Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 43,006

HOOLNII JOR

Уншсан 17035 vote 0 2010.09.20 11:13:28

Шарсан хаш

Хийх арга:

1. Хашыг угааж хальслана. Том томоор хэрчээд кракмалд өнхрүүлж их тосонд шарна. 2. Халаасан хайруулын тавган дээр тосоо хийж жижиглэн хэрчсэн сармис цагаан гаагаа шарна.
3. Дээр нь кетчупээ нэмээд бага зэрэг хутгасны дараа элсэн чихрээ нэмнэ.
4.Крахмалаа усанд найруулаад хийнэ.
5.Соус өтгөрмөгц бэлэн болсон хашаа хийж хутгана.
Орц:
Хаш 200 гр, Цагаан гаа 5гр, Сармис 1 хумс, кетчуп 80 гр, Крахмал 80 гр, Ус 100 гр, элсэн чихэр тохируулна.

<script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-2595761361615981077")); } </script>

 

Шпагети

Орц:
-Нарийн гоймон 60-70 гр
-Шар буурцгийн хатаасан уураг 50-80 гр
-Бөөрөнхий сонгино 20-30 гр
-Давсалсан мөөг 10-15 гр
-Амтат улаан чинжүү 20-30 гр
-Цоохор майлз /навчгүй/ 1ш
-Ургамлын тос 2-3 х.х
Амтлагч:
-Улаан лоолийн нухаш 1-2 х.х.
-Кетчуп 1х.х
-Мaгги цуу тохируулах
-Давс тохируулах
-Элсан чихэр тохируулах
-Хоёр төрлийн соустай хийж болно./улаан болон цагаан сүмс/.

Хийх арга:
- Гоймонг буцалж буй усанд чанаад шүүж гаргасны дараа оливийн тос нэмж хутгаад бэлтгэсэн сүмсээр амтлана.
Улаан сүмс бэлтгэх арга:
- Улаан лоолийн оройн хэсгийг чагтлан зүсэж халуун усанд 1-2 минут орчим шазлаад хальсыг хуулна. Хальсалсан улаан лооль, бөөрөнхий сонгиныг жижиг хэрчинэ.
- Дэвтээсэн шар буурцгийн уургийг жижиглэн хэрчинэ. Цоохор майлзыг жижиг хэрчээд хамт хуурна.
- Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн сонгино, улаан лоолийг хуураад улаан лоолийн нухаш, кетчуп, мaгги цуугаар амтлана.
- Дээр нь хэрчиж бэлтгэсэн уураг, мөөг, давс, элсэн чихэр, ус нэмж 5-10 мин зөөлөн галаар жигнэж болгоно. Сүмсийг гаргахын өмнө өндөггүй майонез, нунтаг перцээр амтлана.
- Чанаж амталсан гоймонг таваглаж дээр нь бэлтгэсэн сүмс хийгээд яншуй, амтат чинжүү болон дуртай ногоогоор чимэглэнэ.

<script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-4341298505787172607")); } </script>

 

Цагаан хоол

Мөөг, дүпүтэй шөл

Орц: шинэ мөөг -100г, Дүпү200г, Далайн байцаа 50-80г, Шар буурцгийн нухаш 50г, Гүнжидийн тос 1х.х

Амтлагч: Давс,элсэн чихэр,мөөгний амтлагч тохируулах
Хийх арга:
Шинэ мөөгийг угааж хэрчээд шарна. (Хатаасан мөөг бол урьдчилан дэвтээнэ).
Далайн байцааг угаагаад хэрчинэ. Дүпүг хэрчинэ.
1 литр усанд дүпү, далайн байцаа хийж чанаж шөл гаргана.
Шар буурцгийн нухшийг 1 аяга усанд хийж уусгаад шөлөнд нэмж буцалгана.
Мөөгийг тусад нь шарж шөлөнд нэмээд мөөгний амтлагч, гүнждийн тос, давс, элсэн чихрээр амтлана.

<script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-7208308682850263150")); } </script>

 

Дүпүний бөөрөнцөг



Орц:
Дүпү 500гр
Шар лууван 1-2ш
Бор мөөг 3-4ш
Цагаан гаа 20-30гр
Цагаан будаа 1 аяга
Яншуй бага зэрэг

Амтлагч:
Давс тохируулах
Элсэн чихэр тохируулах
Мөөгний амтлагч 5-10 гр
Магги цуу 1 х.х
Эрдэншишийн цардуул 15-30гр
Перец бага зэрэг

Хийх арга:
  • Дүпүг жижиглэн хэрчих юмуу бутлагч машинаар жижиглэнэ.
  • Цагаан будааг чанах
  • Шар лууван, бор мөөг, цагаан гааг хярж хэрчих юмуу үрүүлээр үрж жижиглэн тос хийж халаасан хайруулын тавганд хуурч болгоод мөөгний амтлагч, давс, элсэн чихэр, магги цуу зэргээр амтлана.
  • Хуурсан ногоог хөргөсний дараа бэлтгэсэн дүпүний хольц, будаатай нэмж хутгаад нунтаг хар перец, цагаан гаагаар амтална. Шанзанд цардуул нэмж хутгаснаар хэвлэж шарах явцад задрахаас сэргийлнэ.
  • Бэлтгэсэн шанзыг бөөрөнхийлж халаасан их тосонд шарна.
  • Эрүүл хүнс таны өөртөө барьж буй бэлэг

    Махгүй бууз
    Орц:
    гурил- 200гр
    лууван- 50гр
    төмс- 50гр
    шар буурцагны мах -50гр
    ургамлын тос- 50гр

    Амтлагч:
    сонгино- 10гр
    вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
    жан (шар буурцагийн сүүмс)

    Бэлтгэх арга:
    Энэ маш энгийн та гэртээ яаж бууз хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан. Махний оронд шар буурцгийг ашиглахад л болно. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар залиж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж хуураaд хөргөнө. Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна. луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. төмсийг чанаад нухашлаад хөргөнө. сонгиноо жижиг хэрчиж бэлтгэнэ.

    Хийх арга:
    Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцгийн мах, төмсөө холиж холицоо бэлдэнэ. гурилаа жижиг таслаад буузаа чимхээд жигнэнэ. Ингээд л бэлэн болчихно. та ширээгээ оорийн дуртай зуушний хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг амтархаад үзээрэй! *-*
    шараад идвэл бүр ч амттай!!!!!

    <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-1364454923030813244")); } </script>

     

    Мөөг болон сармистай төмсний хайрмал
    Орц:
    Төмс таван ширхэг, мөөг - 300 г, ургамлын тос хоолны гурван халбага, сармис нэг хумс, жижиглэсэн хатаасан талх хоолны нэг халбага, давс
    Бэлтгэх арга:

    Бэлтгэх хугацаа нэг цаг, зургаан хүний порцоор
    1. Хайрахад зориулж сармисаа нимгэн хэрчинэ.
    2. Төмсөө нимгэн дугуй хэлбэртэй зүснэ.
    3. Төмсөн дээрээ нимгэн зүссэн мөөгөө тавьж, давс цацан тосолно.
    4. Дээр нь хатаасан талхны нунтгаа цацаж, 180 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж 40 – 50 минут хэртэй болгоно.
    5. Таваглаж өгөхийн өмнө нунтаг ногоо цацаж өгөөрэй.


    Төмсний жигнэмэг

    Төмсний жигнэмэг хүүхдүүдэд их таалагддаг юм. Бэлтгэх хугацаа нэг цаг.
    Орц:
    Зургаан хүний порцоор. Нэг кг төмс, 200 мл сүү, 100 г цөцгий, гурван ширхэг төмс, 400 г бууцай, хоолны хоёр халбага улаан лоолийн нухаш, хоолны нэг халбага сахар.

    Бэлтгэх арга:
    Төмсөө хальстай нь чанаад цэвэрлэнэ. Дараа нь сүү, цөцгийтэйгээ холин нухаш болгоно. Түүнийгээ гурван хэсэг болгон хуваана.
    Бууцайгаа буцалсан усанд хоёр минут хэртэй байлгаад авч, жижиглээд нэг хэсэг төмсний нухаштайгаа холино. Нөгөө хэсэг нухашаа улаан лоолийн нухаш, сахартай холино.
    Шарах шүүгээгээ 180 С хэм халааж, төмсний нухашаа хэлбэрт оруулан тавьж 8 – 10 минут болгосны дараа таваглаж өгөөрэй
    .

    ~~ Та сайхан хооллоорой ~~

    <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-4975221955699697912")); } </script>

     


    Гурилын уураг гаргах /глутин/
    Орц:
    Дээд гурил 1 кг
    Ус 400-600мг
    Хийх арга:
    Гурилаа шингэвтэр зуурч гялгар уутанд буюу саванд хийж 2-4 цаг орчим байлгаад савтай хүйтэн усанд хийж базах ба цардуулыг гүйцэд угаах зорилгоор усыг хэдэн удаа солино. Гаргаж авсан уян хатан, сунамхай шинж чанартай хэсгийг глутин уураг гэх ба 1 кг гурилаас 350 г орчим глутин гарна гэж тооцоолдог. Үүнийг буузны гурил шиг жижиг хэмжээтэй таслаж нимгэн элдээд шарж юмуу жигнэж болгосны дараа хэрчээд төрөл бүрийн хоолонд мах орлуулан хэрэглэж болно.
     
     
     
     
     
     

    Төмсний нухаш бүхий амтат хоолны жороос.
    Төмсний бараг 29 хувь нь цардуул, таван хувь нь уураг байдаг тул хамгийн тэжээллэг хүнсний тоонд зүй ёсоор ордог.
    Орц: Шинэхэн төмс нэг кг, шинэхэн сармис нэг толгой, гаа, “экстра виржин" оливын тос 2/3 стакан, том далайн давс, хар перец бэлтгээрэй.
    Бэлтгэх арга:
    Төмсөө сойзоор үр. Харин хальсалж болохгүй. Дараа нь 170 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж цаг хэртэй байлга.
    Гааны навчийг мөчрөөс нь салгаад үрүүлээр үрж, цэвэрлэсэн сармисны хумсны хамт холигчид ургамлын тостой нэгэн төрлийн зуурмаг болгоно. Харин навчийг нь жижиглэж хэрчээрэй.
    Бэлэн болсон төмсөө халуунаар нь дөрөв хуваагаад тосонд дүрж давс болон амтлагчид хийж хутгана. Таван минут хэртэй байлгасны дараа гааныхаа жижиглэсэн навчаас цацаж, халуун, бүлээнээр нь өгөөрэй.

    Цагаан хоол таны гэрт

    Хулууны зутан шөл
    Орц
    Хулуу 800-1000г
    Төмс 200г
    Бөөрөнхий сонгино
    Шинэ цөцгий 120г
    Карри 2х.х
    Цөцгийн тос 10-15 г
    Ус аяга
    Амтлагч
    Цөцгийн тос 5-10г
    Гурил 2-3 х.х.
    Мөөгний амтлагч 1/2х.х.
    Давс тохируулах

    Хийх арга:
    • Хулуу, төмсийг томхон хэрчмээр хэрчээд 15-20 минут жигнэж болгоно. Хулууны үрийг цэвэрлээд жижиг хэрчинэ. Төмсийг жижиг хэрчинэ.
    • Тогоонд халаасан цөцгийн тосонд хэрчсэн сонгино хийж хуураад тусад нь тавганд гаргана.
    • Хэрчсэн хулуу, төмсийг холигч машины саванд хийгээд дээр нь хүйтэн ус, цөцгийнд хутгасан карри нэмж машиныг 1-2 минут орчим ажиллуулж ногооны шингэн хольц бэлтгэнэ.
    • Үүнийг саванд хийж зөөлөн гал дээр тасралтгүй хутгаж буцалгаад дээр нь цөцгийн тосонд хуурсан гурил нэмж өтгөрүүлнэ. Зутан шөлийг мөөгний амтлагч, давсаар амтлана.
    • <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-8908936835711460660")); } </script>

       

      АМТАТ ЧИНЖҮҮТЭЙ БУРХАДЫН ЗООГ

      Орц:
      Бурхадын зоог /хатаасан шар буурцгийн уураг/100 гр, амтат ногоон чинжүү 1/2ш, амтат улаан чинжүү 1ш, амтат шар чинжүү 1ш.
      Амтлагч:
      Халуун ногоотой сүүмс 2х.х, бага зэрэг ус.
      Хийх дараалал:
      1. Бурхадын зоогийг бүлээн усанд 15-20 минут орчим дэвтээсний дараа цэвэр усаар хэд хэд зайлж усыг нь сайтар шахаж базаад жижиглэж хэрчинэ.
      2. Амтат ногоон, улаан, шар чинжүүг угаагаад үрнээс нь салгаж цэвэрлэсний дараа дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
      3. Тос хийж халаасан хайруулын тавагт хэрчиж бэлтгэсэн бурхадын зоог болон чинжүүг хийгээд хуурч шарна.
      4. Халуун ногоотой сүүмсийг бага зэрэг усаар шингэлээд хуурсан ногооны дээр нэмж хутгаад савыг таглаж бага зэрэг жигнэнэ.
      5. <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-1892793690640750060")); } </script>

         

        НОГООТОЙ МАНТУУН БУУЗ

        Орц:
        Улаан буудайн дээд гурил 3 аяга, хүнсний сод 1ц.х., бөөрөнхий байцаа 1/4, бор мөөг 3ш, шахмал дүпү 3ш, лууван 1/2ш, цагаан гаа 1 хэрчим
        Амтлагч:
        ус 1 аяга, давс, гүнждийн тос, перец.
        Бэлтгэх арга:
        1. Гурилд хүнсний сод, давс хийж холиод ус нэмж зуурмаг бэлтгэнэ. Гурилан зуурмагийг хэсэг зуур амраасний дараа жигд хэмжээтэй таслан хуваагаад захыг нь нимгэвтэр элдэнэ.
        2. Байцаа, цагаан гааг хярж хэрчинэ. Бор мөөгийг усанд дэвтээж зөөлрүүлээд жижиглэж хэрчинэ. Лууван, шахмал дүпүг жижиглэж хэрчинэ.
        3. Байцаанд бага зэрэг давс нэмж 50 минут орчим тавьж давслаад шүүснээс нь салгаж шүүж авна. Хайруулын тавагт бага зэрэг тос хийж халаагаад бор мөөгийг хуурна. Лууван, шахмал дүпүг дээр нь нэмээд үргэлжлүүлэн хуурч болгоно.
        4. 3-т бэлтгэсэн ногоонуудыг хольж, дээр нь давс, гүнждийн тос, перец, хэрчсэн цагаан гаа нэмж амтлаад шанз бэлтгэнэ.
        5.Шанзыг 1-д бэлтгэсэн зуурмагийн голд тавьж амсрыг чимхээд жигнүүрт тавьж 10-15 минут жигнэж болгоно.

         

        ГЭРИЙН НӨХЦӨЛД ДҮПҮ ХИЙХ АРГА

        ОРЦ:
        - Шар буурцаг /бүтэн үрт/ 400гр
        - Кальцийн сульфат 15 гр

        ХИЙХ ДАРААЛАЛ:

        1. Шар буурцгийг угаагаад гэмтэж муудсан хэсгийг ялгаж цэвэрлэнэ.
        2. Цэвэрлэж угаасан 400гр шар буурцгийг 5 дахин их хэмжээтэй хүйтэн усанд хийгээд тасалгааны температурт 8-12 цаг дэвтээнэ.
        3. Дэвтээсэн шар буурцгийг /жин нь ойролцоогоор 800гр болно/ уснаас шүүж гаргаад хүйтэн усаар хэд хэд зайлна.
        4. Шар буурцгийг холигчийн /блендер/ саванд хийгээд дээр нь 3 литр орчим хүйтэн ус нэмж холигч машины хамгийн өндөр хурдаар 3 минут орчим хугацаанд бутлана.
        5. Ялгарсан сүүг бөс даавуун шүүлтүүрээр /бяслагны даавуун шүүлтүүр/ шүүж сүүг цэвэр саванд юүлнэ. Сүүний гарц 3 литр орчим байна.
        6. Бэлтгэсэн шар буурцгийн сүүг 10 мин орчим нам гал дээр хөөрүүлнэ.
        7. Хөөрүүлсэн шар буурцгийн сүүг 80С хэм хүртэл хөргөнө.
        8. Ээдүүлэх уусмалыг бэлтгэхдээ 100мл усанд 15 гр кальцийн сульфат хийж уусгаад бага зэрэг халаана. Бэлтгэсэн ээдүүлэгчийг халуун шар буурцгийн сүүнд нэмж хутгана. Ээдэм үүсч эхэлмэгц хутгалтыг зогсооно. Сүүг гүйцэд ээдүүлэх зорилгоор 10 минут орчим хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Шар буурцгийн ээдмийн хэмжээ нь сүүний жингийн 0,25-0,5% байдаг.
        9. Ялгарсан ээдмийг бөс даавуун уутанд хийж шүүгээд шар сүүг шахаж сайн нягтруулж боогоод дүпү шахах зориулалтын саванд /монгол бяслаг хийдэгтэй адил/ хийж 15 минут орчим байлгаж шар сүүг гүйцэд шүүрүүлэн дүпүг хэлбэржүүлнэ.
        10. Шахсан дүпүг уутнаас нь гаргаж хутгаар хэдэн хэсэг болгож хуваагаад хүйтэн усанд сойж хөргөнө.
        11. Дүпүг хүйтэн усанд сойж хөргөгчид хадгалах ба өдөр бүр усыг солих шаардлагатай.
        12. <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-2254124559229917603")); } </script>

           

          Соустай шарсан дүпү

          Орц:

          • 1 хоолны халбага нунтаг цагаан гаа
          • 2 цайны халбага элсэн чихэр
          • аяганы ¼ гүнжидын тос
          • аяганы ¼ ус
          • аяганы ¼ шар буурцгийн соус
          • 300 гр шарсан дүпү
          • Арга:

            1. Шарсан дүпүг жижиглэн гурвалжин эсвэл дөрвөлжин хэрчинэ.
            2. Хайруулын тавгаа халаан гүнжидын тос хийнэ
            3. Нунтаг цагаан гаагаа хийн хутгана.
            4. Дараа нь дүпү, шар буурцгийн соус, элсэн чихэр нэмнэ.
            5. Хэдэн минут хутгаж байгаад усаа нэмнэ.
            6. Бага зөөлөн галаар болгоно.
            7. Усгүй болтол нь 1-2 мин хутгаж байгаад гаргана.

profile

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] [Level:9]id: adminadmin 2008-06-27 368166
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] [Level:12]id: ***Энxзaяa******Энxзaяa*** 2009-03-03 260441
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] [Level:12]id: ***Энxзaяa******Энxзaяa*** 2009-03-07 247953
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] [Level:14]ADVertisement 2011-10-19 135784
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [34] [3] [Level:30]id: id: Levi`s 2012-03-16 101577
Зарлал OHUI ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛАГЧ АВНА 010-9184-0445 file [Level:15]id: id: Ohui & su:m & The history of fo 2013-03-28 54010
42826 hi chin setgeliin zuwulguu uguuch xvmvvsee [7] [Level:1]id: tusalaytusalay 2008-09-01 8014
42825 Goo Maral Alangua ehees uvlugduj irsen Mongol hee ugalzaar chimeglej goyoson tsamts, daashinzaa avaarai Mongolooroo goyotsogooyo utas: 010-9319-2589; 010-7408-1106 email muunuu2012@yahoo.com file [1] [Level:1]id: id: muuujguuu 2011-12-13 8011
42824 2008-07-06 -nii odor barivchilgaa baikhgui [2] [Level:0]96843226 2008-07-05 7968
42823 Жирэмсэн хvн уруулаа будаж болохгvй [Level:4]bluest 2009-01-31 7871
42822 asuuh yum zuudnii talaar [4] [Level:2]ajilsag ohin 2010-04-13 7855
42821 solongos hel gertee .... [Level:12]id: MAMONDE_00MAMONDE_00 2009-01-23 7846
42820 Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргадаг [1] [Level:0]☆☆☆ 2008-08-08 7806
42819 HOLLYWOODiin oddin goo saihnii mes zasluud [Level:13]id: Маралгоо 2009-03-28 7777
42818 AGAGAG-d alag salat hiih arga [5] [Level:3]id: bawkabawka 2009-06-27 7748
42817 mongol kino [3] [Level:3]tiffani 2011-09-26 7746
42816 Өвєрмєц сонин ээжvvдийн тухай... [1] [Level:4]id: tengis999tengis999 2010-04-29 7735
42815 seoul hamtarch bair hulsluh ohin bnuu [4] [Level:0]fighting 2008-06-28 7714
42814 ♣♣ Бүсгүйчүүлдээ баярын мэндчилгээ ♣♣ [15] [1] [Level:12]id: ***Энxзaяa******Энxзaяa*** 2009-03-05 7630
42813 <<СОЛОНГОСТ СЕКС ХИЙХГҮЙ БАЙСААР ХЭЦҮҮДЛЭЭ !!!!!!!!!!! [4] [Level:22]**Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2012-06-03 7616
42812 huh tomruulah arga [3] [Level:0]ghu 2008-08-20 7610
42811 hi busguichuudee tahia yaj sharah we [1] [Level:1]hench heregte 2012-01-09 7588
42810 ААВДАА БИ ХАЙРТАЙ [2] [Level:12]id: ***Энxзaяa******Энxзaяa*** 2008-08-06 7579
42809 Нүүрний хэлбэрт тохируулан үс засалт хийх [1] [Level:6]id: 사랑 Õàéð 2009-04-20 7500
42808 *** Гoо сайхандаа анхаардаг хvн бvхэн, vргэлж vзэсгэлэнтэй сайхан харагддаг***VENERA SALON*** [2] [Level:0]Setgeech ! 2008-07-07 7453
42807 jiremsen emegtei heden sartaidaa seks hiij boloh bolohgvi ve ? [3] [Level:1]erhem_setgel 2010-03-28 7452
42806 ehchuud huuhnuudee heleed ogooch [5] [Level:2]dooz 2008-07-24 7366
42805 helj uguuch [1] [Level:1]chaskii 2008-09-01 7354
42804 манай компань эрхэм танд баяртайгаар хамтран ажиллах санал дэвшүүлж байна [Level:0]maayaa 2012-10-12 7352
42803 Хэт халуун өрөөнд унтвал арьс хөгширнө file [1] [Level:12]id: ***Энxзaяa******Энxзaяa*** 2008-08-07 7352
42802 hi busguichuud ee helj ogch tuslaach [4] [Level:0]980707 2008-06-28 7351
42801 Hvnd obchtei eej aabiigaa vngvi emchilvvlhiig hvsbel [3] [Level:0]hospital 2008-06-28 7340
42800 " Холливуудын Одод Онгон Биеээ Хэзээ Алдсан Бэ??? [3] [Level:13]id: Маралгоо 2010-06-15 7334
42799 ♣♣..**..Баярын мэндчилгээ... ..**..♣♣ дуугаa чангалаад сонсоорой [9] [Level:11]daruuhan01 2009-03-05 7327
42798 Hi bvsgvichvvde tuslaach ... [12] [Level:0]Juke 2008-06-30 7318
42797 Oros mongol toli ???? [1] [Level:4]hee 2011-07-15 7304
42796 zuudnii tailal asuuy [Level:0]id: minjee_minjee100 2012-09-08 7284
42795 HTML дээр зураг,дуу file [11] [Level:11]daruuhan01 2010-01-28 7280
42794 ДУНДГОВЬ НУТГИЙНХАНД [2] [Level:1]ДУНДГОВЬ 2008-09-03 7250
42793 domina cream [6] [Level:0]cage 2008-10-18 7236
42792 xamrandaa goo saixnii mes zasal............ [6] [Level:1]082 2008-07-31 7236
42791 ~Хамгаас хайртай ханьдаа~ Уралдаанд [18] [Level:6]id: maralmaa&MARALMAA 2010-01-31 7230
42790 ЭМНЭЛЭГИЙН ТУСЛАМЖ , ОРЧУУЛГА ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮСТ 01031696932/MERGEJLIIN EMCH/ [Level:0]baagii 02 2008-08-13 7218
42789 гадаад иргэдэд зөвлөгөө өгөх төвд урьж байна [Level:0]орчуулагч 2009-02-12 7169
42788 ZURXAI [2] [Level:1]anaraa87 2009-05-10 7156
42787 МАХH ард түмнийг ингэж доромжилж болно гэж үү? [Level:13]id: id: .Sarnai. 2008-07-03 7153
42786 монгол хэлний фонд [Level:5]kwon 2008-08-12 7127
42785 ARISNII LAZERIIIN TALAAR HELJ TUSLAACH [13] [1] [Level:0]MUZIC 2010-01-09 7103
42784 Хөх томруулах хамгийн энгийн арга & Майга хөлтэй хүмүүст. [Level:2]id: ЗАЯА 2010-07-08 7087
42783 Кимчи дарах арга^^ [4] [Level:9]id: id: ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2010-01-18 7060
42782 mongol undesnii emegtei zagbariin deel uud hymd zarna. [1] [Level:3]vege 2009-09-08 7045