Бодож сэтгэх гэдэг маш чухал бол түүнийг ярьж чаддаг
байх нилээн онцгой бас нэгэн чадвар бололтой юм шиг байна.
Зарим хүний ярьсан хэлсэн бүр их л уран тод яруу найраг
ч юм шиг эрэг шураг, өнгө үзэмж нь тохирсон Бенз шиг
ойлгогддог бол бас эсэргээр зарим хүний юу гээд байгааг ч ойлгохгүй өнгөрдөг.
Гэтэл бас түүний ярьсан хэлсэн болгоныг бичээд уншихаар нэг л
биш болоод ирдэг тал бий. Тэгвэл бичих гэдэг ч бас бодож, сэтгэхтэй адил чухал зүйл болоод ирнэ.
Нойр хүргэсэн сонин яриа нь ийм сонин хачин бөгөөд хүнд хэрэгтэй
байсан юм байж ээ гэж бодох үе ч бий шүү.


Гэтэл бас бичсэн зүйлс ажил хэрэг болох гэдэг хир баргийн аавын хүү
хийдэггүй зүйл болохыг бид биеээрээ мэдрээд дэлхийгээр нэг ажиллаж байх.
Ядарч явах ч гэж дээ, аан.
Ном, судар дээр байдгаар бол нөгөө олон сургаал номлолоор
бол арай ч ингэж явмааргүй юм даа гэж дотроо тээнэгэлзэн бодох 200 000 орчим монголчууд.
За ингээд хийнэ бүтээнэ гэдэг бодох сэтгэхээс эхтэй ч энэ
бүгд нэг хүнд энэ тэнцүү, өв тэгш заяадаг нь ховор бололтой шүү.
За бүгд тийм байсан бол хүн төрлөхтөн бас нэг өөр нэгэн шалгуур,
амьдралын зорилго байж л байх байсан биз ээ.

Тэгээд бодлоо: хэлтэй хүн болгон гадаад оронд сайхан
амьдарна гэдэг ч худлаа юм. (Дэлхийн улс орны хэдэн хувь нь
хэлгүй дүлий, тахир дутуу бил ээ). Хэлтэй хөлтэй төрсөн нутагтаа
гуйлгачин байж л байна. Монголд ховорхон цэвэр аялагатай
Ангилаар ярьдаг гуйлгачин АНУ, Англи гээд байж л байгаа бол
*Эй Би Си* ч байхгүй Монгол гэртээ
(эх орондоо)
аз жаргалтай сэтгэл амар амьдарч л байгаа.

Нэг хэсэг монголд хэлтэй л бол тэр нь шиг сайн сайхан ухаантан
алга болсон. Одоо ярьдаг бичдэг нь моодонд ороод байх шиг байна.
Мэдээж хийдгүүд болон хулхиддагууд ажилаа хийж л байгаа байх. Тэдний буруу байхгүй л дээ.
Дэлхийн энэ өнцөгт  (казакхстанд ) цаг агаар манайхтай маш төстэй
мөртлөө хотууд нь цэцэрлэгт хүрээлэндээ байх юм даа, хэрэв надад
хот цэцэрлэгжүүлэлтийн ажил хийвэл гээд л бодогдож байх,
 гэтэл дэлхийн өөр нэгэн өнцөгт замын бөглөрлийг ингээд л гэх мэт
олон санаанууд дэмий тэнэж байх, олон монгол засаг дарга нар туршлага
судлаад судлаад бидний олж харсанг харахгүй мэдэхгүйгээр зүтгүүлээд зүтгүүлээд нөгөө дөрвөн
жил нь дуусаад ташийн шог болж байгаа юм болов уу гэж ч бодох юм,
бичих юм.(Улаанбаатар хотын мод, зүлэг үнэхээр өрөвдмөөр)
Харин хийж болохгүй юм.
Яагаад???

Сэтгэдэг(шинэ санаа, соргог мэдрэмж),ярьдаг(олон нийтэд
таниулах сурталчлах, зөвөөр ойлгуулах),бичдэг
 (төлөвлөгөө, төсөл болгодог), хийдэг
(ажиллах баг хүмүүстэй нийлж хийж бүтээдэг, гардан бүтээгч, ажилч )
эдгээр хүмүүс тус тусын чадварыг холбох хэрэгтэй бөгөөд үүнийг л
ЭВЛЭЛДЭН НЭГДЭЦГЭЭЕ ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД АА гээд байгаа юм шүү

Миний мэдээд мэдээлж чадах зүйлс жил болгон мод тарьдаг засаг дарга нарт,
зам бөглөөс гэдгээс гарах нэг, хоёр гурав гээд олон санаанууд Ланд унасанд
нь биш юм аа гэхэд Эксел унасанд нь хэрэг болж мэдэх л юм даа, жишээ нь.
Д.Мөнх
www. nominsan.webs.com   
http://www.freewebs.com/nominsan/apps/videos/videos/view/4159693-unen-uu-
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...