Бичлэгийн тоо 26

Хонины орд (III/21-IV/19)
Таны хувьд хүнгүй автобусанд түрүүлж ороод дуртай суудлаа сонгосон мэт өдрүүд ирж байна. Та ямар ч автобусанд суусан олон явдалтай учирна. Мягмар, пүрэв гаригт мөнгө бүү гарга. Пүрэв, баасан гаригт аз тохионо. Ажил дээр нэр хүнд өснө.

Үхрийн орд (IV/20-V/20)
Долоо хоногийн эхээр хэн нэг нь танаас мөнгө салгах гэж оролдоно. Мөнгөтэй холбоотой асуудлаас хол байхын тулд аялалын тухай бод. Ном уншихаас ч залхуу хүрэх уйтгартай долоо хоног тул найз нөхдийн дэмжлэг хэрэг болно.

Ихрийн орд (V/21-VI/20)
Та болон таны хамтрагчийн статус өөрчлөгдөнө. Санаснаа бүтээх долоо хоног. Хувь тавилан чинь таны гарт байна. Гэвч юу хүсч байгаагаа мэддэггүй нь таны дутагдал. Баасан гаригт таны гаргасан санал хэзээ ч байгаагүйгээр дэмжлэг авна.

Мэлхийн орд (VI/21-VII/22)
Эрч хүч доройтож, ажил урагш ахихгүй нь. Ажил, хувийн амьдралд тохиолдож буй аар саар асуудлууд юунаас болж байгааг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй. Лхагва гаригт ганцаараа байж, гэртээ бүгнэ. Баасан гаригт сонирхолтой, ухаалаг хүнтэй учирна.

Арслангийн орд (VII/23-VIII/22)
Ганц бие арслан амьдралын хайж байсан хүнтэйгээ учирч, гэрлэсэн арслан гэр бүлээрээ аялалд гарна. Таныг жаргалтай хүн болгох зүйл бол эрүүл мэнддээ анхаарч, найз нөхөддөө хэрэгтэй үед нь туслах. Пүрэв гаригт тэвчээр шалгасан зүйл тохиолдоно.

Охины орд (VIII/23-IX/22)
Долоо хоногийн эхээр аялалд гарахаар зэхэж байгаа бол юу ч бүтэхгүй. Төлөвлөсөн ажил чинь яст мэлхийн хурдаар урагшилна. Таны хувьд хайртай хүнийхээ тэвэрт эрхэлж хэвтсэн нь дээр. Танд тохиолдсон зүйл амралтын өдрөөр найзуудад чинь тохионо.

Жинлүүрийн орд (IX/23-X/22)
Гаргасан шинэ санаа дэмжлэг хүлээж, бусад толгойнууд таны толгойг гайгүй ажилладаг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Өнгөрсөн үеийн дурсамж сэдэрвэл таагүй мэдрэмжид автаж болзошгүй. Пүрэв гаригт хачирхалтай боловч жаргалтай учрал тохионо.

Хилэнцийн орд (X/23-XI/21)
Итгэхэд хэцүү үйл явдал тохионо. Зарим зүйлийг өнөөдөрт нь үлдээх хамгийн зөв байдаг. Пүрэв гаригт гэр бүлийн аар саар асуудлаас болж тэсэрнэ. Зарим үед нууцыг мэдэхгүй өнгөрсөн нь дээр мэт санагдана. Амралтын өдөр шинэ хөрштэй, шинэ танилтай болно.

Нумын орд (XI/22-XII/21)
Найз нөхдийн дэмжлэг хэрэгтэй өдрүүд. Тэд танд итгэл, ойлголцол, тайвшралыг өгнө. Танихгүй танилуудын талаар ихийг олж мэднэ. Найз нөхөддөө талархлаа илэрхийлээрэй. Тэдэнд ил захидал бичиж, эсвэл тэд таны хувьд ямар чухал гэдгийг бичсэн мессеж бич.

Матрын орд (XII/22-I/19)
Төсөөлж байснаас ч илүү ихийг мэдэж, олж авах өдрүүд. Гэрээсээ толгойгоо цухуйлгаж, тархиа сэргээ. Бямба гаригт кино үз эсвэл театрт очиж сэтгэлээ сэргээвэл уран бүтээлч, үр бүтээлтэй байдал сэргэнэ.

Хумхын орд (I/20-II/19)
Та ганцаараа биш. Таныг дэмжих бүхэл бүтэн арми танд бий. Мягмар, лхагва гариг гэнэтийн, таагүй үйл явдал тохиолдох боловч пүрэв гаригаас шуурга намжиж та их далайд хөвөх мэт болно. Амралтын өдөр өөрт хамаагүй хүчин зүйлийн нөлөөгөөр замаас гарч, мухардалд орж болзошгүй.

Загасны орд (II/19-III/20)   
Сайнтай, муутай долоо хоног. Танд тохиолдсон зүйлийн сургамж гашуун боловч хэрэгтэй байх болно. Даргатай харилцах болон буруу зөвийг ялгахдаа болгоомжтой бай. Аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү санагдвал найз нөхдөөсөө тусламж гуй.

Нумын орд XI/22-XII/21
Ордын ерөнхий шинж
Таны өнгө: ягаан
Махбодь: гал
Шинж чанар: Төрөлхийн сониуч, эрч хүчтэй зан нь энэ ордынхоныг амьдралын утга учрыг ухагч, гүн ухаанч болгодог. Дийлдэшгүй эрч хүчтэй, урам зоригтой тэднийг ялах амаргүй.

Нумын сайн тал нь хошин мэдрэмжтэй, өгөөмөр, идеалист. Тэд эрх чөлөө, гүн ухаанд дуртайгаас гадна аялахын төлөө төрсөн байдаг.
Гэвч тэд эрх чөлөөгөө хасуулах, захирагдахыг тэвчихгүй.

Эрүүл мэнд: Энэ ордынхон шээсний замын халдвар, ходоод, хоолойн өвчлөлд өртөмтгий. Халууны улиралд хоолны хордлого болох гэмтэй тул ариун цэвэр, эрүүл ахуйг дээд зэргээр сахих хэрэгтэй.

Хайр дурлал:
Нумынхан зугаатай, хөгжилтэй байх дуртай. Тиймээс тэдэнд нээлттэй, хөгжилтэй хүмүүс тохирдог. Тэдний хувьд хайр дурлал, сексийн хооронд зааг ялгаа бий. Хайр дурлал тэдний хувьд сексээс тэс өөр зүйл. Нумынхан нэгэнт гэрлэсэн бол ханьдаа үнэнч байж бүхнээ зоруилна.
Ажил амьдрал: Хөгжилтэй нумынхан олсныхоо хэрээр үрдэг хүмүүс. Тэд маргаашд санаа зовдоггүй. Эрсдэлээс айдаггүй, ер бусын өөдрөг нумынхан ертөнц өөрт нь шаардлагатай бүхнийг хангалттай өгдөг гэж ойлгодог. Хамгийн их амжилт авчирах ажил мэргэжил бол аялал жуулчлалын төлөөлөгч, гэрэл зурагчин, судлаач, уран бүтээлч, элчин сайд эсвэл экспорт, импортын төлөөлөгч.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7314001/04b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Долоо хоногийн зурхай V.27-VI.2 Levi`s 2013-05-27 5254
25 Могой жилийн зурхай Levi`s 2013-02-19 6425
24 Нууцалж уншмаар ”аймаар” зурхай [1] Levi`s 2013-02-14 9140
23 2013 оны таны төөрөг /өрнийн зурхай/ [2] ***12-р***сар 2012-12-31 8774
22 2013 оны ордны зурхай Levi`s 2013-01-02 8096
21 2013 оны таны төөрөг дорнын зурхай file Levi`s 2012-12-31 8766
20 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15440
19 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14314
18 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28597
17 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13335
16 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17235
15 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15616
14 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21379
13 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19495
12 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18323
11 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18321
10 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19288
9 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30713
8 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18247
7 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18410
배너신청
자생병원

배너신청