Moderator: mgl_300
Số bài viết: 42,366

Ажлын газрын хүн маань кофе сайн уувал турна , харин гурил, гоймон бэлэн хоол идвэл таргална л гэх юм, Зөвлөгчид маш олон,Энэ олон зөвлөгөөнөөс юуг нь авч юуг нь хаявал би жинхэнээрээ турах вэ? Харин одоо би та нарт өөрийнхөө жингийн эзэн яавал болох тухай сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна.

 

Зөвлөгөө №1. 6-н цагаас хойш битгий юм ид.

Онол нь: Бие организм 6-гаас өмнө л идсэн хоолыг шатаах чадвартай. Харин хойш идсэн хоол нь шатаагдахгүй шууд өөх болж хувирдаг.

 

Үнэн хэрэг дээрээ илчлэг нь хэдэн цаг болж байгааг мэдэхгүй л дээ. Бие мах бодь өглөө, өдөр, орой ижил хэмжээний энергийг хэрэглэдэг. Шууд л оройн хоолоо идчихээд хөдөлгөөнгүй хэвтээд өгөхөөр өөхөө шатааж хэрэглэхгүй. Уг өөхийг маргааш нь хэрэглэхээр шууд нөөцөлчихдөг гэж ойлгоорой.

 

Авах арга хэмжээ: Их өлсөөд байвал хөнгөхөн хоолоор өөрийгөө хуурахыг хичээгээрэй. Жишээ нь: Жимс, идэх, тараг, сүү уух гэх мэт.Ер нь бол өдөрт авах ёстой бүх илчлэгийн 25% өглөө, 35% өдөр, орой 15% авах ёстой.Нийтдээ 75% боллоо. Үлдсэн 25% -ийг хөнгөн зууш маягаар өдөр, өглөө, үдээс хойш хоолныхоо хооронд авч байх нь хамгийн зөв арга юм.

 

Зөвлөгөө №2.Гоймон, бэлэн хоол таргалуулдаг.

Онол:Энгийн нүүрс усан хоол хэмээн нэрлэгдэх цагаан гурилан бүтээгдхүүн нь биед ороод сахар болон хувирдаг. Сахар гэдэг нь тэр чигээрээ өөхөн давхарга гэсэн үг юм.

 

Ер нь нүүрс ус гэж юу юм бэ? Нүүрс усыг энгийн ба нийлмэл нүүрс ус гэж 2 ангилна. Энгийн нүүрс усан хүнс нь (цагаан гурил гэх мэт) өөхөн давхарга болон хувирахдаа их амархан, (1 порц цуйвангаас 450 ккал илчлэг авна гээд боддоо) харин нийлмэл нүүрс усан хүнс нь (жимс, ногоо гэх мэт) биед хэрэгтэй тэжээллэг бодис болох уураг, сайн тос ихтэй бөгөөд өөх тосон хуримтлалыг биед үүсгэдэггүй.

 

Авах арга хэмжээ: Цагаан гурилын оронд хар буюу бүдүүн ширхэгтэй гурил хэрэглэх, цагаан гурилынхаа хэрэглээг эрс багасгах, Гурилын оронд жигнэсэн ногоог хэрэглэх,Эдгээр хүнсэнд эслэг, ургамлын уураг их агуулагдсан тул биед ашигтай.

 

Зөвлөгөө №3 Кофе турахад тусалдаг.

Хэдийгээр кофе нь идэх хүслийг түр зуур дарж өгдөг ч 2 өдөрт 2 аягаас ихийг ууж болохгүй. Кофе өөрөө сэргээх, болон донтуулдаг үйлчилгээтэй тул 1-рт нойр хүрэхгүй байх аюултай, 2-рт байнга уух гэж хүсдэг болгоно. Үүнийг кофенд донтох гэж нэрлэж болно.

 

Авах арга хэмжээ:1 аягаас илүүгүй кофе уух. Хэрвээ кофег чихэртэй болон сүүтэй уух дуртай бол улам их илчлэг аваад байнаа гэсэн үг. Сахаргүй кофе нь дангаараа 1.4 ккал илчлэг агуулдаг бол сахар , сүү нэмчихвэл шууд 323 ккал илчлэг агуулах болно. “Мишка” чихэр 4-ыг идэхэд 300 ккал болдогтой харьцуулаад үзээрэй. 1 аяга чихэртэй, сүүтэй кофе ууж 323 ккал илчлэг шууд авсанаас өлссөн үедээ 1 ширхэгээр Мишка чихрийг 4 удаа идсэн нь дээргүй гэж үү? 1 аяга кофе уухад хэсэг хугацааны дараа дахиад л өлсөлтийг мэдрэх болно. Мөн түүнчлэн кофе нь нойргүйдлийг бий болгодог учир нойр муутай хүн үргэлж л тарган явахын цондонтой гэдгийг сайн ойлгоорой. Нойр муутай үед бие махбодь грелин гэх гармоныг их хэмжээгээр ялгаруулдаг. Энэ гармон нь идэх дур хүслийг улам их нэмэгдүүлдэг гармон юм.Иймээс хичнээн ядарсан ч кофе уухгүй байхыг хичээх хэрэгтэй. Кофе нь цуснаас гарахгүй 4-5 цаг болдог. Иймээс дараагийн өдөр мөн л ядралт, эрч хүчгүй байдлыг мэдэрч дахин дахин кофе уухыг хүснэ. Мөн ядарсан бие амттан идэхийг их хүсдэг.Ингээд л кофены донтуулах, таргалуулах цикл үргэлжилсээр байдаг.

 

Зөвлөгөө №4.Тусгаарласан хоолны дэглэм нь жингээ хасахад тусладаг.

Онол : Уураг болон нүүрс ус, өөх тосыг боловсруулахад тус тусдаа фегмент ялгардаг гэдэг нь үнэн.Энэ нь хурдан турахад тусалдаг гэж үздэг онол юм.

 

Үнэн хэрэг дээрээ олон янзын хоолыг хамтад нь хэрэглэхэд тэдгээрийг боловсруулдаг элементүүд нь тус тусдаа, мөн зэрэгцэн ялгарч болно. Уурган хоол болон эслэг ихтэй хоолыг зэрэгцүүлэн хэрэглэх нь амжилттай турах нэг үндэс юм.

 

Авах арга хэмжээ: Уурган хоол, нүүрс усан хоол, эслэг агуулсан хоол хүнсийг тус тусад нь идэх гэсний шаардлагагүй. Харин хүнсээ срнгохдоо анхааралтай байх хэрэгтэй. Үүнд: Уургийн эх үүсвэр бол өөхгүй мах, тахиа, шувууны мах, баг тослог агуулсан бяслаг зэрэг болно. Ингэхдээ ханасан өөх тос буюу малын гаралтай махнаас аль болох татгалзахыг зөвлөж байна. Нүүрс усан хоолны хамгийн сайн эх үүсвэр бол тэр түүхийгээр нь идэж болох жимс, ногоо юм.Эдгээр нүүрс усан хүнс нь нийлмэл нүүрс усан хүнсэнд хамаарах бөгөөд цусанд ороод удаан задарч биед хэрэгтэй тэжээллэг бодисоо өгөхөөс гадна, өөх болж хувирдаггүй юм. Ингэснээр цусан дахь сахрын хэмжээг хэвийн хэмжээнд барьж өлсөлтийг бага мэдрүүлэхээс гадна хүнийг эрч хүчтэй болгодог.

 

Зөвлөгөө №5.Турахын тулд өлсөх хэрэгтэй.

Онол: Бага хоол идэх тусам хурдан турна.

Хоол хүнсээ хязгарласнаар хүн турах нь мэдээжийн асуудал. Хэсэг хугацааны дараа бие махбодь энэ өлсөлтийг тэсвэрлэн хүлээн авч чадахгүйгээс гадна.дараа өлсөхөөрөө хадгална гэж өөх тосоо шатаах биш хуримтлуулаад сурчихдаг байна. Идсэн уусан бүхнээ хуримтлуулснаар сүүлдээ юу ч идсэн организм өөртөө хэрэглэх биш харин өөх тос болгоод нөөцлөх дуртай болчихдог.Ингэхлээр бие махбодь өөрт хэрэгтэй тэжээллэг зүйлээ хоол хүнснээсээ авахгүй нөөцөлснөөр өвчин эсэргүүцэх чадваргүй сул дорой болж , эрүүл мэнд муудах төдийгүй, юу ч идсэн өөх тос болгон хувиргаснаар таргалалтанд хамгийн их өртөмтгий болдог байна. Хамгийн гол нь бие махбодь бодисын солилцооны хямралд орно. Өтгөнөө гаргахгүй, өөрийгөө цэвэрлэхгүй байснаас цусны даралт ихсэх, багасах, сахрын шижин тусах , элэг, цөс, ходоод гэдэсний хорт хавдар тусах гэх мэтээр жинхэнэ “өвчний үүр” болно.Иймд өлсөж хэрхэвч болохгүй.

 

Авах арга хэмжээ:Хүн бүр өдөр бүр авах илчлэгийн норм хэмжээтэй байдаг. Үүнийг огцом хязгаарлавал дээр дурьдсаны дагуу өвдөх болно. Хэсэг хугацаанд жин хасах хэрэгтэй юу? Насан туршдаа зөв хооллож, хэвийн жинтэй, эрч хүчтэй , эрүүл саруул байх хэрэгтэй юу? Энэ бас бодох л асуудлын нэг шүү дээ. Өглөө заавал юм ид. Өдөр идэх хоолоо тавган дээр тавиад 3/1-ийг хас. Орой идэх хоолоо мөн тавган дээр тавьж байгаад талыг нь хасчих. Хүн угаасаа цадталаа дүүртлээ идэх биш, бага багаар ойрхон идвэл бодисын солилцоо хурдасч хэрэггүй зүйлээ хурдан гадагшлуулж, хэрэгтэйгээ хурдан аваад сурчихдаг юм. Өөхгүй мах сонгож ид, мөн жимс ногоог хоол хүнсэндээ түлхүүхэн оруулж хэрэглэ. Өдөрт 4-5 стакан ус (доод тал нь) уугаад сурчих. Шөнө орой битгий юм ид. Тэгээд л болоо . Их амархан байгаа биздээ.

 

Зөвлөгөө №6. Тослог бага агуулсан тусгай сувилалын хоол, мөн цагаан хоол идвэл турна.

Онол:сахар орлуулагч болон тос өөх багатай, нүүрс усны агууламж багатай бэлэн хоол хүнс нь тураадаг гэдэг нь маргаангүй .

Хүнсэнд өөх тос, нүүрс ус бага байх нь уг хоол тэжээл нь илчлэг бага агуулдаг гэсэн үг ерөөсөө биш юм.Иймээс сайн гэж нэрлэгдэх сувилалын хоол нь таныг тураачихна гэсэн үг ерөөсөө биш юм.Сувилалын, цагаан хоол гэх хаягтай хоол хүнсийг хэрэглэхдээ хүн иддэг хэмжээнээсээ 2-3 дахин их хэмжээгээр иддэг болохыг судалгаагаар тогтоожээ.Жишээ нь: илчлэгийн хэмжээг 20%-иар багасгасан чихэр байна гэж бодъе. Хүн идэхдээ урьд нь зүгээр чихэр нэгийг иддэг байсан бол одоо ийм чихрээс 2-3 ширхэгийг идэх жишээтэй. Ингэхлээр жингээ хасах биш улам нэмэх хандлагатай болдог байна. Махгүй л бол цагаан хоол сайн, тураана гэж зарим хүн боддог. Гэтэл цагаан хоолыг амттай болгохын тулд их хэмжээний тосонд шарах, чанаж болгох, эсвэл их хэмжээний элсэн чихэр хийдэг байна. Энэ нь дээрхтэй мөн л адилхан тураах биш таргалуулах хоол болчихдог. Тэр ч байтугай зарим эрдэмтэд сахар орлуулагчийг хортой гэж үзэж байна.

 

Авах арга хэмжээ: Сувиллын, эсвэл цагаан хоолыг сонгохдоо зөвхөн тос өөх, илчлэгийн хэмжээг хараад зогсохгүй мөн биед хэрэгтэй тэжээллэг чанарын агууламж хэр байгааг заавал магадлаж үзэж байгаарай. Харин үүний оронд урьдынхаа иддэг байсан хоол хүнснийхээ өөх тосны хэмжээг бага зэрэг багасгаад идвэл дээр.Шоколад чихрийнхээ хэмжээг багасгаад л идэхэд болно.

 

Зөвлөгөө №7 Өөх ихтэй хоол идсэнээс болж таргалаад байна.

Онол: 1гр өөх тосонд 9гр илчлэг, 1 грамм уурганд 4 ккал илчлэг агуулагддаг нь үнэн.Энэ нь эдгээрийг агуулсан хоол хүнс нь илчлэг ихтэй гэсэн үг.

Үнэн хэрэг дээрээ өөх тос, уураг нь –дайсан биш. Өөх тос, уураг нь хүнийг амархан цатгаж, удаан хугацааны турш өлсөлтийг мэдрүүлдэггүй. Иймээс ийм хүнсийг хүн бага иддэг. Өөх тос нь биед хэрэгтэй тэжээллэг бодисын шимэгдэлтэнд сайн нөлөөтэй. Жишээ нь цөцгийг луувантай хольж идэхэд сайн цогцдог гэх мэт.

 

Авах арга хэмжээ: Өөх тосыг багаар хэрэглэ. Харин өөх тостой зүйл сонгохдоо маш анхааралтай байх хэрэгтэй. Ханаагүй өөх тос хүний биед хамгийн сайн. Энэ нь оливын тос, ургамлын тос юм. Загасны болон самрын тос нь холестрины хэмжээг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. Ханасан өөх тос буюу малын гаралтай өөх тос, сүүнд агуулагддаг өөх тос нь даралт ихэсгэж судас хатууруулдаг учир муу. Түргэн хоолны газрын хоолыг голцуу маргаринд чанаж болгосон байдаг гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй биз.

 

Зөвхөн эрүүл зөв хүнсийг зохих хэмжээнд зөв хэрэглэж, хөдөлгөөнийг эрхэм болгосноор хүн эрүүл хүссэн жиндээ байх боломжтой гэж эрдэмтэд ингэж зөвлөж байна. Хөдөлгөөний хамгийн сайн хэлбэр бол алхалт юм. Өдөр бүр 30-40 минут алхаснаар хүн хөдөлгөөний дутагдалд орохгүй , мөн илүүдэл жинд нэрвэгдэхгүй.Хамгийн гол нь өдөр бүр хөдөлж байх хэрэгтэй

 

profile

 

          "Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...."

Liên kết Web :
http://www.mglclub.com/2928666/57a/trackback

profile

사랑해...

2010.03.18 07:25:20
*.41.193.218

kkkk minii neriig awhiimuu

tengis999

2010.03.18 11:09:26
*.154.233.177

thanks

profile

Маралгоо

2010.03.18 11:46:09
*.254.52.225

manuka

2010.03.18 12:37:29
*.189.234.67

bi  oird  gedseeree  turj  bgaa^^  yaj geheer  durvuljin  tavgaar  jijig  hemjeenii.  gedes  tash@@gaa  tosloj  bgaad  husaad  bgaa.  nuhur maani  namaig  unuudur  haraad gedseeree  tursan bna  gej  bayrluulsan.  gexdee  namaig iim  arga  herelgej  bgaag  medehgvi  ldee.  kk

ezengui aral

2010.03.18 16:16:23
*.11.139.43

so ajuma  nar  tegeed  baidag  yum  bilee  uneheer turdag  l  yum  baih  daa,naadahiig chin hiij  uzie

List of Articles
STT Tiêu đề Người gửi Ngày gửi Đã xem
Chú ý За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 16-03-2012 211379
Chú ý ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 19-10-2011 239297
Chú ý ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 07-03-2009 366737
Chú ý ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 03-03-2009 365276
Chú ý Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 27-06-2008 524301
12441 torsnii daraa taria?... [5] hirs 19-03-2010 2385
12440 ЧАМД ТУСАЛЖ БОЛОХ УУ?? ТАТГАЛЗАХГҮЙ БИЗ ДЭЭ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 19-03-2010 1098
12439 naimaa hiideg humuust [1] enhyysh 18-03-2010 823
12438 HUUHEDTEIGEE BAIDAG EHCHUUDEES ASUUH NI TUSLAACH [5] anu666 18-03-2010 754
12437 JAPAN TURAAH TOS slimgel 18-03-2010 653
12436 Helj ogooch busguichuudee [3] suren9 18-03-2010 1031
12435 hi naizuuda yum asuuya [1] itgel_cetgel 18-03-2010 918
12434 USEE HERHEN??? [1] nisnis 18-03-2010 1112
12433 9-11sartai bbt-ei eejuudees asuuy!!! [6] Tiny_hk 18-03-2010 1096
12432 ЗӨВЛӨ ДӨӨ МЖЛ ХАЙРТ ЭГЭЭ НАРАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 18-03-2010 845
12431 НАДАД ТУНИАД ХЭРЭГГҮЙ ҮҮНИЙГ МЭДЭЭД АВ. [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 18-03-2010 1071
12430 barigdsan hun sullah [6] bexel 18-03-2010 1093
12429 Гадаад ажилчин “ажиллуулж буй мэдэгдлийг “ заавал хийнэ ӨДРИЙН МЭНД 18-03-2010 741
12428 amerakiin 1r zeregleliin goo saihnii baraa bna file coolgirl 18-03-2010 1524
12427 hyyhdiin tereg [2] ostr 18-03-2010 1006
12426 СОЛОНГОСТ ХАЙЖ БАЙНА ТУСЛА Л ДАА [7] Ц.ЭЛГЭМСҮҮ 18-03-2010 1271
12425 ЭР ХҮН БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР АТААРХМААРАА ... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 18-03-2010 1008
12424 hi eejuudee asuuh ym bn ? [2] monkhvvsh 18-03-2010 1022
12423 xooson xash aa zarna my ner 18-03-2010 900
12422 Asuult baina [9] amuuntaria 18-03-2010 1293
12421 hurdan hariulj ogooch shuluun himiig yu gedeg bile? [5] sara23 18-03-2010 1368
12420 elgemsuugees guiya!!!!! [6] martuuzai 18-03-2010 1180
12419 Хайр сэтгэлээ гэж,,,,, file [2] 157359 18-03-2010 1635
12418 Tsetserleg gej sanaa zowj bgaa eejuud orood uz BUMBOD01 18-03-2010 1440
12417 yaraltai asuuya medeh hun bval helj uguch tuslaach [4] oyu_0201 18-03-2010 1034
12416 MONGOLOOS HVN ORUULNA teddy1215 18-03-2010 760
12415 Ta bitgii gaihaarai!!! nnn2008nnn 18-03-2010 743
12414 EEGVVDEDEE SAIHAN MEDEE file [2] ARENA 18-03-2010 1268
12413 Asuuya. [1] niba 18-03-2010 812
12412 xelj tuslaach xvmvvsee [1] LOVE24 18-03-2010 906
12411 010-2411-4025 newgmobile@yahoo.com MOBILE компаниас НЭГЖний УРАМШУУЛАЛТ худалдаа зарлаж байна. amoremia 18-03-2010 885
» Турахад хэрэгтэй 7 зөвлөгөө [5] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ 18-03-2010 6903
12409 seould gertee oedliin mashintai hvneer heden yum vne tohirch oeuulna.. goodidea 17-03-2010 798
12408 zovlogoo ogooch [5] saruulaa 17-03-2010 2536
12407 7-Р ШУГАМ 748-Р ГОО САЙХАН БАРИА ЗАСАЛ [1] 이슬.Исир(Салон) 17-03-2010 1093
12406 ЭЛЭГ НЭГТЭНДЭЭ БҮГД ТУСЛАХСАН [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 17-03-2010 1253
12405 asuult /elgemsuu guiy hariultiig chini medne bitgii bicheerei/ [14] 사랑해... 17-03-2010 1537
12404 국립의료원 buyu Mgl townii ard bdag emnelegt toj baisan xvn bnuu ?? [6] Lizaa 17-03-2010 1742
12403 Mongold [3] mymik 17-03-2010 1030
12402 bi mgl er hun.. [5] CHAAK_V 17-03-2010 1301
12401 Монгол бүсгүйн порно бичлэг яагаад устгагдах болсон бэ? [6] Tengerlegbvsgvi 17-03-2010 24067
12400 Нярай хүүхдийн арчилгаа Энхрийхэн 17-03-2010 2719
12399 asuult [1] madch 17-03-2010 959
12398 Би чамд хайртай, хонгор минь [1] Энхрийхэн 17-03-2010 1166
12397 Усны ид шид [3] 사랑해... 17-03-2010 968
배너신청
자생병원

배너신청