Миний хамгийн бага охин маань өнөөдөр 3 сар 10 хоногтой болж байна.Нялх хүүхдийн асаргаа сувилгаа их нарийн чимхлүүр ажил байдаг гэдгийг би бүр таг мартсан байх юм.Найз нараасаа түрүүлж нярайлсан болохоор би тэд нартаа багшлаад байгаа юм биш үү.
Нярай хүүхэл асарахад гэр бүлийнхний туслалцаа дэмжлэг их хэрэгтэй байдаг юм байна.
Эхний 2 сар үнэндээ охиноо яах гээд байгааг нь ойлгохгүй их л хэцүү байсан:Одоо бол бага ч гэсэн ойлголцдог болсон.Ингээд сайн ээж болох бяцхан туршлагаасаа тэмдэглэж үлдээж байна.
Өдөртөө заавал хийж байх зүйл бол
1. Усанд оруулах /төрснөөс нь хойш 3 хонуулаад хүзүүгээр нь татсан их усанд оруул. Гэдсэнд байхдаа усан дотор байсан болохоор хүүхдэд их тааламжтай байдаг.Цаашдаа ч усанд орохдоо хүүхэд их дуртай болдог юм. Усаа эхний 3 сар хүртэл нь болж өгвөл буцалгаад хөргөсөнийхөө дараа оруулвал зүгээр шүү.Хүйнээс нь айх хэрэггүй ээ. 3 хоноод цөгөлчихдөг юм байна лээ шүү.
2. Агаарт гаргах / Би бол 10 хоноод гадаа гаргасан .Эхний өдөр 15 минут гарсан.Одоо бол 40-60 минут тогтмол гадаа гаргаж байгаа. Бололцоотой бол хүүхдээ нялх үед нь цэнгэг агаартай хөдөө эсвэл хотоос арай зайдуу амьдрах нь дээр шүү./
3.Цадтал нь хөхүүлэх /Хүүхдээ юу ч болж байсан хөхөөр нь хооллох хэрэгтэй.Хөхөөр хооллохын тулд хөхөө маш сайн арчлах хэрэгтэй. Хөхний толгой хагарчихвал хониний сүүл түүхийгээр нь нимгэхэн хэрчээд хөхөн дээрээ тавьчих. Хүүхдээ хөхүүлэхдээ хөхөө бүлээн усаар угаагаад л боллоо. Эхний 2 сар хүүхэд хөхөө суллаж хөхөж чаддаггүй учраас үлдэгдэл сүүгээ заавал сааж байхгүй бол хөх зангирч өвдөх тэр ч байтугай суганы булчирхай цочиж их хэцүү байдаг.Зарим эхчүүд хөхөнд нь сүү орохгүй эсвэл сүү багатай байх тохиолдол байдаг юм байна лээ.Сайн амарч унтах тусам хөхөнд сүү ордог юм шүү.Идэж байгаа хоол хүнсээ сайн зажилж идэх бас сайн шүү.Бас сэтгэл санаа тайван байх хамгийн чухал.Хүүхдийг хүссэн үед нь хооллох ёстой. Эрүүл саруул л бол хүүхэд 1-2 цагийн зайтай тогтмол цагт хөхдөг.Бүүр цагны ч хэрэг байхгүй хүүхэд өлсөөд уйлагнахад яг л 1-2 цаг өнгөрсөн байдаг юм.Үүнээс богино хугацаанд хөхөх гээд байгаа бол /сэрээд уйлагнаад байгаа бол/цадталаа хөхөөгүй ч юм уу эсвэл ямар нэгэн өөр шалтгаан бий.
4.Дааруулахгүй байх. /Дөнгөж төрсөн хүүхдийн хөдөлгөөн бага байдаг учраас бие нь даарсан л бол эргээд өөрөө өөрийгөө дулаацуулах чадваргүй байдаг тул хүүхдээ даарсан эсэхийг нь байнга шалгаж байх хэрэгтэй.Хөл болон хөлнийх нь жижиг хуруунуудыг бариад үз.Жаахан л хөрсөн байвал гараараа барин дулаацуулаад дараа нь сайн хуч.Өвөл төрсөн хүүхдийн хөлийг хурга ишигний элдсэн арьсаар хучиж ороох нь их шилдэг арга юм байна лээ. Дулаан бойтогноос битгий салга.Хүүхэд уйлагнаад унтахгүй байвал хамгийн түрүүнд хөл нь дулаан эсэхийг шалгаарай.
Хүүхэд гулгих,гэдэс нь дүүрэх гээд олон олон асуудлууд их гарч ирнээ.Би зав гарахаараа Хүүхдийн асаргааны талаар бичнээ.Хүүхэд асрахад сэтгэл санааны дэмжлэг туслалцаа их хэрэгтэй тул хүүхэд асарч байгаа эхчүүддээ хүн бүр туслах хэрэгтэй шүү.