Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Анхны жирэмслэлт

Уншсан 11318 vote 0 2009.05.10 13:35:27
 Эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан бас хамгийн хүнд үеийн нэг нь анхны жирэмслэлт байдаг. Жирэмсний үед бие физиологийн болон сэтгэл зүйн олон өөрчлөлт гардаг. Тэр тусмаа анхны  жирэмслэлтийн үед энэ бүхэн бүгд шинэлэг зүйл байдаг тул бие болон сэтгэл зүйн ихээхэн ачаалалд ордог байна. Энэ бүх өөрчлөлтийн талаар зөв тодорхой мэдлэгтэй байх нь ирээдүйн ээжид ихээхэн тустай байх болно.  

Жирэмсний эхний шинж тэмдгүүд нь хүн бүрт харилцан адилгүй илэрч болох ч нийтлэг шинжүүд бий. Тухайлбал: сэтгэл санаа тогтворгүй, эмзэг болохын зэрэгцээ хөх томорч хөндүүрлэнэ. Дотор муухайран, өтгөн хаагдаж, шээс ойр ойр хүрдэг болно.  

Харин цус алдах, шээх үед өвдөлт мэдрэх, гэдэс орчим өвдөх, толгой өвдөх, турж жин хасах байдал илэрсэн тохиолдолд нэн даруй эмчид хандах шаардлагатай. Өөрийгөө болон ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс бие организмд гарах бага зэргийн өөрчлөлтийг хүртэл ажиж, эмчилгээний хамгийн зөв аюулгүй аргыг сонгож байх хэрэгтэй.
Жирэмсний үед илэрдэг ихэнх өөрчлөлтүүд нь дааврын үйл явцтай  холбоотой юм. Үүнээс гадна хүүхдийн өсөлт бойжилттой холбоотойгоор эмэгтэй хүний сав ердийн хэмжээнээс бараг мянга дахин томордгоос сав орчмын бусад эрхтнүүд, нурууны булчингуудад багагүй даралт, ачаалал ирж бие галбирт өөрчлөлт гарч эхэлнэ.
Жирэмсэн  үед зөвхөн бие физиологийн хувьд төдийгүй сэтгэл санаанд ч өөрчлөлт гарна. Ирээдүйн ээж болох эмэгтэйн биед дааврын түвшин нэмэгдснээс үүдэн илүү цочромтгой болж амархан сэтгэлээр унах ч сэтгэл догдлол нь хувь хүний  онцлогтой холбоотой.

Анхны жирэмслэлтийн үед төрдөг айдсаас салах арга

Жирэмслээд сар ч болоогүй байхад олон асуудалд санаа зовж эхэлдэг. Гарах хүүхэд тань хэнтэй адилхан байх бол? Шоколад идвэл хүүхэд харшилтай болчих болов уу гэхчилэн идэх уух, унтах, явахтай холбоотой болно, боллохгүй гэсэн олон асуудал үүсч, стресст орж эхэлдэг. Анхны  жирэмслэлтийн үед юунд ихэвчлэн санаа зовдог юм бол ?

1. Хүүхэд эрүүл бус төрөх болов уу

Төрөх хүртэлх есөн сарын хугацаанд энэ талаар эмэгтэй хүн илүүтэй санаа зовнидог. Эмч болон ойр дотны  бусад хүмүүсээс авсан элдэв сөрөг мэдээллийг эрүүл саруул ухаанаар ялгаж салгаж хүлээн ав.

2. Юу хийх хэрэгтэй вэ?

Жирэмслэхээс өмнө та “Би залуу тул яасан ч яахав” гэсэн бодолтой амьдардаг байсан  бол харин одоо таны амьдралын хэмнэлд ихээхэн өөрчлөлт гарч, аливаа зүйлд илүү буйртай, болгоомжтой байхыг шаардана.  Үүнээс гадна төрөх хугацаа ойртсон үед туршлагагүйгээс болж гэртээ төрөхгүйн тулд танил эмч, туршлагатай найз нарынхаа утсыг тэмдэглэж авах, гэртээ ганцаар байхгүй байх гээд урьдчилсан арга хэмжээг заавал авсан байх хэрэгтэй.

3. Төрөхөөс айх

Анхны төрөгчид, төрөхөөс илүү их эмээдэг. Тэгвэл энэ айдаст автахын хэрэггүй.  Учир нь төрөх үед эмэгтэй хүний цусанд  “аз жаргалын” даавар эндорфин их хэмжээгээр ялгардаг тул хүүхэд гарах агшинд өвдөлтийг  мэдэрдэггүй байна. Хэрэв ямар нэг хүндрэл гарвал эмч нар хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэсэг газрын мэдээ алдуулалт хийдэг юм. Юутай ч шинээр мэндэлсэн бяцхан үрээ харсан тэр мөчөөс эхлэн эмэгтэй хүн өмнөх бүх таагүй  зүйл, өвдөлтөө мартдаг юм.

4. Урьдын дур булаам дүр төрхөө алдана

Энэ бодол нь хувиа хийчээх үзэлтэй ямар ч холбоогүй. Зарим эмэгтэйчүүд төрснөөр өөрийн гуалиг төрхөө алдана гэж үздэг ч, хэсэг хугацааны дараа багахан хүч гаргахад түүнийг эргүүлээд олж болно. Гол нь айх бус харин тэмцэх хэрэгтэй. 

5. Нөхөр эцэг байхад бэлэн бус байгаа

Анхны хүүхэдтэй болох үед эр хүний айдас эмэгтэй хүнийхээс эрс өөр байдаг. Бяцхан бас эмзэг “үл таних” хүнээс бус харин өрхийн тэргүүн болж буйдаа, өөрт ирж буй үүрэг хариуцлага, өөрөөсөө илүү айдаг. Энэ бүхнийг давч гарахад, өөртөө итгэлтэй байхад нь таны  тусламж хэрэгтэй. Түүнийг сайн эцэг байна гэдэгт итгэлтэй байдгаа ил тод хэлж байгаарай. 

Харин эмэгтэйчүүд, нөхрийнхөө урьдын халамж, урьдын секс байхгүй болчих вий хэмээн эмээдэг. Ийм тохиолдлоос зайлсхийхийн тулд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үүсгэхийг байнга хичээж байх хэрэгтэй.

Анхны жирэмслэлтийн үед:

Жирэмсний хордлогын үед дасгал хийх, ургамлын ханд уух, хоол ундаа зохицуулах хэрэгтэй байдаг. Зарим үед В6 аминдэмийг хэрэглэхэд хордлогоос гарахад тустай байдаг юм.

Жирэмсэн үедээ амархан ядарч, сульдаад байвал энэ нь таны бие организм амрах хэрэгтэйг сануулсан хэрэг. Энэ үед та хөнгөн дасгал хийж, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан йогийн дасгал хийж, явган явах нь ихээхэн тустай. Мөн жирэмсний амралтаа эрт авах эсвэл ажлын цагаа богиносгох хэрэгтэй.

Заримдаа шөрмөс татах үе тохиолддог.  Энэ үед нь магни болон кальцийн нэмэлт бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Мөн кофейн бага хэрэглэ.

Жирэмсний үед долоо хоног тутамд 230- 460 грамм жин нэмдэг нь есөн сарын хугацаанд нийтдээ 11 кг болно гэсэн үг. Үүнд санаа зоволгүй аминдэм, эрдэс баялгаар баялаг чанартай хоол хүнс идэж байх шаардлагатай.

Мөн жирэмсэн үед гэдэс орчмын арьс сунах тул Е аминдэм хэрэглэж, гэдэсний орчим тос түрхэн зөөлөн иллэг хийж арчилах хэрэгтэй. Энэ төрсний  дараа гэдэс орчмын арьсанд язралт үүсэхээс сэргийлдэг юм.

 

 by Энхчимэг

www.mongolhuuhed.com 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1672354/0c4/trackback

profile

ELGEMSUU

2009.05.10 15:10:31
*.5.101.162

Busgui hund burhnaas ogson  nandin  asar ih huvi zaya hishig buyan l gej oilgodog yum sh dee ih az jargal gaihamshig  ur huuhed ail gert az jargaliin uudiig belegledeg tavilantai emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
42186 jiremsenii shinj temdeg [3] duugiii 2008-08-20 13161
42185 TAGTURITAN YAJ HIIDEG BILEE? [4] tahmi 2011-01-30 13117
42184 ЭРЧҮҮДИЙГ ОРОН ДОТРОО БООЛ БОЛГОХ ШИЛДЭГ АРГА НЬ АМАН СЕКС [1] 사랑 ХАЙР 2009-05-29 13058
42183 БҮСГҮЙЧҮҮД МИНЬ АНХААРАЛДАА АВ.. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-14 13045
42182 ^^Хамгаас хайртай ханьдаа^^-Уралдаанд [36] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ 2010-01-31 13034
42181 asuuh yum bnaa busguichuudee [1] chaskii 2008-09-11 12982
42180 solongos hool hiij surmaar bnaa [4] pudu 2009-04-03 12960
42179 LEE. brendiin huuhdiin hos huvtsas 10 han mayngad^^ file [4] manuka 2011-10-30 12945
42178 nvvrnii aris sergeeh mask gerin argaar yaj tawih we? [2] mcblog 2011-04-01 12944
42177 huuhdiin hool iyushig hiih mash amarhan shuu eejuudee suraarai!! [2] ind 2011-02-27 12904
42176 aimshigt hereg garchee mgl.chuudaa [2] sarro 2008-10-15 12883
42175 ARISNII LAZERIIIN TALAAR HELJ TUSLAACH [13] [1] MUZIC 2010-01-09 12864
42174 zovlooch [6] duugee 2008-07-11 12838
42173 Аз жаргалтай хүн^^ [9] Маралгоо 2010-02-25 12825
42172 Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь нэмэгджээ !!! Manaach01 2009-03-08 12780
42171 출산후기 bichlee. /udku toroh eejuuded/ [5] miniierdene 2011-09-17 12779
42170 Ноцтой мэдээ [4] MUZZ 2009-08-10 12726
42169 ehchuud huuhnuudee heleed ogooch [5] dooz 2008-07-24 12715
42168 ♣♣..****..♣♣ daruuhan01 2008-08-18 12639
42167 jiremsleltees hamgaalah [3] zulod 2008-06-29 12600
42166 Та хүнд баярын мэнд хүргэж чаддаг болов уу? deanna 2009-02-07 12486
42165 ..Баярын мэндчилгээ.. [3] 사랑이 뭔지 2009-03-07 12453
42164 huuhed booljood bna yah we? [2] har 2008-06-30 12432
42163 Huuhdiin huisiig todorhoildog hyatad zurhaig oruulaad ogno u? [2] bondooj 2010-03-19 12424
42162 Udur tutamiin huvtsas zarna file muuujguuu 2011-12-13 12422
42161 “Бөгжний Эзэн буюу Хайрын Зарлан [1] anuuka 2011-01-14 12371
42160 mongol undesnii emegtei zagbariin deel uud hymd zarna. [1] vege 2009-09-08 12355
42159 Bvsgvi ta nar [2] Manaach01 2009-03-14 12347
42158 Сайхан харагдах нууцаас [1] 사랑 ХАЙР 2009-04-23 12309
42157 Хөх томруулах хамгийн энгийн арга & Майга хөлтэй хүмүүст. ЗАЯА 2010-07-08 12298
42156 EMEGTEICHUUDIIN EMCH [4] sormuusmaa 2008-06-27 12175
42155 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН БИШ БҮР Ч!!!!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-01-07 12166
42154 hoolhon maamaanuuddaa vlger unshij ogooro eejvvdee [1] goch 2010-04-12 12119
42153 Жирэмсэн хvн уруулаа будаж болохгvй bluest 2009-01-31 12082
42152 Udahgui eej boloh busguichuudee [9] bondooj 2008-07-17 12067
42151 Хүүхдээ авчрах болон явуулах хүмүүст [10] www.huuhed.bblog.mn 2009-08-11 12059
42150 gulyash yaj hiih ve [3] tiffani 2011-09-26 12024
42149 Оросын 2009 оны мисс тодров [1] Manaach01 2009-03-10 12009
42148 Замын цагдаа нар бүсгүйчүүдээ баярлуулна !! HooPXHiiH BoLjiL BHA. [2] Manaach01 2009-03-08 11994
42147 goo saihnii mes zasliin tuhai???? [3] girls_mgl 2010-09-08 11971
42146 jiremsnii test [10] tomax 2011-01-03 11913
42145 Нүүрний хэлбэрт тохируулан үс засалт хийх [1] 사랑 Õàéð 2009-04-20 11906
42144 huuhdiin ner [5] Tsetseguyanga 2010-07-18 11870
42143 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Enhzaya*** 2008-08-21 11860
42142 Рахитын гол шинж нь Ээж минь 2011-03-20 11771
배너신청
자생병원

배너신청