Мөрийг чинь түшээд солонго болохын цагт минь

Мөнхөд чамдаа хайртай байсанд минь итгээрэй

Гэрлэн хоёрхон зүрхнийхээ

Гэгээнд нуугдан учирсан

Гэнэхэн үдшийн болзоондоо

Гэмшихийн чөлөөгүй хайртай юмаа

Намайг чи мартана гэвэл

Надаас чи холдоно гэвэл

Үнэлж барагдашгүй жаргалаа орхиод

Өөр хэндээ би итгэх юм бэ?

 

Гашуун нулимс шиг амьдралд ганцаардаж

Ганц үнэн үгээр дутаж явахад

Гал мэт тэр үгийг

Хэн надад хэлэх вэ?

Учирсан хайраа мөнх санана

Унтаж амардаа миний хайр

Уулзахын гэгээн зүүдээ манаад

Сайхан нойрсдоо миний хайр

Одод түгж орой боллоо

Орчлон дэлхийг харанхуй бүрхлээ

Сэтгэл зүрхээ дагаж

Сэрэмгүй зүүдэндээ тавтай нойрсдоо

Үлдсэн амьдралд чинь жаргал хүсье

Өвдсөн цагтаа ч санахгүй гэж амалъя

Үзэх л ёстой хагацлын өмнө

Үнэндээ бидний хэн нь ч буруугүй

Хайраа надад өгсөндөө

Хожим нь чи харамсахгүй

Хамгийн нандин итгэлээр

Хоёул амьдралаа зориулъя

Хагацал нь үгүй сэтгэл байлаа ч

Хайртай гэж хэлэх чинь сулхан

Учиргүй догдолсон хүсэл байлаа ч

Уулзах уу гэж гуйх чинь цөөхөн

Амьдрал чинь гацуур шиг өнгөлөг

Ариун хайр чинь бялуу шиг амтлаг

Сурсан бүхэн чинь саа шиг гялалзаж

Санасан хүсэл чинь солиут шиг цацраг

Өвлийн цасан зөөлөн будрахдаа

Өөдлөх амьдралыг чинь цагаанаар зураг

Өөдөөс гэрэлтэх шинэ он

Үйлс бүтээлийг чинь гэгээнээр будаг

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог