Moderator: mgl_300
ХАЦРЫН УЛААН АРИЛГАХ
ЭМЧИЛГЭЭ
Хацрын улаан яагаад үүсдэг вэ?
Өвлийн хүйтэн улиралд нүүрний улайлт ихэсэж хүмүүсийн
санааг ихээр зовоодог. Түүнчлэн шилжилтийн
насны өөрчлөлт, цаг агаарын өөрчлөлтөөс болж энгийн хүмүүстэй харьцуулахад нүүр
амархан улайх болон улайсан хэсэг арилахгүй удаан хугацаагаар тогтох үзэгдэлийг
хэлнэ.
Энгийн хүмүүсийн арьс ч гэсэн гадны нөлөөнөөс болж
улайдаг хэдий богино хугацаанд эргэж хэвэндээ ордог бол, улаан нүүртай хүмүүс
нь нүүр хэт улайх болон нэг улайсан тохиолдолд улайлт нь арилахгүй удахаас болж
сэтгэл дундуур амьдрах болох нийгмийн амьдралд саад болох тохиолдол байдаг. Мөн
хазрын улаан хэт удвал улаан батга болох тохиолдол ч байдаг. Үүнээс шалтгаалан улайлтаа эмчлэх
аргын талаарх мэдээлэл нь олны анхаарлыг татаж байгаа билээ.
Эмчилгээний арга
V- beam лазер
Нүүрний арьсны улаалтын шалтгаан бол судас бага зэргээр өргөсөн арьсны
цаанаас харагддаг ба тус судасыг таслахдаа V- beam төрлийн
лазераар эмчилгээ хийдэг. Судас таслахад хамгийн их ашигладаг лазер бол
нөсөөний лазерын цацраг долгионы 595mm уртыг ашиглан ил харагдах улаан
судсыг арилгадаг. Хөргөлтийн аргыг хэрэглэн өвдөлтийг багасгаж хацрын улаан
болон хялгасан судасыг эмчилнэ. V- beam лазер нь хацрын улааныг арилгахаас
гадна арьсыг цайруулан уян хатан болгодог.
Улаан хацартай хүмүүсийн энгийн үед
анхаарах зүйлс:
ü Нарны гэрэлээс зайлсхийх
ü Нүүрний тосыг зөв сонгож хэрэглэх
ü Халуун ногоотой болон хэт халуун хоол идэхээс зайлсхийх
ü Хэт халах болон хөрөхөөс (Саун, хүйтэн салхи) зайлсхийх
ü Архи хэрэглээнээс зайлсхийх
Дээрхи анхаарах зүйлсийг мэдэхэд хацрын улаанаа эмчилэхэд
тустай байх болно.
Дээрх
мэдээлэлтэй холбоотой санал асуулга, гоо сайхны талаар мэдэхийг хүссэн зүйл биднээс асуугаарай. Таньд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Мэдээллийн
эх сурвалж : http://wonjinbeauty.com
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг goy@pwj.co.kr авна уу
Холбогдох утас: 7677-3400,
+82 10 7942-9911