jasen
Бичлэгийн тоо 4,493

 

E-mail
... Нөгөө талаас нь авч үзвэл огт хэмжилгүйгээр амтат сайхан бууз хийсэн түүх “Монгол хүний хэмжээс биедээ явдаг” гэсэн үгийг батлах мэт. Хэзээнээсээ нааш нүүдэлчин амьдралтай Монголчууд бидэнд гурил, мах хэмжих элдэв сав суулга үүрч дүүрээд ийш тийш нүүгээд байх боломж байсангүй. Юун тийм хэмжүүр аваад нүүх байтугай өтөл настай, өөрөө явж чадахгүй болсон нэгнээ...
 
*************************************************************************************  
Тээр жил эхнэр бид хоёр нэг Америк оюутандаа бууз хийхийг зааж өгч билээ. Гэртээ нэг уриад идүүлчихсэн чинь амтанд нь орчхоод өөрөө хийж суръя гээд шалаад байсан юм. Харин буузыг заах явц нь одоо санахад тун сонирхолтой байсан тул хэрэг болгон цааснаа буулгахаар шийдэв.

    Махаа татаж эхлэхээс л бүх юм эхэлсэн юм. Мань хүүхэн “Хорин ширхэг бууз хийе гэвэл хэдэн паунд мах хэрэгтэй вэ?” гэж асууж байна. “Энэ бараг болно оо” гээд л нэг хавтгай мах татаж эхлэв. Оюутан маань харин ямар нэг юм тэмдэглэх аж. Дараа нь эхнэр маань “Давс, перцээр амтлахдаа нэг иймэрхүү атгаар байхад болно” хэмээн нэг үзүүлээд цацаж орхитол өнөөх чинь гайхаж байна жигтэйхэн. Граммын заалт бүхий халбагаар хэмжих байж л дээ. Хэдэн tablespoon (халбага хэмээх эдний хэмжээс, 1 халбага нь 14 грамм) байсан бэ? гэхээр нь “Мэдэхгүй ээ” л гэлээ. Үнэхээр хэдэн грамм байсныг нь мэдэхгүй л юм чинь. Толгой сэгсрэн, дотроо бол “Амт нь юу л болсон бол доо” хэмээн эргэлзэж байгаа нь илт. Дараа нь гурил зуурах болсон чинь бас л нарийн тааруулах гээд болдоггүй. Насаараа ганцаараа амьдарсан хүн болохоор хамаг юм нь яв цав, илүү дутуу гаргадаггүй бололтой юм. Эхнэр маань аанай л “нэг иймэрхүү байхад болно оо” гээд баримжаагаар хийж орхитол “Тэгээд мах гурил нь зөрчихвөл яах юм бэ?” хэмээн үнэнээсээ санаа зовон асууж байна. Сэтгэлийг нь засах санаатай “Мах нь илүү гарвал хоол сайтай, гурил нь илүү гарвал хувцас сайтай болно” гэсэн, бүр дордуулчих шиг болов. Мань хүн дотроо “Хувцас сайтай болъё гэвэл Macy’s , хоол сайтай болъё гэвэл Shoppers орсон нь дээр байлгүй” хэмээн бодож байсан болов уу? “Үгүй хөө, Амны бэлгээс ашдын бэлгэ” гэвэл өөдөөс “Тэрний оронд төлөвлөгөө, цагийн хувиараа нарийн гаргах нь дээр” гэх байсан байх даа.
 
    Хамгийн чухал нь юу байсан хэмээвээс буузаа хийж дуусахад гурил мах бараг таараад, дээр нь граммаар хэмжээгүй давс, перецний амт гэж тансаг, нөгөөх маань “Wow” гэхээс өөр хэлэх үггүй болов. Манай Монголчуудын ажлын үр дүн нь эцэстээ ингэж яв цав гардаг, яг л ХЭЛ шигээ ард түмэн шүү дээ.
 
    Яагаад ХЭЛтэйгээ зүйрлэнэ вэ гэж үү?
 
    Та бидний Монгол хэлний өгүүлбэрийн хамгийн чухал үг болох үйл үг нь хамгийн сүүлдээ байдаг шүү дээ. “Би... маргааш...орой... гэртээ... Доржийг...” гэхчлэн ярихаар зарим гадаад хүн яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хэмээн бүр унтууцдаг гэж байгаа. Чухам яах нь харин хамгийн эцэстээ пал хийтэл гарна даа. Яг л тэрэнтэй адил, Монголчууд бидний хийгээд байгаа үйлдэл энэ барууныхны сэтгэлгээгээр бол их хачин мэт харагдаж болох ч эцсийн үр дүн нь л бидэнд чухал.
Энэ тухай нэрт судлаач, аялагч В. Радлов сонин зүйл бичсэн байдаг. Тэрбээр Төв Азиар судалгааны аяллаар явахдаа нутгийн нэгэн түрэг эрийг газарчаар хөлсөлжээ. Ингээд холын аянд мордохын өмнөх өдөр ачаа саваа баглаж бэлдээд унтахаар хэвтэцгээж гэнэ. Ганцхан Радлов юм бичин сэрүүн vлдсэн байна. Шөнө бороо орж майхны дээвэрт ус хуралдаж эхлэв. Майхан доош пүмбийсээр газарчийн толгой тушаа дусаал дусч эхэлжээ. Мань эр толгойгоо жаахан гилжийлгээд л унтаад байна гэнэ. Удалгvй дусаал дахиад толгойд нь хүрэхэд нөгөө тийшээгээ гилжийгээд л унтаад байх юм гэнэ. Босоод хуралдсан усыг асгачихаад тайван унтахаа ч мэдэхгvй дэмий хvн газарчаар авж дээ гэж Радловын санаа их зовжээ. Ингээд маргааш нь аяндаа мордоцгоов. Газарч эр хамгийн тvрvvнд морин дээрээ, судлаачид маань тэргэн дотор тухтайхан явцгааж. Бороо орж эхэллээ, яваад л байж, бороо нь цас болов, газарч мориноосоо буух ч шинж алга гэнэ. Бvрий болов, бvр шөнө болов, яваад л байж. Ийн зогсолтгvй явсаар яг товлосон хугацаанд нь хvссэн газар нь хvргэж өгөөд газарч буцжээ. Радлов “Энэ Төв Азийнхан гэдэг унтахаараа сэрэхээ мэддэггvй, сэрэхээрээ нойр гэж мэдэхгvй, бvх ажлынх нь vр дvн хамгийн эцэстээ яв цав гардаг, яг л хэл шигээ ард түмэн юм даа” хэмээн шагшин бодсон гэдэг.
 
    Нөгөө талаас нь авч үзвэл огт хэмжилгүйгээр амтат сайхан бууз хийсэн түүх “Монгол хүний хэмжээс биедээ явдаг” гэсэн үгийг батлах мэт. Хэзээнээсээ нааш нүүдэлчин амьдралтай Монголчууд бидэнд гурил, мах хэмжих элдэв сав суулга үүрч дүүрээд ийш тийш нүүгээд байх боломж байсангүй. Юун тийм хэмжүүр аваад нүүх байтугай өтөл настай, өөрөө явж чадахгүй болсон нэгнээ... (За энэ тухай дараа л ярьж өгье)
 
    Нэгэнт тийм нарийн хэмжүүргүй улс өөрийн бие гарыг ашиглан, баримжаагаа маш сайн хөгжүүлэн хэмждэг байж. Гар хуруугаараа л гэхэд ямх, хуруу (нэг, хоёр, гурав, дөрвөн хуруу), сөөм, мухар сөөм, төө, тохой, мухар тохой, үзүүр тохой, дэлэм, алд гэх мэтээр хэмжинэ. Хүн хүний гар хуруу урт богино шүү дээ хэмээн эталон гээчийг шүтэх залуу оюутнууд маргаж болох л доо. Гэвч хэчнээн хүн хүний бие эрхтэн өөр өөр болов чиг нэг хүний эрхтнүүд хоорондоо пропорцоороо таардгийг манайхан нарийн мэддэг байж. Жишээ нь дээл хийлгэж өмсөх хүнд бол өөрийнх нь долоон төө уртаараа таарах бөгөөд давхраараа нэг төө, хоёр хуруу зах мөн эзэндээ таарна (Хүн хүнээс ангид бүдүүн хүзүүтэй атлаа учиргүй нарийхан хуруутай хүн бол эрхбиш тэрийгээ мэдэж л байж таарна)
Энд нэг зүйлийг санасан дээрээ нэмэн өгүүлэхэд саяхан нэг монгол залуу надад толгойндоо хир урт оёдол тавиулснаа сонирхуулан ярихдаа эрхий хуруугаа долоовор хурууныхаа эхний үеийн нугалаас дээр тавьж үзүүлээд “өдий кирааны” хэмээн хэлж билээ. Уг нь яг тэр хэмжээг чинь “өдий кирааны” гэхээс хавьгүй илүү илэрхийлэх сайхан монгол үг байгаа нь “ямх” буюу одоогийнхоор бол 3 см-тэй дүйцэх хэмжээс юм.
 
    Нөгөө америк хүүхэнд бууз хийхийг зааж өгснөө үргэлжлүүлэн өгүүлэхэд буузаа тавьчхаад “За одоо хорин минут” хэмээн хэлж болох байсан ч учиргүй гайхаад, толгой сэгсрээд байсан болохоор нь улам цаашлуулмаар санагдаж “Одоо хэдэн минут болох нь чухал биш. Буузны том жижиг, хөлдөөсөн хөлдөөгүй гээд олон юмнаас хамаардаг юм. Үнэрлэж мэдэх хэрэгтэй. Эхлээд нэг тийм түүхий үнэр гарна. Дараа нь сайхан болсон үнэр гарахаар нь авна” гэсэн чинь “What? Raw smell? and Well done smell?” хэмээн үнэхээр гайхаж билээ. Ер нь буузыг цаг харалгүй үнэрээр нь гаргачихдаг тохиолдол байдаг л юм. Буузыг үнэрээр гаргах юу ч биш, угаасаа манай нүүдэлчин Монголчуудад үдээс өмнө, хойш гэхээс өөр цаг байсангүй юу даа? хэмээн заримдаа бодогдох. “Монгол хүний уртын хэмжүүр биедээ явдаг”-ийг миний бие сайшаан бичсэн, харин цаг хугацааг нараар хэт баримжаалдгийг магтах арга алга. Албан газар очиход маргааш ирээрэй л гэнэ. Хэдэн цаг хэдэн минут нь байхгүй, зүгээр л маргааш. Найз нөхөдтэйгөө уулзъя гэвэл “Үдээс хойш залгана аа” гэнэ. 12 цагаас 5 цаг хүртэл тэр чигээрээ “үдээс хойш” шүү дээ. Яг л монгол ардын үлгэр дээр Боролдой хүү, Мангас хоёр тулаан хийхээр болзохдоо “Маргаашийн мандахын улаан нарнаар, Болзоотын Бор толгой дээр тулъя” гэдэг шиг. Америкийн хэл шинжээч Эдвард Сапирийн гаргасан онол бий. Тэрбээр барууны хэлнүүдэд үйл үгийн цаг заах тогтолцоо маш нарийн хөгжсөн, тэр нь ч амьдрал, сэтгэхүйд нь тусгалаа олж цагийг маш нарийн үнэлэн мэдэрдэг, харин дорнын зарим хэлэнд үйл үг нь бүр огт цаггүй байх ч тохиолдол байдаг тухай бичсэн байдаг.
 
    Нэгэн америк оюутанд бууз хийхийг зааж байхдаа ажигласан ялгаагаа нэгтгэн өгүүлэхэд монголчууд бидний цаг хугацаа, орон зай, хүнд хөнгөний хэмжээг баримжаалан мэдрэх чадвар нүүдэлчин ахуйтай маань холбоотой, үүнд зарим нэгийг нь хадгалан авч явах ч хэрэгтэй, заримыг нь харин халан шинэчлэх ч хэрэгтэй мэт.

Жич: Мөнөөх оюутанд хожим нь гурил, давс, мах зэргийн хэмжээг нь хорин буузаар бодон  кг, граммаас  паунд, унцанд шилжүүлэн ойролцоогоор тооцоолон гаргаж өгсөн, тэр ч сайн хийж сураад биднийг гэртээ дахин урьсан, гэм нь харин  буузан дотор нь лууван, будаа тууж явж билээ.

М. Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төв)               

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/417932/38d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102347
4492 Монголын нэр төрийг гутаасан "янхан" хүүхэн file [10] [1] ~Haliunaa~ 2010-03-18 45257
4491 Олны танил хосууд file [1] .Sarnai. 2010-10-01 40702
4490 Солонгосын “Этвон” шєнийн цэнгээний газраас эхэлсэн;.Мисс Гантогоо /фото/ [14] deer23 2011-09-02 36410
4489 .. Jennifer Lopez - On The Floor ft. Pitbull .. [2] M2M_Soko 2011-05-21 26865
4488 몽골의 한국어 열풍 /KBS deer garsan nevtruuleg/ [13] Happy_3 2009-12-14 25007
4487 Дуучин Наратай хийсэн ярилцлага [2] .Sarnai. 2011-09-05 23356
4486 МОНГОЛЫН СЕКСИ 10 БҮСГҮЙ ТОДОРЧЭЭ file [21] .Sarnai. 2009-11-19 21520
4485 Ойрд монгол яваагүй хүмүүст [18] 20092009 2009-06-09 18550
4484 Solongos oduud ..... n won avdag [4] [2] -IRMUUN- 2008-06-29 18337
4483 Дэлхийн шинэ 7 гайхамшиг [2] soragsan 2009-03-29 16949
4482 unegyu kino uzeh site zaaj uguuch ee [4] [1] 25rsuvag 2008-12-30 16719
4481 uls toriin hoshin shog zuraglal file chonsaa 2009-03-21 15522
4480 Эрэгтэй тайчигчид яаж балай авч байгааг үзээрэй хахаха [7] olnodoo 2010-03-23 15336
4479 Naver Map Test [3] admin 2008-06-27 15043
4478 Секс Бол Юу ч Биш 2 - СУСК МОНГОЛ ХЭЛЭЭР Маралгоо 2010-04-28 15005
4477 Янаг Дурлалын Дууль _ Эрoтик МУСК [9] Маралгоо 2010-06-22 14526
4476 Morin huur [1] Snifeboy 2009-04-16 14491
4475 zuraglal (hoshin shog) file [2] chonsaa 2009-03-21 14487
4474 Car Flash Game -mashin uraldaan, [1] [2] batunka 2009-02-01 14425
4473 Axa Temtseen hoshin shogiihan [1] Snifeboy 2009-04-16 14278
4472 hodoogiin 3 hoshin shog [3] Itgelxvv 2009-04-16 13449
4471 *шоронгийн сүйрэл* киног монгол хэлээр 1-10 анги шууд үз **bluesky** 2009-09-09 13333
4470 Эв нэгдлийн бэлэгдэл, эрхт төрийн хийморь [2] 96843226 2008-06-29 13282
4469 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file [2] ABAP 2008-06-28 12960
4468 mongol nutag file [2] жор 2010-09-05 12848
4467 Хурган Ишгэн [ Шинэ Хошин Шог ] [1] Itgelxvv 2009-04-22 12715
4466 http://en.beijing2008.cn/ OLIMP-n ALBAN YOSNII WEB SITE [1] 96843226 2008-08-10 12466
4465 KING KONG SING SONG ~~~*oGoGo*~~~ 2009-08-17 12377
4464 Монгол Улсын Төрийн Дуулал [2] 96843226 2008-06-29 12369
4463 *БОРНЫГ ХАРААНДАА АВ* уран сайхны кино /монгол хэлээр/ [1] bmbm 2008-08-23 12289
4462 Шог зургийн үзэсгэлэн гарна [1] Manaach01 2009-03-28 12049
» Америк оюутанд бууз заасан минь буюу Монгол хүний хэмжүүр биедээ явдаг Мичид 2008-06-29 11981
4460 hoshin shog goy shvv [1] Snifeboy 2009-04-16 11895
4459 saihan huuhnuud file babaarai 2012-03-25 11767
4458 Х-Түц (Авилгал) [1] Itgelxvv 2009-04-22 11747
4457 Монгол юм [18] 96843226 2008-06-29 11736
4456 Bn uu hoshin shog [1] Snifeboy 2009-04-16 11513
4455 Yaduugiin zovlon (Mongol kino) [2] w0w0w 2009-09-13 11414
4454 hoshin shog oddyn erelt [1] Snifeboy 2009-04-16 11386
4453 hoshin shog zoogiin gazar [2] Snifeboy 2009-04-16 11313
4452 Mongond durgui hen baihaw [2] Snifeboy 2009-04-16 11284
4451 Shalguulsan ni goy shvv [1] Snifeboy 2009-04-16 11195
4450 ВX Солонгост тоглоно. [2] 96843226 2008-06-29 11058
4449 Аймшиг ба айдас [5] puunee 2008-07-01 10895
배너신청
자생병원

배너신청