Оруулсан bataka



Одод гараас тань бутарч гэрэл болон цацардаг аа
Огторгуйд гийх наран танаас ойж манддаг аа
Орчлонг цалгиах инээд танаар хөглөгдөж эгшиглэдэг ээ
Орж гарах хүмүүс танаар сайшаагдаж хөглөгддөг өө

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

Мөхөшгүй орчлонд мөрөөсөж амьдраарай
Мөр бүхэн тань мөрөөдлийн газарт тань хүргэнэ ээ
Мөр бадаг нь бүтэн шүлгийн айзам шиг
Мөнхийн гэрэл мэт гийгүүлж яваарай биднийгээ

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

Мөрөөдөл, дурдатгал хэлхэх бодлын тань зайд
Мөнхийн гэх нэр тань орчлон хорвоог баясуулна
Алиалж өдсөн үг тань сэтгэлийн ертөнцийг сэргээж
Аяа, бид өөрсдийгөө цоо шинээр олж харна

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥


Ойртоо ч үгүй, холдоо ч үгүй энэ орон зайнд та амьдрана
Оо энгэсгээр гоодож зүс царайгаа худалдаагүй
Ороо бусгааг дагаж зүрх сэтгэлээ худалдаагүй
Огтоо ондоо ертөнцөд л гагцхүү та амьдрана

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

Усандаа чулуу зөөлөрдөг гэж үлгэрт гарах юмаа аа
Ухаан тань дутах биш дээ, ямар
Уруул, нүд хоёр ямар бие биенээ харах биш
Улирч одсон гэгээн бүхнээр өөрийгөө та баясгаж яваарай

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

Огтоос ондоо ертөнцийг сэтгэлийн өмнө дэлгэх
Ойворгон амьдралын салхинд сэтгэл тань хувирахгүй итгэлтэй юм аа
Оюун бодлынхоо гүнд бүхнийг чадагч
Огторгуйгаар явагч дагина буюу чи

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

Борог шөнийн зүүдийг гэгээн төрxөөрөө аргамжсан
Борооны дарааx солонго юм аа чи
Буцах хунгийн дууг дотроо өрөвддөг
Булбарай сэтгэлтэй бүсгүй юмаа чи
♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

Өнгөрч одсон цаг хаанаас ч юм эргэнэ
Өр зүрхний гүнээс тань лимбийн аялгуу дуурьсана
Алмайрч суух зав өгөлгүй цаг хугацаа яаруулна
Айсуй юм бүхэн өөрийг тань чиглэнэ ээ

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

Болорын тунгалаг талст шиг ариухан
Бодлын гүн дэх хийлийн эгшиг юм чи
Бороот өдрийн хөхөмдөг манан шиг
Бор бүрхэн өдрүүдийн гэгээ юм чи

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

Нарт хорвоогийн ариун нандин бүхнийг
Нандигнаж ганцхан өөрт тань шингээжээ
Найраг ундарч, дуу хуур уянгалмаар
Нүглийн сүүдэргүй харцанд тань гуниг гэж үгүй

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

Дулаан хүйтний хэмийг алдалгүй заах мөнгөн усны багана шиг
Дуулиант амьдралын баяр гунигийг соргог мэдрэх зүрхтэй
Дуулим энэхэн хорвоод дуу болгож хэн нэгнийг эгшиглүүлсэн
Дуутай сэтгэлийн уянга ээдүүлэх дууч бяцхан шувуухай

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

Дүрлэгэр алаг нүдэндээ оч гялалзуулан
Дэрвэлзэх сормуусаараа тоос алгадан ичингүйрнэ
Аргагүй л аялаад баймаар ардын дуунд
Алаг цэцэг лугаа мөнхөрсөн бүсгүй

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...