Тавьсан зорилго минь дэндүү ойлгомжтой илт байж
Тааварлаж зовох юмгүй их ч зүйлийг амжуулжээ энэ хугацаанд
Танил түүнийг дурсан энэ хуудсаар түрхэн нэвтэрч
Таатай дурсамжит тэр цагийг бодсоор үгүйлэн дурслаа.

 

Хун шувуугаар хүсэл тэмүүлэлээ илэрхийлэн
Хундага дарсаар гуниг ганцаардлаа дарж
Хайрын дууг хослон дуулж мөртүүдээр ижилссэн
Хонгорхон түүнийг санаж  залуу цагаа эргэн бодлоо.

 

Үрийнхээ зулайг үнэрлэн жаргах эх хүн болж
Үнэт дурсамжийг үлдээн сэтгэлд хоногшжээ чи..
Өнгөрсөн амьдралын хуудсанд баяр гунигийг минь хуваалцан
Үнэндээ чи надад эргэж олдохгүй ухаантай нэгэн байжээ, анд минь

 

Зүгээр л нэг зүггүйтэж хэдэн мөртүүд холбож байвч
Зүгээргүй үнэний элч жаргалтай мөчүүдийн эзэн байж чи
Зуурдийн ч бай хүслийн минь жигүүр болон тэмүүлэл хайрласан
Зулзаган залуу насны минь баяр гуниг байжээ чи....