1aaf36ee01d9ac8e092b15840b41dc58_web.gif

Хүлээлгэлээ гэж би чамд гомдохгүй
Хүлээхийн жаргалыг сэтгэлээрээ амссан
Удлаа гэж би чамд тунихгүй
Угаас надад хайртайг чинь мэднэ
Амьдрал хэмээх далайгаас хайр гэдэг тороор чамайг би шүүрсэн
Ахин буцааж тавихгүйгээр шийдсэн
Буг бурханаас илүүтэйгээр өөрт чинь би итгэдэг
Бусдын нүднээс харамлаж хайрладаг
Хайртай гэж шивнэх тоолонд чинь
Халуун зүрх минь булгилан догдолж
Эргэлдэн эргэлдэн бүжмээр санагдана~

Дон дон хийгээд хөг ордоггvй ятга шиг
Догдлохоо больсоон, энэ муу сэтгэл
уянгатай сайхан vг, хайрын харц, халуун амьсгаанд
уярахаа больсоон бvcгvй минь, намайг бvv зовоо
Хийсээд л байсан, нисээд л байсан тэр намрын навч
Хийлийн эгшиг цурхирах шиг би уйлаад л байсан
Толгой өндийлгөж дараа нь уужранхан бодоод
Тоохоо больсоон, дурлал хайр гэдгийг чинь
хөдлөхөө больсоон, энэ муу сэтгэл
хөөрхий минь юугаар хуурдаг билээ
хөндөлсөж зам дээр битгий хvлээ
хөсөр хаясаан би залуу насаа, чи л битгий тэгээрэй...

zugeer%20l.gif



 

profile

i'm so sorry my friends!