Уул уулсын энгэрт чимэг болж
Урсах голын эргээр өнгө нэмж
Учралт хосын болзоонд бэлэг болж
Урд насандаа нэгэн цэцэг байлаа би
 
Болзоонд хайртдаа барих гэж дурлалт хос
Будгийн сайхнаар урлах гэж уран зураач
Бийрийн үзүүрээр шүлэглэх гэж яруу найрагч
Бадаг дуундаа мөнхлөх гэж дуучин болгон
Бүгд надад хайртай байсаан
 
Гоёмсог төрхөөрөө ургамлын дотроос
Гайхам үнэрээрээ цэцэгсийн дундаас
Ганцаараа бусдын харцыг булаасан
Гал халуун хайрын бэлэгдэл байлаа би
 
Улаан дэлбээтэй гоёмсогт хэн бүхэн дурладаг
Утсан ишин дээрээ гэвч хэр удаан тогтохов
Хамгаас илүү үзэсгэлэнгээрээ орчлонд гайхууллаа ч
Хан хорвоогийн мандал дээр хичнээн наслана гэхэв
Харамсмаар богино тавилан тэр л байсаан
 
Өмнөх төрөлдөө би цэцэг байлаа
Үнэрлэхийн төдийд дурласан бүхэн
Өрсөн тасдаж өөрийн болгодог
Өрөвдмөөр тийм л тавилан юм билээ
 
Нүдтэй бүхний хүсэл цуглуулж нүгэл болсноос
Нүүдлийн шувуудад аялгуу дайдаг дуучин байх минь яалаа
Ихэмсэг гоо төрхөндөө шунал хуруулж явснаас
Эгэл даруу эрдэмт нэгэн хүмүн болох минь яалаа
Энгүй хорвоод хүртэх жаргал тэр байхсаан
 
Ялдам авхайн гэзгэнд хатгуур болж
Яруу найрагчийн шүлгэнд бадаг нэмж
Ямар сайхнаар намайг магтан дууллаа ч
Яавч би ахиад хойд насандаа цэцэг болж төрөхгүйemoticon
profile
Эд хөрөнгө найз нөхөр биш
Ха
рин найз нөхөр эд хөрөнгөemoticon