Moderator: mgl_300
Hi ene udriin mend xvrgey! nadad neg zviliig xeleed uguuch" bi xaraar oxintoigoo amidardag yum mongol yawbal yamar bichig, barimt bvrdvvlj oxintoigoo xamt yawax we? zuwluud uguuch ?
Хариулт :
1) Сайн дураараа нутаг буцахыг дэмжин зарласан хугацаа нь дуусгавар болсон байгаа тул нутаг
буцах үедээ торгууль төлнө. Эх хүүхэд хоёулаа торгууль төлж буцна.
Хэдий хүртэл жилийн хугацаанд хууль бусаар оршин сууснаас торгуулийн хэмжээ хамаарна.
Торгуулийн хэмжээг дор орууллаа.
1жилээс доош - 200,000вон
1-2 жил - 500,000вон
2-3 жил - 1сая вон
3-5 жил - 1сая 500 мянган вон
5жилээс дээш - 2сая вон
2) Нутаг буцах үед бүрдүүлэх материал
- Солонгос дахь Монгол улсын элчин сайдын яамнаас цагаан хуудас эсвэл гадаад паспорт авах(эх,
хүүхэд хоёулаа)
- Монгол иргэний үнэмлэх эх хувиараа эсвэл хуулбар (орчуулан, ЭСЯ-аар баталгаажуулах)
- Хүүхдийн төрсний гэрчилгээ (орчуулан, ЭСЯ-аар баталгаажуулах)
- Монголын Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс эх хүүхэд мөн гэсэн лавлагаа авах (орчуулан,
ЭСЯ-аар баталгаажуулах)
3) Нисэх өдрөө дор хаяж 5-6цагийн өмнө онгоцны буудал дээр очно. Хууль бусаар оршин сууж
байгаад нутаг буцаж хүмүүсээс мэдүүлэг авдаг гэнэ. Тийм болохоор онгоцны буудал дээр эрт
очоорой.
Цагаач Иргэдийг Дэмжих Орчуулгын Төв 1644-7111(монгол хэл4)
Вэб хуудас : www.mhelpcall.org Цагийн хуваарь : Даваа, лхагва гаригт амрана. Мягмар-Баасан 10:00-19:00 Бямба 13:00-19:00 Ням 14:00-19:00 Үдийн завсарлага 13:00-14:00 Хаяг : Ансан хот ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ, 2 давхарт Ансан буудал /4-р шугам 453 –р буудал /1-р гарц , 5минут алхана
Хууль бусаар оршин сууж байсан бол торгууль төлнө.