Бичлэгийн тоо 26

Могой жилийн зурхай

Уншсан 6425 vote 0 2013.02.19 12:14:09


-Ирж буй Могой жил гар хумхихгүй ажилладаг нэгнийг өгөөмөр шагнаж, ивээлээ хайрлана-

2013 оны хоёрдугаар сарын 11-нээс Могой жил эхэлнэ. Энэ удаад хар, усан биетэн биднийг ивээх болно. Хэрвээ Луу хурц тод илрэх Ян нэрт эрэгтэйлэг чанаруудтай байсан бол Могой Инь хэмээх эмэгтэйлэг араншинтай. Ийм зохицол танд сонин байх нь лавтай.

Могой ба нийгэм


Хар усан могой жил өнгөрсөн Луу жилтэй харьцуулахад нам тайван, харьцангуй тогтвортой байна. Гэвч энэ нь амьдрал илүү сайн, амар хялбар, хөөр баяртай болно гэсэн үг биш. Ямар ч зүйлийг шууд, их идэвхтэйгээр сөрөх нь ирээдүйгүй хэрэг   гэдгийг ухааруулан ойлгуулангаа, туршлага болон үлдэж зүгээр л сэтгэлд таагүй олон зүйл сүүдэрт орно.

Хүмүүсийн болон бүхэл бүтэн улс гүрний хувь заяанд нөлөөлөх хангалттай хүчирхэг гишүүдтэй шашны болон зан үйлийн чанартай шинэ  нууцлаг  нийгэмлэг байгууллагууд бий болох магадлал өндөр байна. Мөн түүнчлэн улсын болон хувийн хяналт шалгалтын байгууллагууд үүсэн иргэдийнхээ оюун санааны үйл ажиллагаанд  ажиглалт, хяналт хийж эхэлнэ. Энэ хяналт шалгалт аажимдаа нийтийг хамарсан шинж чанартай болно.

Магадгүй 2013 онд тийм ч их анзаарагдамгүй байж болох юм. Энэ жил аливаад бусдаас онцгойрох гэх хэрэггүй. Могойн таалалд ийм зүйл нийцэхгүй.

 Могой ба зугаа цэнгэл

2012 онтой харьцуулахад содон хурц үйл явдлууд багатай байх нь Могой өөрөө үймээн шуугиан, сүр дуулиантай баяр хөөрт  дургүй, анир чимээгүйг илүүд үздэгтэй холбоотой. Могой огт өөр зорилготой. Тэрээр өөрийнхөө санаанд нийцээгүй, тийм ч төгс төгөлдөр биш  нөхцөл байдал, харилцаанд, өөрийгөө хөгжүүлэхэд илүү их  анхаарна.  Могой жилийг таагүй зүйлд өдөөн хатгахгүйн тулд чөлөөт цагаараа өөрийгөө  буюу хувь хүнийхээ мөн чанарыг хөгжүүлэхэд илүү их хичээх хэрэгтэй. Олж авсан шинэ  мэдлэг, амгалан тайван байдалд бясалгалаар хичээллэх нь илүү чухал. Энэ онд үдэшлэг, бүжиг, элдэв төрлийн сэргээх согтууруулах ундаа хэрэгсэл  гэхээс илүү ном уншихыг илүүд үзэх хэрэгтэй. Могой жил эрсдэлтэй бүхэнд  тийм ч таатай ханддаггүй тул спортын ийм төрлүүдээр хичээллэх тохиолдолд онцгой анхаарах хэрэгтэй.  

Могой жил ба хувийн амьдрал

2013 онд найз нөхдийн болон хайр сэтгэлийн холбоонд хэр бат бөхийг нь шалгах  шалгуурууд гарч ирнэ. Ойр дотны хүмүүсд тавих шаардлага өндөрсөж, урьд өмнө нь үг дуугүй итгэдэг байсан хүмүүс  хэн нэгний үг, үйлдлээс нууц өнгө аяс эрчимтэй эрж  хайж эхлэнэ. Түүнчлэн хувийн өмч, хөрөнгөтэй холбоотой маргаантай асуудлууд гарч ирж болох юм. Могой ямар нэг хэмжээгээр бэлэгдлийн шинж чанартай амьтан болохоор аль болох ганцаараа байж, хэн ч түүнийг оролдохгүй, хэнд ч саад болохгүй тийм газрыг өөртөө бий болгоно. Иймд ойр дотны хүмүүсийнхээ ийм хүсэл сонирхлыг ойлгож хүндэтгэх хэрэгтэй. Магадгүй танд өөрт тань ч ганцаараа нам тайван байхыг хүсэх үе байдаг л биз дээ? Энэ нь хүмүүсийн харилцаа хол хөндий болохын шинж биш, зүгээр л дотоод ертөнц гаднахаасаа ч дутуугүй ихийг шаарддагийг харуулж байна.

2013 онд найз нөхөдтэйгөө харьцаж холбоотой байх өөр шинэ цэгүүдийг хайх хэрэгтэй болно. Могой яст мэлхий үрүү гол гатлан явах замдаа хатгавал хаяна гэж бодож байхад харин яст мэлхий: хаячихвал хатгана хэмээн боддог гэсэн хошин ярианд гардаг шиг нөхцөл байдал үүснэ.  Юутай ч хувийн, хэт амиа бодсон сонирхол нь чин сэтгэлийн үерхэл нөхөрлөлөөс илүү чухал санагдана. Ихэнх нь өөрсдийнхөө  танил нэгнийг өөртөө ашигтай, хэрэгтэй гэж үздэг учраас л хажуудаа  байхыг тэвчих хэрэгтэй болдог.  Хэрвээ таны хувийн чанартай харилцаа холбоо холдож салахад хүрвэл ер нь л эхнээсээ тийм ч үнэн сэтгэлийнх биш байсны шалгуур болно.

Өөрөөр хэлэхэд тэвчихийн аргагүй, элдэв зохиомол бүхэн ард хоцорно. Гэвч энэ бүхний цаана туршлага хуримтлуулж ухаан суусан хүмүүс үлддэг. Хайр дурлалын асуудалд Могой хуучинсаг хэрнээ нэгэн зэрэг их хөнгөмсөг ханддаг. Үл анзаарагдам хүсэл шохоорхол байнга үүсэх ч баяр хөөр таашаал гэхээсээ илүү том асуудал үүсгэх нь харамсалтай. Түүнээс гадна та хэн нэгэнд хайртай болсон бол түүнийгээ өөртөө “наах“ гэнэ. Энэ шалтгааны улмаас айлгаж сүрдүүлэх, хуурч мэхлэх, сэтгэл зүйн дарамт шахалт ч гарч болзошгүй.  Гэсэн хэдий ч 2013 онд өөрийнхөө хань ижлээ олоход хамгийн их боломжтой байх болно. Гэр бүлийн харилцаа холбоо заримдаа хайранд биш, харилцан ашигтай, ижил  зорилго, хүсэл сонирхолтой зэрэг дээр тогтдог ч тохиолдол байна.

Могой ба ажил алба


Могой  шийдэмгий  ухаалаг  болохоор 2013 онд урсгал даган хөвөх биш, харин өөрийнхөө оюуны чадавхаа  дээд зэргээр ашиглаж чадаж байгаа нь амжилтад хүрнэ.  Могой хааяа залхуурдаг нь үнэн ч өөрийнх нь идэвхгүй байдал ажлын үр дүнд хамааралгүй гэдэг нь баталгаатай үед л ийнхүү сул чөлөөтэй байж чаддаг. Могой жил гар хумхихгүй ажилладаг нэгнийг өгөөмөр шагнаж ивээлээ хайрлана.

Энэ жил Могой өчүүхэн бага мэт ч нэлээд таагүй саад бэрхшээлүүд олныг үүсгэнэ. Хувь заяаны “могойн мэт хатгалт” ирээдүйдээ санаа тавьдаггүй, ухаан бодлогогүй амьдарсан хэн нэгэнд их өвдөлттэйгөөр  тусна. Шинжлэх ухаан, нийгэм судлал, оношлогоо судалгааны ажил эрхлэгчид, ном зохиол бичигчдэд аз амжилт баталгаатай. Могой ухаантай, бодлоготой хүмүүсийг хүндэлж биширдэг тул тэднийг ивээлдээ аван тэтгэнэ. Яруу найрагч, зохиолч, хөгжимчид ч Могойн ивээлд багтана. Могой өөрөө их торгон мэдрэмжтэй болохоороо авьяас чадвартай нэгэнд дуртай. Харин хичээл зүтгэлгүй, өөрийгөө хөгжүүлж боловсруулах сонирхолгүй хүмүүсийг өршөөж хайрлахгүй, хатуу чанга гэдгийгээ харуулна.

Могой жилд аливаа шийдвэр гаргахаасаа өмнө  эрүүл саруул ухаанаар хатуу чанд тооцоотой хандахаас гадна зөн совиндоо найдах хэрэгтэй. Зөвхөн ийм тохиолдолд таны хийсэн сонголт үнэн зөв болохоо харуулж, танд ашиг орлоготой байх болно.

Могой ба мөнгө санхүү


Хурц ширүүн ч өгөөмөр Луутай харьцуулахад Могой мөнгө санхүүгийн асуудалд тун ч болгоомжтой ханддаг. Могой зугаацаж цэнгэх, гоёл чимэглэлд мөнгө бодлогогүй үрэхэд дургүй, ойлгохыг ч хүсдэггүй. Иймд өөртөө байгаа бүхнээ дэмий хоосон зүйлд зарахгүйн  тулд мөнгөө үрэхээсээ өмнө сайтар эрэгцүүлж бодох хэрэгтэй. Гэсэн хэдий ч арвич хямгач хүмүүсийг  Могой их талархан дэмждэг. Тэдэнд энэ 2013 онд мөнгө санхүүгийн элдэв таагүй асуудал үүсэхгүй. Магадгүй орж ирэх мөнгө тийм  их биш ч тогтмол тул өөрийгөө болоод ойр дотны хүмүүсээ тавлаг сайхан амьдруулахын тулд мөнгөн хуримтлал шаардлагатай болно. Могойн нууц  өөрийнх нь арвилж хэмнэх шахалтын зэрэгцээ өөртөө хэрэгтэй гэхээсээ илүү таашаал төрүүлэх гоё сайхан эд юмсад дуртай. Иймд хувцас худалдаж авах нь Ивээгч эзэн Могойн таалалд бүрэн нийцнэ. Үүнээс гадна шинэ онд хувцас гоёлоо байнга сольж тансаг, чамин харагдахыг зөвлөж байна.

2013 онд хөшигний ард элдэв хорон “тоглолт”, зальхай үйлдэл, яс хаялт, өдөөн хатгалт харьцангуй их гарна.  Гэмт хэрэг “цэцэглэж”, тухайлбал санхүүгийн хууран мэхлэлт элбэгшинэ.  Энгийн иргэдээс эхлээд үйлчилгээний газрууд, банк санхүүгийн байгууллагуудад гадны халдлагад өртөх аюул заналхийлж болзошгүй. Анхаарал болгоомжтой байж, чухал бичиг баримт, пин-кодоо хэнд ч итгэж өгч болохгүй.

Мөн илүү нарийн бүтэц, сайтар хорон зохиомжтой шинэ санхүүгийн пирамидууд  үүсэх эрсдэл их. Улсын болоод төрийн бус, засгийн газрын хамааралтай байгууллагуудын  санаачлагатайгаар  хүн ардаас  “мөнгө саах” янз бүрийн шинэ арга хэрэгсэл гарахгүй гэх аргагүй.  

Могой ба засаг төр


Засаг  төрийн түвшинд ойлгомжгүй, таагүй гэнэтийн асуудал хангалттай их гарна. Жирийн ард иргэдийн эрх зөрчигдөх хор хохиролтой гаж буруу хууль, тодорхойгүй амлалтууд, засгийн газрын шийдвэр гарах магадлал их өндөр. Гэсэн ч энэ бүгдэд дасан зохицох чадвартай нэгнийг үр дүн нь илүү тансаг амьдралд хүргэж, харин жирийн ард олонд тун их гарз хохиролтойгоор тусах тул ийм өөрчлөлтийг эсэргүүцэн тэмцэх болно.  Үүний зэрэгцээ нийгмийн хэв журмыг эсэргүүцэн зөрчигчид хууль хяналтын байгууллагаас  хатуу гэсгээн цээрлүүлэгдэх  магадлал ч байна. Засаг захиргааны , албан тушаалын  хариуцлагатай холбоотой янз бүрийн явуулга, гэмт хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад илүү чанга хатуугаар шийтгэгдэх болно.

Нийт ард иргэд, нийгэмд , аюул занал учруулах , зарим нэг давхаргад харамсал төрүүлж, эсвэл талархагдах хэсэг бүлэг хүмүүсд энэ бол гарцаагүй шаардлагатай зүй ёсны арга хэмжээ болно.  Тухайлбал нийгмийн оюун санаа, ухамсар нөлөөлөх түвшинд  төдийгүй бие махбодын хувьд ч зайлшгүй байх ёстой.

Могой ба эрүүл мэнд


Харамсалтай нь Могой жилд өнгөрсөн Луу жилтэй харьцуулахад таагүй үйл явдал нэлээд элбэг тохиолдоно. Хэрвээ Луу жил хүмүүс гэнэтийн сэтгэл хөдлөл, цаг зуурын явдлаас үүдэлтэйгээр биеэ барих чадваргүйгээр элдэв үйлдэл хийж байсан бол Могой жилд сайтар бодож эрэгцүүлэн урьдчилан бэлтгэж  санаатайгаар амиа егүүтгэх гэмт хэргүүд багагүй гарах шинжтэй. Иймд 2013 онд сэтгэл санаагаа амгалан тайван байлгах, мэдрэлийн системийн үйл ажиллагаандаа онцгойлон анхаарах хэрэгтэй болно. Уур бухимдал, сэтгэлийн зовлон шаналалаа хурж хуримтлуулалгүйгээр сэтгэцийн хямрал үүсэхээс сэрэмжлэх шаардлагатай байна. Ирээдүйдээ итгэлтэй өөдрөг, урам зоригтой  байх нь таагүй гэнэтийн олон зүйлээс баттай сэргийлж, хамгаалж чадна.

Даарч хөрөх, нуруу болон хөлийн булчингууддаа хэт их ачаалал өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Ер нь ”эрсдэлтэй бүсд” мэдрэлийн төгсгөлүүд, зүрх судастай холбоотой эрхтэн систем хамаарна. Зүрхний шигдээс, ревматизм, остеохондроз, уушигны хатгалгаа зэрэг өвчнүүд үүсэх магадлал өндөр байна.  

Хоол боловсруулах эрхтнүүддээ анхааралтай хандах шаардлагатай. Хоол хүнснээс халдвар, загас болон бусад далайн гаралтай бүтээгдэхүүнээс  хордлого авах  эрсдэл их байгаа тул тэдгээрийг түүхий, хагас бэлэн бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэх, чанар үйлчилгээ нь эргэлзээтэй хоолны болон зоогийн газруудад хооллохгүй байхыг, хэрэглээгээ хязгаарлахыг  сануулж байна.  

Эцэст нь дүгнэж хэлэхэд Могой жил хангалттай их асуудалтай өнгөрнө. Ажил амьдралын бүх салбарыг хамарсан өөрчлөлт шилжилтүүд өрнөнө. Баярлах учир шалтгаан бага хэдий ч эргэн тойронд болж байгаадаа зохицуулж амьдарч, аж төрж сурах, өөрсдийнхөө ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх шинэ боломжууд гарч ирнэ.  Могой жилийг том гарз хохирол, таагүй үйл явдлуудтайгаар өнгөрүүлэхгүйн тулд ухаан туршлага хуримтлуулж, өнгөрснөөсөө суралцах шаардлагатай. Хэрвээ амгалан тайван, ухаалаг байж өөрийнхөө хийх ёстой ажлаа хийгээд, үүрэг даалгавартаа хариуцлагатай хандаж, тогтоогдсон дүрэм журам зөрчихгүй  байж чадвал 2013 онд өнгөрсөн жилээс ч илүү сайн сайхан байх боломжтой. Хамгийн гол нь хожим харамсах аливаа үг, үйлдэл хийхгүй байхыг хичээгээрэй. Хийж байгаа үйлдэл бүхэн бодлоготой, гаргасан шийдвэр бүр  тань сайтар эргэцүүлсэн, зөв зүйтэй байх ёстой.

Хулгана жилтнүүд шинэ сонин  уулзалт, танилуудаар дүүрэн байна

Амиа бодож өөрийгөө дөвийлгөх санаа нь биелэхгүй, аливаад тэргүүлэх хүсэл шунал нь барагдахгүй ч  гэр бүл болон ажил албан дээрээ юмны түрүүнд “Би” гэж чангаар  захирч зааварлахаа  аажим алгуурхнаар дарж өгөх хэрэгтэй болжээ. Өөрийнхөөрөө байх гэж зүтгэвэл ажлаасаа халагдах, мэргэжлээ солих, дарга удирдлагын шахалт дарамтанд орох, гэр бүлээ ч сарниулж мэднэ. Та хэдий галын дөл шиг их эрч хүч, идэвх санаачлагатай ч ажлын байрны уур амьсгал хүнд.

Гэвч идэвхтэй хөдөлмөр мөнгө санхүүгийн асуудлыг тань өгөөмөр шагнана. Оны эхээр та орлого сайн олох ч намрын сүүлээр татвар, өр зээл төлөхтэй холбоотой хүндрэл,  хамт олны дунд болон дотно харилцаа,  хувийн амьдралд таагүй асуудал үүсэж болзошгүй. Гэсэн хэдий ч оны сүүлийн хагас сэтгэл хөдөлж баясах олон үйл явдлаар дүүрэн байна. Таныг гал мэт бадраах нэр нөлөөтэй хүмүүстэй танилцаж, хүчтэй сэтгэгдэл төрүүлэх таатай харилцаа тогтоон,  сонирхолтой аялах  зэрэг сэтгэлд тань хурсан муу бүхний ул мөрийг үгүй хийнэ.

2013 он асар их ачаалалтай, галзуу мэт хурдтай өнгөрнө.  Шинэ сонин уулзалт, танилуудаар дүүрэн байх ч хэт их ачаалал идэвхтэй Хулгануудыг хааяа биеэ барьж чадахгүйд хүргэх шинжтэй.  Илүү өөдрөг уян хатан байж чадсан нь л энэ бүхнийг ялан гарна. Хулганууд эрч хүч дуусашгүй  болохоороо зорилгодоо хүрнэ. Гэвч хамгийн гол нь тун богино хугацаанд хааяа гарч ирэх тэр боломжуудыг алдахгүй байхыг л анхаарах хэрэгтэй.  Бизнес эрхлэгч, уран бүтээлч, найруулагч, зураач, барималч Хулгана жилтэнд   энэ жил амжилтын оргилдоо хүрэх сайхан цаг үе ирнэ. Энэ жил их олон ажил амархан санагдах ч тэр бүрд бардалгүй  өөрийн зөн совиндоо түшиглэн шийдвэр гаргахыг хичээгээрэй. Зун болон намар  аливааг зөнгөөр нь байлган, амар амгалан байж  болох санагдах ч хэт хяналтгүй байдал асуудал үүсгэн  сэтгэл гонсойлгоход хүргэдгийг санаарай. Муу тавилантай мэт санагдах ажил албаны хэцүү бэрхийг ч Хулганууд даван туулах чадвартай.

2013 оны эхний хагас цагаан хар судлууд ээлжилж,  уур бухимдал, хардалт цухалзуулах ч оны сүүлээр нам тайван болно. Хайртай хосууд эхний хагасд харилцаагаа эрхэмлэн дээдэлж холдолт, салалтаас зайлсхийх боломжтой. Зургаадугаар сараас өнгө орон жавхаажих  Хулгануудыг  8,9 дүгээр сард хувь заяа өөрчлөх уулзалтууд хүлээж байна.  

Гарч буй онд Хулгана жилтэн өнгөрсөн жилийн эрчээрээ гайхалтай эрүүл чийрэг байна. Ажлын асар их ачааллыг ч даван гарна. Харин хортой үр дагаварт хүргэх архи дарс, өөх тостой хоолноос холуур байхыг зориуд анхааруулж байна.  

 Үхэр жилтнүүдэд ажил амьдралын аль ч салбарт урагшлах боломж олдоно


Ахуй амьдрал, гэр  бүл, ажил алба, мөнгө санхүү,  уран бүтээлийн салбарт  болон  ухаан шаардсан томоохон төслүүд дээр ажиллаж  амжилтанд хүрч алдараа мандуулах боломж байна. Бизнес дахин сэргэж, албан тушаал ахин, өр зээлээ төлж,  сэтгэлийн өглөгөө хэд дахин нугалж буцааснаар та өөрөө баяр жаргалтай болно.

 Гэсэн ч эргэн тойрныхондоо атаа төрүүлэхгүй, тогтсон хэм хэмжээг даган, хэт их  онгирч тогос шиг явахгүйгээ та мэднэ! 2013 он хүндрэл бэрхшээлтэй ч Үхэр жилтний хувьд өөрийнхөө хүч бололцоонд найдан ахуй амьдралын аль ч салбарт зогсолтгүй урагшлах боломж олгоно.

 Үхэр тэсвэр тэвчээртэй хүчтэй тул өөрт нь тийм ч их талтай биш Могойны  тавих шалгуур бэрхшээлүүдийг амархан даван гарч амжилтанд хүрч чадахаас гадна, урьд өмнө нь хийсэн буруу тооцоо, алдаагаа засаж залруулах болно.

  Гарч буй шинэ онд Үхэр Могой хоёр эргэн тойрны хүмүүстэйгээ харьцахдаа онцгой анхаарах хэрэгтэй. Тэсвэр тэвчээртэй, няцаж  цуцахгүй  байж л хийсэн ажлынхаа амжилтыг аливаа буруу хазгай зүйлд алдалгүй авч хоцорно.

 Хүлээцтэй, тэвчээртэй  байж, уян хатан харьцаж  сурах нь буруу бүхнээ засахад хэрэгтэй. Ялангуяа хавар хүмүүстэй аль болох ая эвтэй байхыг хичээгээрэй.

Зун ажилд тань зогсонги байдал гарч болох ч энэ бол түр зуурын үзэгдэл. Олон хүнтэй харьцахдаа  эв дүйтэй байх нь Үхрийнхний хувьд зайлшгүй анхаарах сануулга. Энэ бол тэдний нэг том сул тал.

 Хүмүүстэй харьцах шаардлагагүй салбарт ажилладаг Үхрүүд мөнгө санхүүгийн хувьд азтай байна. Хайр сэтгэл, дотно харилцааны тухайд Үхрүүд аль болох эрт, ялангуяа зунаас өмнө эхлэх нь илүү таатай, урт хугацааны, амжилттай харьцаа үүсгэнэ. Их шургуу зантай Үхрүүд эсрэг хүйстнийхээ зөвшөөрлийг авах чадвартай ч хэрвээ оны сүүлийн хагаст хэн нэгэнтэй уулзаж танилцахаар бол энэ нь нэлээд төвөг бэрхшээлтэй холбоо болно.

Гэр бүлтэй Үхрүүдийн хувьд ойр дотны хүмүүс нь жинхэнэ түшиг тулгуур болж чадна.

 Үхэр л юм хойно, хааяа төрөлх зангаараа жаахан зөрүүдлэх ч мөдхөн яриа хөөрөөтэй уян зөөлөн мөрөөдөмтгий болно.  

Архаг хууч өвчтэй Үхрүүдийн өвчин оны эхнээс хүндэрч, хагалгаа  хийлгэхэд хүрч болзошгүй ч зун гэхэд бүх юм хэвийн болно.

Үхэр өөрийгөө эрүүл чийрэг гэж боддог ч биеийн тамир спортоор хичээллэх хэрэгтэй.

 Бар жилтнүүд идэвхтэй, ухаалаг байж, өвөрмөц сэтгэх шаардлагатай

Хувь заяанд ивээгдэж, амьдралаас таашаал авахын тулд өөрийнхөө сайн талуудыг харуулах боломж оны хоёрдугаар хагасд олдоно. Харин зургаадугаар сарыг хүртэл өөрийнхөө хийж буй ажлын тухай эргэн тойрныхондоо ярихгүй чимээ­гүй сууж гэр бүлдээ анхаарал тавьж ахуй амьдралынхаа асууд­луудыг эрхлэх нь зохистой. Гэр орныхоо үл ойлголцол, таарамжгүй байдлаа Бурханыг бодож гадагш бүү гаргаарай! Атаач хүмүүсийн хараанаас хол айл гэрийн аливаа асуудал дөрвөн хананыхаа дотор л байх ёстой.

Таван сард урьд өмнө нь дуусаагүй ажилтай холбоотой үйл явдал тохионо. Ажлынхаа үр дүнг хайртай хүнтэйгээ хоёул хамтдаа түүнийгээ жолооны ард суулгаад, ажил дээрээ  бол мэргэжлийн хамт олонтойгоо хүлээн аваарай. Ер нь хүмүүсийг нэг нэгдмэл зорилго, хүсэл сонирхол нягтруулж өгч таны гэнэтийн  сонирхол, аливааг туйлшруулах үзэл зөв урсгалд  оруулна.

Хэрвээ таны хайртай хүн хоорондын харилцаагаа албан ёсны болгохыг хүсвэл үлгэрийн хан хүү мөрөөдөөд татгал­зах хэрэггүй! Гарч буй оны эзэн Могойноос ч дутуугүй хүчтэй амьтан болох Бар өөртөө итгэлтэй байж, няцашгүй зоригтойгоор зорьсондоо хүрдэг. Гэсэн хэдий ч Бар бол Могойн гол дайсан тул 2013 оныг элдэв асуудалгүй өнгөрүүлэхийн тулд идэвхтэй, ухаалаг, өвөрмөц сэтгэдэг байх шаардлагатай.  Энэ бүгд Барын  хийж чадах л зүйл. Төвөгтэй шийдвэрийг гаргаж чадах санаачлагатай, аливааг зохион байгуулж чаддаг Бар жилтэнг амжилт хүлээж байна. Барын шинэ он ажил албаа эмхэлж цэгцэлж чадаагүй хөл үймээнтэйгээр эхэлнэ. Аливааг хуучин хэвд нь оруулахын тулд нэлээд хичээх хэрэгтэй болно. Энэ хугацаанд тийм том биш ч хэд хэдэн амжилт тохионо.

Зун ажилдаа нэлээд гүнзгий орж, боломж олдсон дээр нь их зүйлийг амжуулах боломжтой. Хэрэггүй, илүү зүйлүүдийг хойш тавин гол зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Намар гэхэд үр ашигтай нь захаасаа  мэдрэгдэж эхэлнэ. Хайр сэтгэлийн тухайд нам гүм байна. Учир нь тэд хамаг л хүч чадал, цаг заваа албан ажилдаа хандуулна. Нэлээд эрт харьцаагаа тасалсан хүнтэйгээ эргэн уулзах магадлалтай ч энэ нь түр зуурын харилцаа байхаас гүнзгийрэхгүй.

 Бар жилтэн гэр бүлийнхээ асуудлыг даруй түргэн шийдэж ая эвээ ололцохгүй бол хор холбогдол нь  гарзтай. Баруудын хувьд гарч буй онд эрүүл мэндээ анхаарах ёстой жил болно. Ажил, албан тушаалдаа хэт анхаараад эрүүл мэндээ  орхигдуулсан бололтой. Ядарч сульдан, тамирдах байдал ялангуяа хаврын саруудад анзаарагдана. Зун гол мөрний зөөлөн уур амьсгалд  амарч алжаалаа тайлангаа амьсгалын замын эрхтнүүдээ анхаарч, эрүүлжүүлж чийрэгжүүлэх хэрэгтэй.

Туулай жилтнүүд тогтвортой  ашиг орлоготой, ирээдүйтэй танилуудтай  болно

Зуны сайхан цаг хүртэл гол түшиг тулгуур тань нөмөр нөлөөтэй найз нөхөд, ажлын арвин туршлагатай санаа сэтгэл нэгтэн байх шинжтэй. Гэсэн хэдий ч хамт олны дунд санаа бодол зөрөлдөх тохиолдолд сэтгэл санааны асар их хямралтайгаар  сөрөг бүхэн нь тань дээр буух шинжтэй.

Албан тушаал ахих нь өндөр өрсөлдөөн дунд уран бүтээлийн  дэвшил, онцгой өвөрмөц, мэргэжлийн ховорхон ур чадвар шаардах болно. Санаа амарч суулгүй өрсөлдөгчдөө өндөр үнэлж, ая эвээ ололцож  эс чадвал маш аюултай тэд өөрсдийгөө харуулах гэж их зүйлийг тань сүйдэлж мэднэ.

Оны сүүлийн хагасд гэр бүлийн харилцаа сайжирч, хүчтэй чадалтай ивээгчид гарч ирэн та хүмүүсийг нөлөөндөө байлгаж чадах гартаа барьж байх арга эвийг олно. Эндээс үүдэлтэй нөхцөл байдал агуу их хэргийг далдуур хийх арга ухаанд болон байнга буяны ажил эрхлэхэд  сургана. Ажил хэргийн ёс журмыг мөрдөхийн оронд асуудлыг шүүхийн замаар шийдэх гэж үзвэл энэ он ивээлгүй гэдгийг санаарай.

2013 он Туулай жилтэн амжилттай, тогтвортой, ирээдүйтэй байна. Энэ он аз амжилтаар дүүрэн, оны сүүлээр гэхэд мэдэгдэхүйц өсөлт гарсныг шинжих боломжтой. Могой Туулайг ивээж эхлэл болгоныг нь дэмжиж тусална. Иймд болгоомжтой, аливаад хянамгай, ул суурьтай ханддаг Туулай тавьсан зорилгодоо хүрэхээр тайван тогтвортой хичээж богино хугацаанд амжилтанд хүрэх боломжтой. Гэвч өөрийнхөө хүч боломжийг хэт дөвийлгөн үнэлж сүйрэлд хүрэх хэрэггүй.

Туулайг ивээгч энэ оны эзэн Могой тогтвортой ашиг орлоготой, ирээдүйтэй шинэ танилуудтай болж тодорч гарч ирэхэд нь тусална. Аж ахуйч, арвич хямгач,  тооцоотой Туулай энэ жил мөнгөний гачигдалгүй, дажгүй орлоготой байна. 2013 онд шинээр учрах хайр дурлал Туулайг өөдөлж дэвшихэд нь саад болж улам бүр доош нь татах зангуу л болно.

Туулай өөрөө ч жинхэнэ хайраа эрэхийн оронд түр зуурын шохоорхол зугааг илүүд үзэх шинжтэй. Иймд алтан дунджийг олж хийж буй аль нэг ажлын төлөө нөгөөг нь золиослох хэрэггүй. 7, 8 дугаар сард хайр дурлалдаа мансуурах бололтой. Хийж болох бүхэнд өөрийгөө харуулах, аливаа бүхнийг амжуулах гэж зүтгэхийг ч ямар ч хүний эрүүл мэнд давж гарахгүй гэдгийг санаарай.

Туулай өөрийгөө эрч хүчтэй хэмээн эрүүл мэнддээ  төдийлөн санаа зовж, энэ тэр зовлон тоочихгүй ч толгой бага зэрэг эргэх, ядарч сульдах зэрэг шинжүүд ажиглагдана.

 Луу жилтнүүд мөнгө санхүүгийн асуудалдаа анхаарал  болгоомжтой бай

Хэрвээ та өнгөрсөн жил албан тушаал дэвших огцом үсрэлт хийж чадсан бол 6 дугаар сар хүртэл тэр эрчээ сулруулахгүй өөрийнхөө байр сууриа бэхжүүлээрэй. Мөнгө олж ахуй амьд­ралаа дээшлүүлэх гэж хөдөлмөрлөж зүтгэх ч, харамсалтай нь ажлын таагүй уур амьсгал сэтгэл санаа, улмаар эрүүл мэндэд тань ч нөлөөлж мэднэ. Гэвч  хувь заяа ийм л хойно яалтай ч билээ?!  

Гэсэн ч  хамт олныхоо эрүүл, таатай уур амьсгалыг хад­галахын тулд хүнд хэцүү байдлаас гарах арга бүхнийг ухаалаг сэтгэж олохыг хичээгээрэй. Зөвхөн хар амиа бодож арга сүвэгчлэхийн оронд юм үзэж нүд тайлсан, хэний ч  сэтгэлийн нандин учиг ойлгож мэдэх  ухаантай хүний дүртэй байж  сэтгэлээ нээн, гар сунгаж чадвал та аз амжилтыг өөрийн  болгоно! Мөнгө санхүүгийн  асуудалд анхаарал болгоомжтой хан­дан, хэрэгцээндээ хязгаартай байж, хэн нэгэнд мөнгө зээлэх эсвэл  ямар нэг зүйлээ хэрэглүүлэхээр өгөхийг хатуу хориглож байна.  Луу жилтэн тун хариуцлагатай байж амаргүй жилийг давах хэрэгтэй болно. Таны гаргасан шийдвэрээс олон хүний амьдрал, хувь заяа  хамааралтай.  Ажил албандаа их цаг заваа зориулах ч таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй амьдралд нэг шатаар ахих боломж гарна.

Луу жилтэнгүүд ахуй амьдралдаа сайхан өөрчлөлтүүд хийж, аливаад өндөр үнэлэмжтэй ханддаг болно. Урьд өмнө нь утга учиртай байсан олон зүйл хэрэггүй болно. Хамгийн их хүчтэнүүдийн нэг болох Луу жилтэн  2013 онд манлайлан тэргүүлэх гэж хичээнэ. Хүчтэй нэгэнд саад хийх атаач өрсөлдөгчид үргэлж байдаг хойно энэ тийм ч амаргүй л байх болно. Мөнгөө ямар ч аюул эрсдэлтэй үйл ажиллагаанд айж эмээлгүй оруулж ашиг олох боломжтой. Ойр дотны хүмүүс, танилууддаа мэхлэгдэх эрсдэлтэй тул сэрэмж болгоомжтой байхад илүүдэхгүй. Луу жилтэй эмэгтэйчүүдэд энэ жил илүү их ээлтэй байна.  Гарч буй шинэ он Луу жилтэнд тоолж барамгүй олон хийж сонирхох шинэ зүйл, ер бусын уулзалт танилууд илгээнэ. Гэвч энэ бүхэн үзэгдээд өнгөрөх төдий түр зуурынх байх  нь харамсалтай.  Удаан хугацааны бат бөх холбоо намраас нааш харагдахгүй нь бололтой. Луу жилтэн аливаад их ул суурьтай ханддаг сэтгэл сайтай, насны ханиа энэ  намар таньж мэдэхгүй хажуухнаасаа алдах магадлал их өндөр байна.

Загас болон Хилэнцийн ордныхон Луу жилтэнд үлгэр жишээ сайн хань болж урт удаан хугацаанд  хамтдаа  амьдрах болно. Энэ онд түр зууртаа тусаад өнгөрөх ханиад томууг эс тооцвол эрүүл мэнддээ тэгтлээ санаа зовох зүйлгүй. Амьдралын эрч хүч ба торгон мэдрэмжтэй  болохоор элдэв зөн совинтой зүүдэндээ гайхах хэрэггүй. Тэд өвдсөн ч шинэ эрч хүчийг мэдэрч эмчилгээ ч их үр дүнтэй болдог.

 Могой жилтнүүдийн хийсэн ажил бүхэн амжилттай, орлоготой байна

Байдаг л нэг саарал могой зуныг хүртэл ямар нэг зар сурталчилгаагүйгээр  даруу зангаа хол хаяад  өнгө орон гялалзана. Өөрийнхөө зохион байгуулах гайхалтай чадвартайгаа, тооцоотой авьяаслаг менежер болохыгоо, нүд хужирлан сэтгэл татагдахгүй байхын аргагүй үзэсгэлэн гоо гэдгийгээ тохиолдол бүрийг алдалгүй үзүүлж харуул!

Сурч боловсрох, эрдмийн зэрэг цол хамгаалах, аялалд явах зэргээр аз жаргалтай мөч бүрийг бүү алд. Дарга удирдлага таныг өндөр үнэлж байгаа тул оны хоёрдугаар хагасд албан тушаал ахих, цалин нэмэгдэх зэрэг сайхан өөрчлөлтүүд өөрсдөө л биелэнэ. Сэтгэлдээ тохирсон ажил хайж байгаа нэгэн санасандаа хүрнэ. Хайр дурлал таныг огт өөр болгон өөрчлөх тул сайн мууг хэмжиж, ухаантай байхгүй бол “хар салхинд” хамаг бүхнээ  хийсгэн сүйрч  мэднэ. Таны сонирхдог хүн хажууханд  холгүй байна.

2013 онд хэр амжилттай байх нь Могой жилтний өөрсдийнх нь идэвх зүтгэл, эрс шийдэмгий байдлаас шалтгаална. Могой Могойндоо элэг нэгтэйнхээ хувьд туслах болохоор элдэв асуудлаас зайлсхийн тойрч тогших хэрэггүй.

Могой жилтний ахуй амьдрал, зан төлөвт өөрчлөлт гаргах  өвөрмөц  нэгэн “зургаан жилийн үечлэл” эхэлж байна.  Иймд шинэ эринд хуучинтайгаа зууралдахгүйн тулд он гарахаас өмнө дуусгаагүй ажлаа гүйцээгээрэй.

Шинэ оны 2 дугаар сараас бүр эхлэл цэгээс нь амжилттайгаар карьер хийх, эсвэл ажил албаа өөрчлөх тун таатай сайхан үе эхэлж байна.Мөнгө санхүүгийн аз дайрах зурвас үе. Хийсэн ажил бүхэн орлоготой. Иймд оны хоёрдугаар хагас томоохон арилжаа наймаа болон хөрөнгө оруулалтаар  санхүүгийн асуудал мэдэгдэхүйц дээшилнэ. Гэвч энэ үйл ажиллагаа Могойн таалалд нийцэхгүй, уур ундууг нь хүргэн дарамт үүсгэхийг нь ойлгож болох талтай.

Гэсэн ч нөхцөл байдлыг асар хурдан мэдэрч зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. 2013 оны хавар Могойн сэтгэл булаам үзэсгэлэн гоо оргил цэгтээ хүрнэ. Эсрэг хүйстнийхнийхээ анхаарлын төвд байж, өдөөн хатгалгад, хууран мэхлэлтэнд ч өртөж магадгүй.

Гэвч гэр бүлдээ асуудал үүсгэх нь таны зарчимд нийцэх  үү? Хөнгөмсөг Могойнууд бүтэн жилийг тоглоом тохуу хийсэн өнгө аястайгаар өнгөрүүлэх шинжтэй. Энэ нь гэр бүлийн амьдралаа золиослоход хүргэх аюултай.

Ирэх онд Могойнууд их хүч энергийг зарцуулах тул эрүүл мэндэд нь ул мөр үлдээхгүй өнгөрнө гэж үү? Бүхэнд оролцох гэсэн хүсэл нь хэт их ачаалалд оруулж бие эрхтэнг нь сулруулна. Иймд дархлаа сайжруулах зүйл хэрэглэж, амарч алжаалаа тайлахыг анхаараарай.

Морь жилтнүүд ажлын ачлаалалд дарагдалгүй амьдралаас таашаал ав

Өнгөрсөн жилийн нэг адил хувь заяа таныг  хатуу гартаа бариад үйл хөдлөлийг тань хязгаарлан хүйтэн хөндийг харуулаад байгаа нь тэсвэр тэвчээрийг барагдуулж, хүмүүстэй үл ойлголцон, гэр бүлийн харилцаа дэлбэрэх гэж буй галт уулан дээрх шиг болгон, дайсагнал улам хурцдан санаа муутан  араас тань сэмхэн  хутга барин дөхөхөд хүргээд байна. 6 дугаар сар хүртэл өр төлөөсөө барагдуулах боломж, ахуй амьдралаа эв зүйнд нь оруулан хамтрагчдын тусламжтайгаар ажил төрлөө эмхэлж цэгцлэх боломж гарч байна.

Таны хувийн имиж үүнээс илүү байхын аргагүй гайхалтай сайн, нэр хүнд өндөрт байгаа энэ боломжийг ашиглан өөрийгөө аль болох илүү сайн амрааж, сэтэл санаагаа өргөөд авах хэрэгтэй. Үргэлж хэн нэгэнд сэтгэлийн өргүй явж эс чадвал бусдын үйлийн үрийг үүрэх ачаа өөртөө тээж мэднэ.

2013 он Морь жилтний хувьд  өөрийнхөө давуу талыг  боломж алдалгүй харуулан, ололт амжилтаар бахархах үе. Өнгөрсөн жилүүдийн хичээл зүтгэлээ санан сайтар амарч, ажлын ачаалалд хэт их дарагдалгүй амьдралаас таашаал авах хэрэгтэйг санаарай. Могой Моринд хүндэтгэлтэй хандан амарч алжаалаа тайлах сайхан боломж олгоно.

Өөрийн гэсэн бизнесээ нээн, ирээдүйтэй шинэ эхлэл тавихын тулд сайхан амар. Морь жилтэн өөртөө итгэлтэйгээр албан тушаал ахих, цалингаа нэмүүлэх эрхтэй, тийм гавьяатай нэгэн. Моринууд ямар ч хүнд бэрхшээлийг сөрөн зогсож, ашигтай шинэ төсөл төлөвлөгөө нээх чадвартай.  Оюуны хөдөлмөр эрхлэгч, уран бүтээлч Морь жилтэн хамгийн өндөр амжилтанд хүрч чадна. Хайр сэтгэл энэ онд шунал тэмүүлэл зугаа цэнгэлээр дүүрэн. Сайхан уулзалт сэтгэлд харуусал төрүүлсэн салалтаар төгсөж мэднэ.

 Морь жилтний зугаа цэнгэлийн яриа ам дамжин тарж, хайр сэтгэлийн холбоо, гэр бүлийн харилцаанд сэв суулгаж болзошгүй. Аливааг эцэст нь хүргэх гэж шунан зүтгэх нь гаж буруу гэдгийг санах хэрэгтэй. Сайхан сэтгэлтэй, эерэг бодолтой, амьдралд хандах үзэл хандлага нь өөдрөг, ер бусын хүмүүс  Морьдын амьдралд их эерэг сайхан  нөлөө үзүүлнэ.

 Архаг хууч өвчтэй Морь жилтэн эрүүл мэндээ онцгойлон анхаарахгүй бол намар тийш өвчин хүндэрч олон асуудал үүсгэж болзошгүй. Зун биеийн ачаалал, спортын эрсдэлтэй төрлөөр хичээллэхээс хол байх хэрэгтэй. Бэртэж гэмтэх нигууртай тул  үдэш орой харанхуйд явахаас зайлсхийх хэрэгтэй.

 Морь жилтэн зун цагт  нарны энергээр тэжээгддэг нэгэн болохоор энерги, амьдралын  эрч хүчээ  дүүрэн аваарай.

Хонь жилтнүүдэд ажил амьдралын шалгуур тавьсан жил болно

 Хүмүүсээс хол хөндий, дотоод ертөнц нь нууцлаг, өнгөрсөн ирээдүйдээ тэгтлээ санаа зовдоггүй, санал санаачлага нь үйлийн үрийн уяагаар зангилаастай учир өөрчилж засахын аргагүй нөхцөл байдалд өөрийгөө буруутган, хэн нэгний сэтгэл буруулсанд гомдож харуусаад явна. Иймд  өөдрөг байж аливаа муу муухай бүхнийг сэтгэлээсээ хөөн гарга. Дараагийн 12 жилд таны амьдралд гайхалтай сайхан өөрчлөлтүүд  гаргах  хангалттай  олон зүйлийг та олж харан мэдрэнэ.  Хэрэгтэй үед нь уур бухимдал, сэтгэлийн хөөрлөө хэм хэмжээ хэтрүүлэлгүйгээр гаргаж сур. Урт удаан хугацаанд сэтгэлдээ элдвийг хадгалж явах нь хортойгоос гадна таныг өөрийг тань үгүй хийж мэднэ. Тэнгэрээс илгээгдсэн хань ижил тань сэтгэлийн тайтгарал өгнө. Ийм боломж тэр бүр олддоггүйг санаарай. Хайрлаж,хайрлуулж  гэр бүлийн аз жаргал мэдрэн амьдралаас таашаал авч сур. Ганц бие Хонь жилтэн 6 дугаар сараас өмнө хайртай хүнээ олж авахыг хичээгээрэй.

Гарч буй 2013 он Хонь жилтэнд үнэхээр дутмаг  байсан зан чанарыг нь хөгжүүлж өгнө. Шинэ оныг өөртөө шалгуур тавьсан жил болж байгааг ойлгохыг хичээгээрэй. Тохиолдох саад бэрхшээлийг даван туулж хожмын тайван сайхан амьдралынхаа суурийг та тавина. Ажлын ачаалал ихтэй, уур уцаар ихтэй Хонь жилтэн хэн нэгнээс ойлголцол, дэм тус хүснэ. Амгалан тайван, тэсвэр тэвчээртэй байж  сэтгэл санааны тэнцвэртэй байдлаа хадгалах боломжтой гэдгийг санаарай. Ахмад туршлагатай хүмүүсийн үг зөвлөгөөг үл ойшоох хэрэггүй. Чухам энэ бүгд элдэв алдаа, асуудлаас зайлахад тусладаг юм.

Хонь жилтэн энэ гарч буй жил амиа хэт бодон, идэвхтэй нэрийн дор зальжин, хориотой  арга хэрэглэх гэж хичээх нь  хамт ажилладаг хүмүүстэйгээ харилцаагаа муутгахад хүргэнэ. Гэсэн хэдий ч ийм эрээ цээрээгүй байдал манлайлж тэргүүлэх байр суурь авчирч, оны сүүлээр хүссэн үр дүнг мэдрүүлнэ. Энэ он түгээмэл мэргэжлийн Хонь жилтэнд аз амжилттай. Харин уран бүтээлч нэгнийг зогсонги байдалд оруулна. Уруу дорой, өөртөө итгэлгүй Хонь жилтэн хувийн амьдрал, хайр сэтгэлийн асуудалд сайхан өөрчлөлт гарна гэж хүлээх хэрэггүй. Харин сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй нь нийгэмд өндөр байр суурьтай болсон хэн нэгэнтэй танилцан, холбоо тогтоож, өөрийгөө  ивээх  буянтанг  хайх болно. Хонь жилтэй бүсгүйчүүд  “давхар тоглолт хийж” хайр сэтгэлийн гурвалжин үүсгэх хэрэггүй. Таны гэр бүлийг сүйрүүлээд зогсохгүй аюул сүйрэлд ч хүргэж мэднэ. Харин ганц бие залуухан бүсгүйчүүд хоёр залуугийн дундаас өөртөө аль ашигтайг нь харах  гээд ухаанаа  барах ч зөв сонголт хийх боломжтой.  

2013 онд Хонь жилтэн даарч хөрөхгүй байж чадвал эрүүл мэнддээ санаа зовохгүй байж болно. Ханиад томуу, хатгаа авах, архагшиж хүндрэх аюул эрсдэл өндөр тул эрүүл мэндээ зохих хэмжээнд анхаарч, эрч хүчтэй, эерэг энергитэй, халуун дулаан сэтгэлтэй  байж, гэр бүлийн  дотно харилцаагаа эрхэмлээрэй.

Бич жилтнүүдэд бодлогогүй шийдвэр гаргах, эрсдэлтэй алхам хийхээс болгоомжил

Санхүүгийн боломж, нөөц бололцоогоо  сайтар тооцоолон, хянах замаар баян чинээлэг болж сайхан амьдрах боломж бий. Гэтэл энэ бол цорын ганц боломж биш, яг одоо дүүрэн байгаа эрч хүч, хүсэл тэмүүллээрээ хичээн ажиллаж, ямар ч бэрхшээл саа­даас  айж эмээлгүйгээр гартаа таарсан бүхнийг хийгээд, аливаа бүхнийг өөдрөгөөр харан залхууралгүй нямбай ажиллаж, зөв  аж төрж,  мөнгөө ирээдүйтэй зүйлд  хөрөнгө оруу­лан,  түүнчлэн ашигтай захиалга ч авах боломжтой. Өчүү­хэн жижиг  зүйлд сатаарч зам мөрөөсөө хазайж болохгүй!  Хамт ажиллагсдын тухайд хэн нь нөхөр, дайсан болохыг таних шалгуур гарч, хонины арьс нөмөрсөн чононуудыг сургах, магадгүй тэднийг өөрийнхөө талд оруулан нөхөрлөх ч боломж гарч ирж болно. Та өгөөмөр уужуу сэтгэл гарган ийм буянтай алхам хийснээрээ их зүйлийг  мэдрүүлнэ. Гэвч на­мар хүртэл та зөвхөн өөрөө л найрал хөгжимд гоцлох ёстой гэдгийгээ санаарай!

Могой ер нь урьдаас их бодолтойгоор Мичтэй харьц­даг домог ч хүртэл байдаг. Иймд таны хувьд тийм ч амар жил болохгүй гэдгийг тооцоолон ямар нэг бодлогогүй шийдвэр гаргах, эрсдэлтэй алхам хийхээс татгалзах хэрэгтэй. Мич үргэлж аялал амралт, ажил гэр бүл гэсэн байнгын сонголт хийхэд хүрсэн шиг  явна. Цаашид мөнгөний асуудал гэр бүлийн амьдралд үл ойл­голцол, хагарал  үүсгэн, амар тайван байдлыг алдагдуулна. Оны  сүүлээр эд материалын гэхээсээ оюун санааны үнэлэмжийг  илүүд үзэх, хийсэн ажлаасаа ая­тай таатай дүгнэлт  хийх  боломжтой. Ирэх оны эх­ний саруудад өөрийнхөө хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэлтэйгээр сэтгэл санаагаа зовоох тохиолдол гарч болзошгүй. Гэсэн хэдий ч бүх зүйлийг сэтгэлдээ ойроор, эмзэг хүлээн авах шаардлагагүй. Сэтгэл хямрал таныг эмнэлэгт хэв­тэхэд ч хүргэх аюултай. Аливааг байгаагаар нь бодитойгоор хү­лээн авч чадвал ажил хэргээ цаг алдалгүй эмхэлж цэгцлэн, байнга өөрчлөгдөж хувирч байдаг нөхцөл байдалд амархан дасан зохицох боломжтой.

2014 оныг хүртэл огцом, хурдан өөдөлж урагшлах, эд мөнгөний холбоотой нааштай үр дүнг хүлээгээд нэмэргүй. Хайр сэтгэлийн асуудалд хэт их цаг зав, хамаг анхаарлаа хандуулснаас болоод ажил зогсонги болж ахуй амьдралд ч урагшгүйтэх аюултай.  Ганц бие Мичнүүд оны хоёрдугаар хагаст урт хугацааны тогтвортой харьцаа тогтоох  боломжийн  хүнтэй танилцана. Гэр бүлийн харьцаа, түр зуурын сонирхол шохоорхолд дарагдах ёсгүй. Асар болгоомжтой, анхааралтай, ухаа­лаг байхгүй бол элдэв сонирхол олны хараанд өртөж, ахуй амьдралыг тань сүйрүүлэх аюултай. Мич жилтэн хоол хүнс, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Илүүдэл  жингээс гадна хоол боловсруулах эрхтэн өвчлөх эрсдэл өндөр байна. Хоолны хордлого авах, элдэв сөрөг үр дагавар гарахаас сэрэмжлэх хэрэгтэй.

 Тахиа жилтнүүд хувийн амьдрал, ертөнцийг үзэх эзэлдээ өөрчлөлт хийнэ

Өнгөрсөн жилээс үүдэлтэй сэтгэл санааны хүчтэй хямрал, дотоод ертөнцийг үндсээр нь өөрчилж байгаа тул сэтгэл санаа, биеийн эрүүл мэндэд том гарз хохирол үзүүлж буй элдэв муу бодол, дадал зуршилтайгаа эвлэршгүй тэмцэх хэрэгтэй. Энд эрүүл зөв хооллолт,  амьдралын хэв хэмнэлээс илүү нийгэмд хувь хүнийхээ хувьд үнэлэгдэх бүхэл бүтэн цогц өөрчлөлт хийх шаардлагатай. 6 дугаар сар хүртэл амжилтын оргил баталгаатай тул хи­шиг буяныг нь хүртэн амьдралаас таашаал, баяр баясгаланг заавал ч үгүй мэдрээрэй.  Ганц бие Тахиа жилтэн хайртай хүнээ удаан бүү хүлээлгээрэй! Оны хоёрдугаар хагасд тал бүрийн авьяас чадвартай, өөрийн гэсэн өвөрмөц гайхалтай түвшинтэй, ажлын байрандаа хэнээр ч сольшгүй чухал мэргэжилтэн, зайлшгүй ахиж дэвших ажилтан гэдгээ харуулж амжилтад хүрнэ. Гарч буй шинэ он Тахиа жилтний хувьд хувийн амьдрал, ертөнцийг үзэх үзэлдээ өөрчлөлт хийсэн оюун санааны хөгжилд хүрсэн жил болно. Өөрийгөө өөрчилж чадвал хорвоо ертөнц хичнээн өөр болсныг харж мэдрэх боломжтой. Энэ бүгд нь олон жил өөрийг нь зовоосон асуудлаа шийдэхэд нь тусална. Зөвхөн танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байж өөрийнхөө амиа бодсон үзлээсээ салж, хайр хүндэтгэл, хүмүүстэй харилцах хэрэг­цээ­гээр дутагдаж яваагаа мэдрэх болно.

2013 онд ганцаараа ажиллах нь түргэн зан, уян хатан биш араншингаас нь болоод хамаг хэрэг баллаж мэдэх тул багаар ажиллах нь амжилтанд хүрэх үндэс болно.  Өөрийнхөө байр сууриа хадгалсан ч хүмүүстэй ая эвээ ололцох, зохицож сурах нь ажил хэрэгт тань бодит хувь нэмэр болно. Бүтээлч шинэ санаа амжилт авч ирнэ. Юу ч үгүй үлдэх эрсдэл ихтэй тул  их хэмжээний мөнгөтэй холбоотой ажилд оролцох  хэрэггүй. Оны дунд үеэр таны ирээдүйн бизнесийн хөгжилд түл­хүүр болох чухал мэдээлэл хүлээж авна.  Хайр сэтгэлийн элдэв асуудал Тахианд шалгуур тавина. Хайртай хүнтэйгээ зохиосон амьдрал ахуйгаа нандигнан ухаан, тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй гэдгийг ялангуяа 2, 3 дугаар сард илүүтэй санаа­рай. Ойлгож тэвчиж эс чадваас гэр бүлийн тань амьдрал салалтаар төгсөнө.  Ганц бие тахиануудад 4 дүгээр сар таатай сайхан, ээлтэй, гүн бат гэр бүл болоход  хамгийн тохиромжтой байх болно. 6-9 дүгээр сарын хооронд танилцсан хосуудын харилцаа тун хэврэг, бүтэмжгүй. Энэ он алдагдсан хүч тамираа сэргээх, амьдралын эерэг энерги  хуримтлуулахад  хамгийн гайхалтай цаг үе болно.  Өвөл дөхүүлээд ажлын эрч хүчээ улам идэвхжүүлэхийн тулд зуны саруудыг  сайтар амарч алжаалаа тайлан, аялж зугаалж өнгөрүүлэх хэрэгтэй. Таны арьс их эмзэг мэдрэмтгий байгаа тул наранд, галд түлэгдэхээс онцгойлон анхаараарай.

Нохой жилтэнд урт удаан хугацаанд мартагдахааргүй уулзалт тохионо

Оны эхэнд орон байр, гэр бүл тань тав тухыг мэдрүүлсэн халуун дулаан уур амьсгал мэдрүүлж, хэрвээ өнгөрсөн оны 6 сараас танайх ам бүл нэмсэн бол бүх зүйл улам өөдлөн дээшлэнэ. Оны хоёр дахь хагас хайр сэтгэлийн талбарт ялалт байгуулж хөөр баяртай цагийг зугаатай өнгөрүүлэх боломж олгоно. Сонголт арвин байх ч таны сэтгэлийг зөвхөн оюун санааны өндөр түвшинд хүрсэн хэн нэгэн л хөндөж магадгүй. Таны хайр дурлалын адал явдал атаач хэн нэгэнд өгөөш болох аюултайг санаарай. 9 сараас ажил мэргэжлийн ололт амжилт нэн тэргүүнд тавигдан ажил хэргийн холбоо батжин, мөнгө санхүүгийн асуудал цэгцэрч, бүх юм урагштай  хэдий ч дарга удирдлага өчүүхэн төдий алдааг анзаарахгүй өнгөрөөнө гэж үгүй. Иймд ажил алба, мөнгө санхүүгийн асуудлаа эрхэмлэдэг л бол ажил дээрээ ухаалаг, мэдрэмжтэй байх хэрэгтэй.

Шинэ оны эхээр Нохой жил төрөгсөд амьдралын нөхцөл эрс өөрчлөгдсөнд гайхаж хоцорсон байна. Гэвч аажимдаа бүх зүйл хэвийн болж голын урсгал даган хөвж, өөртөө тааруулж хорвоог өөрчлөх гэж яваагаа мэдрэх болно. Энэ хорвоод өөрийнхөө байр сууриа олох гэж зүтгэх тань эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө. Эрч хүчээ сэргээх хамгийн шилдэг арга бол бэлгийн таатай харилцаа болон сэтгэл заслын эмчилгээ байдаг.  Нохойн байр суурь хамт олны дунд ганхаж байна. Бодлогогүй хэлсэн ганц үг олон жилийн нөр их хичээл зүтгэлээр бий болгосон эерэг бүх эхлэлийг тань үгүй хийх аюултай. Өдөөн хатгалтад автахгүй биеэ барьж сурах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, ажил хэрэгч Нохой жилтэн эрсдэлтэй, хачин жигтэй арга хэрэглээд ч бол урьд өмнөх орлого, нэр хүндээ эргүүлэн авч чадна. Гэсэн хэдий ч энэ бүхэн намраас нааш боломжгүйгээс гадна гэр бүл, эрүүл мэндээ зөнд нь хаяж, асар их хөдөлмөрлөх хэрэгтэй болно.

2013 онд Нохойн амьдралд урт удаан хугацаанд мартаг­дахаар­гүй уулзалт болно. Энэ бол сэтгэлд шунал хүсэл төрүүлээд эдгэрэшгүй шарх үлдээгээд алга болох тийм л уулзалт. Толгой эргэм энэ мэдрэмжийг аваад хоцорсон Нохой жилтэнд энэ нь  аз жаргалтай байх эсэхийг төсөөлөхөд ч амаргүй. Гэр бүлтэй Нохой жилтэн ойр дотны хүмүүс хүүхдүүддээ илүү их анхаарал тавьж,  өөрийнхөө үүрэг хариуцлагаа мэдрэх хэрэгтэй. 1, 2-р саруудад авсан энэ их сэтгэлийн хямралаас хавар гэхэд ямар ч ул мөр үлдэхгүй. Йог, иллэг хийлгэхээс татгалзах хэрэггүй. Могой өөрийнхөө энергээр Нохойг өөрийнхөө нөөц эрч хүчээ гаргахад хүргэнэ. Архаг хууч өвчтэй Нохой жилтэн шинэ эмчилгээ, магадгүй мэс засал ч хийлгэх хэрэгтэй болж мэднэ. Гэвч бүх зүйл сайн сайхан өнгөрөх болохоор санаа зовох шардлагагүй. Энэ жил гадаад өнгө үзэмжиндээ анхаарах, илүүдэл жингээсээ салах, гоо сайхны мэс засал хийлгэхэд их тохиромжтой байх болно.

Гахай жилтнүүд ажилдаа амжилт гаргаж, дарга удирдлагадаа үнэлэгдэнэ

Эхний хагас жил нэлээд халуухан уур амьсгалтай байх ч мэргэжлээрээ  ирээдүйтэй өсөж, оргилд  хүрч яваа гахай дарга удирдлага  болон хамтрагчдадаа үнэлэгдэж, уламлалт биш аргаар орлогын  эх үүсвэр олж,  хамгийн шинэ  шинэлэг арга технологийг эзэмшин, уран бүтээлч санал санаачлага гарган, бүтээлч чадвартай  гэдгийгээ харуулна. Өнөө үеийн эрчтэй өөрчлөлтийн үед бодит боломжийг ашиглан, “шинэ сонин  гэдэг мартагдсан хуучин юм” гэж ярьдаг шиг хувийн амьдралдаа эргэж харан эргэцүүлж, алдаа оноогоо дүгнэж цэгнэхийг хичээгээрэй.

Оны хоёрдугаар хагаст  хүүхэд төрөх, хөгшчүүл ирэх гэх мэтээр ам бүл нэмэгдэх шинжтэй тул “алим модноосоо хол унадаггүй” гэгчээр өөрөө үлгэр жишээ байж, хэл үгээ ололцон эв найртай амьдрахыг хичээх хэрэгтэй! Эцэг эхээсээ өвлөн авсан авьяас чадвараа улам хөгжүүлж дээд цэгт нь хүргэхийг хичээгээрэй. Гахайны гол зорилго бол гарч буй жилд Могойг хязгаарлан барих явдал. Хэрвээ Гахай их хичээвэл аль ч салбарт толгой эргэм амжилт түүнийг хүлээж байна. Гахай энэ оныг гол үйл явдалд оролцохгүйгээр чимээ аниргүй өнгөрүүлнэ.

2013 он нөр их хөдөлмөрлөсөн, магадгүй тэр бүр амжилт, үр дүнд  хүрэхгүй ч асар хүнд зүдэргээтэй ажлыг хийж өнгө­рүүлнэ. Та яг нэг л газраа нөгөө л ажлаа хийсээр байгаа санагдаж болох юм.

Оны сүүлээр таны ажлын амжилт харагдана. Энэ сайхан цагийг хүртэл өөртөө гутарч сэтгэлээ гонсойлгохгүй хайртай дотны хүмүүсээ түшиж тулаарай. Шинэ оны өмнөхөн шинэ ажлын байр, ирээдүйтэй төсөл танд санал болгоно. Ирэх оны турш гахай жилтэн эсрэг хүйстнийхээ анхааралд өртөх гэж хичээнэ. Иймд гадаад өнгө үзэмжиндээ анхаарч, өөрийг тань цааш хөгжихөд саад болж буй элдэв сул талуудаа засаж өөрчлөх хэрэгтэй. Аялал, томилолтоор явах үедээ сонирхолтой шинэ танилуудтай болно. Намар өөрт нь танил хайр сэтгэл, дотно харилцааны “торонд орох“ шинжтэй. Гарч буй шинэ онд Гахай жилтэн зүрх судастай холбоотойгоор эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болно. Мөн даарч хөрөхөөс, амьсгалын замын өвчлөлд өртөхөөс, хэт их ажиллаж ядарч сульдахаас сэрэмжлэх шаардлагатай. Зун амралтаа зохицуулж, аялалд явж, эрч хүчээ сэргээхийг хичээгээрэй.
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7049502/1b8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
26 Долоо хоногийн зурхай V.27-VI.2 Levi`s 2013-05-27 5254
» Могой жилийн зурхай Levi`s 2013-02-19 6425
24 Нууцалж уншмаар ”аймаар” зурхай [1] Levi`s 2013-02-14 9140
23 2013 оны таны төөрөг /өрнийн зурхай/ [2] ***12-р***сар 2012-12-31 8774
22 2013 оны ордны зурхай Levi`s 2013-01-02 8096
21 2013 оны таны төөрөг дорнын зурхай file Levi`s 2012-12-31 8766
20 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15440
19 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14314
18 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28597
17 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13335
16 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17235
15 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15616
14 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21379
13 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19495
12 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18323
11 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18321
10 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19288
9 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30713
8 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18247
7 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18410
배너신청
자생병원

배너신청