Moderator: mgl_300
文章數量 42,366

УИХ-ын гишүүний эхнэр болж, нуган үрийн зулай үнэрлэн, "Баясгалантай дэлхий" эмнэлэг, "Эх орон" телевиз, чамлахааргүй олон га газар гээд бөөндсөн мэт юм юмтай болсон сүйхээтэй, хувьтай хүүхэн. Монголын нэг ч гэсэн бүсгүй сайн сайхан амьдарч яваа нь сайн хэрэг.
Гэвч дууч бүсгүй маань "Зиндаа дээгүүр болчихоод дуулж онигоонд орж яахав" хэмээн ихэрхэх болсон тухай газар авч түүний энэхүү үгээр "Дэнжийн 1000-ын зах дээр ээжтэйгээ мах зарж хоногийн хоолоо залгуулж байснаа мартчихаж" зэргээр өө хайх хүн тун олон болоод байна.
Зиндаа дээгүүр болсноо хэлсэн хэлээгүй дөрвөн давхар тансаг хаустаа гурав дөрвөн гэрийн үйлчлэгч ажиллуулан, худалдааны төвүүдээр хүртэл хоёр гурван бие хамгаалагчтай явах болсон түүнийг хүмүүс "Том" болсныг мэдэж байгаа. Хэнбэгуайтай ч суусан байсан өөрийг нь олны танил болгосон мэргэжил, уран бүтээлээ хойш тавих болсонд фэнүүд нь тийм ч таатай ханддаггүй.
Гэсэн ч тэрээр дотор сэтгэлдээ бол уран бүтээлээ хаяагүй бололтой юм. Тэрээр бүр Бритни Спирстэй адилхан болохыг хүсэж байгаа сурагтай. Ажилчдынхаа хажууд телевизээр Бритнигийн тоглолтыг үзэж суусан тэрээр "Энэ муу тэгж л байг. Үүнээс илүү гарах юм чинь" хэмээн ганцаараа чанга гэгч нь ярьж ойр хавийнхныгаа цочролд оруулсан гэнэ.
яасан ичдэгүй эм бэ? кэкэкэкэкэ