Хүний нутгийн хүмүүний  ширэнгэд 

Хөлөө олохгүй  их л  будиллаа

Харсан бүхэн  минь  тансаг гэвч

Хөдсөн  өлгийг  минь  гүйцээ билүү

Харийн  нутгаас амсаагүй амгаланг

Хөдсөн  өлгийддөө л амссаан би

Энгүй орчлонгийн  оломгүй  далайд

Эндүү гишгэж  их л зовлоо

Эгнэсэн барилга нь  өндөр  гэвч

 Эсгий гэрийг  минь гүйцээ билүү

Энгүй орчлонгоос олоогүй  баяслыг

Эсгий  гэртээ л  олссоон би

Алс нутгийн амьдралын замналд

Алдаж онож бишгүй  л  төөрөлдлөө

Алаглан хослуулсан  түмэн  гоёл нь ч

Аглаг нугыг  минь гүйцээ билүү

Алсын нутгаас хараагүй  үзэсгэлэн гоог

Аглаг нугынхаа цэцэгнээс л биширсээн би

Дэлхий  хэрсэн  энгүй уудамд

Дээрдэж бас  уруудаж бишгүй  л  шаналлаа

Тив дамнасан  олон улс байвч

Дэлхийн ганцхан Монголыг  минь гүйцээ билүү

Дэлхий уудмаас ч мэдрээгүй их хайрыг

Төрсөн нутаг Монголоосоо л би мэдэрлээ

cooltext521375652.png