Бичлэгийн тоо 15,500
Мэргэжлийн сургалттай спортын дунд сургуулийн захирал, доктор, профессор Ч.Зоригтбаатараас шинэ сургуулийнх нь талаар тодрууллаа.

-Анх ийм сургууль байгуулахыг Ерөнхийлөгч тодорхой санал гаргаж, Засгийн газарт албан тоот явуулсан юм. Үүнийг Засгийн газар бүрэн дүүрэн дэмжиж, БСШУ-ы сайдын тушаал гарч сургууль маань албан ёсоор нээлтээ хийж байгаад баяртай байна.

-Сургуульд ямар шалгуураар хүүхдүүдээ элсүүлсэн бэ?
-Энэ сургуульд спортын тодорхой төрлүүдэд онцгой гоц авьяастай хүүхдүүдийг тодорхой тест, нормативын дагуу шалгаруулж авч байна. ЕБС-ийн 6, 7, 8, 9-р ангийн хүүхдүүд элсүүлнэ. 12 жилийн боловсрол эзэмшээд дээрээс нь спортын мэргэжлийн төрлөөр дагнан хичээллэх юм. Бид энэ хүүхдүүдээ шинжлэх ухааны үндэслэлтэй спортын дагнасан төрлөөр дасгалжуулна. Ирээдүйн олимпийн аваргуудыг системтэйгээр бэлдэх тогтолцоонд орж байна.  Зүгээр нэг тодорхой авьяасгүй хүүхдийг элсүүлэхгүй.

-Хөдөө, орон нутгаас хүүхдүүд ирж байгаа юу?
-Бид спортын холбоодтой хамтарч ажиллаж байна. Спортын гимнастик, сагсан бөмбөг, волейболын холбоо, бокс, хөл бөмбөг гээд 15 төрлөөр сургана. Хүүхдүүдийг өндөр зэрэглэлтэй тамирчин болгохоос гадна зөв хүн болгох өв тэгш хүмүүжлийг олгох нь бидний эрхэм зорилго.

-Багшлах боловсон хүчин хэр хангагдсан бэ?
-Багш нар хангалттай. Манай ахмад тамирчид, мэргэжлийн дасгалжуулагчид спортын тодорхой төрлөөр хичээлээ заана. Ерөнхий эрдмийн багш нарын хувьд хүүхдэд сэтгэлтэй, элэгтэй, мэдлэг чадвартай багш нарыг шалгаруулж авч байна.

-Одоогоор хичнээн анги хичээллэх вэ?

-Зургаа, долоо, найм, есдүгээр ангийн нэг нэг бүлэг гээд нийт 20 гаруй авьяаслаг хүүхэд суралцана. Намар дахин элсэлт авна.

-Материаллаг бааз, сургалтын орчин хэр хангагдав?
-Спортын төв ордны заал танхим,  шигшээ багийн хичээллэдэг заал анги танхимд хуваарийн дагуу суралцаад явна. Тоног төхөөрөмж, орчин сайн бүрдсэн. Улсаас бүхий л талын санхүүжилт, дэмжлэгийг үзүүлсэн. Багш нарын цалин хөлс, сургуулийн хувьсах зардлыг яамнаас өгч байгаа.

-Ямар нэгэн төлбөр авах уу?
-Ямар ч төлбөр мөнгө авахгүй. Зөвхөн спортын онцгой авьяастай л бол хүүхдээ манай сургуульд авч ирж шалгуулаарай гэж хэлье дээ.

Мөн энэ үеэр тэргүүний биеийн тамирын багш,  нийтийн биеийн тамирын ажлаар тэргүүний их сургууль, коллежийг шалгаруулсанаа шагнаж урамшуулав. МУИС, Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллеж шалгарч өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо. Эдгээр сургуулиуд өнгөрсөн хугацаанд сургууль дээрээ спортын заал, танхимаа тохижуулан заримыг нь шинээр барьж, спортын тоног төхөөрөмжөөр ханган оюутанд үйлчлэх биеийн тамир, спортын үйлчилгээг сайжруулж, нийтийн биеийн тамирын чиглэлээр олныг хамарсан олон ажил зохион байгуулан санаачлагатай ажилласан байна.

Тэргүүний багшаар Нийслэлийн тавдугаар сургуулийн биеийн тамирын багш Ч.Оюунчимэг тодорлоо. Тэрээр 10 настайгаасаа эхлэн спортын гимнастикаар хичээллэсэн, спортын мастер төдийгүй биеийн тамирын багшаар 20 гаруй жил ажиллажээ. Аэробик, спортын гимнастикийн төрлөөр сурагчдаа дасгалжуулж дотоод, гадаадын уралдаан тэмцээнүүдэд байнга амжилттай оролцуулсан аж. Тэргүүний багш Оюунчимэг 10 гаруй спортын дэд мастер, 20 гаруй спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчдыг төрүүлжээ. Отгон шавь нар нь саяхан болсон  улсын аварга шалгаруулах өсвөр үеийн спортын гимнастикчдын тэмцээнээс хүрэл, ОХУ-д болдог спорт, аэробикийн тэмцээнээс багаараа алт, мөнгөн медаль хүртсэн байна. 
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1253574/196/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
15500 solongos hel surah site iin hayagiig [1] sarnai1 2008-07-21 61754
15499 MONGOLIIN TSAGDAA NARIIN DUR TURH [1] sungirl 2008-08-01 53775
15498 Joloonii Unemleh (orchuulga) file [5] Levi`s 2009-05-15 47807
15497 TA BUHEND INFINUM BUTEEGDEHUUNIIG SANAL BOLGOJ BNA sormuusmaa 2009-06-27 44408
15496 SPSS deer sudalgaa mongoor hiilgene daegu_a 2011-10-11 42203
15495 БНСУ-ын их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах бололцоо [6] Levi`s 2010-01-19 35358
15494 Хангыль нь солонгос хэлийг тэмдэглэдэг албан ёсны үсэг юм. [1] Levi`s 2010-01-19 30804
15493 Урилга бичэх заавар file [5] Levi`s 2010-07-14 28359
15492 Ямар мэргэжилтэй болъё доо [4] Levi`s 2010-05-24 27993
15491 Angli helnii dyydlagatai hicheel [1] huljsan noir 2007-07-24 27604
15490 diplomiin ajil [3] syys 2009-02-03 27492
15489 Ханлим олон улсын сургуулийн хэлний курст элсэлт авч байна [2] ADVertisement 2009-11-12 23841
15488 Hiliin chanad dahi Mongol Zaluuchuudiin udur zolzaya 2008-04-25 23247
15487 한국어능력시험 제 17,18 [3] Levi`s 2009-12-29 23038
15486 solongos helnii tuwshin togtooh shalgalt [1] aandar 2008-03-28 21583
15485 SOLONGOSIIN IH DEED SURGUULID DARAAHI MERGEJLUUDEER ZUUCHILJ BAINA [1] surguuli_d 2008-11-18 20741
15484 Oyutan hoshin shog Itgelxvv 2009-04-16 19798
15483 Элсэлтийн материал бүрдүүлэх Levi`s 2008-08-12 19200
15482 angil helnees orchuulga hiij ogoh hun bna uu? [1] love 2006-10-02 18260
15481 Orchuulga bolon Solongos, Mongol hel zaana. TEL:010-2480-9094 이세라 2012-10-11 18057
15480 БНСУ дахь гадаадын иргэдийн визийн төрөл [3] Levi`s 2009-03-02 18011
15479 Angli helnii surgalt [1] Zayagiin 2008-07-08 17706
15478 * Kino unegui uzeh bolomj * fnla32 2008-12-24 17325
15477 CMOX -iin 6 - chuulgan 9-19nd Seould file [2] Levi`s 2009-09-09 16926
15476 их дээд сургуулиудын танилцуулгыг тараах болно file [2] 96843226 2008-06-28 16805
15475 Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гадаадын шилдэг их сургуулийн нэрсийн жагсаалт Levi`s 2008-09-08 15749
15474 iltgel yaj tawih be tuslach [5] eeeeeeeesh 2011-01-29 15609
15473 Davaasambuugiin Mörön Levi`s 2010-02-17 15345
15472 OgooMoR CeTgeLt MonGoLchUUd Ta BvXeHd !!! Manaach01 2009-03-25 14225
15471 Монгол Solongos улсад визгүй зорчих тохиолдолд Levi`s 2010-08-05 14204
배너신청
자생병원

배너신청