Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонгыг  “Weekend Cribs” буландаа зочноор урихаар утас цохилоо. Тэрбээр өөдөөс “Шинэ цомгийнхоо дууг  бичүүлэхээр гэрээсээ яг гарах гэж байна. Ажлаа түр хойшлуулж, жаахан зав гаргаад ч болов ярилцъя. Хурдан ирэхийг бодоорой” гээд гэрийнхээ хаягийг зааж өгөөд утсаа тасалчихав.

Бид хүлгийн жолоог  “Бөхийн өргөө”-ний  зүг даруй заллаа. Түүнийг  тайзан дээр  дуулахыг  харж байсан болохоос биш нүүр тулж ярилцаж байсан удаагүй. Харахад түс тас үгтэй, бага зэрэг их зантай, эрх танхи, дураараа гэмээр бүсгүй  санагддаг байлаа.

Утасдахад товчхон хариулсан  түүнийг  биднийг  хэрхэн угтаж авах  тухай би вээр сэтгэлдээ төсөөлсөөр явав. Гэрийнх нь гадаа ирээд  хонхыг нь  дарлаа. Зочны маань инээмсэглэж  угтсан угталт таагүй бодлыг минь  нэг мөсөн  үргээчихэв.

Гэрт нь зочилсны дараа л түүнийг  тун энгийн, өөрийнхөөрөө байх дуртай, найрсаг, зочломтгой  бүсгүй  болохыг  мэдэрсэн юм.  Яриа өндөрлөхөд наран жаргаж байв. Дэндүү давчуу цаг хугацаатай уралдан, тэрбээр  дуугаа бичүүлэхээр студи рүү яаран  хөдөллөө.

-“Гурван охин” ойрд  нам жим байх чинь.  “Sweetymotion хамтлаг  “Number one тоглолтоо хийчихлээ. Өрсөлдөгчөөсөө өөрсдийн  байр суурийг  хэрхэн авч үлдэх  талаар  бодож байна уу?

-Бидэнд бодсон зүйл их бий. Шинэ цомгоо энэ онд багтаж  фэнүүддээ хүргэхээр зэхэж байна. Нэрийг нь  нууцалъя. Дараахан нь ардын дуутай цомог гаргахаар дуугаа бичүүлээд эхэлчихлээ. Төлөвлөсөн ажлынхаа дагуу  уран бүтээлээ хийнэ. Рок, попын дуучдыг  үзэгчид  хооронд нь өрсөлдүүлж, уран бүтээлийг нь урагшуулдаг шүү дээ . Гурав дахь цомгийн маань “Тачих уу” дуу залуусыг  байлдан дагуулж  чадсан гэдэгт итгэлтэй байгаа.“Hero энтертайнментийн  бүтээсэн “Чихэнд минь шивнээрэй” дуу телевизүүдийн хөгжмийн сувгаар цацагдаж, үзэгчдийн сонорт хүрлээ. Бидний уран бүтээл хүмүүсийн сэтгэлд хүрснийг  магтаал, шүүмжлэлээс нь мэдэрч байна.      

-Рок, попын  бүсгүйчүүд ардын дуунд дурлах болсон нь сонирхлыг  минь татаад байна даа?

-Бид  монгол эхээс төрж, монгол нутгийн хөрс, шороон дээр гишгэж, хөлд, хэлд орсон. Хэдийгээр поп стилиэр дуулдаг  ч гэлээ үндэснийхээ соёл, урлагаар маш их бахархдаг. Монгол ардын дуу сэтгэл хөглөх гайхамшигтай аялгуутай.  Монгол бүсгүй болж төрсний хувьд бид ардын дуугаа зон олондоо хүргэе гэж бодсон. Хүмүүсийн сайн мэддэг ч өнөө үед мартагдсан дуунуудыг өөрсдийнхөө уран бүтээлийн стильд  оруулан дуулж байгаа.

-Охидын хамтлагууд яаран нүцгэлэх боллоо.  Нүцгэн  дуулах  нь  уран бүтээлийн бодлого  юм уу?

-Энэ бол уран бүтээлийнхээ стильд тохируулдаг эмэгтэй дуучдын онцлог болов уу. Одоо бид  залуу байна. Эмэгтэй хүн  залуу нас, гоо сайхнаараа  гоёх дуртай байдаг. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг болохоор залуу нас, гоо сайхан үргэлж мөнхийн байдаггүй шүү дээ. 10 жилийн дараа  ямар бүсгүй байснаа уран бүтээлээсээ эргээд нэг харъя л даа.

-Монголд гурван гишүүнтэй охидын  хамтлаг  гурав байна. Тухайлбал “Киви” хамтлаг гэхэд имиж, гадаад  дүр төрхөөрөө ялгарч  чаддаг. Харин Солонгын хувьд хамтлагтаа ямар өнгө, аясыг  илүү илэрхийлдэг вэ?

-Бид ихэр биш шүү дээ. Миний хувьд сопрано, харин Анхмаа мец сопрано, Ану альт  хоолойгоор дуулдаг. Уран бүтээлийнхээ стилиэс хамаарч, бид  гадаад дүр төрхөө байнга өөрчилдөг. Энэ жил би үснийхээ засалт, өнгөнд  нэлээд анхаарсан. Олон жил цайвар үстэй явсан.  Намайг үсээ хэрхэн өөрчилснийг “Тачих уу” дууны клипээс хүмүүс олж харсан байх аа. Бидний үсний имижийг  “Матрикс”  салон гаргадаг. Таван жил хамтран ажиллалаа.

-Олны танил байх амаргүй. Бусдын адил хүнсний захаар орж, найзуудтайгаа цэнгээний газар шоудаж, хайртай залуутайгаа олны нүдэн дээр хөтлөлцөөд гүйж болохгүй гээд  нэг бодлын хэцүү санагддаг  биз. Та хувийн амьдралаа  хэрхэн зохицуулдаг вэ?

-Тийм шүү. Сүүлийн үед энэ бүхнийг  нэг их  тоохоо  болиод байгаа. Би бусдын адил жирийн хүн. Ямар ч үед өөрийнхөөрөө байх дуртай.  Олон нийтийн газраар  хүмүүстэй  адилхан  үйлчлүүлдэг. Магадгүй, зайлшгүй шаардлага гарвал “Нарантуул зах”  гарч болох шүү дээ. Эрүүл, баталгаатай хоол хүнс миний анхаардаг гол зүйлийн нэг.  Гадуур хооллохоос  илүү гэрийнхээ  хоолыг  идэх  дуртай. Манай ээж  хоол сайхан хийдэг. “Ажил ихтэй, завгүй  байсан ч гэрийнхээ хоолыг  заавал идэж байгаарай” гэж захидаг юм.

-Хамтлагийнхаа санхүүг  хэн нь барьдаг вэ. Орлогоо тэнцүү хуваадаг  уу, эсвэл ахлагчийн хувьд таныг арай илүү авдаг  болов уу гэсэн бодол төрөөд  байх юм?

-Хамтлагийн санхүү нэгдмэл байдаг. Бид олсон орлогоо тэнцүү хуваадаг. Өөрсдийн хариуцсан зүйлээ сайн мэддэг болохоор нэгэндээ найдаж, хамаг ажлаа тохож байгаагүй. Хамтаараа байхын  утга учир үүнд байдаг  болов уу.  

-Дандаа инээдэг амьдрал гэж байдаггүй. Хааяа санал зөрж маргалдах асуудал та гуравт ч бас гардаг  биз дээ?

-Сэтгэл, санаа, зорилго, хүсэл мөрөөдлөө нэгтгэж чадсан болохоор бид бие биеэ сайн ойлгодог. Гэхдээ  өөр өөр орчинд өсөж, хүмүүжсэн болохоор хааяа нэгэндээ хатуу үг хэлэх тохиолдол гардаг. Бид нэгнээ магтах үед нь магтаж, шүүмжлэх үед шүүмжилж  урагшилдаг. Зан араншингийн хувьд Ану тайван. Асуудлыг  аль  болох  болж  бүтээх талаас шийдэх гэж үздэг. Харин Анхмаа цоглог, эрч хүчтэй, хөгжилтэй. Хоёр найз маань  хөдөлмөрч, хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, зөв бодолтой. Харин миний хувьд  юманд хүлээцтэй, ул суурьтай няхуур ханддаг. Нүүрэн дээр  дутагдлыг нь түс тас  хэлчихдэг шударга зантай.

-Найзуудаасаа хатуу үг сонсчихоод эмзэглэдэг үү?

-Магтаалаас илүү хатуу үг сонсох зөв гэж боддог. Амьдрал төгс төгөлдөр биш болохоор алдаа, оноогүй зүйл гэж байдаггүй. Найз нөхөд, үзэгчдийн шүүмжлэлийг хүлээцтэй хүлээж авдаг. Өөрийгөө сайнд бодож, бусдаас үг сонсохгүй байвал хэзээ ч хөгжихгүй. Хатуу үг гашуун ч хойшдын олон зүйлд сайн сайхны эхлэл авчрах суурь болдог гэж бодож байна.

-Найзуудаа уучилж чаддаг уу?

-Чаддаг. Гэхдээ би бууж өгөх дургүй. Гаднаа уучлаагүй дүр эсгэдэг ч дотоод сэтгэлдээ бол аль хэдийн уучилчихсан байдаг.

-“Гурван охин” нас биед хүрч, бүсгүйчүүд боллоо. Хамтлаг чинь энэ нэрээ хэр удаан хадгалах вэ?

-Хэвлэл мэдээллийнхэн биднийг  нэрээ  солих  гэж  байгаа тухай  ташаа мэдээлсэн байна лээ. Хамтлагийнхаа нэрийг солих бодолгүй байгаа. Хэрвээ хүмүүс өөр нэр санал болгож, “Гурван охин”-ы  стиль, имижид  тохируулаад өөрчилбөл бид эсэргүүцэхгүй. Бидний амьдралын  утга учир, зорилго, тэмүүлэл бол уран бүтээл. Тийм болохоор урт удаан, өндөр наслана гэж боддог. Дэлхийн алдартай “Spicе girls хамтлаг  хэсэг хугацаанд тарж,  энэ нэрээрээ эргэж нэгдсэн шүү дээ. Эцэг, эхийн хайрласан нэрнээс илүү хамтлагийн нэрээр хүмүүс биднийг сайн мэддэг . “Гурван охин” нэрэндээ  би их хайртай. Энэ нэр биднийг  фэнүүдтэй болгож чадсан.

-Гурван бүсгүй насаараа уран бүтээл туурвина гэж байхгүй шүү дээ. Хэн нэг нь амьдрал зохиовол  яах вэ?

-Бид энэ тухай хоорондоо нээлттэй ярилцдаг  л даа. Хэн нэг нь хайртай хүнтэйгээ учирч, гэр бүлийн амьдрал зохиохоор шийдвэл хорихгүй ээ. Хэдийгээр найзууд ч гэлээ нэгнийхээ хувийн асуудалд оролцох эрхгүй шүү дээ.  Хэзээ нэгэн цагт эмэгтэй хүн хорвоогийн жамаар ээж, эзэгтэй болдог биз дээ. Гэр  бүлийн амьдралд хөл тавьсан тохиолдолд гурвуулаа уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэсэн бодолтой явдаг. Тэр үед бидний ярилцсан зүйл хэрхэн хэрэгжихийг цаг хугацаа үнэнээр нь харуулах биз . Харин ойрын хэдэн жилд уран бүтээлээ тэргүүнд тавина.

-Таныг найз залуутай гэж сонссон...

- Тийм ээ. Найз залуу бий. Одоохондоо миний хувьд гэр бүлийн амьдралд амьдралд хөл тавихад бэлэн биш байна.

-Туулай жилийг залуус  онцолж байгаа. Найз залуу чинь гэрлэх санал тавибал та яах вэ, татгалзах уу?

-Ёстой хэлж мэдэхгүй юм. Тухайн  цаг  хугацаанд л  шийдэх байх. Хайр сэтгэл гэдэг чинь цаг хугацааны асуудал шүү дээ. Ирээдүйд хань болж  чадах  хүн гэдгийг  танисан бол татгалзахгүй зөвшөөрөх байх аа.  

- Эр хүний нөмөрт  эмэгтэй хүн заавал явах ёстой юм уу. Бодлыг чинь сонсъё?

- Эр хүний түшиг эмэгтэй хүнд хэрэгтэй. Амьдрал түүнгүйгээр төсөөлөгдөхгүй юм шиг санагддаг. Амьдралаас  ажиглаж  байхад сайхан гэр бүлтэй эмэгтэйчүүд сэтгэл түвшин, амгалан, өөдрөг бодолтой явдаг юм билээ. Ханиараа бахархаж, үр хүүхдүүдээ хайрлаж, тэднийгээ харж баярлана гэдэг эмэгтэй хүн болж төрсний гавьяа гэж боддог. Ханьдаа итгэж, хайр, итгэлийг нь  дааж  амьдарч байгаа бүсгүйчүүдээр бахархдаг шүү.

-Нэг  хүнийг насаараа хайрлаж амьдарна гэж бодохоор уйтгартай санагдаж байна уу?

-Яалаа гэж дээ. Уйтгартай гэж бодогдохгүй байна. Ханьдаа итгэж, хайрлуулж амьдрах аз жаргал биш гэж үү. Одоохондоо гэрлэж амжаагүй болохоор энэ тухай сайн мэдэхгүй байна.

-Эрчүүдийн ямар зан чанарыг үнэлдэг вэ?

-Надад эр хүн шиг эр хүн таалагддаг. Өөртөө эзэн болдог, хэлснээ биелүүлдэг, хүнийг хүндэлж чаддаг  зангаар нь эрчүүдийг дүгнэх дуртай.  

-Хамтлаг анх байгуулагдсан  үеэс  хүмүүс өөрийн тань гадаад дүр төрхийг сайн мэднэ. Таны хувьд жилээс жилд гоё сайхан  болж тал дээр өөрчлөгдсөөр байгаа. Өөрийг тань  гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн гэлцдэг нь үнэн үү?

-Үнэнийг хэлэхэд би  гоо сайхны мэс ажилбар хийлгээгүй ээ. Усан спортоор шаргуу хичээллэсний үр дүнд таван кг  турсан.Гадаад  дүр төрхдөө анхаарч, үснийхээ өнгө, хэлбэрийг өөрчилсөн минь  хүмүүст  ийм  бодлыг төрүүлсэн байна лээ. Хүн турахаар өмнөхөөсөө өөр болдог юм билээ. Гадуур  намайг  хамраа өндөрсгөж, шанаагаа авахуулсан гэх ташаа мэдээлэл тархаад байгаа. Ямар сайндаа гайхахдаа  гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн хүнээс “Шанаагаа авахуулахад тийм хурдан эдгэдэг үү” гэж  асуухад “Үгүй ээ, гурван сар хүнтэй юм ярьж  чаддаггүй. Мэс ажилбар найман сарын дараа бүрэн эдгэрдэг” гэж  хэлж байсан. Би Монголдоо байгаа шүү дээ. Хүнтэй гурван сар юу ч  ярилгүй, эх орноосоо найман сар дайжина  гэдэг  миний хувьд санаанд багтамгүй зүйл.            

-Та  хоолоо сойдог  уу?

-Үгүй ээ. Би эрүүл, зөв хооллолтод их анхаардаг.  Өдөр хоол идэж, орой ногоо жимс, сүү, тараг түлхүү хэрэглэдэг. Хүмүүс  турах гэж  хоолоо сойж,  дасгал хийх  гээд янз бүрийн аргаар үздэг юм билээ. Миний хувьд зөв хооллохын хажуугаар усан бассейнд сэлж, фитнесээр хичээллэдэг. Залуу хүн эрүүл чийрэг биетэй байх хэрэгтэй . Спортын ямар нэгэн төрлөөр хичээллэхэд үр дүнгээ заавал өгдөг.                        

-Ажаад байсан чинь та эрчүүдийн дунд өссөн хүн байна...

-Би айлын ганц охин. Хүмүүс намайг эрх гэж боддог юм шиг байна лээ. Хэдийгээр эрчүүдийн дунд өссөн ч ээжийнхээ тайван, зөөлөн занг дуурайсан.

-Эрх чөлөөтэй, бие даасан байдалд  дуртай хүн шиг санагдчихлаа...

 -Магадгүй, урлагийн хүн мэдрэмжтэй, авъяастай, бие дааж сурсан байх ёстой гэдгийг сайн мэдэрч өссөн.  Урлаг намайг тэвчээртэй байхад сургаж, бие даах хэмжээнд хүрэхэд их нөлөөлсөн шүү.

-Амьдралаа сонирхолтой байлгахын тулд ямар нэг зүйлийг зоригтой хийе гэж  боддог уу?

-Бодолгүй яахав. Өөрийгөө өөрчлөхөд дахин шинээр төрсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Өөрийнхөө төлөө хүн зоригтой алхмуудыг хийдэг байх хэрэгтэй. Хүн олон юмнаас бухимддаг. Бухимдал төрүүлдэг зүйлээ анзаарч, ажиглаад  өөрчилж чадвал сэтгэл амгалан амьдарч болно. Сэтгэл амгалан амьдарна гэдэг чинь зовлонгоос салж чадсаны амжилт.

-Юугаар ч дутахгүй баян амьдрах юмсан гэдэг бодол танд төрдөг үү?

-Хүний атаа шуналыг хүргэх тийм ч таатай зүйл биш. Хүний шунал хязгааргүй, дутуу бүхнээ гүйцээх гээд улайран зүтгэж, жаргалаа зовлон болгочихдог гэнэ  билээ. Харин зорилгодоо хүрчихээд, үр дүнг нь хараад, түүгээрээ бахархаж амьдардаг хүмүүсийг  аз жаргалтай гэж боддог.

-Согттолоо ууж үзсэн үү?

-Үгүй ээ. Эмэгтэй хүн хэтрүүлж уух муухай харагддаг. Сархадыг хүндэтгэлийн идээ гэдэг утгаар хүртэх ёстой гэж бодож байна. Завтай үедээ найзуудтайгаа цагаан вино уух дуртай.

-Таныг аз жаргалтай байлгаж чаддаг зүйл...

- Сонирхсон зүйлийнхээ төлөө зүтгэж,  дуртай ажлаа хийж яваадаа баярладаг. Би дуулах дуртай, дуунд хайртай.

-Гэрийнхэн чинь уран бүтээлийг  чинь хэр дэмждэг вэ?

-Манай гэр бүл  миний улаан фэн.  Уран бүтээлийн минь анхны сонсогч, шүүмжлэгч.  Үнэн үгийг тэд нараасаа  сонсдог. Сүүлийн  клипийг үзээд манайхан надад шүүмжлэл хэлээгүй шүү. Ээж  “Та гурвын дуу гоё клиптэй болжээ. Миний охин хөөрхөн харагдаж байна шүү” гэж урмын үг хайрласан.  

-Гоёлдоо өндөр өртөг зарцуулж чаддаг уу?

-Би өөрөөсөө мөнгө хэзээ ч харамладаггүй. Гоёл гангараандаа бол бүр ч гар татдаггүй. Гоо сайхны бүтээгдэхүүнээс арьс арчилгааны иж бүрдлийг сонирхож хэрэглэдэг. Сүүлийн үед түрхдэг сүрчигнийхээ тоог нэмж, Burberry, Gucci  хэрэглэдэг болсон.

-Шинэ жил дөхчихлөө. Гоёлын даашинзаа сонгочихсон уу?

-Арай амжаагүй л байна. Сайтаас  хайж байгаад  гоёлын даашинзаа сонгоно. Сүүлийн үед цайвар өнгө миний сонирхлыг их татаж байгаа.

-Таны өмнө “Ховорхон тэнэгийн хосгүй туршлага, ялагдашгүй байх арга” хэмээх өвөрмөц нэртэй ном байна. Ширээний чинь ном уу?

-Уншаад дуусах дөхөж байна. Энэ ном надад таалагдаж байгаа шүү. Би өөрөө хэнд ч ялагдашгүй байх  аргаас суралцах гэж хичээж байгаа тул хүмүүст  энэ удаа дэлгэж хэлмээргүй байна.   

-Амралтын чинь нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхож болох уу?

-Ням гаригт ажлаа зохицуулаад, гэрийхэнтэйгээ аль болох амарч өнгөрөөхийг боддог. Зарим үед уран бүтээлийн шаардлагаар  студид дуу бичүүлэх, клипний зураг авахуулах гээд  ажиллах тохиолдол цөөнгүй гарна. 

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3979541/2fe/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210424
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365881
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
22071 HERA & AMORE ГИЙН ГОО САЙХНЫ БАРАА БОЛОН ВИТАМИНЫГ БАЙНГА ХУДАЛДААЛЖ БАЙНА. darling 2010-12-15 552
22070 ger bvl 1939 2010-12-15 1866
22069 hi bvsgvichvvdee ? [10] xorwoo 2010-12-15 1503
22068 HI u>mend [2] jeje_oogoo 2010-12-15 658
22067 ANGEL SALON TCENGEL 010 8456 0363 ( AIMEER HARAALCH) [3] tanaihand 2010-12-15 995
22066 nyarai xuuxedtei eejuudees asuuy [3] duck duck 2010-12-15 805
22065 Гэр бүлийн зурхай angella2010^^ 2010-12-15 2088
22064 elgemsuugees asuuya [7] jeonju-s 2010-12-15 993
22063 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН [1] tsasaahai 2010-12-15 507
22062 nyarai ur mini baadaggvi ee [5] hawar-mgl 2010-12-15 2755
22061 БҮСГҮЙ МИНЬ БИТГИЙ МАЯГЛА !!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-15 691
22060 huuhnuudee ta nar mgl taun ordog uu ? [7] yaaaj bgam be 2010-12-15 989
22059 laagaar turaaj masaaj hiij turaadag gazar bnauu [3] hagagtai soliotoi 2010-12-15 1136
22058 ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ eruulmend 2010-12-15 437
22057 tinjan jige yaj hiideg ym be zaagad uguuch pls [1] hagagtai soliotoi 2010-12-15 948
22056 huuhdnuudee sex yriiyaa kekeke [14] ineedemhiii 2010-12-15 2029
22055 neg zaluud duralaad uhlee [6] zorigtoi baildaaa 2010-12-15 1060
22054 usnii budagaa yaaj arilgah be [1] goo uzegslentei 2010-12-15 3657
22053 huhuu yaah be [1] goo uzegslentei 2010-12-15 660
22052 asuux yum bna [3] aimaartom 2010-12-15 719
22051 jiremsen hun moogontsorddog u? [3] mongolo 2010-12-15 1231
22050 jiremsen ... haniad hurchihlee... [1] 사랑 2010-12-15 611
22049 ANSAN KEB bank 1$-2000$ xurtel 5000wonoor shiljuulne ! ! ! file money$$$ 2010-12-15 496
22048 NVD ARGAAD BNA GEDGIIG XANGVGAAR YU GEDGIIG XELEED OGOOCH [2] uka888 2010-12-15 902
22047 ELGEMSUU BOLON BUSDAAS ASUUH YUM BAINA [2] tesla 2010-12-15 631
22046 hi d vitamin asuuy? [5] shine_xvn 2010-12-15 733
22045 humsnii manikur,bolon goyoliin zasalt,,budalt,,mgl taun604toot,..., mgltaun604 2010-12-14 2195
22044 미여국은 산모에게 특히 좋은 음식있다... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-14 721
22043 egch naraa helj ogooch [1] mex5 2010-12-14 586
22042 asuuh zuil bn [4] mgl 247 2010-12-14 785
22041 asuuh yum bna [3] ebaxan11 2010-12-14 735
22040 Busguichuudeesee asuuya [3] ulamaaa 2010-12-14 788
22039 jiremsen yumaa [5] jeonju-s 2010-12-14 1018
22038 tus bolooch [4] iigaam 2010-12-14 881
22037 독감 asuuya [8] joly 2010-12-14 836
22036 emneleg asuuya tauni [4] cuna 2010-12-14 774
22035 asuult bnaa busguichuudee [2] have a nice day 2010-12-14 1064
22034 orchuulaad ogooch yaraltai yadaj dohuuleed ch boltugai [1] АНТОЛКАА 2010-12-14 1360
» БИ СОЛОНГОСТ ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХГҮЙ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-14 5674
22032 bvsgvichvvleesee aasuuy? [1] lilu 2010-12-14 719
22031 antolkaa id tai hund file [1] АНУЖИНГОО 2010-12-14 678
22030 zaagaad ogooch texvv [3] aimaartom 2010-12-14 879
22029 Ohintoi bolmoor bna [3] einj 2010-12-14 1261
22028 hi eejvvdee 100odoriin oig asuuya [4] rexsa 2010-12-14 1112
22027 hi 미역국 ? [5] xorwoo 2010-12-14 1005
배너신청
자생병원

배너신청