Бичлэгийн тоо 15,500

CMOX -iin 6 - chuulgan 9-19nd Seould

Уншсан 16926 vote 0 2009.09.09 08:46:21

Сайн байцгаана уу? Оюутнуудаа!

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Өнгөрсөн 6-р сарын 6-нд болсон ээлжит бус чуулганаар дараагийн Удирдах зөвлөлийн сонгуулийг 9-р сарын дундуур хийхээр тогтсон билээ. Үүний дагуу энэ 9-р сарын 19 ний Бямба гарагийн 12 цагаас NIIED буюу Олон улсын Боловсролыг дэмжих сангийн байранд хийхээр болсон тул нийт оюутнуудыг хүрэлцэн ирж идэвхтэй оролцоно уу хэмээн урьж байна.

Уг чуулганаар шинээр Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох
Холбооны дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах
Холбооны цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зэрэг асуудлуудыг шийдэх болно.

БНСУ-д суралцагч бүх оюутнуудыг чуулгандаа идэвхитэй оролцохыг дахин уриалж байна.
Эргэн тойрныхоо болон таньдаг найз нөхөд, суралцдаг сургуулийнхаа оюутнуудад энэ зарыг дамжуулахыг хичээнгүйлэн хүсье.

Чуулган болoх газар: NIIED 국립국제교육원
Очих арга: Метроны 4 шугам, 420-р буудал(Hyehwa, 혜화역), 2-р гарцаар гараад чигээрээ 100 метрт Korea Open University–н ард (СМОХ-ийн Эрдэм хурал явагддаг газар)
Болох огноо : 2009.09.19өдөр 12 цаг

Хүндэтгэсэн,

Б.Энхболд
СМОХ-ын Хяналтын зөвлөл.

2009.09.02

cmox6.jpg

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2201036/60b/trackback

976lotus

2009.09.09 14:37:45
*.92.40.197

thanks admin
profile

Monh-monh

2009.09.18 22:19:17
*.179.6.69

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэв

muis002-middle

Их, Дээд сургуулийн удирдлагууд өнгөрсөн жил инфляцийн түвшинтэй уялдаж сургалтын төлбөрийг нэмэхээс өөр аргагүй хэмээн өсгөсөн. Гэтэл энэ онд инфляци өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин буурсан ч сургалтын төлбөр мөн л нэмэгдэж буй гэнэ. Үндэслэлтэй эсэхэд эцэг, эхчүүд эргэлзэж эхэллээ. Нөгөөтэйгүүр, оюутнуудад өндөр төлбөртөө таарсан боловсрол эзэмшүүлж, тохилог анги, танхимаар хангаж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Өнөөдөр чх, дээд сургууль төгссөн залуусын ихэнх нь хөдөлмөрийн зах зээл дээр гологдож байгааг хэн хүнгүй мэднэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн жил сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулж сургуулиудад шалгалт хийсэн. Ингээд сургалтын төлбөрийг өндөр хувиар өсгөсөн нь үндэслэлгүй болохыг нотолсон. Иймд энэ жил сургалтынтөлбөр дахин нэмэгдэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Ялангуяа, төрийн өмчийн их, дээдсургуулиудолон шалтаг хэлж сургалтын төлбөр нэмдэг ч сургалтын чанарт анхаардаггүй. Мөн сургалтын бааз хангалтгүй хэвээр байна.

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр энэ жил хэдий хэмжээгээр нэмэгдэж буй талаар сонирхлоо. Манай улсад 200 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургууль өнгөрсөн жил инфляцийн өсөлтөөр сургалтын төлбөрөө нэмсэн. Өөрөөр хэлбэл, 22-60 хувь хүртэл өсгөсөн билээ. Гэтэл энэ жил сургалтын төлбөр дахин 0,5-22 хувь нэмэгдэх гэнэ. Инфляцийн түвшин буурсан ч сургалтын төлбөрийг тогтвортой байлгахад нөлөөлөхгүй байгаа бололтой.

МУИС-ийн сургалтын төлбөр 890.000 төгрөг

МУИС энэ жил сургалтынхаа төлбөрийг 890 мянган төгрөгт хүргэхээр шийджээ. Өнгөрсөн онд тус сургуулийн төлбөр 840 мянган төгрөг байсан юм. Нэгбагц/кредит/цагийн төлбөр нь 29700 төгрөг байна.

ЭМШУИС төлбөрөө 230.000 төгрөгөөр нэмжээ

ЭМШУИС-ийн төлбөр 2008 онд 750 мянга төгрөг байсан бол энэ жил 980 мянган төгрөг болжээ. ЭМШУИС-ийн Сургалтын албаныхан үнэ нэмэх тухай санал асуулгыг сурагчдаасаа өнгөрсөн хичээлийн жилийн сүүлчээр авсан аж. Суралцагчдын ихэнх хувь нь сургалтын төлбөрийг нэмэх нь сургалтын баазыг сайжруулахад эергээр нөлөөлнө хэмээн үзсэн байна.

ШУТИС-ийн сургалтын төлбөр нэг сая төгрөг гэнэ үү?

Мөн ХҮДС-ийнх 700 мянган төгрөг байсан бол одоо 996 мянган төгрөгт хүрсэн байна. ШУТИС-ийн сургалтын төлбөр мөн л нэмэгдсэн аж. Жилийн өмнө 754 мянган төгрөг байсан. Харин энэ жил нэг кредит цаг нь 31370 төгрөг болсон байна. Үүнийг судлах хичээлийнхээ бүх цагт үржүүлбэл нэг сая төгрөгт хүрэх нь.

Хамгийн бага нь 600 мянган төгрөг байна

Хамгийн бага сургалтын төлбөртэй ангийг сонирхуулъя. МУИС-ийн хамгийн бага төлбөртэй ангийнх 810 мянган төгрөг байв. Өнгөрсөн жилийнхээс 70 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Нэг багц цагийн төлбөр нь 27 000 төгрөг байна. Харин ЭМШУИС-ийн бага төлбөртэй ангид суралцвал жилд 770 мянган төгрөг өгөх хэрэгтэй болох нь. Өмнөх жил 600 мянга төгрөг байжээ. ШУТИС-ийнх 564 мянга байсан бол одоо 900 орчим мянган төгрөг болж, нэг багц цагийн төлбөр нь 24820 төгрөг байна. Бусад сургуулийн хувьд 600 мянган төгрөгөөс дээш байв. Бага төлбөртэй ангиуд нь ихэвчлэн хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй байгаа хуульч, түүхч, сэтгүүлч, эдийн засагч зэрэг мэргэжлийнх байлаа.

Салбар хариуцсан яам сургалтын төлбөр нэмэгдэж буйд ямар байр суурьтай байгааг мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Баяраас тодруулахад “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд их, дээд сургуулиудад албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичигт ард иргэдийн эдийн засгийн бололцоо тааруу байгаа болон инфляцийн түвшинг харгалзан үзэж сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхыг хүссэн. Гэсэн ч бид сургалтын төлбөрийг барих боломжгүй” гэлээ.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
15500 solongos hel surah site iin hayagiig [1] sarnai1 2008-07-21 61754
15499 MONGOLIIN TSAGDAA NARIIN DUR TURH [1] sungirl 2008-08-01 53701
15498 Joloonii Unemleh (orchuulga) file [5] Levi`s 2009-05-15 47807
15497 TA BUHEND INFINUM BUTEEGDEHUUNIIG SANAL BOLGOJ BNA sormuusmaa 2009-06-27 44324
15496 SPSS deer sudalgaa mongoor hiilgene daegu_a 2011-10-11 42126
15495 БНСУ-ын их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах бололцоо [6] Levi`s 2010-01-19 35358
15494 Хангыль нь солонгос хэлийг тэмдэглэдэг албан ёсны үсэг юм. [1] Levi`s 2010-01-19 30804
15493 Урилга бичэх заавар file [5] Levi`s 2010-07-14 28359
15492 Ямар мэргэжилтэй болъё доо [4] Levi`s 2010-05-24 27993
15491 Angli helnii dyydlagatai hicheel [1] huljsan noir 2007-07-24 27604
15490 diplomiin ajil [3] syys 2009-02-03 27492
15489 Ханлим олон улсын сургуулийн хэлний курст элсэлт авч байна [2] ADVertisement 2009-11-12 23841
15488 Hiliin chanad dahi Mongol Zaluuchuudiin udur zolzaya 2008-04-25 23247
15487 한국어능력시험 제 17,18 [3] Levi`s 2009-12-29 23038
15486 solongos helnii tuwshin togtooh shalgalt [1] aandar 2008-03-28 21583
15485 SOLONGOSIIN IH DEED SURGUULID DARAAHI MERGEJLUUDEER ZUUCHILJ BAINA [1] surguuli_d 2008-11-18 20741
15484 Oyutan hoshin shog Itgelxvv 2009-04-16 19798
15483 Элсэлтийн материал бүрдүүлэх Levi`s 2008-08-12 19200
15482 angil helnees orchuulga hiij ogoh hun bna uu? [1] love 2006-10-02 18260
15481 Orchuulga bolon Solongos, Mongol hel zaana. TEL:010-2480-9094 이세라 2012-10-11 18057
15480 БНСУ дахь гадаадын иргэдийн визийн төрөл [3] Levi`s 2009-03-02 18011
15479 Angli helnii surgalt [1] Zayagiin 2008-07-08 17706
15478 * Kino unegui uzeh bolomj * fnla32 2008-12-24 17325
» CMOX -iin 6 - chuulgan 9-19nd Seould file [2] Levi`s 2009-09-09 16926
15476 их дээд сургуулиудын танилцуулгыг тараах болно file [2] 96843226 2008-06-28 16805
15475 Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гадаадын шилдэг их сургуулийн нэрсийн жагсаалт Levi`s 2008-09-08 15749
15474 iltgel yaj tawih be tuslach [5] eeeeeeeesh 2011-01-29 15609
15473 Davaasambuugiin Mörön Levi`s 2010-02-17 15344
15472 OgooMoR CeTgeLt MonGoLchUUd Ta BvXeHd !!! Manaach01 2009-03-25 14225
15471 Монгол Solongos улсад визгүй зорчих тохиолдолд Levi`s 2010-08-05 14204
배너신청
자생병원

배너신청