Número de documentos 213
  Америкийн 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш эхнэр Лорагийн хамт Ларри Кингт ерөнхийлөгчийнхээ хувьд сүүлчийн удаа ярилцлага өгчээ. Буш зөвхөн өнөөдөр л Америкийн ерөнхийлөгч гэж дуудуулна. Манай монголын цагаар өнөө шөнө Обама тангараг өргөснөөр тэрбээр найман жил амьдарч, ижил дасал болсон Цагаан ордноо орхиж, Америкийн экс ерөнхийлөгч хэмээн дуудуулах нь.

Бүх үеийн турших хамгийн муу ерөнхийлөгчөөр тодорсон тэрбээр сэтгэл дундуур, бас гомдолтой байгаа нь илт. Гэвч тэр гаргасан шийдвэр, хийсэн ажилдаа харамсахгүй гэдгээ энэхүү ярилцлагад дурджээ. Америкийн тэргүүн хатагтай Лора Буш ерөнхийлөгчийн алба хашиж, олон боломж бололцоог өөрт нь нээж өгсөн ханьдаа болоод дэмжиж байсан сая, сая хүмүүст талархлаа илэрхийлжээ.

-Та энэ ордныг санах болов уу, Лора?

Лора Буш: -Энэ үзэсгэлэнтэй ордон, энд ажилладаг хүмүүсийг би санах болно. Бид ялангуяа хүмүүсийг их санана.

-Харин эндээс явна гэхэд ерөнхийлөгч танд хүнд байна уу?

Жорж Буш:-Хүнд гэдэг оносон үг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ сарын 21-нд надад ямархуу мэдрэмж төрөхийг ч бас мэдэхгүй. Сүүлийн найман жил өдөр бүр хамгаалалтын, тагнуулын албаныхны хамгаалалтад байлаа. 21-нд би сэрнэ, тэгээд л…

-Тийм ээ, таныг тэд дахин хамгаалахгүй нь?

Ж.Б: -Тиймээ. Бас өглөө бүр уулзалт хийхгүй, бас мөрөн дээр хариуцлага дахин ирэхгүй.

Л.К: -Өөр ямар нэгэн эргэлзээ төрж байх юм уу?

Ж.Б: -Үгүй ээ. Юун түрүүнд би Барак Обамагийн тангараг өргөх ёслолыг тэсч ядан хүлээж байна. Энэ түүхэн үйл явдлыг харахаар би хамгийн эхний эгнээнд сууна.

-Өчигдрийн хэвлэлийн хурал / 2009.01.12-нд хийсэн Жорж Бушийн хамгийн сүүлчийн хэвлэлийн хурал.орч/ хэцүүхэн байсан байх. Олон нийтийн санал асуулгаар 25, 30 хувийн санал авсан тухайд танд юу мэдрэгдэж байна?

-Надад нэмэх 90 хувь өгч байсантай адил тэр мэдрэмжийг мэдэрдэг.

-Тийм гэж үү?

-Тийм ээ. Санал асуулга бол юу ч биш. Харин өчигдрийн хэвлэлийн хурал бол өөр. Олон нийтийн санал асуулга эдийн засаг хүндхэн үед өндөр хувьтай гарахгүй нь мэдээж юм. Би эдийн засгийн хүнд нөхцөлд ерөнхийлөгч хийж байсан. Эдийн засгийн энэ байдалд хүмүүс сэтгэл дундуур байгаа. Би ч адилхан. Олон нийтийн санал асуулгад тулгуурлаж та шийдвэр гаргаж чадахгүй. Хүмүүс над дээр ирээд “бидний нэр хүндийг үгүй хийж байгаа учраас” Иракаас явах, гарах ёстой гэдэг байсан. Харин ерөнхий удирдагч гэдэг ямар утгатай болохыг та мэдэхгүй байх гэж би хэлдэг. Хэрэв “Gallup”-ын санал асуулгад тулгуурлаж таныг шийдвэр гаргаж хэмээн цэргийн хүчин бодвол тэд удирдагчаа дагахгүй ээ.

-Хэзээ нэгэн цагт та “Би буруутай байж”, “Ирактай дайтсан нь буруудаж” гэж бодож байв уу?

-Иракийн тухайд бол би тэгж боддоггүй. Харин Ирак улс уруудан доройтох нь гэж санаа зовж байсан. Тиймээс л би 30000 цэргийг тийшээ илгээсэн. Хийх ёстой, хэрэгтэй ажил. Гэвч бас л бий.

-Нэг хүү өөд боллоо. Танд юу мэдрэгдэх вэ?

-Мэдээж, надад харамсалтай байдаг. Олон зуун нас барагсдын ар гэрийнхэнтэй би уулзаж байсан. Эрэгтэй, эмэгтэй, охин, хүү гээд аль нэг нь өдөр бүр амиа алдаж байгааг мэддэг байсан. Гэвч өөртөө байгаа мэдээлэлдээ үндэслэж л шийдвэрээ гаргадаг шүү дээ.

-Гэтэл тэнд үй олноор устгах зэвсэг байгаагүй… Та шалгаагүй. Мэдээлсэн хүмүүст уурлаж байв уу?

-Үгүй ээ. Гэхдээ би сэтгэл хангалуун байгаагүй. Бүтэлгүйтээд сууж байхын оронд ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн. Яагаад буруудсан талаар мөрдлөг, шинжилгээ хийсэн, Тэгээд тагнуулынхаа үйл ажиллагааг шинэчилсэн. Өөр хэн бас бүтэлгүйтсэн гээч. Тэнд үй олноор нь устгах зэвсэг байлгах нь гэж бодож байсан тагнуулын офицер бүр буруудсан. CIA террористуудын эсрэг дайнд хамгийн амин чухал учиртай. Энд ирж, америкчуудыг алахыг хүсдэг хүмүүс байсаар байгаа. Миний хийсэн, шинэ ерөнхийлөгчийн хийх ёстой хамгийн чухал зүйл бол өөр нэг халдлагаас америкчуудаа хамгаалах.

-Найман жилийн өмнөхийг өнөөдрийнхтэй харьцуулбал?

-Нэг л зүйл өнөөдөр тодорхой байна. Нүүрлэж буй бодит аюул заналыг бид ойлгодог болж. Найман жилийн өмнө дэлхий тэр чигээрээ тайван, амгалан, эдийн засгийн нөхцөл байдал ч сайн байсан. Гэтэл хямрал эхэлсэн. Дараагаар нь халдлагад өртсөн. Гэтэл одоо бид санхүүгийн хямралд гүн автчихаад байна.

-Та эдгээрийн золиос мөн үү?

-Би золиос биш ээ. Бидний замд хөндөлсдөг тэр асуудлуудыг шийдвэрлэж чаддаг агуу улсын ерөнхийлөгч хүн.

-Ерөнхийлөгчийг эдийн засгийн уналт, хямралд буруутгавал?

-Бүрээ үлээх хэрэггүй. Гэхдээ л аюулыг мэдэрсэн. Тиймээс зохицуулж өгөхийг Конгрессээс хүссэн.

-Та эдийн засгийн хямрал ирж явааг харсан гээд хэлэх гэж байна уу?

-Үгүй, үнэндээ бид олж хараагүй. Аюул байж болох юм гэдгийг л харсан.

-Улс орны удирдагчдаас гадна та хоёр хосууд, гэр бүл. Энэ эдийн засгийн байдал хэр нөлөөлөв?

-Би сохроор итгэдэг хүн. Тиймээс хэлж чадахгүй нь. Гэхдээ л нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна.

-Харин эдийн засгийн байдлын тухайд?

-Миний авах ёстой байсан хэмээн бодож хийсэн алхмууд санхүүгийн системийг улам муутгахгүй авч үлдэхэд чухал байсан гэдэгт итгэлтэй байдаг. Үгүй бол үүнээс ч дор, хунд байдалд орох байсан. “Уолл Стрит” гол асуудлыг үүсгэсэн нь үнэн. Харин санхүүгийн системийн уналт улс орныг зогсонги байдалд оруулах нь гэж би хамгийн ихээр зовинож байлаа.

-Обама 2009 оныг мөн л хүндхэн байх нь гэж хэлсэн.

-Магадгүй юм. Ерөнхийлөгч болонгуутаа тэрбээр эдийн засгийг урьдчилан хэлэхгүй байх талаар сурах ёстой.

-Ингэж хэлэх нь сайн зүйл биш гэж үү?

-Тэгж бодохгүй байна. Хүндхэн үе болох нь ээ хэмээн та хэлж чадна гэж би бодож байна. Гэтэл эдийн засаг ямар байхыг урьдчилан хэлэхийг оролдож эхлэнэ гэдэг муу.

-Обамагийн танхимынхны хамгийн түрүүнд хийх ажлуудын нэг Гуантанамогийн шоронг хаах. Энэ талаархи Taны бодол?

-Тэд их хэцүүхэн сонголтуудыг хийх гэж байна гэж би бодож байна.

-Буруу гэж үү?

-Буруу гэж хэлээгүй ээ. Бид ч Гуантанамог хаах гэж оролдож байсан.

-Тэгээд асуудал юунд байна?

-Тэнд хүйтэн цустай алуурчид хоригдож байгаад л учир байгаа юм. Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ.

-Ингэхэд хэзээ нэгэн цагт Бин Ладеныг барих болов уу?

-Мэдээж.

-Ямар үндэслэлээр та ийм итгэлтэй хэлж байна?

-Түүнийг олон хүн хайж байгаа. Тэр мөнхөд зугтаж чадахгүй шүү дээ.

-Харин есдүгээр сарын 11-ний халдлага танд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Ерөнхийлөгч миний эрхэм чухал хариуцлага, дээд ашиг сонирхол бол халдлагаас улс орноо хамгаалах гэдгийг надад ойлгуулсан.

-Таныг өөрчилсөн гэсэн үг үү?

-Тийм ээ. Намайг ч, улс орныг ч өөрчилсөн. Тэр өдрүүдийн дүр зураг миний ой ухаанд одоо ч тод хэвээр.

-Энэ халдлагын талаар анхааруулсан бол? Хэн нэгэнд мэдээлэл байсангүй юу?

-Бид юу ч мэдээгүй. Тэдгээр залуус нисч ирээд Нью-Йорк дахь том барилгууд руу эсвэл Пентагоныг мөргөнө гэж хэн ч бодоогүй.

-Есдүгээр сарын 11-нээс гадна Катрина хар шуурга таны нэр хүндэд хамгийн ихээр нөлөөлсөн?

-Катрина шуурганаас болж арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж дуудуулах болсон маань намайг үнэлсэн хамгийн доод үнэлгээнүүдийн нэг болсон.

-Гэхдээ л олон алдаа гарсан?

-Тийм ээ. Засгийн газрын бүх төвшинд бол тийм.

-Бид тэдгээр алдаанаасаа суралцсан гэж та боддог уу?

-Ямар ч яриа байхгүй. Засгийн газар алдаанаасаа суралцсан нь тэдний нэг сайн тал. Миний мэдэхээр найман хүчтэй шуурганы долоог нь хүмүүс амжилттай давсан.

-Лора, та юу хийх вэ?

-Хийдэг ажлаа л үргэлжлүүлнэ. Ном бичих гэж байна. Афганистан дахь эмэгтэйчүүдтэй ажилласаар байна. Талибанчуудыг сулласнаас хойш аж амьдралаа дахин босгох гэж хичээж байгаа. Тэдэнд АНУ хэрхэн тус дэм болох талаар ярьсаар байх болно.

-Бидэнд хэдхэн хором үлджээ. Баяртай гэж хэлэхэд хэцүү байна уу?

Ж.Б:-Ерөнхийлөгч байна гэдэг маш их нэр хүнд байлаа. Энэ бүхэн надад сайхан байсан. Америкчуудын зан чанар намайг гайхашруулсан.

Л.Б:-Жорж ерөнхийлөгч байсан болохоор надад олдсон бүх боломж бололцоонд маш их талархаж явдгаа илэрхийлэхийг хүсч байна. Энэ хугацаанд олон гайхалтай хүнтэй уулзаж, танилцсан. Тэдний тусламж дэмжлэгт маш их талархдаг. Надад талархаж явдаг олон сая хүнд ч бас талархмаар байна.

-Баярлалаа, ноён ерөнхийлөгчөө. Баярлалаа, Лора.

profile

www.mglclub.com Administrator

Trackback :
http://www.mglclub.com/1160071/261/trackback

Hitler

2009.01.25 10:56:34
*.141.254.19

baysaji

2009.03.12 13:03:00
*.165.149.40

he he ... ter sain bas muu xun baij
List of Articles
Título Escritor Fecha Leídos
Aviso ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk Mar 31, 2013 7194
33 Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв ADVertisement Jun 17, 2009 31692
32 Азийн урлаг соёлыг нэг дороос ADVertisement Jun 17, 2009 31226
31 Олон улсын төв нээгдлээ file [1] ADVertisement Jun 09, 2009 33245
30 Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2] ADVertisement Jun 09, 2009 34062
29 Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file ADVertisement Jun 05, 2009 33772
28 Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1] ADVertisement Jun 05, 2009 35692
27 Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file ADVertisement May 31, 2009 35445
26 Төв номын санд Диброри нээгдлээ file ADVertisement May 27, 2009 37103
25 Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23] Munkh-munkh May 23, 2009 50247
24 Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1] ADVertisement May 18, 2009 37701
23 Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2] ADVertisement May 15, 2009 57811
22 МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1] admin Apr 09, 2009 41656
21 ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2] admin Apr 06, 2009 41070
20 Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1] admin Feb 20, 2009 38863
19 ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1] admin Feb 12, 2009 45254
18 Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13] Levi`s Feb 03, 2009 43979
17 Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7] Levi`s Jan 23, 2009 42657
» Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2] admin Jan 20, 2009 35932
15 УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ admin Jan 15, 2009 36957
14 Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ admin Jan 13, 2009 38429
13 Гадаадынхан ажилгүй болж байна Levi`s Dec 12, 2008 45552
12 Сөүл дэх монголчуудын амьдрал [3] Levi`s Dec 11, 2008 47997
11 Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ admin Oct 21, 2008 40477
10 Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2] admin Oct 20, 2008 39498
9 Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3] admin Jul 30, 2008 53636
8 Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1] admin Jul 30, 2008 48673
7 MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2] admin Jul 15, 2008 64985
6 Асвтраличууд урт насалж байна [1] admin Jul 08, 2008 66628
5 Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1] admin Jul 08, 2008 50785
4 Хилтоны барьсан байшин [1] admin Jul 04, 2008 60540
3 Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ admin Jul 03, 2008 51339
2 Хамгийн шударга бус сонгууль [4] admin Jul 03, 2008 47947
1 С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2] sysop5 Jun 29, 2008 46105
배너신청
자생병원

배너신청