Moderator: mgl_300
Всего записей 42,366

Танд магни дутагдаагүй биз?

Просмотры 4419 Голоса 0 2009.03.01 19:57:37

10-4-дүгээр сард магни ихээр алдагддаг
Энэ удаагийнхаа булангаар бүсгүйчүүдийн эрүүл мэнд, гоо сайханд тустай зарим зөвлөгөөг хүргэе.
Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн бүсгүй хүнийг гялалзсан тунгалаг харц, туяа татсан амьд эрүүл байдлаар гоёж чадахгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүн эрүүл байхад ямар ч бүтээгдэхүүн хэрэглэснээс илүү тунгалаг царайтай, гоо сайхан харагддаг байна. Өнөөгийн амьдралд бүсгүйчүүд гэр орон, үр хүүхэд, хань нөхрийнхөө төлөө зүтгэсээр байгаад дахин олдохгүй үнэт эрдэнэ болсон эрүүл мэндээ хайрлаж гамнах хэрэгтэйг мартчихдаг.

Мөн бүсгүйчүүд маань эмэгтэй хүний бие махбодид ямар бодис онцгой чухал шаардлагатай байдгийг тэр бүр мэддэггүй. Эрдэмтдийн үзэж байгаагаар магни бол эмэгтэй хүний биед хэрэгтэй хамгийн чухал эрдэс аж. Эмэгтэй хүний бие махбод магнийн дутагдалд орвол эрүүл мэндэд онцгой муу нөлөө үзүүлдэг гэнэ. Ялангуяа хэвийн жирэмслэлт, тээлт, төрөлт, тогтмол зовиургүй сарын тэмдэг зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна. Сарын тэмдэгийн үед эмэгтэй хүний биед магнийн хэмжээ эрс багасдаг байна. ПМС буюу сарын тэмдгийн өмнөх хямралтай холбоотой уурлах, бухимдах, ядрах, биеийн  жин хэлбэлзэх зэрэг нь бие махбод дахь магнийн хэмжээ багассантай холбоотой аж.
Жирэмсэн үед магни дутагдвал хүүхэд бага  жинтэй, дутуу төрөхөд хүргэдэг байна. Мөн жирэмслэлтээс хамгаалах дааврын эм ууж байх үедээ магни хэрэглэвэл тустай аж. Магни нь уураг, нүүрс ус, өөх тосны солилцоо, ясны уян хатан, бөх бат байдал, бие махбодод кальцийг шингээхэд тун чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Аливаа стресс, ядаргаа, ажлын ачаалал, буруу хооллолт зэрэг  нь хүний биед магни дутагдах гол нөхцөлийг бүрдүүлдэг гэнэ. Хүний биед хоногт 300-350мг магни шаардлагатай байдаг аж. Тэгвэл бид өдөрт  хоол хүнсээрээ дамжуулан ердөө л 175мл орчим магни авч чаддаг байна. Өөрөөр хэлбэл хэвийн хэмжээнээс хоёр дахин бага магни авч байна гэсэн үг. Цагаан будаа, цагаан талх, нарийн боов зэрэгт магни бараг агуулагддаггүй аж. Мөн кока-колад агуулагддаг ортофосфорын хүчил, янз бүрийн консервантууд, архи тамхи зэрэг нь магнийг хүний биеэс их хэмжээгээр алдагдуулдаг аж.
Бүсгүй та өөрийнхөө биед магни дутагдсан эсэхийг шалгаарай. Энэ нь тун хялбар. Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрч байгаа бол магни  дутагджээ гэж ойлгож болно.
-Стресст байнга орох
-Уурлаж уцаарлах
-Сэтгэл тогтворгүйжиж, амархан баярлаж гомдох, эмзэглэх
-Шөнө шөрмөс татах, хөлийн эрээн булчин зангирах
-Хоолойд юм тээглээд байх шиг зовиуртай болох
-Амархан эцэж ядрах
-Нойронд  муу болох
-Толгой байнга өвдөх
-Зүрх дэлсэн, цохилт ихсэх
-Биеийн эсэргүүцэл суларч, амархан өвдөх
-Бээрэг болох, үргэлж даарах гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна.
Дашрамд дурдахад арваас дөрвөн сар хүртэл магнийн уналт үргэлжилдэг байна. Тодруулбал  энэ үед хүний бие  дэх магнийн түвшин буурдаг. Өөрөөр хэлбэл магни ихээр алдагддаг байна. Энэ үед магнийн комплекс уух хэрэгтэй. Ердийн витамины комплекст магни  маш бага хэмжээгээр агуулагддаг аж. Магнийн био органик давснууд нь ходоод гэдсэнд харшилдаггүй бөгөөд биед амархан шингэж, магнийн түвшинг хэвийн хэмжээнд нь барьж чаддаг гэнэ.
Ингэснээр сарын тэмдгийн өмнөх болон ирэх үеийн зовиураас ангижруулж ядрах, хөлрөх, даралт тогтворгүй болох зэрэг хямралыг зогсоож, зүрх судасны үйл ажиллагааг эрчимжүүлдэг байна. Тиймээс эрүүл мэнддээ анхаарал хандуулж биед шаардлагатай аминдэм, эрдэс бодисыг тогтмол хэрэглэж байвал эрүүл гоо сайхныг бий болгож чаддаг байна.

Бүсгүйчүүдэд хүргэх энгийн зөвлөгөө
Таны хэрэглэж байгаа крем, тень, хумсны лак зэрэг чинь хэрэглэж эхэлснээс хойш бараг жил болчихсон байна уу. Бүсгүйчүүд гоо сайхны бүтгээгдэхүүн хэрэглэх талаар баялаг туршлагатай ч хадгалах зарчмыг нь  мөрдөж төдий л чаддаггүй.
Эмэгтэй хүний хувьд гоо сайхан байна гэдэг чухал зүйл. Энэ чухал зүйлээ хуучирч  муудсан гоо сайхны бүтээгдэхүүнээр бүү хордуулаарай. Юуны өмнө гоо сайхны бүтээгдэхүүнээ нарны хурц тусгал, хэт халуун болон хүйтэн орчин, чийгнээс хамгаалах хэрэгтэй. Үүнийг анхаараагүйгээс таны өчнөөн үнэтэй косметик ч ямар ч үр дүн өгөхгүй харин ч хор учруулж болох юм.

Крем
Хэрэв та олон төрлийн крем хэрэглэдэг бол эдгээр чинь онгойлгосноос хойш нэлээн удаан хэрэглэж байгаа нь лавтай. Кремийн найрлага нь усан суурьтай бол нэг жил, тосон суурьтай бол 1.5 жил хадгалж болно. Үүнээс илүү хугацаагаар хадгалсан бол шууд л хогийн сав руугаа хийх хэрэгтэй. Ямар ч фирмийн хэчнээн үнэтэй авсан ч харамсах хэрэггүй. Мөн та крем түрхдэг зөөлөвч, порлоноо тогтмол угааж цэвэрлэн, сольж байх хэрэгтэйг санаарай.

Тэжээлийн тос
Тэжээлийн  тосоо сонгохдоо хугацааг нь харж, шалгаж аваад хугацаанд нь хэрэглэж дуусгах хэрэгтэй. Тосыг хөргөгчинд хадгалахаас татгалзаарай. Мөн гараар бус тусгай савх, жижиг халбагаар таслан авч хэрэглэвэл чанарт нь нөлөөлдөггүй байна.

Уруулын будаг
Түрхэх дуртай уруулын будаг чинь үнэр нь өөрчлөгдөж, өтгөвтөр эсвэл шингэн болж, бүтэц нь өөрчлөгдсөн бол шууд л хаях хэрэгтэй. Удсан будаг таны дотор эрхтэнд сөргөөр нөлөөлнө шүү. 

Нүдний тень, харандаа
 Тень хугацаагүй, мууддаггүй гэж ойлгож болохгүй. Тенийг 1-1.5 жил хэрэглэж болдог. Харин харандааг бол дуустал нь хэрэглээрэй. Сормуусны будаг маш богино настай. Онгойлгосноос хойш 3-10 сарын дараа шинээр солих хэрэгтэй.

Хумсны лак
Магадгүй удаж хуучирсан хумсны лак нэг их аюул учруулахгүй байх гэж та  бодож болох юм. Хатаж хуучирсан өтгөрсөн, бөөгнөрсөн лакны ач тус гэж байдаггүй байна. Хуучирсан лак мэдээж тогтоц муутай, хумсанд жигд түрхэгддэггүй гэх мэтээр хумсыг огтхон ч сайхан харагдуулахгүй нь мэдээж. Лакыг онгойлгосноос хойш зургаан сараас илүү хадгалах хэрэггүй.

Д.ОРХОН


cophaco

2009.03.01 21:14:21
*.44.137.156

bayaarlalaa

bombuulj

2009.03.01 22:24:46
*.232.39.36

mash ih bayrlalaa mash goe zovlogoo bnaa
List of Articles
No. Заголовок Автор записи Дата Просмотры
Уведомление За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211379
Уведомление ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239297
Уведомление ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366737
Уведомление ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365276
Уведомление Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524301
2856 KKK EGDVVTEI XVV file [5] chonsaa 2009-03-02 1479
2855 eeduudees asuuh zuil bna [4] coolgirl 2009-03-02 779
2854 Бичмээр санагдаад [14] Маралгоо 2009-03-02 994
2853 hi bvsgvichvvdee [4] sain_eej 2009-03-02 537
2852 eejvvdee [2] lg123 2009-03-02 790
2851 humuusee hariulj tus bolooch [5] chalchii 2009-03-02 631
2850 Хэрэв та контакт линз зvvдэг бол... 사랑이 뭔지 2009-03-02 1017
2849 Жирэмсэн эмэйгтэйчүүд - фитнесс 사랑이 뭔지 2009-03-02 1926
2848 Ээж болох гэж байгаа бол юуны өмнө эрүүлжих хэрэгтэй 사랑이 뭔지 2009-03-02 1874
2847 Харвингаасаа салмаар байна уу [3] 사랑이 뭔지 2009-03-02 673
2846 Бондгорт Маралгоо 2009-03-02 528
2845 САЙНУУ bandaashhan 2009-03-02 509
2844 eejuudee helj ogch tuslaach!!!!! [5] NIkiE 2009-03-02 505
2843 Naizuudaa nadad zovlooch.. [11] Zolboooo 2009-03-02 789
2842 janibek-idtei hunees asuuh ni [2] my dong 2009-03-02 507
2841 jiremsen bolon eejuudees asuuh ni [7] janibek 2009-03-02 675
2840 HANGIL [1] nomin_erdene1999 2009-03-02 489
2839 meddeg ni zaaj ogooch please [1] xinfu 2009-03-01 729
2838 arbait bna [1] hult 2009-03-01 503
2837 asuuyaa!!!! [1] kooko 2009-03-01 737
2836 '' baagii111 '' -d 고마워요! [3] bombogor(''-'') 2009-03-01 521
2835 Хайртай хүнтэйгээ уулзахдаа нэг л үнэртэн түрх [3] baagii111 2009-03-01 777
2834 Шүдээ хэрхэн цагаан байлгах вэ [2] baagii111 2009-03-01 1702
2833 Шар айраг үсний уналтыг зогсоодог [4] baagii111 2009-03-01 10864
2832 Хэвийн бус арьсанд пудр хэрэглэх үү? [1] baagii111 2009-03-01 1292
» Танд магни дутагдаагүй биз? [2] baagii111 2009-03-01 4419
2830 Хавар цагийн жор [1] baagii111 2009-03-01 919
2829 үнэт эдлэл арчлах [2] baagii111 2009-03-01 1465
2828 Эрхэмсгийн илэрхийлэл бүсгүйчүүд [1] baagii111 2009-03-01 971
2827 Сайхан харагдахын нууц [1] baagii111 2009-03-01 2093
2826 Гоо сайхны бүтээгдэхүүн чинь муудсан байна уу? [1] baagii111 2009-03-01 653
2825 Хумс хугараад байвал [1] baagii111 2009-03-01 735
2824 Гутал бол зүрх сэтгэлийн толь [1] baagii111 2009-03-01 745
2823 Эмэгтэйчүүдийн хувцаслалт эрчүүдийн нүдээр baagii111 2009-03-01 1192
2822 2009...YASAN YUM BOL????? ELGEMSUU 2009-03-01 522
2821 Таны хүүхэд Солонгост төрсөн бол хүүхдийнхээ гэрчилгээг ингэж аваарай. [1] bolor2 2009-03-01 921
2820 Yaraltai hariulj tuslaach [4] si45 2009-03-01 688
2819 hi asuuh yu bna hariulj ogooch bvsgvichvvdee?? [3] 김유진 2009-03-01 1820
2818 tuslaach [1] anhiluunaa_0101 2009-03-01 669
2817 Wolfgang Amadeus Mozart-Jiemsen eejvvded [3] Zulaida 2009-03-01 805
2816 Энд төрсөн ээжүүдээс асуух зүйл байна. [7] Маралгоо 2009-03-01 733
2815 UUNIIG HAISAAR ERSEER SHANALSAAR........... [2] ELGEMSUU 2009-03-01 782
2814 hi all [1] hi yu veee 2009-03-01 559
2813 mgl yavahdaa eej aavdaa yamar beleg ogvol zgr ve [6] jenny_n 2009-03-01 1711
2812 jaalhvvd chi ymar ataarhuu ym be [4] nogrushka 2009-03-01 623
배너신청
자생병원

배너신청