Бичлэгийн тоо 2,391
Эх орноосоо бид урваагүй.
Хүн сармагчингаас үүссэн гэдэгт итгэдэг ч,
Хүн ертөнцийн эзнээр бүтээгдсэн гэдэгт итгэдэг ч,
Хүн үйлийн үрийн хэлхээснээс бий болсон гэдэгт итгэдэг ч,
Хүн ариун Мухмедийн.. гээд итгэдэг ч бай.
Мөнх хөх тэнгэр
Төрийн алтан соёмбот туг, хийморь руугаа муухай харах нь бүү хэл тэгж муугаар ч боддоггүй л бол та Монгол.
Ардчилалын салхи сэвэлзээд аль эрт 18 жил болж. Харин та бид амьдрахын эрхээр хүний нутагт энд ч, тэнд ч байж байна.
Гэтэл биднийг урвагч гэж үздэг төрийн түшээд байна. Бүр ахиад төр түшинэ гээд байж байна.
Эх орноосоо бид урваагүй.
Эх орны минь төр засаг өнөөдөр ойлгохгүй эрхийг минь хассан ч бид эх орондоо гомдоогүй.Төрийн минь сүлд өршөөг, гэсээр баруун хойд зүгийн тэнгэр өөд хардаг./Ө.Солонгос/
Сонгох , сонгогдохдоо гол нь биш ээ.
Ардчилсан улсын иргэн /ард/ хүн гадаадад түр амьдарсаныхаа төлөө эрхээ хасуулсанд. Эрхийг чинь зүгээр л хассан. Бүгд Найрамдах уншилгүйгээр.
Хүний нутагт амьдарч байгаа биднийг эх орон, үр хүүхэд, аав, ээж минь хүлээж байгаа болхоос биш төр засаг хүлээгээгүй юм шүү. Бид тэднийг сонгоогүй, тэд ч биднээр сонгуулиагүй.
Монголд байгаа ахан дүүс минь энд тэнд байгаа улаан хавтастай, алтан соёмбот паспорт бүхий биднийг хүлээн зөвшөөрөх төрийн түшээдийг сонгоосой.
Би сонгох, сонгогдох эрхээ түр алдсан ым чинь бас тэр сонгуулийн хууль үйлчлэхгүй байлгүй дээ.
Сайхан наадаарай. Дэлхийн Монголчуудаа