Бичлэгийн тоо 294

Дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүд



Монгол улсын хөгжлийн нэн сонирхолтой энэ цаг үед олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох хүсэл эрмэлзлийг манай томоохон компаниуд бүгдээрээ тээж яваа гэхэд хилсдэхгүй.



Монголд уурхай ажиллуулж буй гадны хөрөнгө оруулалттай компаниуд хөрөнгийн зах зээл дээр амжилттай IPO хийж байгаа нь энэхүү эрмэлзлийг бүр ч илүүтэй өдөөж буй.



Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гарах асар их боломжууд монголчуудыг хүлээж байна. Манай улсын эдийн засгийн амьдралд шинэ хуудас нээсэн сайн мэдээнүүд 2010 онд ар араасаа цуварч байна. Оны эхний улиралд Австралийн хөрөнгийн бирж дээр монгол Ерөнхий захиралтай “Хүннү коал” компани амжилттай IPO хийсэн дуулиан хөрөнгийн зах зээл дээр татраагүй л байна. Уул уурхайн хайгуулын компаниуд голдуу гардаг энэхүү бирж дээр бидний маш их найдвар тавьж буй  “Эрдэнэс Тавантолгой” компани мөн гарах тухай яригдаж байгаа. Үндэсний компаниудынхаа үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргах талаар Засгийн газар ч гэсэн арга ухаан сүвэгчилж байна. Монгол улсын Ерөнхий сайд Хонконгийн биржид зочлон, үйл ажиллагаатай нь танилцсан үйл явдал үүний нэг нотолгоо билээ. Төрийн өмчийн компаниудынхаа үнэт цаасыг олон улсын бирж дээр арилжаалах арга замыг судлах ажлууд ч хийгдсээр байна. Түүнчлэн, үндэснийхээ Хөрөнгийн биржийг гадаадын менежментийн багаар удирдуулахаар зарласан сонгон шалгаруулалтад Лондонгийн хөрөнгийн бирж, Америкийн NASDAQ, Германы “Deutsche Bцrse”, БНСУ-ын Хөрөнгийн бирж гэсэн топ биржүүд сонгогдож үлдэв.  



Байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах их эрмэлзлийг тээсэн энэ өдрүүдэд дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүд яах аргагүй анхаарлын төвд орж ирж байгаа билээ. Тиймээс “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” уншигчдадаа зориулсан танин мэдэхүйн цувралаа үргэлжлүүлэн, долоон биржийг сонгон танилцуулж байна.   

 

Нью-Йоркийн хөрөнгийн бирж /NYSE/

Хувьцаа байрлуулах хамгийн нэр хүндтэй газар бол Нью-Йоркийн хөрөнгийн бирж юм. Хүмүүс эхний үед гудамжинд арилжаа хийдэг байснаа яваандаа 1790-ээд оны үеэс Wall Street гудамжинд амралтын өдрүүдэд байнга цугладаг болжээ. Эндээс хөрөнгийн зах зээлийн үүсэл эхэлсэн гэж үздэг. Тухайн үед уг гудамжинд хувьцааны дуудлага худалдаа болж, зарим өдөр 100 хүртэлх хувьцаа арилжиж байсан түүх бий.  



Их удалгүй брокерууд Wall Street-ийн кофены газруудад оффисоо эмхэлж эхэлсэн бөгөөд эцэст нь Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлийн байранд нүүж очицгоосон юм. 1792 онд санхvvгийн хэрэгслvvдээр vйл ажиллагаа явуулдаг, худалдааны хэлцэл хийдэг Нью-Йоркийн 24 брокер Лондонгийн хамтран зvтгэгчдийн хамт Нью-Йоркийн хөрөнгийн биржийг байгуулах тухай "Саглагар модны доорх хэлэлцээрт" (Button wood Agreement) гарын vсэг зуржээ.Энэ үеэс хойш 200 гаруй жил өнгөрсөн ч Wall Street Америкийн төдийгүй дэлхийн санхүүгийн ертөнцийн нэрийн хуудас болсоор байна. Wall Street нь Нью-Йоркийн санхүүгийн дүүрэг доод Манхеттэнд байрлах нарийхан гудамж юм.



24 брокертэй энгийн зах зээлээс 1500 гаруй гишүүнтэй нийгэмлэг болтлоо өргөжин тэлсэн Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр одоо дэлхийн өнцөг булан бүрийн 2000 гаруй томоохон компанийн хувьцаа худалдагдаж байна. Топын нэгдүгээрт жагсдаг энэ бирж дээр гарахын тулд компаниуд маш нарийн сонгон шалгаруулалтыг давдаг. NYSE дээр хувьцаагаа арилжаалахын тулд эн тэргүүнд 2000-аас доошгүй хувьцаа эзэмшигчтэй байхын дээр 500 сая доллараас доошгүй бэлэн мөнгөний эргэлттэй, жилийн тайлан тэнцлээ олон нийтэд мэдээлж байх үүргийг хүлээнэ. Зах зээлийн үнэлгээний хувьд хамгийн өндөр шаардлагыг энэ бирж тавьдаг. Харин ажилласан хугацааны хувьд олон жил шаардахгүй. 12 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа хэвийн явуулсан байхад боломжтой.

   

Нью-Йоркийн хөрөнгийн бирж нь үнэ хаялцуулах журмаар ажилладаг зах зээл юм. Ийм зах зээл дээр худалдагчдын бие төлөөлөгчид нь үнэт цаасаа аль болох өндөр үнээр зарахын төлөө тэмцдэг. Худалдааны танхимд үнэ дуудан хашгичих нүргээн дундаас нэг нь өөрт тохирсон үнэтэй хувьцааг худалдан авч, нөгөө нь ашигтай үнээр үнэт цаасаа зардаг. Энэ харилцан үйлчилгээний дүнгээр тухайн үнэт цаасны тэр өдрийн, тэр сарын ханш тогтдог. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн бусад зах зээлээс ялгарах ялгаа нь энэ юм. Хувьцаа тус бүрт нэг мэргэжилтэн ажилладаг ба түүний үүрэг нь хувьцааны эрэлт нийлүүлэлтийг зохицуулах. Ямар нэг байдлаар худалдан авагч болон худалдагчгүй болсон арилжааг заримдаа өөрийн мөнгөөр авах буюу зарах үйл ажиллагааг эрхэлдэг.



Нью-Йоркийн хөрөнгийн бирж шиг энэ дэлхийн эдийн засагчид, эрдэмтэд, сэтгүүлчид, зохиолчдын анхаарлыг дорхноо татсан нэг ч байгууллага байхгүй билээ. Энэ нь Америкийн нийгмийн хөгжилд XIX зууны сүүлийн  хагас, XX зууны эхээр гүйцэтгэсэн асар их үүрэгтэй нь  холбоотой. Энд л Вандербильт, Морган, Гарримэн, Рокфеллер нарын санхүүгийн асар том толгойлогчид бий болсон. Зарим хэсэг нь одоо ч байгаа. ХIХ зуунд АНУ-д төмөр замын асар их сүлжээг бий болгосон нь Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй салшгүй холбоотой.



Америкийн NASDAQ-ийн бирж /NASDAQ/

NASDAQ гэдэг нь “National Association of Securities Dealers Automated Quotation system” гэдгийн товчилсон нэр. Үнэт цаасны худалдаачдын үндэсний нийгэмлэгээс 1971 онд байгуулжээ. Америкт байгуулагдсан гурав дахь том бирж төдийгүй анхны бас хамгийн том электрон бирж гэсэн тодотголтой.



“Network”-ын сүлжээгээр дамжуулан интернэтээр үнэт цаасаа борлуулах боломжийг бизнесийн бүхий л салбарын компаниудад олгодог. Голдуу харилцаа холбоо, техник технологийн болон санхүү банкны салбарынхны хувьцааг арилжаалдаг. Нью-Йоркийн хөрөнгийн биржээс ялгаатай нь бүртгүүлэхэд тийм ч өндөр шаардлага тавигдахгүй.



NASDAQ нь үндсэндээ дилерийн зах зээл юм. Энд 600 гаруй дилер 3200 компанийн хувьцааг гүйлгээнд оруулдаг. Үйлчлүүлэгчдэдээ ашигтай гүйлгээ хийхийн төлөө өрсөлдөж, хийсэн хэлэлцээнээсээ ашгийн хураамж авдаг. Дилерийн биржийн нэг давуу гэхээр онцлог тал нь зах зээл хямрахад ямар ч дилер компани хариуцлага хүлээдэггүй. Нэг ёсондоо зах зээлийн төмөр нүүр харуулдаг гэсэн үг. Үүний нэг жишээ нь 1987 оны хямралаар NASDAQ-ийн маш олон дилер компани гүйлгээгээ зогсоож, утсаа хүртэл авахаа больсон гэдэг. NASDAQ-ийн бирж хоёр түвшинтэй. Дээд түвшин болох “National Market System”-д нь алдарт “Microsoft”, “Oracle” зэрэг том компаниудын хувьцаа байршдаг. Гэхдээ хамгийн найдвартай энэ түвшинг нь Нью-Йорк, Лондонгийн биржийн хэмжээний нэр хүндтэй биш гэж үздэг байна.



Нөгөө түвшин болох “Small Cap Market”-д дунд зэргийн хэмжээний компаниуд хувьцаагаа байршуулдаг аж. Илүү их компьютержсэн NASDAQ-ийн бирж дээр нэгж хувьцааны ард хэдэн арван мэргэжилтэн ажилладаг. Хувьцаа хэдийчинээ нэр хүндтэй байна, түүний ард төдийчинээ мэргэжилтэн ажилладаг гэсэн үг. “Microsoft”-ын хувьцааны ард 30 гаруй хүн ажиллаж байхад нэг долларын хувьцааны ард нэг л хүн ажилладаг байна. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн хүчтэй өрсөлдөгч болох зорилгоор хэдэн жилийн өмнө NASDAQ нь AMEX хөрөнгийн биржтэй нэгджээ. Энэ хоёр бирж тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа ч нэгдсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн санал болгодог байна.  

   

Лондонгийн хөрөнгийн бирж /LSE-London Stock Exchange/

Лондонгийн хөрөнгийн бирж нь LSE хэмээн нэрлэгддэг “London Stock Exchange Group” хэмээх компанийн нэг хэсэг. 1801 онд Их Британийн нийслэл хотод байгуулагдсан энэ бирж Европ дахь үнэт цаасны хамгийн том зах зээл юм. 2008 оноос Италийн хөрөнгийн биржтэй нэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа.



Ер нь NASDAQ болон Лондонгийн бирж дээр Нью-Йоркийн биржийн дараа орох хамгийн өргөн хүрээний гүйлгээ хийгддэг. Дэлхийн өнцөг булан бүрийн хөрөнгө оруулагчид үйлчлүүлэгчид нь. Одоогийн байдлаар 70 гаруй орны 2747 компани хувьцаагаа арилжаалж байна. “FTSE-100”, “FTSE-250”, “FTSE-300”, “FTSE-SmallCap”, “FTSE-All-Share” гэсэн индексүүд ашигладаг. Арилжаа нь Лондонгийн цагаар өглөөний найман цагаас үдээс хойш 16.30 цаг хүртэл хийгддэг. Санхүүгийн зах зээл дээрх мэдээллийг өөрийн телевизийн студиэрээ дэлхий даяар өдрийн турш дамжуулна. NASDAQ-ийн нэгэн адил дилер хэлбэрийн зах зээл.



Ажлын зарчим нь ч ерөнхийдөө төстэй. Лондонгийн бирж нь үндсэн дөрвөн төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нь хөрөнгийн зах зээл, олон улсын арилжаа, мэдээллийн боловсруулалтын үйлчилгээ, үүсмэл хувьцаа буюу “derivatives”-ын арилжаа юм. Өдөрт 600 мянган арилжаа хийгддэг бөгөөд тэдгээр нь 16 тэрбум фаундаар үнэлэгддэг байна.



Шинээр үйл ажиллагаа эхлүүлж буй, хөгжих ирээдүйтэй олон улсын арай жижиг компаниуд AIM ангилалд хамаарагдаж арилжаанд оролцдог. Олон улсад нэр хүндтэй том компаниуд Main хэмээх гол багцад багтаж, арилжаанд оролцоно. AIM багц буюу хоёрдогч зах зээл нь жижиг компаниудад илүү хөнгөлөлттэй нөхцөл санал болгодог. Тухайлбал, компанийн хувьцааны тэдэн хувь нийтэд арилжаалагдсан байх ёстой гэсэн шалгуур тавьдаггүй. Мөн дотоод гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаа хийсэн туршлага шаардахгүй.



Энэ багцыг 1995 онд нээснээс хойш 2800 компани 49 тэрбум фаундын санхүүжилт босгожээ. Хоёрдогч зах зээлд нь одоо гадаадын 70 гаруй улсын 613 компани бүртгэлтэй бөгөөд хөрөнгийн зах зээлд эзлэх эдгээр компаниудын хөрөнгийн хэмжээ 2.9 тэрбум ам.доллар болсон байна. Зах зээлийн үнэлгээний хувьд биржийн гол зах зээл Main нь 700 мянган фунт стерлингээс багагүй байх гэсэн шаардлага тавьдаг бол хоёрдогч зах зээл  AIM багцын хувьд үнэлгээний хязгаарлалт байдаггүй.  



Уул уурхайн салбар тус биржийн хоёр дахь том зах зээл юм. Энэ биржид гарсан Монголын анхны компани бол “Петро Матад Лимитед”. Мөн Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай  цөөнгүй корпораци Лондонгийн биржээс мөнгө босгож буй. Өнгөрсөн зургадугаар сарын 28-нд энэ бирж дээр Монголын уул уурхайн компаниудын өдөрлөг болсныг санаж буй биз ээ.  



Германы хөрөнгийн бирж /“Deutsche Borse”/  

Германы хөрөнгийн биржийн нэг онцлог нь ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажилладаг төрийн онцгой статус бүхий байгууллага аж. Хуулийн дагуу биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай эрх авсан байгууллага нь “Deutsche Borse” буюу Германы хөрөнгийн бирж гэсэн хувьцаат компани.



1993 онд байгуулагдсан хувь нийлүүлсэн компани юм. Төв нь Франкфуртэд байдаг. Ази, Европ, Америкт 3200 гаруй ажиллагсадтай. Герман, Люксенбург, Швейцарь, Чех, Испанид салбаруудтай. Төлөөлөгчийн газар нь Лондон, Парис, Чикаго, Хонконг, Дубайд төлөөлөгчийн газартай.



Зах зээлийн үнэлгээгээр Европтоо томоохонд ооцогддог. “Deutsche Borse” ХК нь Франкфуртын хөрөнгийн биржийн үндсэн үйл ажиллагааг зохих шаардлагын дагуу гүйцэтгэх, үүний тулд хүн хүч, техник, мөнгө санхүү зэргийг хариуцаж ажиллах үүрэгтэй. Хэрвээ энэ үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй бол төр зөвшөөрлөө хурааж авах эрхтэй. Тиймээс төрийн эсвэл хувийн гэж тодорхойлох аргагүй хосолмол шинжтэй бирж юм. Биржийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь төрд, харин тэр эрхийг ашиглагч нь хувийн өмчлөлийн, ашгийн төлөөх аж ахуйн нэгж юм.



Тэр утгаараа төр нь хяналтаа сайн тавьдаг бөгөөд 2008 оны хямралыг бусад биржтэй харьцуулахад сайн давсныг нь төрийн хатуу хяналттай холбон тайлбарлах нь бий. Хямралын дараагаар ихээхэн хохирол амссан Англи, Америкийн биржүүд энэхүү Европ стандартыг сонирхох хандлагатай байгаа аж. Германы биржийн хатуу хяналт, хууль эрхзүйн тогтолцоо нь дэлхийд шилдэг сайны жишээнд тооцогддог байна.



Хөл дээрээ бат зогссон томоохон компаниуд төдийгүй үүсэн байгуулагдаад удаагүй байгаа шинэ болон дунд хэмжээний компаниудын хувьцаа, бондыг арилжаалдаг. Арилжаагаа танхимын болон электрон хэлбэрээр явуулдаг.  



Германы хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн манай төр засгийн холбогдох албаны хүмүүс манай хоёр улс хууль эрхзүйн системийн хувьд эх газрын буюу Ром-Германы системд суурилдаг. Мөн санхүүжилтийн бүтэц төстэй, банк давамгайлсан мөнгө санхүүгийн зах зээлтэй гээд Германы хөрөнгийн биржийн туршлагаас Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд санаа авах зүйл олон байгааг олзуурхсан байдаг.         

    

Австралийн хөрөнгийн бирж /ASX-Australian Securities Exchange/  

Австралийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн компаниуд голдуу гардаг. Тэр хэрээрээ хувьцаа гаргасан компанийн тоогоороо Австрали болон Хонконгийн хөрөнгийн бирж тэргүүлдэг байна. Уул уурхайн хөрөнгө нь 438.5 тэрбум ам.доллар. Бүртгэлтэй уул уурхайн 611 компаниас 475 нь үйлдвэрлэлийн бус компаниуд юм. Өөрөөр хэлбэл 78 хувь нь хайгуулын компаниуд.



Хувьцаа гаргасан 3000 шахам компанийн дийлэнхийг хайгуулын жижгэвтэр компаниуд эзэлдэг. Энэ бирж дээр уул уурхайн хайгуулд итгэдэг хөрөнгө оруулагч нар байдаг учраас эрсдэл хүлээх чадвартайгаар хөрөнгөө оруулдаг байна. Тиймээс их биш ч гэсэн бага хэмжээтэйгээр олон хүний мөнгөөр IPO хийгээд амжилт олох боломжтой бирж. Төслийг удирдаж байгаа хүн нь хоёр жил хувьцаагаа зарах эрхгүй.



Топ 200 компанийн индексээр тодорхойлогддог. Зах зээлийн үнэлгээний хувьд Австралийн бирж 10 сая доллараас багагүй байх, гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тавьдаг.



Австралийн хөрөнгийн биржийн тавьдаг гол стандарт нь ЖОРК /JORC/.  ЖОРК-ийн кодын дагуу нөөц тогтоож, тайлан бичих эрхтэй лиценз авсан геологийн үйлчилгээний компани болон хувь геологчид байдаг. Тэд тухайн компанийн тайлантай танилцсаны үндсэн дээр ЖОРК-ийн зааварчилгааны дагуу нөөцийг тогтоодог байна.



Хонконгийн хөрөнгийн бирж /HKEx-Hong Kong stock exchange/

1861 оноос ажилласан ч 1891 онд л албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлжээ. Хамгийн том хувьцаа эзэмшигч нь Засгийн газар нь юм. Биржийн Захирлуудын зөвлөлийн 13 гишүүний зургааг нь Засгийн газраас томилдог байна.



Бүтээгдэхүүнээ үндсэн /mainboard/ болон өсөлт бүхий аж ахуйн нэгж /GEM/-ийн хэсэгт хуваадаг. Үнэт цаас бүртгүүлэх тусгай журамтай. Гэхдээ төслийн онцлогоос хамааран зарим шалгуурыг хэрэглэхгүй байх нь бий. Үндсэн жагсаалтад бүртгэгдэх компани нь сүүлийн гурван жилд 50 саяас доошгүй Хонконг долларын ашигтай ажилласан байх, биржид бүртгэгдэх үед өөрийн хөрөнгийн хэмжээ, зах зээлийн үнэлгээ нь 200 сая Хонконг доллараас доошгүй байх зэрэг шаардлагыг тавьдаг. Гэвч тухайн компанийн гүйцэтгэх удирдлага, удирдлагын баг нь уул уурхайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай бөгөөд бирж боломжтой гэж үзсэн  бол эдгээр шаардлагыг багасгах буюу хэрэглэхгүй байх боломжтой байдаг байна. Зах зээлийн үнэлгээг хамгийн багаар тооцдог нь Лондонгийн AIM болон Хонконгийн бирж юм.



Тэр утгаараа эдгээр бирж  Монголын компаниудад хамгийн ойр байж болох талтай. Хонконгийн бирж дээр Австралийн ЖОРК /JORC/ болон Канадын NI 43-101 стандартын алийг нь ч хэрэглэж болдог байна. Хонконг дээр томоохон хөрөнгө оруулалтын сангууд арилжаа хийдэг. Хувьцааг тогтвортой авч явдаг хөрөнгө оруулалтын том сангууд энэ бирж дээр төвлөрч буй. Уул уурхайн компаниуд голдуу гардаг. Уул уурхайн хөрөнгө нь 103 тэрбум доллар.  



Хонконгийн хөрөнгийн бирж дээр "Айвенхоу Майнз" ХХК-ийн охин компани Монгол дахь эзэмшлийн нэрээрээ “Саусгоби Сэндс”  ХХК  болон “Мо Ен Ко” ХХК-иуд IPO хийж хөрөнгө босгоод байгаа.

 

http://stat.gogo.mn/news/2010/9/7/korease-middle.jpgСолонгосын хөрөнгийн бирж /KSE/

Солонгостоо төдийгүй Азидаа туршлагатай нэр хүнд бүхий бирж. 1956 онд Өмнөд Солонгост байгуулагдсан бөгөөд Азийн анхдагч хөрөнгийн биржүүдийн нэг юм. Энэ бирж Өмнөд Солонгосын бүс нутгуудын эдийн засгийг тодорхойлдог.



Мөн нийт улсынхаа хөрөнгийн биржүүдийн үйл ажиллагааг нэгтгэдэг байна. Бусад хөрөнгийн биржүүд нь Солонгосын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа болон ирээдүйн хувьцааны төлөвөөр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байдаг.



Солонгосын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж буй компани болон санхүүгийн байгууллагуудад маш их боломж, нөхцөлүүдийг санал болгодог. Худалдааны цар хүрээ, техникийн үзүүлэлт, ажиллагсдынхаа мэргэжлийн ур чадвараар дэлхийд гайхагддаг. Солонгосын хөрөнгийн бирж нь дэлхийд 15 дугаар байранд ордог. Гэхдээ ажиллах арга барилын хувьд дэлхийн бусад хөрөнгийн биржээс ихээхэн ялгаатай.



Монголын хөрөнгийн биржтэй хамтарч ажиллаж байсан туршлагатай. Техник технологийн шинэчлэл болон боловсон хүчнээ сургах, туршлага солилцох тал дээр хамтарч байсан.  

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3947034/f1a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5190
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6673
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5763
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8371
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9944
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11887
159 ХАЛУУН ДОТНО УУЛЗАЛТ- ын тайлан file [4] admin 2012-05-06 19446
158 Эх орондоо эзэн байцгаая, хүмүүс ээ Levi`s 2010-03-04 18987
157 “Бизнес эрхлэгчдэд зориулсан сургууль”д элсэлт [2] Korea News 2010-05-20 18760
156 Дотооддоо томд тооцогдох Олон соёлт номын сан нээгдлээ file ADVertisement 2010-05-25 17319
155 2011 외국의료인진료코디네이터양성과정 몽골 교육생 모집 (전액국비무료 [1] ADVertisement 2011-04-04 17205
154 Сөүлийн Олон Улсын Оюутны чуулган/SISF/ Korea News 2010-06-22 16987
153 ОЮУТАН ЗАЛУУСЫН САГСАН.. ADVertisement 2010-06-22 16665
152 Иргэдийн санал гомдол хүлээн авах портал сайт Korea News 2010-06-12 16315
151 Элчин Сайд Күгмин.... ADVertisement 2010-06-22 16280
150 Сөүл хотын захиргаа ажилтан шалгаруулж авах гэж байна. [7] "MK" 2011-05-02 16278
149 Хүний эрхийн сургалтанд урьж байна [2] Korea News 2010-06-13 16214
148 Улсын бүртгэлийн ерөнхий газрын олон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн Korea News 2010-06-15 16088
147 ОНЛАЙН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА file [8] admin 2010-10-26 15868
146 Монголчуудын Наадам2010(NAMYANG-JU) file Levi`s 2010-08-17 15666
145 Дахин Хойд Солонгосын дайралтанд зориулсан АНУ ба Өмнөд Солонгосын хамтарсан уулзалт [14] "MK" 2010-12-09 15625
144 ***ТОМ ГУАНЖҮД HAVANA NIGHT CLUB НЭЭГДЭНЭ***. file [3] admin 2011-04-12 15463
143 Глобал төвийн " Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ" Korea News 2010-06-23 15414
142 40 настай эр метронд зорчиж байсан зоригчдыг 10 минутын турш айлган сүрдүүллээ. [3] "MK" 2010-12-07 15392
141 Солонгос улсын Цагаач иргэдийн төвөөс мэдээллэх нь [7] "MK" 2010-12-05 15289
140 Хүний эрхийн сургалтанд хамрагдана уу Korea News 2010-06-23 15270
139 кино “Шисон ширижи” ADVertisement 2010-06-25 15213
138 2011 оны 4 сард Party night ҮЙЖОНГБҮ ХОТОД НЭЭГДЭНЭ file [4] ADVertisement 2011-03-26 14920
137 Гадаадад байгаа Монголчууддаа хүргэх мэдээлэл ADVertisement 2011-02-25 14444
136 ШИНДАН ДУНГД- NINE WEST BAR admin 2010-07-29 14172
135 7-р сарын 10-ны өдөр хэрэглээний саатал гарсанд хүлцэл өчие admin 2010-07-12 14157
134 14:34 цагт хойд солонгос өмнөд солонгосын хилийг давуулан их буугаар гал нээсэн байна. өмнөд солонгосын төр, засгийн удирдагчид бункерт хуралдаж, дайны бус иргэний дээд хэмжээний онц байдлыг зарлалаа. [3] Levi`s 2010-11-23 13913
133 Бөмбөг унаж байхад цэргийн хурандаанууд үзэмний дарсатай түүхий загас [2] "MK" 2010-12-07 13890
132 НXX -ИЙН сайд Т.Гандийн БНСУ-д ажиллаж ,амьдарч, сурч буй монгол иргэдтэй хийх уулзалт [2] Levi`s 2010-08-11 13810
» Дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүдийн жагсаалтад Өмнөд Солонгосын ХБ орж байна "MK" 2010-12-05 13720
130 ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮДИЙН ҮНЭН ТӨРХ [4] "MK" 2010-12-07 13597
129 Хэрэглээнд төвөг учруулсандаа хүлцэл өчие! [1] admin 2011-03-31 13559
128 Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал(дуустал нь уншаарай.) [8] Levi`s 2013-02-25 13454
127 Олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан хос хэлний сургалт file ADVertisement 2010-08-05 13394
126 БНСУ-дахь Монголчуудын Төрийн бус байгууллага "MK" 2011-03-04 13345
125 3 БҮДҮҮН хамтлаг file [12] Levi`s 2010-11-16 13289
124 Солонгос улсад Хөрөнгө оруулалтын визээр амьдарч буй гадаад иргэдэд зориулав. [2] "MK" 2010-12-05 13282
123 World Peace Festival -2012 он file [1] mnsocial.org 2012-09-08 13251
122 2013ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ -БҮРТГЭЛ ЭХЛЭЛЭЭ [3] Korea News 2013-01-07 13145
121 Хойд Солонгос улсын Torpedo бөмбөг "MK" 2010-12-07 13091
120 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. ADVertisement 2010-11-12 13082
119 Элчин сайдын яамнаас иргэддээ хүргэх мэдээ "MK" 2010-12-03 13038
118 ЧАТ АШИГЛАЛТАНД ОРЛОО file [1] admin 2010-12-16 12926
117 Каргоны үйл ажилгааны талаар [4] "MK" 2010-12-03 12870
116 Сөүлийн гадаад ажилчдын төвийн Солонгос хэлний хичээл [2] Korea News 2010-08-25 12759
115 Сөүл метроны буудалаас Инчон олон улсын нисэх онгоцны буудал хүртэл 43 минут зарцуулах боллоо. [1] "MK" 2010-12-03 12652
배너신청
자생병원

배너신청