Бичлэгийн тоо 15,499

OgooMoR CeTgeLt MonGoLchUUd Ta BvXeHd !!!

Уншсан 14225 vote 0 2009.03.25 08:49:18
Хандивын данс


Төгрөгийн данс

Голомт Банк
Ерөөлтийн Жаргал
Дансны дугааар
160 112 1638

ХААН банк
Ерөөлтийн Жаргал
Дансны дугааар
507 609 7532

Долларын  данс

Golomt bank of Mongolia
Beneficiary’s name: Eroolt Jargal
Account number
160 107 3691
Swift code:GLMT MNUB

Монгол сумочид
 
Голомт банк
Зургийн цомог
 
 
Захидал

Үртэй хүн жаргаж Үндэстэй мод найгадаг … хэмээсэн ардын сайхан үг бий. Хорвоод хүү төрүүлж, ижий цагаан бүүвэйн дуугаараа энхрий үрээ өлгийдөн өсгөх, өдрөөс өдөрт өсч томорлоо ч сэтгэл зүрхэнд сэвлэгнийх нь үнэр нялх багын тэр л янзаараа сэртхийн үнэртэх, гэнэн цагаахан цовоо цолгин аашинд нь орчлон уярч салхиа хүртэл зөөллөх, энхрий хүүгийнхээ инээдэнд уясан суух гэдэг ээж байхын хамгийн том жаргал билээ.

Хорвоогийн алтан шар нарыг хос болгон заяасан хонгор жаахан үрээ цаг ямагт эрүүл энх, аз жаргалтай явахын бэлгэдэлийг бодож, дэлхийн цэнхэр элгэнд, дээр хөхрөгч тэнгэрийг цочоон мэндэлсэн бяцхан үрдээ нэр хайрласан тэрхүү аз жаргалтай мөч дөнгөж өчигдөрийнх мэт санагдана.

Багын л барилдаж ноцолдох дуртай жаахан хүү 2-р ангид байхдаа л 25-р суваг телевизээс зохион байгуулсан “Өглөөний хөх луунууд” сумо бөхийн тэмцээнд түрүүлэн алтан медаль хүртэж, аав ээж ах дүүгээ магнай хагартал баярлуулсан.

Тэр цагаас хойш өсвөрийн сумо бөхийн олон арван тэмцээн уралдаанд оролцсоны дотроос Кекшүзаны нэрэмжит сумо бөхийн “Ирээдүйн аваргууд” анхдугаар тэмцээнээс хүрэл медаль, хоёр дахь удаагийн тэмцээний хэсгийн барилдаанаас алтан медаль  авч, “Аваргын гараа” үндэсний бөхийн барилдаанд тогтмол амжилттай оролцож байв.

Басхүү хүүхдийн “Зүүдэн башё” уран сайхны кинонд Японы мэргэжлийн сумогийн алдарт озеки Точиазүмагийн дүрийг бүтээж, барилдахын зэрэгцээ жүжигчиний авъяастайгаа үзэгч олонд таниулсан билээ.

Энэ хорвоод мэндэлсэн цагаасаа л эхлэн бүхний хайрыг булааж, гэр бүлийнхнийхээ гэрэл гэгээ нь болсоор ирсэн дөнгөж арван дөрөвхөн настай жаахан хүүг нэг л өдөр хэлж биш хийсч ирдэг  зовлонгийн сүүдэр дайрна хэмээн хэн санах билээ.

2008-оны 12-р сард Жаргал хүү аюулт өвчинд нэрвэгдэж, бие сэтгэлийн хүнд цохилтод орлоо.”Вирусээр үүсгэгдсэн тархины үрэвсэл” оноштой аюулт өвчний харгайгаар эрүүл саруул, цовоо цойлгон байсан хүүгийн бие гэнэтхэн муудаж залгих рефлексгүй , ярьж чадахгүй болж, амаараа хоол идэж чадахгүйд хүрсэн юм.

Хүүгийн биеийн ихэнх хэсэг нь саажиж , зөвхөн гуурсаар хооллохоос өөр аргагүй болоод байна.Аав ээж нь хүүгээ хүнд өвчин туссан даруйд нь ЭНЭШТ-д 20 гаруй хоног хэвтүүлж эмчлүүлсэн нь ч засрал олсонгүй тул эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр Тайландын Бумранград эмнэлэгт эмчлүүлж байна.

Энэхүү аймшигт өвчнийг эмчлэхэд юун түрүүнд цаг хугацаа алдахгүй байх нь эмчилгээний үр дүнд чухлын дээр урт удаан хугацааны эмчилгээ шаардлагатай болохыг хүүг эмчилж байгаа гадны  эмч нар хэлж байгаа юм Тиймээс хүүгийн аав ээж, ахан дүүс сүү шиг сэтгэлт сайн санаат монгол  түмэндээ  хандан бага ч атугай тус дэм болохыг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн гуйж буйг уламжлах байна.

Хол ойрын нүүдлийн замд ундаасч цангасан нэгэнд идээ цайныхаа дээжийг барин элгэмсэн тосдог уужим ухаан, уяхан сэтгэлт монголчууд бид ядарч зүдэрсэн, өвдөж зовсон нэгэндээ туслахын сэтгэл, дэмжихийн дэмтэй ард түмэнсэн.Цагийн түүчээнд тасалдаагүй цадиг түүхтэй монгол түмний удам болсон үр хүүхдүүд минь өнөд баясалтай, үргэлж жаргалтай байгаасай билээ л.Алдрай жаахан энэ  хүүд амьдрал хайрлах буяны үйлсэд нэгдэцгээе.Үртэй хүн жаргаж Үндэстэй мод найгах л заяатай энэ орчлонд та бидний танхил үрсээс ялгаа нь юу билээ.

 

  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1477486/efd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
15499 solongos hel surah site iin hayagiig [1] sarnai1 2008-07-21 61754
15498 MONGOLIIN TSAGDAA NARIIN DUR TURH [1] sungirl 2008-08-01 53229
15497 Joloonii Unemleh (orchuulga) file [5] Levi`s 2009-05-15 47807
15496 TA BUHEND INFINUM BUTEEGDEHUUNIIG SANAL BOLGOJ BNA sormuusmaa 2009-06-27 43853
15495 SPSS deer sudalgaa mongoor hiilgene daegu_a 2011-10-11 41650
15494 БНСУ-ын их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах бололцоо [6] Levi`s 2010-01-19 35358
15493 Хангыль нь солонгос хэлийг тэмдэглэдэг албан ёсны үсэг юм. [1] Levi`s 2010-01-19 30804
15492 Урилга бичэх заавар file [5] Levi`s 2010-07-14 28358
15491 Ямар мэргэжилтэй болъё доо [4] Levi`s 2010-05-24 27993
15490 Angli helnii dyydlagatai hicheel [1] huljsan noir 2007-07-24 27604
15489 diplomiin ajil [3] syys 2009-02-03 27492
15488 Ханлим олон улсын сургуулийн хэлний курст элсэлт авч байна [2] ADVertisement 2009-11-12 23841
15487 Hiliin chanad dahi Mongol Zaluuchuudiin udur zolzaya 2008-04-25 23247
15486 한국어능력시험 제 17,18 [3] Levi`s 2009-12-29 23038
15485 solongos helnii tuwshin togtooh shalgalt [1] aandar 2008-03-28 21582
15484 SOLONGOSIIN IH DEED SURGUULID DARAAHI MERGEJLUUDEER ZUUCHILJ BAINA [1] surguuli_d 2008-11-18 20740
15483 Oyutan hoshin shog Itgelxvv 2009-04-16 19798
15482 Элсэлтийн материал бүрдүүлэх Levi`s 2008-08-12 19200
15481 angil helnees orchuulga hiij ogoh hun bna uu? [1] love 2006-10-02 18255
15480 Orchuulga bolon Solongos, Mongol hel zaana. TEL:010-2480-9094 이세라 2012-10-11 18040
15479 БНСУ дахь гадаадын иргэдийн визийн төрөл [3] Levi`s 2009-03-02 18011
15478 Angli helnii surgalt [1] Zayagiin 2008-07-08 17706
15477 * Kino unegui uzeh bolomj * fnla32 2008-12-24 17324
15476 CMOX -iin 6 - chuulgan 9-19nd Seould file [2] Levi`s 2009-09-09 16926
15475 их дээд сургуулиудын танилцуулгыг тараах болно file [2] 96843226 2008-06-28 16805
15474 Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гадаадын шилдэг их сургуулийн нэрсийн жагсаалт Levi`s 2008-09-08 15746
15473 iltgel yaj tawih be tuslach [5] eeeeeeeesh 2011-01-29 15604
15472 Davaasambuugiin Mörön Levi`s 2010-02-17 15344
» OgooMoR CeTgeLt MonGoLchUUd Ta BvXeHd !!! Manaach01 2009-03-25 14225
15470 Монгол Solongos улсад визгүй зорчих тохиолдолд Levi`s 2010-08-05 14204
배너신청
자생병원

배너신청