Moderator: mgl_300
Нэрээ нууцалсан нэгэн бvсгvйн ярианаас(Хvчирхийлvvлснээс хойш нөхөр маань намайг vзэн ядах болсон )
Đã xem 959 Lượt bình chọn 0 2009.03.12 08:27:05
Замын машин олдоно гэж л бодсон хэрэг. Бухимдсанаасаа болоод “Араас хvмvvс ирэхгvй бол яана аа” ч гэж бодсонгvй. Хvvтэйгээ алхаад л байсан. Бараг хоёр цаг орчмын дараагаас нар жаргаж бvрэнхий болж эхлэхэд л айх учиртайгаа ойлгосон. Гэсэн ч хожимджээ. Хvн амьтан бараг явдаггvй шахам хөдөө хээр газар зам мэдэхгvй би хvvдээ ханьсан явсаар бvvр төөрчихөв. Гэтэл гэнэт хоёр морьтой хvн тохой тойрон гарч ирээд зам хөндөлсөн ойртоход нь харвал архи нэлээд vнэртvvлсэн хөдөөний байрын хоёр залуу байлаа. Тэдний хvйтэн харцнаас нь айсан би аль болох аятайхан байдлаар зам асуусан чинь хоорондоо шивнэлдэж байснаа хvv бид хоёрыг нэг нэгнийхээ ард сундалдаад яв, тэгээд зам зааж өгье гэлээ. Би яагаад юм ч татгалзав. Архиндаа халамцаж, аархсан тэд намайг хоргоож, бvvр сvvлдээ хэл амаар доромжилж эхлэв. Тэдэнтэй юу ч яриад нэмэргvйг ойлгосон би холдон явах гэсэн боловч морьтой тэд урдуур хөндөлсөөд огт явуулахгvй байлаа. Гэтэл нэг нь мориноосоо бууж ирээд хvvг маань булааж аваад зугтсан. Би араас нь хашгираад гvйтэл нөгөөх нь намайг ташуураараа цохиж унагаад шууд л хvчирхийлэхийг оролдох нь тэр. Би яг яаснаа ч санахгvй байна. Аймаар муухай хашгирч, тэр залуутай ноцолдож байхдаа хvvдээ л санаа зовж байв. Тэр “Хотын хvvхэн ямар байдгийг vзнээ” гээд л намайг эрхшээлдээ оруулахаар хэд хэд цохисон санагдаж байна. Одоо эргээд бодохоос ч дургvй хvрч байгаа боловч тэр намайг хvчиндсэн. Хувцсыг минь урж тасдаж, гар хөлийг маань сураар хvлээд хvссэн зvйлээ хийж эхэлсэн. Ухаан санаа минь бараг л солиорох шиг болсон тул хэсэг зуур юу болсныг санахгvй байна. Нэг ухаан ороод харвал нөгөөх залуугийн толгойноос цус урсаж байлаа. Ойр хавьд өөр хэдэн морьтой залуучууд ирсэн байсан. Нэг нь миний хvvг морин дээрээ тэврэн суусан харагдав. Би шууд л хvv рvvгээ гvйснээ санаж байна. Дараа нь тэд намайг хамт явсан хvмvvс дээр маань хvргэж өгөөд буцсан боловч энэ тухай цуу яриа маргааш л гэхэд ойр хавиар нэг тарсан байсан. Би нэр төрөө бодоод тэр аймшигтай явдлын талаар нутгийн хууль, цагдаад мэдэгдээгvй өнгөрсөн юм. Харин тэр явдлаас хойш манай нөхөр намайг бvр vзэн ядах болсон төдийгvй “Дахиад нутагтаа очих ч нэр нvvргvй боллоо” гэж хэлсэн. Одоо гэртээ ч ирэхээ больсон. Бидний амьдрал ингээд дуусаж байгаа бололтой. Заримдаа ийм аймшгийг биеэрээ туулсан гэж бодохоор итгэж ч чаддаггvй. Хадам аав, ээж, ах дvv нарын хувьд би бол хамгийн завхай хvvхний нэг болон хувирсан. Тэд байнга л намайг доромжлон сэтгэлийн дарамтанд унагаадаг. Гэхдээ би хvvгийнхээ төлөө энэ бvхнийг даван гарахыг хичээж байна. Харамсалтай нь сэтгэлийн шарх л эдгэж өгөхгvй байна даа. Ер нь хэзээ ч эдгэрэхгvй биз ээ. |