Moderator: mgl_300
帖子数 42,366

Тиймээс та л vvнд анхаарах хэрэгтэи. Хуурайшиж цахлайтсан арьсанд тэжээлийн маск тавих хэрэгтэй. Vvний тулд тэжээлийн маск хэрхэн бэлтгэх талаар мэдлэгтэй байх ёстой. Бvсгvйчvvддээ туслах vvднээс арьс арчилгааны маскыг хэрхэн бэлддэг талаар хvргэж байна.
Бидний идэх дуртай гvзээлзгэнэ арьсанд тэжээл єгнє
Шинэхэн эсвэл хатаасан гvзээлзгэнийг жижиглэж няцлаад нэг ширхэг єндєгний шар, нэг цайны халбага зєгийн балтай хольж хутгана. Хольсон бэлдмэлээ нvvр хvзvvгээрээ тарааж тvрхэнэ. Ингэж 30 минут байлгасны дараа хvйтэн бvлээн усаар угааж цэвэрлэнэ. Таримал болон зэрлэг гvзээлзгэнээр маск хийх сайн. Хээрийн зэрлэг болон таримал гvзээлзгэнийг бяцлаад нэг хоолны халбага цєцгий аль эсвэл нэг цайны халбага ургамлын тостой хольж хутгаж єтгєрvvлнэ. Vvний дараа нvvр болон хvзvvний арьсандаа vечлэн хэсэг хэсгээр тvрхэнэ. Улмаар эхний тvрхсэн хэсгээ эвэрч эхэлмэгц хоёр дахь vеэ давхарлаад гvйцэд хатахаас нь ємнє гуравдахь vеэ тавиад 20-30 минут хvлээх хэрэгтэй. Vvний дараа мєн л угааж цэвэрлэнэ.
Зєгийн бал уруулыг ялдам болгодог
Гурван хоолны халбага шингэн зєгийн балыг нэг хоолны халбага ургамлын тостой хольж нvvрэндээ тvрхэнэ. Ингэж 15 минут байлгасны дараа бvлээн усаар угаана. Vvнээс гадна амтат жvрж, тємсний гээд олон маскийг манайхан мэддэг. Эдгээр тvрхэцvvдийг хуурай арьс зєєлрvvлэх, сайр арилгах зорилгоор тавьдаг. Харин улаан хацартай хvvхнvvдэд зєгийн балтай маск тохиромжгvй.
Ер нь зєгийн бал нь уруулыг ялдам зєєлєн болгодог болохоор зєгийн балтай маскийг урууланд тавихыг сануулъя. Урууландаа зєгийн балтай маскаа тvрхээд дараа нь маш зєєлєн болгоомжтой арилгаарай. Ингэснээр уруулыг хатаж омголтохоос сэргийлж, арьсны єнгийг сэргээн vрчлээнээс ангижруулах онцгой vйлчилгээг єгдєг.