Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

HOOLNII JOR

Уншсан 53124 vote 0 2010.09.20 11:13:28

Шарсан хаш

Хийх арга:

1. Хашыг угааж хальслана. Том томоор хэрчээд кракмалд өнхрүүлж их тосонд шарна. 2. Халаасан хайруулын тавган дээр тосоо хийж жижиглэн хэрчсэн сармис цагаан гаагаа шарна.
3. Дээр нь кетчупээ нэмээд бага зэрэг хутгасны дараа элсэн чихрээ нэмнэ.
4.Крахмалаа усанд найруулаад хийнэ.
5.Соус өтгөрмөгц бэлэн болсон хашаа хийж хутгана.
Орц:
Хаш 200 гр, Цагаан гаа 5гр, Сармис 1 хумс, кетчуп 80 гр, Крахмал 80 гр, Ус 100 гр, элсэн чихэр тохируулна.

<script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-2595761361615981077")); } </script>

 

Шпагети

Орц:
-Нарийн гоймон 60-70 гр
-Шар буурцгийн хатаасан уураг 50-80 гр
-Бөөрөнхий сонгино 20-30 гр
-Давсалсан мөөг 10-15 гр
-Амтат улаан чинжүү 20-30 гр
-Цоохор майлз /навчгүй/ 1ш
-Ургамлын тос 2-3 х.х
Амтлагч:
-Улаан лоолийн нухаш 1-2 х.х.
-Кетчуп 1х.х
-Мaгги цуу тохируулах
-Давс тохируулах
-Элсан чихэр тохируулах
-Хоёр төрлийн соустай хийж болно./улаан болон цагаан сүмс/.

Хийх арга:
- Гоймонг буцалж буй усанд чанаад шүүж гаргасны дараа оливийн тос нэмж хутгаад бэлтгэсэн сүмсээр амтлана.
Улаан сүмс бэлтгэх арга:
- Улаан лоолийн оройн хэсгийг чагтлан зүсэж халуун усанд 1-2 минут орчим шазлаад хальсыг хуулна. Хальсалсан улаан лооль, бөөрөнхий сонгиныг жижиг хэрчинэ.
- Дэвтээсэн шар буурцгийн уургийг жижиглэн хэрчинэ. Цоохор майлзыг жижиг хэрчээд хамт хуурна.
- Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн сонгино, улаан лоолийг хуураад улаан лоолийн нухаш, кетчуп, мaгги цуугаар амтлана.
- Дээр нь хэрчиж бэлтгэсэн уураг, мөөг, давс, элсэн чихэр, ус нэмж 5-10 мин зөөлөн галаар жигнэж болгоно. Сүмсийг гаргахын өмнө өндөггүй майонез, нунтаг перцээр амтлана.
- Чанаж амталсан гоймонг таваглаж дээр нь бэлтгэсэн сүмс хийгээд яншуй, амтат чинжүү болон дуртай ногоогоор чимэглэнэ.

<script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-4341298505787172607")); } </script>

 

Цагаан хоол

Мөөг, дүпүтэй шөл

Орц: шинэ мөөг -100г, Дүпү200г, Далайн байцаа 50-80г, Шар буурцгийн нухаш 50г, Гүнжидийн тос 1х.х

Амтлагч: Давс,элсэн чихэр,мөөгний амтлагч тохируулах
Хийх арга:
Шинэ мөөгийг угааж хэрчээд шарна. (Хатаасан мөөг бол урьдчилан дэвтээнэ).
Далайн байцааг угаагаад хэрчинэ. Дүпүг хэрчинэ.
1 литр усанд дүпү, далайн байцаа хийж чанаж шөл гаргана.
Шар буурцгийн нухшийг 1 аяга усанд хийж уусгаад шөлөнд нэмж буцалгана.
Мөөгийг тусад нь шарж шөлөнд нэмээд мөөгний амтлагч, гүнждийн тос, давс, элсэн чихрээр амтлана.

<script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-7208308682850263150")); } </script>

 

Дүпүний бөөрөнцөг



Орц:
Дүпү 500гр
Шар лууван 1-2ш
Бор мөөг 3-4ш
Цагаан гаа 20-30гр
Цагаан будаа 1 аяга
Яншуй бага зэрэг

Амтлагч:
Давс тохируулах
Элсэн чихэр тохируулах
Мөөгний амтлагч 5-10 гр
Магги цуу 1 х.х
Эрдэншишийн цардуул 15-30гр
Перец бага зэрэг

Хийх арга:
  • Дүпүг жижиглэн хэрчих юмуу бутлагч машинаар жижиглэнэ.
  • Цагаан будааг чанах
  • Шар лууван, бор мөөг, цагаан гааг хярж хэрчих юмуу үрүүлээр үрж жижиглэн тос хийж халаасан хайруулын тавганд хуурч болгоод мөөгний амтлагч, давс, элсэн чихэр, магги цуу зэргээр амтлана.
  • Хуурсан ногоог хөргөсний дараа бэлтгэсэн дүпүний хольц, будаатай нэмж хутгаад нунтаг хар перец, цагаан гаагаар амтална. Шанзанд цардуул нэмж хутгаснаар хэвлэж шарах явцад задрахаас сэргийлнэ.
  • Бэлтгэсэн шанзыг бөөрөнхийлж халаасан их тосонд шарна.
  • Эрүүл хүнс таны өөртөө барьж буй бэлэг

    Махгүй бууз
    Орц:
    гурил- 200гр
    лууван- 50гр
    төмс- 50гр
    шар буурцагны мах -50гр
    ургамлын тос- 50гр

    Амтлагч:
    сонгино- 10гр
    вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
    жан (шар буурцагийн сүүмс)

    Бэлтгэх арга:
    Энэ маш энгийн та гэртээ яаж бууз хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан. Махний оронд шар буурцгийг ашиглахад л болно. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар залиж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж хуураaд хөргөнө. Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна. луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. төмсийг чанаад нухашлаад хөргөнө. сонгиноо жижиг хэрчиж бэлтгэнэ.

    Хийх арга:
    Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцгийн мах, төмсөө холиж холицоо бэлдэнэ. гурилаа жижиг таслаад буузаа чимхээд жигнэнэ. Ингээд л бэлэн болчихно. та ширээгээ оорийн дуртай зуушний хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг амтархаад үзээрэй! *-*
    шараад идвэл бүр ч амттай!!!!!

    <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-1364454923030813244")); } </script>

     

    Мөөг болон сармистай төмсний хайрмал
    Орц:
    Төмс таван ширхэг, мөөг - 300 г, ургамлын тос хоолны гурван халбага, сармис нэг хумс, жижиглэсэн хатаасан талх хоолны нэг халбага, давс
    Бэлтгэх арга:

    Бэлтгэх хугацаа нэг цаг, зургаан хүний порцоор
    1. Хайрахад зориулж сармисаа нимгэн хэрчинэ.
    2. Төмсөө нимгэн дугуй хэлбэртэй зүснэ.
    3. Төмсөн дээрээ нимгэн зүссэн мөөгөө тавьж, давс цацан тосолно.
    4. Дээр нь хатаасан талхны нунтгаа цацаж, 180 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж 40 – 50 минут хэртэй болгоно.
    5. Таваглаж өгөхийн өмнө нунтаг ногоо цацаж өгөөрэй.


    Төмсний жигнэмэг

    Төмсний жигнэмэг хүүхдүүдэд их таалагддаг юм. Бэлтгэх хугацаа нэг цаг.
    Орц:
    Зургаан хүний порцоор. Нэг кг төмс, 200 мл сүү, 100 г цөцгий, гурван ширхэг төмс, 400 г бууцай, хоолны хоёр халбага улаан лоолийн нухаш, хоолны нэг халбага сахар.

    Бэлтгэх арга:
    Төмсөө хальстай нь чанаад цэвэрлэнэ. Дараа нь сүү, цөцгийтэйгээ холин нухаш болгоно. Түүнийгээ гурван хэсэг болгон хуваана.
    Бууцайгаа буцалсан усанд хоёр минут хэртэй байлгаад авч, жижиглээд нэг хэсэг төмсний нухаштайгаа холино. Нөгөө хэсэг нухашаа улаан лоолийн нухаш, сахартай холино.
    Шарах шүүгээгээ 180 С хэм халааж, төмсний нухашаа хэлбэрт оруулан тавьж 8 – 10 минут болгосны дараа таваглаж өгөөрэй
    .

    ~~ Та сайхан хооллоорой ~~

    <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-4975221955699697912")); } </script>

     


    Гурилын уураг гаргах /глутин/
    Орц:
    Дээд гурил 1 кг
    Ус 400-600мг
    Хийх арга:
    Гурилаа шингэвтэр зуурч гялгар уутанд буюу саванд хийж 2-4 цаг орчим байлгаад савтай хүйтэн усанд хийж базах ба цардуулыг гүйцэд угаах зорилгоор усыг хэдэн удаа солино. Гаргаж авсан уян хатан, сунамхай шинж чанартай хэсгийг глутин уураг гэх ба 1 кг гурилаас 350 г орчим глутин гарна гэж тооцоолдог. Үүнийг буузны гурил шиг жижиг хэмжээтэй таслаж нимгэн элдээд шарж юмуу жигнэж болгосны дараа хэрчээд төрөл бүрийн хоолонд мах орлуулан хэрэглэж болно.
     
     
     
     
     
     

    Төмсний нухаш бүхий амтат хоолны жороос.
    Төмсний бараг 29 хувь нь цардуул, таван хувь нь уураг байдаг тул хамгийн тэжээллэг хүнсний тоонд зүй ёсоор ордог.
    Орц: Шинэхэн төмс нэг кг, шинэхэн сармис нэг толгой, гаа, “экстра виржин" оливын тос 2/3 стакан, том далайн давс, хар перец бэлтгээрэй.
    Бэлтгэх арга:
    Төмсөө сойзоор үр. Харин хальсалж болохгүй. Дараа нь 170 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж цаг хэртэй байлга.
    Гааны навчийг мөчрөөс нь салгаад үрүүлээр үрж, цэвэрлэсэн сармисны хумсны хамт холигчид ургамлын тостой нэгэн төрлийн зуурмаг болгоно. Харин навчийг нь жижиглэж хэрчээрэй.
    Бэлэн болсон төмсөө халуунаар нь дөрөв хуваагаад тосонд дүрж давс болон амтлагчид хийж хутгана. Таван минут хэртэй байлгасны дараа гааныхаа жижиглэсэн навчаас цацаж, халуун, бүлээнээр нь өгөөрэй.

    Цагаан хоол таны гэрт

    Хулууны зутан шөл
    Орц
    Хулуу 800-1000г
    Төмс 200г
    Бөөрөнхий сонгино
    Шинэ цөцгий 120г
    Карри 2х.х
    Цөцгийн тос 10-15 г
    Ус аяга
    Амтлагч
    Цөцгийн тос 5-10г
    Гурил 2-3 х.х.
    Мөөгний амтлагч 1/2х.х.
    Давс тохируулах

    Хийх арга:
    • Хулуу, төмсийг томхон хэрчмээр хэрчээд 15-20 минут жигнэж болгоно. Хулууны үрийг цэвэрлээд жижиг хэрчинэ. Төмсийг жижиг хэрчинэ.
    • Тогоонд халаасан цөцгийн тосонд хэрчсэн сонгино хийж хуураад тусад нь тавганд гаргана.
    • Хэрчсэн хулуу, төмсийг холигч машины саванд хийгээд дээр нь хүйтэн ус, цөцгийнд хутгасан карри нэмж машиныг 1-2 минут орчим ажиллуулж ногооны шингэн хольц бэлтгэнэ.
    • Үүнийг саванд хийж зөөлөн гал дээр тасралтгүй хутгаж буцалгаад дээр нь цөцгийн тосонд хуурсан гурил нэмж өтгөрүүлнэ. Зутан шөлийг мөөгний амтлагч, давсаар амтлана.
    • <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-8908936835711460660")); } </script>

       

      АМТАТ ЧИНЖҮҮТЭЙ БУРХАДЫН ЗООГ

      Орц:
      Бурхадын зоог /хатаасан шар буурцгийн уураг/100 гр, амтат ногоон чинжүү 1/2ш, амтат улаан чинжүү 1ш, амтат шар чинжүү 1ш.
      Амтлагч:
      Халуун ногоотой сүүмс 2х.х, бага зэрэг ус.
      Хийх дараалал:
      1. Бурхадын зоогийг бүлээн усанд 15-20 минут орчим дэвтээсний дараа цэвэр усаар хэд хэд зайлж усыг нь сайтар шахаж базаад жижиглэж хэрчинэ.
      2. Амтат ногоон, улаан, шар чинжүүг угаагаад үрнээс нь салгаж цэвэрлэсний дараа дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
      3. Тос хийж халаасан хайруулын тавагт хэрчиж бэлтгэсэн бурхадын зоог болон чинжүүг хийгээд хуурч шарна.
      4. Халуун ногоотой сүүмсийг бага зэрэг усаар шингэлээд хуурсан ногооны дээр нэмж хутгаад савыг таглаж бага зэрэг жигнэнэ.
      5. <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-1892793690640750060")); } </script>

         

        НОГООТОЙ МАНТУУН БУУЗ

        Орц:
        Улаан буудайн дээд гурил 3 аяга, хүнсний сод 1ц.х., бөөрөнхий байцаа 1/4, бор мөөг 3ш, шахмал дүпү 3ш, лууван 1/2ш, цагаан гаа 1 хэрчим
        Амтлагч:
        ус 1 аяга, давс, гүнждийн тос, перец.
        Бэлтгэх арга:
        1. Гурилд хүнсний сод, давс хийж холиод ус нэмж зуурмаг бэлтгэнэ. Гурилан зуурмагийг хэсэг зуур амраасний дараа жигд хэмжээтэй таслан хуваагаад захыг нь нимгэвтэр элдэнэ.
        2. Байцаа, цагаан гааг хярж хэрчинэ. Бор мөөгийг усанд дэвтээж зөөлрүүлээд жижиглэж хэрчинэ. Лууван, шахмал дүпүг жижиглэж хэрчинэ.
        3. Байцаанд бага зэрэг давс нэмж 50 минут орчим тавьж давслаад шүүснээс нь салгаж шүүж авна. Хайруулын тавагт бага зэрэг тос хийж халаагаад бор мөөгийг хуурна. Лууван, шахмал дүпүг дээр нь нэмээд үргэлжлүүлэн хуурч болгоно.
        4. 3-т бэлтгэсэн ногоонуудыг хольж, дээр нь давс, гүнждийн тос, перец, хэрчсэн цагаан гаа нэмж амтлаад шанз бэлтгэнэ.
        5.Шанзыг 1-д бэлтгэсэн зуурмагийн голд тавьж амсрыг чимхээд жигнүүрт тавьж 10-15 минут жигнэж болгоно.

         

        ГЭРИЙН НӨХЦӨЛД ДҮПҮ ХИЙХ АРГА

        ОРЦ:
        - Шар буурцаг /бүтэн үрт/ 400гр
        - Кальцийн сульфат 15 гр

        ХИЙХ ДАРААЛАЛ:

        1. Шар буурцгийг угаагаад гэмтэж муудсан хэсгийг ялгаж цэвэрлэнэ.
        2. Цэвэрлэж угаасан 400гр шар буурцгийг 5 дахин их хэмжээтэй хүйтэн усанд хийгээд тасалгааны температурт 8-12 цаг дэвтээнэ.
        3. Дэвтээсэн шар буурцгийг /жин нь ойролцоогоор 800гр болно/ уснаас шүүж гаргаад хүйтэн усаар хэд хэд зайлна.
        4. Шар буурцгийг холигчийн /блендер/ саванд хийгээд дээр нь 3 литр орчим хүйтэн ус нэмж холигч машины хамгийн өндөр хурдаар 3 минут орчим хугацаанд бутлана.
        5. Ялгарсан сүүг бөс даавуун шүүлтүүрээр /бяслагны даавуун шүүлтүүр/ шүүж сүүг цэвэр саванд юүлнэ. Сүүний гарц 3 литр орчим байна.
        6. Бэлтгэсэн шар буурцгийн сүүг 10 мин орчим нам гал дээр хөөрүүлнэ.
        7. Хөөрүүлсэн шар буурцгийн сүүг 80С хэм хүртэл хөргөнө.
        8. Ээдүүлэх уусмалыг бэлтгэхдээ 100мл усанд 15 гр кальцийн сульфат хийж уусгаад бага зэрэг халаана. Бэлтгэсэн ээдүүлэгчийг халуун шар буурцгийн сүүнд нэмж хутгана. Ээдэм үүсч эхэлмэгц хутгалтыг зогсооно. Сүүг гүйцэд ээдүүлэх зорилгоор 10 минут орчим хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Шар буурцгийн ээдмийн хэмжээ нь сүүний жингийн 0,25-0,5% байдаг.
        9. Ялгарсан ээдмийг бөс даавуун уутанд хийж шүүгээд шар сүүг шахаж сайн нягтруулж боогоод дүпү шахах зориулалтын саванд /монгол бяслаг хийдэгтэй адил/ хийж 15 минут орчим байлгаж шар сүүг гүйцэд шүүрүүлэн дүпүг хэлбэржүүлнэ.
        10. Шахсан дүпүг уутнаас нь гаргаж хутгаар хэдэн хэсэг болгож хуваагаад хүйтэн усанд сойж хөргөнө.
        11. Дүпүг хүйтэн усанд сойж хөргөгчид хадгалах ба өдөр бүр усыг солих шаардлагатай.
        12. <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-2254124559229917603")); } </script>

           

          Соустай шарсан дүпү

          Орц:

          • 1 хоолны халбага нунтаг цагаан гаа
          • 2 цайны халбага элсэн чихэр
          • аяганы ¼ гүнжидын тос
          • аяганы ¼ ус
          • аяганы ¼ шар буурцгийн соус
          • 300 гр шарсан дүпү
          • Арга:

            1. Шарсан дүпүг жижиглэн гурвалжин эсвэл дөрвөлжин хэрчинэ.
            2. Хайруулын тавгаа халаан гүнжидын тос хийнэ
            3. Нунтаг цагаан гаагаа хийн хутгана.
            4. Дараа нь дүпү, шар буурцгийн соус, элсэн чихэр нэмнэ.
            5. Хэдэн минут хутгаж байгаад усаа нэмнэ.
            6. Бага зөөлөн галаар болгоно.
            7. Усгүй болтол нь 1-2 мин хутгаж байгаад гаргана.

profile

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210424
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365881
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
42361 Сарын тэмдэг ирсэн өдрөөр чинь таныг сонжъё [1] 사랑 Õàéð 2009-04-06 119510
42360 asuuya [14] [4] 양&나 2009-07-09 118523
42359 mongoo hulhiduulchihsan hun [1] 505050 2012-01-11 93874
42358 Шинээр төрсөн хүүхдэд өгөх нэр [2] [4] FTW 2011-04-21 93393
42357 “Хубилай хаан” Монгол шябу шябу зоог [17] ADVertisement 2009-08-12 71321
42356 hurimiin daashinz [9] [3] goch 2010-06-08 66482
42355 targalsan oddiin zurag genee [6] [4] Мишээл 2009-11-22 57506
42354 Turah arga jagaahai 2011-06-08 54577
42353 Араас хийх үү? дээрээс хийх үү? [6] aminaaalmin 2012-07-17 53202
» HOOLNII JOR [1] [3] ind 2010-09-20 53124
42351 Huuhdiin ner [5] Xap Xac 2008-08-26 51181
42350 Onoodor us zashad yamar odor bna ve ??? [3] uk_dior 2011-01-14 50912
42349 Долоо хоногийн дотор 10 кг хасах арга [1] [3] jjp 2008-08-10 50650
42348 EEJUUDEE ASUUYA? [8] hyyhen 2008-08-08 43638
42347 turaah dasgal hiigeed uzeerei. [4] [2] **eegii** 2009-12-16 41819
42346 hi eejuudee ene udriin mend hurgie ......... [2] kara_20 2012-10-08 41753
42345 NAIMAN SHARGA--$-HANSH [6] [4] ELGEMSUU 2009-05-02 41112
42344 MARY KAY+-eruul aris +gol ni chanar +huuraishihaas hamgaalj,tsagaan batga,sevh,urchlee,nuurnii ulaan,unjsan aris,huzuunii urchleenees hamgaalna^^^^+bas shine jiliin beleg tsonkh 2011-12-15 40780
42343 ~Бат-Эрдэнийн Цэлмүүн~ Бүгдээрээ түүнд амьдрал бэлэглэе! file [12] ***Энxзaяa*** 2010-01-06 39559
42342 Facebook yaj neeh ve? [5] [8] smart3 2011-05-12 39009
42341 ♣♣..**Гишvvдэд**..♣♣ daruuhan01 2008-08-31 38190
42340 Топ модель Пүрэвсүрэн гийн зургуудаас [15] Маралгоо 2010-05-09 36976
42339 solongos hool [8] [4] jeonju-s 2010-01-18 36800
42338 1.БНСУ‐д зорчих визний тухай ерөнхий танилцуулга (шинчлэгдсэн ) [2] anuuka 2011-01-09 36530
42337 solongos hool hiih neg arga [1] manuka 2010-01-18 35902
42336 Зүүдний тайлал [2] [2] 157359 2010-04-13 35595
42335 Хумс, гар арчилгаа, маникюрын талаар [1] [7] Маралгоо 2009-03-20 34716
42334 Эмэгтэйчүүдэд зориулсан Солонгос хэлний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт (mig_women@yahoo.com) [17] ***Энxзaяa*** 2010-01-21 34697
42333 0-12sartai huuhdiin medrel setgehuin bolon hudulguunii hugjil [2] tuul_0724 2009-12-15 34354
42332 yahoo mail hayag shineer yaj neeh ve? [3] [2] smart3 2011-05-12 32977
42331 Үр хөндүүлэх нь эмэгтэй хүн өөрийн эдлэх үйлийн үрээ нэмэгдүүлдэг [19] 1221 2008-06-27 32488
42330 hi ordiin mend busguichuudee torson odriin goy shuleg hereg bn [2] [2] enkuush87 2010-12-01 32441
42329 Солонгос хоолы жор [11] [5] ***Энxзaяa*** 2010-01-20 32125
42328 Хайртай хүнээ танья гэвэл төрсөн өдрийг нь мэдэхэд л болно file [3] ***Энxзaяa*** 2008-08-02 30277
42327 Dulaahan hernee tachaangui dutuur hvtsasnuud file ks 2009-10-09 29438
42326 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-31 29146
42325 buhimdaliin talaar [9] ngn81 2008-07-28 28804
42324 HUUHNUUDEE 3-4HONOGT 3-5KG TURAAH DEGLEM [1] MR ESUDER 2010-06-28 28570
42323 shine yahoo hayg neeh gesiin blohgui yum yaj neeh bee [6] [4] mishill 2009-12-30 27456
42322 keks yaj hiih ve ... [1] ikhmurun 2010-11-20 25942
배너신청
자생병원

배너신청