Д.Нацагдорж   Д.Нацагдорж
Тєрсєн он сар єдєр: 1906 он
Тєрсєн газар: Тєв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гvн Галуутай гэдэг газар
Тєгссєн сургууль, боловсрол: --
Дэлгэрэнгvй намтар, танилцуулга:
Монголын орчин vеийн утга зохиолын vндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Тvшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдvvгээгийн Тєв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гvн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бvлд тєржээ.
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс тєрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зvтгэж байв.
Д.Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, єрнєдийн соёлын шилдэг єв сантай гvнзгий танилцжээ.
Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Д.Нацагдорж “Уушандар”, “Сандо амбаны харгис явдал” жvжиг “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг”, “Од”, “Октябрь” зэрэг олон арван шvлэг, “Хуучин хvv”, “Цагаан сар ба хар нулимс”, “Харанхуй хад” зэрэг єгvvллэгvvдээрээ алдаршжээ. Д.Нацагдорж оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний “Гилберийн хатан”, “Буудалцсан нь”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолуудыг орос, герман хэлнээс орчуулжээ.
Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна тvvвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

profile
             
                                                      rainbows-2.gif i love many image by impriss00