Налан суух амраг

Салан одох шаналантай

Наадан эрхлэх аалийг нь

Санан байх энэлэнтэй

.

Шатаж хайрлах чамаар

Дутаж явсан хоногуудад

Саатаж бүдэрсэн намайг

Дуудаж хэн ч үгүйлээгүй

.

Дунгуйлдан эргэх хугацааг

Бугуйлдан эвхэж болдог бол

Дурлаж байсан мөчүүддээ

Буцаж би очихгүй

.

Чиний үгүй өдрүүдэд

Чиглэж үтэр очоод

Чиний үгүй өдрүүдийг

Чамаар дүүргэмээр байна

.

Миний сайхан гүнж

Тэнд л байгаа гэж

Мичид ширтэх нүд

Тэнгэрийн дайтай нулимстай

d76d11ee63001f0c6c835b5ee4ddce78.gif

          

     



 


 

 

profile

i'm so sorry my friends!