Moderator: mgl_300
Би одоо 33 настай, эмэгтэй. Одоогоор үерхдэг залуу байхгүй. Секс хийгээгүй 4 жил болж байна. Миний нэг дутагдал бол би хайрлаагүй хүнтэйгээ хэзээ ч секс хийж чадахгүй юм байна гэдгээ ойлгосон. Гэтэл би хайртай хүнтэйгээ тааралддаггүй ээ. Би яах вэ? Уг нь би маш тэвчээртэй хүлээгээд л байдаг гэтэл 33 хүрсэн ч надтай тааралдахгүй юм. Надад зөвлөгөө өгөөч. Секс хийхгүй удах нь миний эрүүл мэндэд муу юу? Би ер нь яавал дээр вэ? Би өөрийгөө царай муутай гэж боддоггүй. Боломжийн дунджаас дээш царай зүстэй. 160 өндөртэй, 60 кг. Гадаад хэлтэй. Боломжийн байгууллагад өндөр албан тушаалд ажилладаг, цалин орлого бол сайтай. Надад хүнд гологдоод байх юм байдаггүй. Яаж хүнтэй танилцах вэ? Өөрийнхөө зүгээс би ямар оролдлого, санаачлага гаргах вэ? Надад та бүхэн туслаарай. Баярлалаа…
ХҮНТЭЙ ТАНИЛЦАХЫН ХУВЬД МАГАДГҮЙ ЧИ ЭРЧҮҮДЭД МАШ ӨНДӨР ШААРДЛАГА ТАВЬДАГ БАЙЖ БОЛНО ГЭВЧ АМЬДРАЛ ДЭЭР ҮҮНЭЭС ЭСРЭГЭЭР БАЙДАГ БҮРЭН ДҮҮРЭН ТӨГС ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ ЧИНИЙ НИЙГМИЙН ХҮРЭЭЛЭЛ БОЛОВСРОЛ МЭДЛЭГЭЭС Ч ШАЛТГААЛНА ЗОРИГТОЙ АЛХАМ ХИЙХГҮЙ БОЛ ЭНЭ БАЙДАЛ ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ..СЭКСИЙН ХУВЬД 30 НАС БҮСГҮЙ ХҮНИЙ ХУВЬД ХАМГИЙН ИДЭВХТЭЙ СОЛИЛЦОО ХИЙГДЭЖ БАЙХ ӨӨРТӨӨ ЭНЭРГИ ХУРИМТЛУУЛАХ ТИЙМ Л ЧУХАЛ ҮЕ ГЭХДЭЭ МУУ БИШЭЭ ТҮР ЗУУРЫН БИЕ БОЛОН СЭТГЭЛЗҮЙН ХЯМРАЛ ДАВАМГАЙЛАХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛҮҮТЭЙ ИЛЭРДЭГ БИЕ ӨВДӨӨД БАЙХ Ч ЮМУУ ?? ГАНЦААРДАХ ЗАРИМДАА СЭТГЭЛ ТААЛАМЖГҮЙ БАЙХ УУР УЦААРТАЙ БАЙХ ЦААШЛААД ЭМЭГТЭЙЧҮҮД ТАЛДАА Ч ЭНЭ БАЙДЛААР ИХ УДААН БАЙВАЛ САЙН БИШ ШҮҮ ГОРМОН ДААВРЫН БЭЛДМЭЛ ДУРААРАА УУХГҮЙ АМЬДРАЛАА ӨӨРЧИЛӨӨ Л ГЭЖ Л ХЭЛЭХ БАЙНА ЧИ ӨӨРТӨӨ Л ХАЙРТАЙ БОЛ ӨӨРИЙГӨӨ БҮҮ УДААН ИНГЭЖ ЯЛЛААРАЙ