Бичлэгийн тоо 294

Сөүл Глобал Төвийн “Бизнес эрхлэгчдэд зориулсан сургууль” нь 2010 оны 2 дахь элсэлтэндээ бүртгэж эхэллээ.

 

Тус сургалтын зорилго нь Сөүлд амьдарч буй гадаад иргэдийг бизнес эрхлэхэд нь хэрэгтэй мэдээ мэдээлэл болон зөвлөгөөг өгөх, Солонгос улсад бизнес эрхлэхэд шаардлагатай ерөнхий мэдлэг олгох, сургалтанд хамрагдаж буй гадаад иргэд хоорондоо танилцаж бизнесийн мэдээ мэдээлэл солилцсоноор хүссэн бизнесээ амжилттай эрхлэхэд оршино.

 

“Бизнес эрхлэгчдэд зориулсан сургууль” нь Сөүл хотын захиргаанаас явуулж байгаа үнэ төлбөргүй сургалт болно.

 

Хэн хамрагдаж болох : Сөүлд амьдардаг бизнес эрхлэх сонирхолтой гадаад иргэн

Хичээллэх хугацаа : 2010.6.14 – 2010.7.3 ны хооронд 19:00-21:00 цаг

Хичээллэх газар : Сөүл Глобал Төв

Бүгд сонсох хичээл : 19 төрлийн хичээл/ 34цаг

Төрөлжсөн хичээл : 4 төрлийн хичээл/ 14цаг

Сургалт явуулах газар : KOTRA, 서울개발연구원, 중소기업진흥원, SBA 비즈니스 지원센터, 한국개발연구원

Бусад: Хичээл англи хэл дээр явагдана.

 

 

 

Бүртгүүлэх арга:

Сөүл Глобал Төвийн вэб хуудас www.global.seoul.go.kr наас бүртгэлийн хуудас татан авч бөглөн имэйл, факс,

биеэр авчирч өгөх

 

Таны бизнесийн төлөвлөгөөтэй танилцсаны дараа тэнцсэн эсэхийг хүн тус бүрд мэдээлнэ.

 

02-2075-4139 서영주 (letsgoeva@sba.seoul.kr)

    02-2075-4133 Содоо

 

 

 

rush in A attack

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3172523/1e1/trackback

maksimus

2010.05.21 17:18:27
*.36.17.159

2010.05.17. Тавдугаар са­рын бороо цас болон лавсах үүрээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын төмөр хашааг даган хэдэн зуун хүн бороонд норсон хонь шиг бөмбийтөл чичрэн дугаарлан зогсоно. Картын барааны үед ч харагдаагүй уртын урт дараалалд чичрэн зогсоо тэд Монголд өнөөдөр сайхан амьдралын ганц алтан боломж болоод байгаа Өмнөд Солонгос руу ажиллах жагсаалтад бүртгүүлэх гэсэн хүмүүс. Гадаадад ажиллах хүч илгээх төв /ГАХИТ/ хэмээх төрийн агентлаг монголчуудаа тийш хар ажил хийлгэхээр бүртгүүлэхээр зар гаргаж, дүүрэг болгонд бүртгэж авч байгаа нь энэ. Дүүрэг болгоны гадаа Монголдоо хар хүчээрээ зүтгээд ч бор ходоодоо тэжээх цалин авах найдваргүй, бүр ажил хийх гэж тавхайгаа эргэтэл гүйгээд ч амиа тэжээх ажил олдохгүй байгаа хүмүүс өнжин хонон дугаарлаж байгаа юм. Дарааллаа алдахгүйн тулд тэд бүгд энд жагсаалаараа хоносон бөгөөд алхам холдвол эгнээнээсээ шахагдан гарах тул төмөр хашаанаас байдаг чадлаараа зууран зогсоо нь энэ. Ядарсан тэднийг цагдаа нар журам сахиулах нэрээр чирж гулдран, түлхэж зандрахыг хэлэх үү? Нүд халтьрам энэ дүр зургийг тансаг Төрийн ордонд хэхрэн суугаа эрхмүүд хардаг болов уу? Хардаг сан бол хүн л юм болохоор зүрх нь шимширдэг л баймаар. 
  
Энэ дүр зураг эхнийх биш. 2007.05.17. Мөн л Солонгост хар ажил хийхийг мөрөөдлийг дээд хэмээн зүтгэж байгаа мянга мянган монголчууд Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван өдөр, гурван шөнө дугаарлан зогссон юм.

Зөвхөн бүртгэл хийсэн гурван хоногийг энд хэлж байгаа хэрэг шүү дээ. Эртхэн дугаар авахын тулд зарим нь хоёр хоногийн өмнө ирж зогссон байлаа. Журам сахиулах нэрээр цагдаа нар энд тэндгүй дээс татан журамласан болохоор тэд зогссон байрнаасаа хөдлөхгүй тав хонож, аз таарсан нэг нь чулуу хашаа дэрлэн зүүрмэглэж, аз таарвал зогссон газраа “морь харж” ар гэрийнхэн нь дээс давуулан ширхэг талх, цэвэр ус шидэж өгч, голыг нь зогоож байлаа. Дөрөв таван хүн нийлээд олдсон ганц хагас литрийн цэвэр усаараа амаа чийглэж байсныг үүнийг бичигч нүдээрээ харсан билээ. Яг л аймшгийн зүүд шиг. Олон хүний хөлөөр дэгдсэн өлөн шороонд нүүр нь загалдан, ам нь холцруутсан мянга мянган залуус..., зарим нь халуун наранд ухаан балартан унах..., ар гэрийхэн нь цөхрөн хашгиралдах, овсгоотой нэг нь хамгаалалтын цагдаа нарыг аргалан дүүдээ, хүүдээ ганц цэвэр ус, талх, тариа дамжуулах гэж ханцуй дотроо “наймаалцан” цагдаа нарыг аргадах... Хаалганы орчимд үе үе, дугаарлагчид миегнэн хөдөлж, дуу шуугиан үүсгэнэ. Үе үе стадионы хаалгыг онгойлон нэг хаалгаар эмэгтэйчүүдийг, нөгөөгөөр нь эрэгтэйчүүдийг хэсэг, хэсгээр нь оруулж байгаа нь энэ. Хөлөө дааж ядан зогсох залуусыг арав, арваар нь хаалга руу түлхэн нүдчин оруулах нь Бухенвалдийн шоронгийн шатаах зуух руу хоригдлуудыг түлхэн оруулж асан киноны дүр зургийг санагдуулна. Энэ бол хэтрүүлэг биш, ХХI зуунд, тусгаар тогтносон эх орныхоо нийслэлд харсан энэ дүр зураг бидний уран сайхны киноноос л хардаг Ленинградын бүслэлтийн үеийн кинокадраас илүү эмгэнэлтэй байсан юм шүү. Тухайн үед энэ талаар халаглан бичиж байсан сурвалжлага “Ардын эрх” сонины хуудсанд өнөө ч дурайж буй. Төрийн ордонд тарвалзаж суугаад үүнийг харж байсан эрхмүүд зүрх нь багахан ч гэсэн ширхийсэн эсэхийг мэдэхгүй. Энэ бүртгэлийг Өмнөд Солонгосын тал өөрсдөө хийсэн бөгөөд бүртгэлийн хураамж хэмээн авсан мөнгөнөөс сохор зоос ч Монголын дансанд орж ирээгүй, татвар төлөөгүй гэсэн хэл ам дэгдэж байсныг санаж байна.   

2004.09 сар. Буянт-Ухаа. Төрийн оролцоотой Зуучлах товчоо хэмээх байгууллага анх удаагаа бүтэн онгоц гаруй буюу 100 гаруй залуусыг албан ёсоор Өмнөд Солонгост ажиллуулахаар “баяр жавхлан”-тай үдэв. Манцуйндаа үнэгчлэн нойрсох төрөөд арав гаруйхан хонож байгаа үрээ аав нь үнэрлээд, хоргодон хоргодон гаалийн зүг алхана. Ээжийнхээ хормойд наалдан өмөлзөх хүүгээ “Аав нь зөндөө их мөнгө олоод эргээд ирнэ ээ” гэж аргадах зүрх шимрэм дүр зургийн талаарх сурвалжлага эдүгээ “Өдрийн сонин”-ы шарласан хуудсанд бий. Нисэх онгоцны буудлын шилэн хананд битүү хүмүүс шаван гааль руу алхаж байгаа хүү, дүү, аав, ах, эр нөхөр рүүгээ гар даллан, сарвалзаж, ээжүүд нулимсаа унаган сүүн цацлаа өргөж байсан. Тэдний хэд хэчнээн нь “мөрөөдөл”-өө биелүүлээд зөндөө их мөнгө өвөртлөн ирснийг хэлж мэдэхгүй. Хэд хэчнээн нь эрүүл биеэ сийчин байж мөрөөдлөө биелүүлснийг, хэд нь үүрдийн тахир дутуу болоод ирснийг мэдэхгүй. Элгэн садан, ээж аав нь тэнгэрт халихад эх нутагтаа ирж алтан шарилд нь атга шороо цацах эрхгүй хүний нутагт нулимсаа залгин суугаа олон хүн байдгийг би харин мэднэ. Эх нутаг дайн дажин болоогүй атал эцгээ танихгүй үр нь өсч, эрээ үгүйлэн бүсгүйчүүд өнчирч, эжий нь цацлаа өмнө зүгийг чиглүүлэн өргөдөг айл өрх өнөөдөр ч өч төчнөөнөөрөө олон бий гэдгийг би мэднэ ээ. Олон айлын хойморь хонхойж, алсад байдаг аав, ээжийнхээ сургаар нь “таньж”, явуулсан мөнгөөр нь л амьдарч өссөн бүхэл бүтэн нэгэн үеийнхэн бий болж, эдүгээ эхнээсээ эрийн цээнд хүрч байгааг мэднэ. Зурвас түүх сөхөхөд хүмүүсийг гадаад руу “импортлох” энэ ажлаа хүртэл ашиг орлогын нэг хэрэгсэл болгон, Зуучлах товчоо хэмээх байгууллагыг мэдэлдээ авах гэж тэмцэлдэж, эцэст нь тухайн үеийн Зуучлах товчооны дарга нь цаг бусаар амиа алдаж, ГАХИТ хэмээх байгууллага байгуулагдаж байсныг хор найруулж, хомхойрон тэмцэж байсан хүмүүс нь мартаагүй байгаа байх.

Өнөөдөр мөн л эмгэнэлт дүр зураг үргэлжилсээр. ГАХИТ 5900 хүнийг Солонгост ажиллуулахаар илгээсэн бөгөөд энэ жил 3100 хүн явуулна гэх. Энэ баярт мэдээ мөн үү? Амьдрах гэж ядаж байгаа монголчуудад бол энэ тоо тэнгэрийн умдгийг атгах мэт бол “мөрөөдөл”. Гэвч тэд хүсэн тэмүүлсэндээ, жаргалтай сайхандаа ингэж харь орныг зүдэн зүтгэж байгаа гэж үү? 

Хоёрхон сая хүнийг сайхан амьдруулах тийм хэцүү биш, харин муу амьдруулах нь ямар ч тэнэг хүн хийж үл хүчрэх “хэцүү” ажил гадныхан толгой сэгсэрдэг юм билээ. Харин “манайхан” харьд хүмүүсээ хар ажил хийлгэхээр явуулахдаа “алтан боломж” олгож байна гэж андуураад байх шиг?

Байгалийн баялгаар орж ирж байгаа эхний мөнгөөрөө Богд боов тарааж байгаа юм шиг 70 мянган төгрөг өгч гийгүүлэхдээ, “Ийм мөнгө авах гэж өнжин хонон оочерлоод байхдаа яах вэ дээ” гэж тамшаалах “эрхэм”-тэй таарч байлаа. Өнөөдөр ч түүнд Солонгост очиж, шал угааж сардаа 800 мянган вон авахын төлөө үхэлдэн тэмцэлдэж байгаа нь эмгэнэлтэй бус инээдэмтэй санагдаж байх вий.

Үнэндээ бол тэр “эрхэм”-ээс илүүтэй хүний нутагт шал угааж, тоосго зөөж байгаа тэд ар гэрийнхнийгээ тэжээж, бүр Монголынхоо эдийн засагт ч хувь нэмэр оруулж байгаа. Тэд бас өнөөдөр төмөр хайснаас зууран дугаарлаж зогсоо энэ залуус, сайхан амьдралын төлөө мэрийн зүтгэж байгаа. Өөрийн нутгаасаа олоогүйг хүний нутгаас хайх тэдэнд эх орноо гэх элгэн халуун сэтгэл байгаа. Гунигтай ч гэсэн тэдэнд аз болж хэлний шалгалтдаа тэнцээд, солонгос эзэн нэрийг нь сугалж таараад их мөнгө олоод эх орондоо эрүүл саруул, энх мэнд эргээд ирээрэй гэж ерөөе дөө.     

Үнэндээ бол гурав, үгүйдээ 20 жилийн дараа Монголд хүмүүс ирж ажиллах гэж дараалан зогсч байхыг бид хүсч байна. Гурван жилийн дараа яг үүн шиг хүмүүсээ харь орон руу заяа нь мэдэг гэж туух мөрөөрөө туухгүй, хонь шиг бөөвийлгөж, нохой шиг арцалдуулж байх ахул эрх баригчид гээд байгаа усан нүдэт цусан зүрхт нөхөд рүү элс байтугай хутга шидэхэд буруутахгүй биз ээ.

Яагаад эх орондоо нохой шиг биш хүн шиг амьдрах хувьгүй ард түмэн юм бэ, монголчууд бид? Үүний буруутан нь хэн бэ? Та нар хэл дээ... 

chasa

2010.05.22 13:11:44
*.252.24.28

tor zasag

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5193
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6674
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5765
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11891
294 Үйлчилгээг шилжүүлж байна. Заавал уншина уу file [52] admin 2008-06-26 187161
293 @mglclub.com Вебмэйл Бета үйлчилгээ! file [1] sysop7 2008-07-09 171220
292 НЭЭЛТТЭЙ ДЭЛГҮҮР & MGL-ЛАВЛАХ НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ [9] admin 2008-07-21 169054
291 СПЭМ-ИЙН ТУХАЙ САНАЛ АСУУЛГА file [3] ADVertisement 2008-07-06 157816
290 Нийт гишүүдийн анхааралд [14] admin 2008-07-01 145953
289 회원님들의 아이디를 꾸며 보세요! [2] sysop7 2008-06-29 143349
288 ЭЛЧИН САЙДЫН ЯАМ МЭДЭЭЛЖ БАЙНА file [8] admin 2008-07-08 140095
287 Форум > Ажлын зар Stop Spam [91] admin 2008-07-17 124449
286 Webhard 서비스 file sysop5 2008-07-07 123144
285 ГИШҮҮДИЙН АНХААРАЛД file [17] admin 2008-07-15 116042
284 НИЙТ ГИШҮҮДЭД СОНОРДУУЛАХ НЬ...ЧАТ ЧАТ ЧАТ file [13] admin 2008-10-02 114824
283 ПОИНТ СИСТЕМД ШИЛЖИХ ГЭЖ БАЙНА file [12] admin 2009-02-06 113046
282 СОНОРДУУЛГА file [11] admin 2008-08-12 110082
281 ''Амьдрал бэлэглэe залуусаа''уулзалт file [4] daruuhan01 2009-06-01 108521
280 Дэлхийн иргэний өдөр file [2] ADVertisement 2009-05-22 107364
279 Чулуун тавилганы үйлдвэрийн хотхон·Чонгсан фирмд БАРИВЧИЛГАА явагдлаа file [8] ADVertisement 2008-11-12 105135
278 2009 оны цалингийн доод хэмжээ file [27] admin 2009-01-05 99561
277 Гадаадын ажиллах хүчний тоог баталлаа. file [1] ADVertisement 2009-04-21 99380
276 БНСУ-ын "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ"-ээс file [1] ADVertisement 2008-10-30 98385
275 4сарын 1нээс БАНКНЫ АЖЛЫН ЦАГ ӨӨРЧЛӨГДНӨ file [2] admin 2009-03-19 95252
274 Гадаад ажилчид байр хоолны зардлаа хариуцах тухай шийдвэр гаргалаа file [8] ADVertisement 2009-04-17 91892
273 “Жэ-тек”! Хэцүү биш ээ file ADVertisement 2009-04-19 90255
272 Вирусээс болгоомжил file [2] admin 2009-04-07 89976
271 ПОИНТ СИСТЕМД ШИЛЖЛЭЭ file [15] admin 2009-02-11 89729
270 MGLCLUB-д баннераа гаргаарай file admin 2009-04-03 89198
269 Бага насны хүүхдийн асаргаа, боловсролын талаарх цогц мэдээллийг интэрнэтээр дамжуулан авах боломжтой боллоо. [2] ADVertisement 2009-05-22 87857
268 Гадаад ажилчдыг өндөр настны халамжийн даатгалаас чөлөөллөө file ADVertisement 2009-04-17 87808
267 Clean Website болгоцгооё. file [9] admin 2009-03-02 87150
266 МОДЕРАТОР ХАЙЖ БАЙНА file [7] admin 2009-02-19 86935
265 "Долоон бөхтэй тэмээ" file [4] ADVertisement 2009-04-22 85988
264 СӨҮЛ ХӨГЖМИЙН ОНЦГОЙ АВЪЯАСТАЙ СУРАГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА file [3] admin 2009-03-17 85015
263 Photos - NAADAM 6-28nd file [6] moderator 2009-06-15 84032
262 Амьдрал бэлэглэe залуусаа file [2] Levi`s 2009-05-26 83901
261 СПЭМ БИЧЛЭГ ОРУУЛАГЧДАД АНХААРУУЛГА file [5] admin 2009-02-18 83440
260 Үйлчилгээг шилжүүлж байна. Заавал уншина уу file [23] admin 2008-06-26 83268
259 남이섬 2.28에서 3.8까지 외국인 무료입장 file [11] ADVertisement 2009-02-23 81880
258 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ 7.12nd file [8] ADVertisement 2009-07-01 80912
257 Сүвонь хот дахь Монгол - Наадам 2009. 7. 19 ням гариг 12:00 цагт file [4] Levi`s 2009-07-11 79610
256 Солонгос улс руу 2012 оноос хурууны хээгээр нэвтэрдэг болно. [17] Levi`s 2010-04-15 78237
255 2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана. [34] Levi`s 2010-05-03 66918
254 Монгол иргэдийн анхааралд file [7] Levi`s 2009-11-21 65800
253 Солонгост амьдарч буй Монголчуудын Наадам2010 file [25] Levi`s 2010-06-16 63124
252 12-ны өдрөөс шалгалт, баривчилгаа эхэлнэ file [8] ADVertisement 2009-10-14 51481
251 Бурхан хүн танаас гуйж байна file [6] Levi`s 2010-01-06 47957
250 Гадаад ажилчныг хууран мэхлэх явдлаас сэрэмжил file [3] ADVertisement 2009-10-05 46681
배너신청
자생병원

배너신청