Бичлэгийн тоо 372
А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо
Манай улсын өсвөрийн тамирчин ОУХМ Алтан-Өлзийн Энхтуул шатрын өсвөр үеийн дэлхийн аварга боллоо. Дэлхийн аваргын 17 насны ангилалд түрүүлсэн түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэснийг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар уламжлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баярын мэндчилгээндээ "Манай эх орон " FIDЕ " -гийн эмэгтэйчүүдийн "Гран при" тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа билээ. Ард олон оюуны спортыг дэмжин, сонирхож байгаа энэ өдрүүдэд өсвөрийн шилдэг тамирчдын дундаас дэлхийн аварга төрсөнд билэгшээж байна" гээд оюуны спортын хүнд шалгуурыг давж, Монгол хүний оюуны цар хүрээг дэлхийн тавцанд дуурсгасан ОУХМ А.Энхтуулд баяр хүргэн, цаашид спортын олон олон давтагдашгүй амжилтын эзэн байхыг хүсэн ерөөсөн байна.

Энэ удаагийн шатрын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Кайсери хотноо долдугаар сарын 21-30-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Манай улсаас 15 насны ангилалд Б.Баярмаа, 17 насны ангилалд ОУХМ А.Энхтуул нар оролцсон юм.

"FIDE" буюу Олон улсын шатрын холбоо, сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 29 орны 500 гаруй өсвөрийн шатарчин оюун ухаанаа уралдуулсан ажээ. Тус тэмцээнд ОҮХМ А.Энхтуул сүүлийн өргийн тоглолтод Туркменистаны шатарчин дэлхийн аварга Жораева Говхертэйг буулган авсан байна. Ийнхүү А.Энхтуул хувийн тоглолтоороо өсвөрийн дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолыг эх орондоо анх удаа авчирлаа. Түүнтэй сүүлийн өрөгт тоглосон Туркменистаны шатарчин 17 насны ангиллын дэлхийн чансааг тэргүүлж явсан юм.

Өмнө нь А. Энхтуул 2006 онд Чехийн Прага хотод болсон өсвөр үеийн багийн дэлхийн аваргад амжилттай оролцож, өөрийн багийн гурван хүүхдийн хамт алтан медаль хүртэж байсан билээ. Мөн тэрбээр 2008 онд Германы Дрездин хотноо болсон насанд хүрэгчдийн дэлхийн шатрын олимпиадад их мастер Б.Мөнгөнтуул, ОУХМ Д.Янжиндулам, спортын мастер Ц.Мөнхчулуун нарын хамт амжилттай тоглон багаараа дөрөвдүгээр байрт, "С" хэсэгтээ тэргүүн байр эзэлж тусгай байрын шагнал, цомыг хүртэж, спортын мастер Ц.Мөнхчулууны хамт ОУХМ болох болзлыг хангасан билээ.

Нэг хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар овоглон явсан ОУХМ А.Энхтуул анх есөн настайдаа “Төр Монгол” сургуулийн шатрын клубт орж хичээллэсэн байдаг. Түүний дараа Биеийн тамирын "Аварга" дээд сургуулийн харьяа лицей сургуульд сурч байжээ. Түүнд анх шатрын эрдмийг зааж өгсөн ачтан бол яах аргагүй З.Батболд багш юм. Харин тэрбээр 2006 оноос хойш Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэн багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

А.Энхтуулыг бага байхад шатрын спортоос гадна урлагийн гоц авьяас нь илэрч байв. Тэрбээр 2001 онд "Бяцхан тод авьяастан" тэмцээний тусгай байрын шагналыг хүртэж, Монголын хүүхдийн ордны "Эрдэм" алтан медаль, Монголын хүүхдийн төлөө үндэсний төвийн "Авьяас" алтан медалиар энгэрээ мялаалгаж байсан. Харин 2002 онд "Шилдэг авьяаслаг сурагч", мөн ондоо өсвөр үеийн "Алтан цом" дууны уралдаанаас мөнгө, дараа жил нь тус уралдаанаас алтан медаль хүртэж байв. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумандаа 2002 онд "Дэгдээхэй нас-1" анхны бие даасан тайлан тоглолтоо хийсэн. Түүний дараа жил "Дэгдээхэй нас-2" тоглолтыг хийж байлаа. "Цоглог нас" бие даасан тоглолтоо 2003 онд Хэнтий аймгийн Бор-Өндөрт, 2004 онд Өвөр Монголын Хөх хотод тус тус хийж, "Хүслэнт нүүдэл" шатрын номоо 2009 онд гаргасан билээ. Багаасаа авьяаслаг, хөдөлмөрч дайчин хүүхэд байсны тод жишээ нь энэ бүхнээс харагдана.

Өсвөрийн дэлхийн аварга А.Энхтуулын амжилт гаргах боломж бололцоог нь хангаж өгдөг Дарханы "Хар төмөрлөг"-ийн үйлдвэр, "Бороо гоулд" компани, "Монгол Чех металл" компанийн хамт олонд баярлаж талархах нь зүйтэй болов уу. Эдгээр компаниуд Монголын шатрын спортын түүхэнд мөнхрөх гавъяа байгуулж, оюуны спортод нүдээ олсон хөрөнгө оруулалт хийж чадлаа. Ийнхүү 14 настайдаа ОУХМ-ын болзол хангаж байсан А.Энхтуул, 17 насандаа дэлхийн шатрын өсвөр үеийн аварга болсон нь Монголчууд бидний бахархах зүйлийн нэг боллоо.

Н.Отгонбаатар

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3469124/cca/trackback

namona

2010.09.11 21:17:27
*.60.65.9

sport,delhiin avarguudiig ih gargah heregtei uls ornii neree sainaar dursgaj yvaa oorhon duudee bayrlalaa.

 

midem

2010.11.09 12:43:15
*.51.33.36

Mongol gedeg negen neriig ertontsiin chihnee duursgaj yavaa dyydee bayar hyrgej amjilt hysie! 


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
371 Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3] admin 2008-07-08 53330
370 Унтлагын өрөөний толиноос татгалз [5] admin 2008-07-04 49275
369 ДЭЛХИЙД АЛДАРТАЙ КОРНЕГИ ТЕАТРТ ТОГЛОСОН МОНГОЛ ЗАЛУУ [3] admin 2008-09-22 48890
368 АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file ADVertisement 2008-09-05 48176
367 Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2] admin 2008-09-11 46268
366 Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН admin 2008-07-03 45846
365 Алла тав дахиа гэрлэнэ [7] admin 2008-08-21 41775
364 ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file admin 2008-09-05 41385
363 Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг admin 2008-07-03 40541
362 Дуучин Т.Баясгалан хөл хүндтэй болж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр найз бүсгүйгээ япон эмч нарт даатгахаар элчингээс виз хүсчээ [2] admin 2008-09-26 40413
361 ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1] admin 2008-09-05 39927
360 Хунт нуур file admin 2008-07-30 39795
359 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2] admin 2008-09-03 39253
358 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2] admin 2008-09-03 39020
357 Сүйт залуугаасаа салсан Г.Оюунгэрэл төрийн томчуудын амрагаар тодроод байна [1] admin 2008-11-04 37447
356 МУСТА, дуучин Х.Болормаа: Албаар нууцалсан юм биш, би чинь том болсон хүүтэй хүн шүү дээ [2] admin 2009-02-20 37328
355 Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна [2] admin 2008-12-02 37011
354 Хэлний хүчирхийлэл [8] admin 2009-03-16 36554
353 Дуучдын ханш навс унаж, дуулах газаргүй боллоо [2] admin 2008-12-31 34983
352 Найруулагч Ч.Түвшин: Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг цөвүүн цагийн дохио биш гэж үү admin 2008-10-20 34747
351 Т.Карма: Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш admin 2009-01-13 33591
350 Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу [1] admin 2008-12-02 32452
349 Бидэнд хөөмийгөө өөрийн нэр дээр бүрт.. [3] Levi`s 2010-01-22 23911
348 ИНЧОН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭРХ ОЧЕР admin 2010-11-09 21100
347 Хойд Солонгосын довтолгооны үр дагавар admin 2010-11-24 18502
» А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо [2] Levi`s 2010-08-02 18325
345 АНУ Солонгосын хойгийн асуудлаар хуралдаанаас татгалзжээ [1] "MK" 2010-12-21 15419
344 mglclub.com Та бүхэнд түргэн шуурхай мэдээлэл...... admin 2010-11-11 15395
343 Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file admin 2011-06-20 13261
342 Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна Newstogs 2014-08-05 13200
341 Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126] admin 2012-07-05 12421
340 Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4] admin 2012-04-05 12133
339 Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6] admin 2012-03-19 11902
338 Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил admin 2012-02-09 11371
337 Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2] admin 2012-07-05 11106
336 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2] Levi`s 2013-08-02 10996
335 Цалин нэмэгдлээ. admin 2012-03-09 10879
334 Үйлдвэрийн осол гэж юу вэ? "MK" 2011-04-10 10799
333 Самандын Жавхлан элэглэл admin 2012-04-05 10764
332 Шумуул үргээх 5 гайхалтай арга Newstogs 2014-08-05 10512
331 Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол Levi`s 2014-10-14 10170
330 1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ admin 2011-12-27 10168
329 КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ. admin 2012-04-06 9966
328 Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь admin 2012-02-15 9836
배너신청
자생병원

배너신청