Moderator: mgl_300
Số bài viết: 42,366

Нарийхан бэлхүүс
Газар суугаад нуруугаа эгц барь. Гараа нурууныхаа ард авч нөгөө гарынхаа тохойг барина. Ингээд нуруугаа хотойлгон, цээжээ төвийлгөөд 15-20 секунд суусны эцэст гараа тавин булчингаа суллаж амарна. Энэ дасгалыг 10 удаа давтвал зохино. Ингэснээр та нуруугаа эгц барьж сурахаас гадна мөн хөх, цээж чинь өргөгдөх болно.
Энэ дасгалыг та ажлынхаа өрөөнд сандал дээрээ сууж байгаад ч хийж болох юм. Тэгшхэн эгц суугаад гараа тохойгоороо нугалж цээжнийхээ харалдаа авчраад хоёр гараа хооронд нь чанга атгаад тавих гэж байгаа мэт аль болох хоёр тийш нь чангааж өгнө. Ингээд цээжээрээ хоёр тийш эргэлдэнэ. үүнийг 5-8 удаа хийж улмаар давталтын тоог ихэсгэх тусам бэлхүүс чинь нарийсч бүсгүй таныг улам сайхан харагдуулах болно.
Гэдэсний дасгалууд
Дөрвөн хөллөөд гэдсээ сайтар татна. Хөлийнхөө хуруугаар газар тулангаа өвдгөө өргөж 15 секунд болно. Бэлтгэл байдалд орж хэсэг амарсны дараа нөгөө хөлнөөсөө хийнэ. Энэ дасгалыг 6-8 удаа хйивэл зохино.
Дээшээ харан газар хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална. Ингэхдээ атны шилбэ шалтай параллель байх хэрэгтэй. Имй маягаар 15-25 сек байгаад бэлтгэл байдалдаа орно. Мөн адил 6-8 удаа хийвэл зохино.
Хөлний булчин сайжруулах дасгалууд
Нуруугаа эгцлэн гараа авч хөлөө мөрний хэмжээтэй зайтай тавина. Ингээд тавхайгаа газраас хөндийрүүлэлгүй хагас суухдаа цээжээ бага зэрэг урагш түрнэ. Хөлний чинь булчингууд чангараад ирэхээр тэр хэвээрээ үлдэж 15 сек сууна. Давталт – 15 удаа.
Газар дөрвөн хөллөж хэвтэхдээ нуруугаа эгцлэн барина. Баруун хөлөө өвдгөөр нь нугалж дээш өргөн шалтай параллель барина. Ингээд булчингаа чангартал барих хэрэгтэй. Энэ дасгалыг 15 удаа давтвал илүү үр дүн авчирна.
Дээрх дасгалуудыг хийсний дараа хөлийн булчинг суллах сунгалтуудыг хийвэл зохино