Тослог арьсанд зориулсан бэлдмэл:
Тослог арьс арчилгаа их шаарддаг. Иймд нэг цайны халбага зөгийн бал, мөн тийм хэмжээний сvv, нимбэгний шvvс холиод дээрээс нь сайтар хутгасан нэг ширхэг өндөгний цагаан, мөн маш бага овьёосны гурил нэмж болно. Энэ маскийг нvvрэндээ тавьж 15-20 мин байлгаад угаана.
Чийгээ алдсан хуурай арьсанд зориулсан бэлдмэл:
Арьс чийгээ алдсанаас болж vрчлээтдэг. Иймд нэг цайны халбага зөгийн балыг, хоёр ширхэг өндөгний шартай хольж хутгаад дээрээс нь 100 гр ургамлын тос хийж бага зэрэг халаана. Энэ маскийг нvvрэндээ хэд хэд давхарлаж тавина. Ингэхдээ vе болгоны хоорондох зай 5 минут байна. Ингээд гурван vе тавьсны дараа 20 мин болгоод угааж цэвэрлэнэ.
Арчилгаа муугаас хөгширч унжсан арьсанд зориулсан бэлдмэл:
Арчилж додомдохгvй байснаас хvний арьс амархан хөгширч унждаг. Иймд нэг цайны халбага улаан буудайн юмуу овьёосны гурил дээр нэг цайны халбага халаасан зөгийн балыг нэмж хөөсөртөл нь хутгана. Дараа нь өндөгний цагааныг нэмж хийнэ. Энэ маскийг нvvрэндээ 20 минут хэртэй тавиад угаана. Хэд хэдэн удаа давтсаны дараа арьсны хөгшрөлт эрс багасна.