын ЭСЯ-ны 5038005602 данс)

Зургаа. БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа

Солонгос улсын хилээр нэвтэрсний дараа Солонгосын хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төв дээр 3 хоногийн сургалтанд

 хамрагдана. Энэ хугацаанд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх бөгөөд тэнцэхгүй тохиолдолд өөрийн зардлаар нутаг буцах болно. Сургалтанд хамрагдсаны дараа томилогдсон ажлын байран дээрээ очиж ажиллана.

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын нэг цэгийн үйлчилгээний төв

                               утас: 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034

               факс: 02-2266-8227, 02-2266-8033

                                                             


tsondook

2012.03.26 14:44:47
*.97.84.248

end ireed ajil ni hvnd hetsvv baibal orchin tsalin ajiliin bair hetsvv baibal ajiliin bairaa solij bolhuu 1sar ajilsanch gesen ch

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7058
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
84 Help Ганцэцэгт гүн эмгэнэл илэрхийлье! [195] ADVertisement 2010-09-17 53876
» Help БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах [1] [2] ONESTOPSERVICE 2012-01-04 40865
82 Website www.workinkorea By KOILAF file [1] sysop5 2008-07-08 33649
81 Help Хүний хөгжил сангаас Монголын иргэн бүрт хүртээж буй хишиг хувь [1] ONESTOPSERVICE 2012-01-10 27346
80 Help Хүний хөгжил сангаас олгож буй хишиг хувийг 2012 оны 6сар хүртэл олгоно. ONESTOPSERVICE 2012-02-09 24829
79 Банкны мэдээлэл Байрны зээлийн тухай admin 2011-01-28 24139
78 Website Korean Migrant's center file [1] sysop5 2008-07-07 24049
77 Help БНСУ-ДАХЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА ONESTOPSERVICE 2011-12-22 23888
76 Website Migrant's Hospital (free) file sysop5 2008-07-13 23285
75 Website http://global.library.kr file [1] ADVertisement 2009-04-07 21748
74 Help Гадаад ажилчдын Солонгос хэлний тэмцээн file ADVertisement 2011-07-04 20884
73 Help Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төв өөс sumowoman 2010-12-10 20442
72 Help БНСУ-Д АЖИЛЛАЖ БУЙ ЭРХЭМ ХҮНДЭТ АЖИЛЧДАА ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВД ТАВТАЙ МОРИЛНО УУ? гадаад ажилчдыг дэмжих төв 2010-12-16 20433
71 Help ОХИНД МИНЬ АМЬ НАС ХАЙРЛААЧ file [1] admin 2011-04-25 19690
70 Банкны мэдээлэл СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ? SVBM 2011-12-21 19393
69 2012 외국의료인진료코디네이터양성과정 [1] medicine 2012-03-28 19036
68 Help Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-12-17 18864
67 Help Хамтдаа оноо үдье sumowoman 2010-12-10 18415
66 Банкны мэдээлэл Гадаадад суралцагч оюутан залуус аа... ADVertisement 2011-08-12 17863
배너신청
자생병원

배너신청