Харьд одож буй бүсгүйд

Эцгийн ясны хэлтэрхий энэ биед чинь оршдог
Эр зоригын тэнхлэгийг хаана чиг алдаж болохгүй
Эхийн цусан дусал буй биед чинь урсдаг
Эерүү уяруу сэтгэлийг хаана чиг гээж болохгүй

Уудам сайхан монголынхоо зөөлөн салхинд илбүүлж
Ухаант ардынхаа үгийг сонсож сурж явбаас
Гишигсэн мөрөө чи дахин харахдаа харамсахгүй ээ
Гэртээ л байхдаа чи аз жаргалтай байх болноо

Солонгос өвөгчүүл ямар мах идэх бишдээ
Соотон халтарын дайтай мэдрэмж байгаа гэжүү
Эх хэлний гүн дэх эрхэмсэг нууцыг тайлалцаж
Эх орны чинь хөрс шиг зөөлхөн байж чадахуу

Мөрөөдөлгүй тэмцэлгүй нь гэртээ үлдсийм бишээ
Мөнгөгүй хөрөнггүй нь ч бас суугаад хоцорсийм биш
Өнгөтнийг өмсөөгүй зэрэг дэвгүй бол бас биш
Үхтэлээ хайрлах үнэт зүйлс нь Эх орон нь тул гэртээ үлдсиймаа

Амьдралыг зөвхөн баялагаар бүү бод бүсгүй минь
Арван лангын ембүүгээр ижий аав чинь зараагүй л байх
Өнөөдөр гоёх чимэг зүүлтэнд бүү хууртаа ч дээ
Үдэш оройны нимгэн нөмгөнд бүү дурлаа
 
Хүсэж солонгосоос хайж ирсэн бүгдээ чи эх ороноосоо олноо
Хүний нутагаас чи хийж бүтээхийг л сурч ирээрэй
Амьдрал биднийг хүлээдгүй тул ирээдүйгээ хадгал
Ахиж олдохгүй залуу насаа дэмий бүү үр ээ

Монгол эрсийнхээ зүрхэнд үүрд нутаглдаг бүсгүй минь ээ
Мордохын хазгайгаасаа өмнө амжиж сайн бодоорой
Хэн хэзээ хаана харийн нутагт жаргасныг асуу
Хэлж өгсөнийг сайн бод тэгээд бүсгүй чи нутаг буцаарай
                                                   2011.03.09 Seoul hot. by buhuu12