Улсын хөрөнгөөр эрдэм сурчихаад
Алсыг зориод алга болчихдог хэсүүлч монгол
Удаж удаж нэг ирэхээрээ
Ардчилал яриад бужигнуулж гардаг хэрүүлч монгол
Удмын дайчин омог нь хөдлөхөөр
Уураа барихгүй дэлсэж орхидог хэдрүү монгол
Уралцах дайсан үгүй болохоор
Ураг нэгтнээ хөнөөж орхидог хэцүү монгол
Сайд цэрэг хэнийг ч гэсэн
Сайдуулж муудуулж гүтгэж болдог чөлөөтэй монгол
Сайтар зохиол нь хол яваагүй
Сарьдаг Алтайгаа нөмөрлөж зогсдог чөдөртэй монгол
Сайн морь гавьяатай хүмүүсийг
Санаандгүй үхэл отож байдаг чөтгөртэй монгол
Савдаг лус нь хилэгнэж гүйцээд
Сав л хийвэл ган зуд болдог дошгин монгол
Ганц нэг гайгүй тамирчид нь
Гадаадад мөнгө хөөгөөд явчихдаг аминчхан монгол
Харьд очиж зарц болохоор
Хамаг мөнгөө уралдаж төлдөг алдуул монгол
Хоёр жил зуд болсны дараа
Нэг жил хадлан бэлддэг ажилч монгол
Хуучин хувцас тусламжаар аваад
Нэрэлхэхгүй зардаг ашигч монгол
Хүдэр буга мэт ховор амьтдыг
Хүнээс нуугдаж сэмхэн нудардаг ичимхий монгол
Заар чив сүүл мэтхэнийг нь авчихаад
Зайлуул даа бусдыг нь чоно идэг гээд хаячихдаг өрөвчхөн монгол
Хужаа спирт хориотой барааг
Хуулийнхантайгаа хамтарч оруулдаг эвсэг монгол
Хуурамчийн эсрэг хууль гаргахад
Хувь хувиараа зүтгэдэг эвгүй монгол
Тэнгэрээр нисдэг цагаан шонхрыг
Төвөггүйхэн барьчихдаг аргатай монгол
Арабын нэгэн саятанд түүнийгээ
Аятайхан яриад үнэгүй өгчихдөг алдаатай монгол
Хүүхэд хөгшид хүүхнүүдтэйгээ
Хонгилд хоноглочихдог тансаг монгол
Хүж асааж ном айлдсан лам
Хүүхэн эргүүлж сархад сөгнөсөн савсаг монгол
Өөрийнхөө газрыг өөрөөсөө аваад
Өөр хүнд мөнгийг нь өгдөг өгөөмөр монгол
Өнгөний өвчин гадаадаас худалдаж аваад
Өөрийнхөндөө үнэгүй тараадаг өглөгч монгол
Шилийн эрс аймаг алгасаж биеэ зовоохоо больсон
Шинэхэн туршлага эзэмшиж хаяанаасаа авдаг хударгагүй монгол
Шилмэл сайн хүүхнүүдээ олны өмнө нүцгэлж
Ширтэн суугаад таашаал хүртдэг хужирсаг монгол
Орон орон руу алгаа тоссон гуйлгачин монгол
Олон түмнийг татвараар дарсан гувчуур монгол
Хориннэгдүгээр зуунд асаж яваа хөгжингүй монгол
Арванхоёрдугаар зуунаас аргамжаа нь тасраагүй хөдлөшгүй монгол

profile

Хөөрхөн төрсөн царайнд чинь
Хөгжилтэй эгдүүтэй занд чинь
Хүнлэг ариун сэтгэлд чинь
Хөл алдан дурласан юм аа би!

                           http://krilleer.blogspot.com/