Moderator: mgl_300
13 дахь сарын цалинтай холбогдсон гарын үсэг авалтанд та бүхнийг урьж байна.
Уншсан 548 vote 0 2014.04.30 14:57:25Гадаадын ажилчид бүр мөсөн нутаг буцасны дараа 13 дахь сарын цалин буюу ажлаас гарсаны тэтгэмжийг олгодог болж буй хуулийн тогтолцоог устгах !
100 мянган хүний гарын үсэг авах хөдөлгөөнд та бүхнийг урьж байна.
Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаа гадаад ажилчид бүр мөсөн нутаг буцах хүртлээ гадаад ажилчидад олгодог 13 дахь сарын цалин буюу ажлаас гарсаны тэтгэмжийг олгохгүй байхаар шинэ хуулиар нэвтрүүлэн гаргалаа.
Гадаад ажилчдын 13 дахь сарын цалин буюу ажлаас гарсаны тэтгэмжтэй тэнцэх мөнгө олгох хугацааг “Бүр мөсөн нутаг буцсан өдрөөс эхлэн 14 хонгийн дотор” олгохоор хуулиндаа орууллаа. Хуулийн дагуу ирэх 2014оны 7 сарын 29-өөс эхлэн гадаад ажилчид ажлаас гаран шинэ ажилд орсон ч гэсэн дээрх мөнгөө авхын тулд бүр мөсөн нутаг буцталаа хүлээх хэрэгтэй боллоо. 13дахь сарын цалин буюу ажлаас гарсан тэтгэмжийн мөнгө олгогдоогүй бол авч чадахгүй юм. Солонгос улсад хүртэл асуудал болж буй энэ асуудал, эх оронруугаа буцлаа гээд хол байгаа учир авч чадах эсэх нь бараг худлаа болно гэсэн үг юм.
Ямар бодлоор яах гэж ингэж хуулиа өөрчилөөд байгаа юм болоо?
Солонгосын засгийн газар болон УИХ-аас энэхүү хуулийг өөрчилөн гаргасан шалтгаан нь солонгост хууль бус ажилчид олон арваараа нэмэгдэж байгаатай холбогдуулан авч буй эхний арга хэмжээ болно. Гэтэл бодит байдал дээр иймэрхүү зүйлүүд гарч байгаа эсэх тэр зүйлтэй холбогдсон судалгаа хийгдсэн юм бас байхгүй болно. Солонгосын засгийн газар болон УИХ-аас гадаад ажилчдыг далдуур гэмт хэрэгтэн мэт үзэж буй туйлширсан бодлын нэгэн үр дүн юм.
Солонгос ажилчдад иймэрхүү хязгаарлалт тавьдаггүй. Ажилчин хүнд 13дахь сарын цалин буюу ажлаас гарсаны тэтгэмж авах эрх нь маш чухал эрхийн нэг бөгөөд Солонгосын хувьд ажилчин ажлаас гарсаны дараа 14 хонгийн дотор тухайн мөнгийг бүгдийг нь олгодог байгаа.
Солонгос ба гадаад гэж ялгалгүй ажилчин бүх хүмүүст 13 дахь сарын цалин буюу ажлаас гарсаны дараах тэтгэмжийн мөнгө нь чухал юм.
Тиймээс энэхүү гарч буй хуулийг хамтдаа өөрчилцгөөе!
Ажилчин бүх хүн 13 дахь сарын цалин буюу ажлаас гарсаны тэтгэмж авах нь чухал бөгөөд мөн авах эрхтэй болохоо баталцгаая! Гадаад ажилчин хүн бас ажлаас гарсаны дараа мөнгөө шууд авдаг байхаар дахин хуулиа өөрчилцгөөе!